Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2022       12         23                                  2023/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,   

нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.О г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04498 3794 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О  нь өөрийн данс руу хохирогч Ч.С ын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа андуурч шилжүүлсэн 20.100.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшсан гэмт хэрэг холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 04498 3794 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Ж.О  нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.С ын андуурч шилжүүлсэн 20.100.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хохирогч Ч.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө КТМС-ийн хойд талын автобусны буудлын ТҮЦ-нээс 3 ширхэг тамхи, 2 ширхэг чанасан өндөг авахад 20.100 төгрөг болсон. Тэгэхэд би андуураад 20.100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд андуурч шилжүүлсэн хүн рүү залгахад “эгчид нь өртэй хүн байсан, тэр хүнийг шилжүүлсэн байх гэж бодоод үрчихсэн, би буцаагаад өгнө, надад хугацаа өгчих” гэж хэлсэн. Энэ мөнгө маань манай ээжийн эмчилгээний зардал тул надад даруй гаргуулж өгөхийг хүсэж байна...”,

Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим Их Засаг их сургуулийн зүүн тийш яваад замынхаа урд замд түрээсэлж байсан “Онон” караоке рүү баарныхаа түрээсийн гэрээг шилжүүлэхээр болсон. Түрээсийн гэрээгээ тухайн өдрөө шилжүүлэхээ хойшлуулсан. Тухайн баарыг найз Б  бид 2 хамтарч түрээсэлдэг. Тухайн өдөр Б ын төрсөн өдөр байсан тул баарандаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Б  бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул би гэрт нь хүргэж өгөхөөр болсон. Би эмчилгээ хийлгэж байсан болохоор нэг лааз пиво уусан. Би ажил дээрээ машинтайгаа очсон болохоор дуудлагын жолооч дуудсан. Б ын найз төрсөн өдрийн эзэн болох эмэгтэйг зочид буудалд оруулж өгчихөөд тэндээсээ гараад дуудлагын жолоочоор машинаа бариулаад Б тай хамт явж байсан чинь замд Б  “тамхи татмаар байна” гээд орилоод байхаар нь Б д тамхи авч өгөх гээд хамгийн ойрхон КТМС-ийн хойд талын автобусны буудал дээр 03 цагийн орчим машинаа зогсоосон. Тэр автобусны буудал дээр хэд хэдэн түргэн үйлчилгээний цэг байсан. Тэр түргэн үйлчилгээний цэгүүдийн гол хэсэгт нь нэг онгорхой түц байхаар нь би ганцаараа орсон. ТҮЦ уруу ороход худалдагч нь гээд нэг ахимаг насны, бор царайтай эгч байсан. Би тэр түцнээс нэг хайрцаг чэнж эссэ, 1 хайрцаг майлд утаат тамхи, 2 ширхэг чанасан өндөг, пүүзтий нэртэй нэг ундаа авсан. Тэгээд худалдагчаас тооцоо хэд болж байна гэхэд “20.100 төгрөг болж байна хөргөгчин дээр Хаан банкны данс байна энэ данс уруу шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утсаараа Хаан банкны апплекейшин руу ороод төгрөгийн данснаас тухайн ТҮЦ-ний ......  дугаарын данс уруу 20.100 төгрөг шилжүүллээ гэж бодож шилжүүлчихээд түцнээс худалдаж авсан юмаа аваад машиндаа суугаад тэндээсээ найз Б ыг хорооллын эцэст буулгаад, яармагт байх гэртээ 06 цагийн орчим очсон. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим зарлагын баримт gmail-ээр ирсэн байхаар нь үзтэл миний долларын данснаас 6,458.87 доллар /зургаан мянга дөрвөн зуун тавин найман доллар наян долоон цэнт/ буюу Монгол төгрөгөөр 20,100,000 /хорин сая нэг зуун мянга/ төгрөг 2022 оны 06 дугаар сарын 06-ны 03 цаг 08 минут 55 секундэд ......  Ж.О  гэсэн хаан банкны дансруу шилжсэн байсан. Би Ж.О  гэсэн нэрийг нь хараад ТҮЦ-нд шилжүүлэхэд байсан хүний данс байна гэж санаад эхний ээлжинд Хаан банкны лавлах руу залгахад маргааш ирж ахлах теллертэй уулзаарай гэхээр нь тэр өдрөө нөгөө тамхи, өндөг авсан Баянзүрх дүүрэг КТМС-ийн автобусны буудал дээр байрлалтай түргэн үйлчилгээний цэг дээр ирж уулзахад өөр залуухан эмэгтэй байсан. Би урд шөнө андуураад мөнгө шилжүүлсэн байна гэсэн чинь өчигдөр гарсан худалдагч амарсан байгаа би утсаар залгаад өгье гээд утсаараа залгаж өгсөн. Нөгөө урд шөнө ажиллаж байсан худалдагч утсаа аваад ярихаар нь болсон асуудлыг хэлсэн. Тэр худалдагч хэлэхдээ манайд түцэнд байгаа дансны дугаар нь би худалдсан зүйлээ тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэчихсэн байгаа гэж хэлсэн. Нөгөө залуу худалдагч тэмдэглэлийн дэвтрээ үзээд таны авсан эд зүйл тэмдэглэгдсэн байна гээд түцнийхээ эзний утасны дугаарыг өгөхөөр болсон. Түцний эзэн гэх О  гэх хүний ......  дугаарыг өгсөн. Тухайн дугаарлуу холбогдогдсон чинь нэг О  гэх эмэгтэй утсаа авсан. Тэр эмэгтэйд би андуураад 20,100,000 төгрөг данс руу чинь шилжүүлсэн байна гэсэн чинь нөгөө эмэгтэй би дансаа шалгаад эргээд холбогдоё гэж хэлээд ерөөсөө эргэж холбогдохгүй байхаар нь оройн 23 цагийн орчим нөгөө дугаарлуу нь залгахад жоохон хүүхэд аваад ээж аав хоёр гараад явчихсан гэж хэлсэн. Маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим утсаар нь залгаж холбогдоход “С  гэсэн хүнээс 20,100,000 төгрөг миний дансанд орсон байна, гэхдээ би энэ мөнгийг чинь андуураад зарлагадаад үрчихсэн, дарь эхэд байдаг хүнсний дэлгүүрээ хүнд жилээр түрээслүүлэхээр болоод тэр мөнгө нь өнөө маргаашгүй орж ирэх байсан, тэр мөнгө нь ороод ирлээ гэж бодоод үрчихсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “танд ядаж тэр мөнгөнөөс мөнгө үлдээгүй гэж үү нэг өдрийн дотор яахаараа 20,100,000 төгрөг үрчихдэг юм бэ” гэсэн чинь “мөнгө үлдээгүй” гээд байсан. Тэр эмэгтэй би “түц болон дэлгүүр, кимчинээс орж ирэх мөнгийг ороод ирэхэд өгнө” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад тэр өдрөө хандаж гомдол гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг О  буцаалт гэсэн гүйлгээний утгатай мөнгө миний вальютын Хаан банкны ....  гэсэн данс руу шилжүүлсэн байсан. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг миний вальютын Хаан банкны ....  гэсэн данс уруу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Гэрч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 06 дугаар сард фейсбүүкийн 8 нэрийн дэлгүүрийн групп дээр өөрийн “...... ” дэлгүүрийг 130.000.000 төгрөгөөр зарахаар зар байршуулсан байсан. Тухайн үед Эрдэнэт хотоос нэг хүн ирж манай дэлгүүрийг үзээд сард 2.000.000 төгрөгөөр 6-10 сарын хугацаанд түрээслэхээр тохироод явсан. Тухайн үедээ гэрээ хийгээгүй. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Ж.О гийн ......  гэх хаан банкны данс руу 20.100.000 төгрөг орчихсон байсан. Манай эхнэр дансаа харчихаад надад түрээсийн мөнгө 20.000.000 төгрөг ороод ирсэн байна, ашгүйдээ гээд Богд банкинд өртэй байсан учраас 5.000.000-6.000.000 төгрөгийг хийсэн. Бусад мөнгөөр нь дэлгүүр, ТҮЦ-нийхээ барааг татсан. 3-4 хоногийн дараа манай эхнэрийн ......  дугаар руу С  гэж эмэгтэй залгаад “данс руу чинь 20.100.000 төгрөг андуураад хийчихсэн байна” гэхээр нь бид хоёр гайхаад нөгөө дэлгүүр түрээслэх хүмүүс рүүгээ утсаар залгаж асуусан. Тухайн үед залгасан хүмүүсийн дугаарыг одоо цээжээр мэдэхгүй байна. Эрдэнэтээс ирсэн хүмүүс “бид нар мөнгө шилжүүлээгүй, дэлгүүр түрээслэхгүй болчихлоо” гэж хэлэхээр нь андуураад мөнгө орж ирсэн байна гэж ойлгосон. Тэгээд С  руу залгаад “мөнгийг чинь хэрэглэчихсэн байна, мөнгийг чинь буцаагаад даруйхан гаргаж хүүтэй нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд бид эхлээд 3.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө олдохгүй байсан учир дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо 15.000.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Ч.С ын ....  дугаарын валютын дансанд үзлэг хийсэн “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 03 минутад 5031239300 гэсэн данснаас “oyumaa butsaalt” гэсэн гүйлгээний утгатай 640.61 валютын орлого хийсэн байна, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 43 минутад 5031239300 гэсэн данснаас 320.31 валютын орлогын гүйлгээ хийсэн байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 38-39/,

 

Ч.С ын ....  дугаарын валютын дансанд үзлэг хийсэн “2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04 цаг 20 минутад ......  гэсэн данс руу “fgk” гэсэн гүйлгээний утгатай 6.458,87 валютын зарлагын гүйлгээ хийсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 41-42/,  

 

Ж.О гийн ......  дугаар хаан банкны дансанд үзлэг хийсэн ““2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04 цаг 20 минутад ......  гэсэн данс руу “fgk” гэсэн гүйлгээний утгатай 6.458,87 валютын орлого орсон байна. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус данснаас TRF=000482528225-623458XXXXXX4757-5961548-Ulaanbaa утгаар 166.662,74 төгрөгийн зарлага гарсан байна. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус данснаас ......  дугаарын данс руу 10.000.000 төгрөгийн зарлага гарсан байна. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус данснаас ......  дугаарын данс руу 10.000.000 төгрөгийн зарлага гарсан байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 44-45/,

 

Ч.С ын хаан банкны ......  дугаар дансанд “oyumaa butsaalt” гэх утгатайгаар 12 дугаар сарын 14-ний өдөр 5.079.900 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг орсон талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 81-83/,

 

Шүүгдэгч Ж.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 06 дугаар сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл Ч.С ын данс руу 20.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,

 

Шүүгдэгч Ж.О  Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан гаргасан “Миний бие Ж.О гийн хаан банкны ......  дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө 20.100.000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг дэлгүүр түрээслэх мөнгө байна гэж ойлгоод зарлага гаргачихсан. Зарлага гарсны дараа С  гэх хүн ярихаар нь мөнгө андуурч шилжүүлснийг ойлгосон. Тухайн үедээ 20.100.000 төгрөгийг С д өгөх боломжгүй байсан тул өдийг хүртэл боломжоороо төлсөөр байгаад бүрэн барагдуулсан болно. Прокурорын дуудах хуудсаар дуудахад аав Ж ыг эмнэлэгт сахиж байсан тул очоогүй. Иймд хэргийг маань хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 101/,

 

Хохирогч Ч.С ын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандан гаргасан “Ч.С о миний бие 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Ж.О  гэдэг хүний хаан банкны данс руу 20.100.000 төгрөгийг андуурч шилжүүлчихлээ гэж гомдол гаргасан. Ж.О  нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр миний ...... , ....  гэх хаан банкны дансруу 20.100.000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон тул гомдол саналгүй. Иймд Ж.О д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 102/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.О гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 48-49/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Ж.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.О  нь алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Ж.О д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.О гийн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Ч.С ын алдаатай гүйлгээний улмаас шилжүүлсэн 20.100.000 төгрөгийг шүүгдэгч Ж.О  нь буцаан өгсөн бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ж.О  нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.О г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ