Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 02

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Гомбордорж

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 552 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Н миний бие Ургамал сумын тооцооны төвд 2007 онд анх нээгдсэн үеэс ажиллаж нягтлан бодогч, ахлах теллер зэрэг ажил хийж байгаад 2013 оны 10 сараас эхлэн Төрийн банкны Ургамал тооцооны төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 5 сарын 03-ны өдрийн Төрийн банкны салбарын захирал А.*******ийн 67-р тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир

1. Би банкыг хохироогоогүй

2.Би харилцагчийг хохироогоогүй иймийн тулд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банк ХХК-ний Завхан салбарын харъяа Ургамал тооцооны төвд ээлжит шалгалт хийсэн. Тус шалгалтын тайланг үзвэл нэхэмжлэгч Б.Н- нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.2 /...хамтран ажиллагсад, харилцагч болон нийлүүлэгч нартай хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй/ дахь заалтыг удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон байдаг. Төрийн банкны Ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлд /Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчих явдлыг ноцтой зөрчилд тооцох болно. Энэ ёс зүйн дүрэм болон банкны бусад бодлогыг зөрчих нь захиргааны арга хэмжээ авах, улмаар ажлаас халах зэрэг арга хэмжээнүүд авахад хүргэх болно./ заасны дагуу ажлаас халах үндэслэл болохуйц ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан байна. Мөн Төрийн банкны Зээлийн үйл ажиллагаа журам-ын холбогдох зүйл заалтуудыг удаа дараа зөрчин зээл олгосон байсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг маргаан үүсгэсэн байдаг. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Н-ыг 2017 оны 05 сарын 03-ны өдрийн 67 дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд уг тушаалыг үндэслэн 2017 оны 05 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн байдаг. Гэвч нэхэжлэгч шүүхэд 2017 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч Б.Н- 2017 оны 06 сарын 03-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь нээлттэй байсан ч гаргаагүй. Нэхэмжлэгчийн хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байх нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь заалт /хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй/-ын дагуу өөрийг нь зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ыг зөрчсөн үйлдэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн дагуу цуцалсан гэж үзэж байх бөгөөд Б.Н-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Н- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос хойш Ургамал тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Салбарын захирлын гаргасан тушаал нь надад нийцэхгүй тушаал гаргасан байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр би ажиллаж байх хугацаандаа чамгүй их ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ ажлыг авахад манай тооцооны төв ашиггүй ажиллаж байсан. Би сүүлийн хэдэн жил ашигтай ажиллуулж байгаа. Харилцагчдаа эв найртай байлгах гэж их хичээж ажилласан. Би цэвэрлэгчээс нь эхлээд бүх л ажлыг хийж байсан. Би банкыг ч, харилцагчийг ч хохироогоогүй учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. ыг ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 05 сарын 03-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч 2017 оны 05 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй гэдэг нь дээрх хуулийн заалтаар няцаагдаж байна. Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмаар зохицуулагдсан зөрчлүүдийг гаргасан гэж тайлбар хэлж байна. Гэтэл яг ямар дүрэм журам зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан дээрх журам нь 4 хуудас баримт байна. Гэтэл журмын гарчигийг нь харахад 68 хуудас баримт байхаар харагдаж байна. Журам нь хавтаст хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй байгаа учраас журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа. 2013 оны 12 сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан гэж байгаа. Гэтэл хэдэн сарын хэдний өдрийн хэдэн тоот тушаалаар тухайн журмыг баталсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тиймээс шүүх энэ баримтыг үнэлж үзэх боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ нотлох баримтын хэмжээнд үнэлж үзлээ гэж бодоход энэ дүрмийн 5.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж харилцагч нартай хувийн асуудал үүсгэсэн гэж байна. Гэтэл банкны журамд өөрийн төрөл садан, найз нөхдөд зээл олгох боломжтой талаар заасан байна. Тиймээс үүнийг ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна. *******аа, Сарангэрэл, *******а гэсэн хүмүүст хувийн данснаас мөнгө шилжүүлсэн зөрчил гаргасан гэж байгаа. Гэтэл энэ зөрчлийг шийдвэрлэхийн тулд Хөдөлмөрийн хуульд заасан хугацааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. *******аад 2016 оны 05 сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн асуудал байгаа. Энэ хүн нь нэхэмжлэгчийн авга ах нь юм. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн Сарангэрэл нэхэмжлэгчийн хамаатан садангийнх нь хүн байгаа юм. *******а нь мөн энэ хүний хамаатан. Эдгээр хүмүүст мөнгө шилжүүлсэн асуудалд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх боломжгүй. Ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан дараагийн үндэслэл нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг өөрийн дансаараа шилжүүлж төлсөн асуудал байгаа. Энэ үйлдэл нь Төрийн банкны яг ямар журмыг зөрчөөд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Энэ яагаад ямар учраас зээлийн эргэн төлөлтийн хугацаа 20 хоног хэтэрсэн байсан. Зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан гэж тайланд бичигдсэн байгаа учраас энэ талаар дахин дахин тайлбарлаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Тушаалын 3 дахь үндэслэл нь Зээлийн үйл ажиллагааны журмын 9.3, 12.7.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж бичсэн байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас бид энэ журмын талаар ярих ямар ч боломжгүй байна. Э.*******, ******* гэх мэт нэр бүхий хүмүүс дээр Монгол банкны зээлийн сангийн мэдээлэл аваагүй зөрчил гаргасан гэж байгаа боловч ихэнх зөрчлийг гаргасанаас хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас энэ асуудлыг мөн ярих боломжгүй байна. Э.******* гэх хүний зээлийн мэдээлэл аваагүй зөрчил нь хугацаа дуусаагүй хугацаандаа байгаа боловч Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмаа гаргаж өгөөгүй учраас шүүх энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. А.*******а, *******, Ц.*******, Л.******* зэрэг хүмүүст зээл олгохдоо ямар зөрчил гаргасан талаар тайландаа бичсэн байгаа. Тооцооны төвөөс зээл олгох гэж байгаа иргэдийнхээ материалыг салбар руугаа явуулж зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг хэн олгодог вэ гэхээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн салбарын захирал өгдөг байгаа. Тэр үед нь лавлагаа аваагүй материал явуулахад зөвшөөрч зээл олгуулсныхаа дараа ийм асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Тушаалын 4 дэх заалт нь мөн Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасан заалтыг буюу зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн асуудал байгаа. *******ай, Ц.******* нарын зээл нь зээлийн хороогоор орж шийдвэрлэгдсэн. Би энэ баримтуудыг нэг бүрчлэн судалж үзсэн. Хэрвээ нэхэмжлэгчийн зүгээс зээлээ олгосны дараа зөвшөөрлөө авсан байна уу гээд судлаад үзэхээр зээл олгохоосоо 1-2 хоногийн өмнө зөвшөөрлөө авсан байгаа. Бямбажав, *******аа гэсэн хүмүүст зээл олгохдоо зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн асуудал яригдаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа. Тушаалын 5 дахь заалт нь Зээлийн үйл ажиллагааны журмын 31 дүгээр зүйлийн 31.9.8-д заасан заалтыг зөрчсөн гэж байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тушаалын 6 дугаар зүйлд хамтран зээлдэгч, хамтран зээлдэгч нарын бусад банк болон банк бус санхүүгийн байгууллага дахь зээлийн гэрээг хуулбарлаж аваагүй нь Зээлийн үйл ажиллагааны 25.8.7 д заасан журам зөрчсөн гэж байгаа боловч энэ журам нь хавтаст хэрэгт авагдаагүй учраас харах боломжгүй байна. Зээлдэгчид давуу байдал олгосон талаар асуудал яригдаж байна. Энэ давуу байдлыг хэзээ олгосон юм гэдгээс хамаарч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Гэтэл хэзээ давуу байдал олгосон талаар тодорхойгүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа ярих боломжгүй байна. Мөн хариуцагч байгууллагын зүгээс шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэсэн асуудал яригдаж байна. Шат дараалсан хяналтыг ямар журмаар хэрэгжүүлэх талаар тодорхойгүй байгаа учраас энэ талаар тайлбар хэлэх боломжгүй байна. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг давтан гаргасан гэсэн асуудал яригдаж байна. Зөрчил дутагдал нь ямар дүрэм журмыг зөрчсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ талаар ярих боломжгүй байна. 2015, 2014 онуудад сахилгын шийтгэл ногдуулсан юм байна лээ. Тэр тушаалуудыг гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас сахилгын шийтгэлгүйд тооцогддог. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл сахилгын шийтгэлгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна гэж үзэж байна. Ажлын байранд заасан чиг үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй гэж тушаалд мөн заасан байна. Энэ нь ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн үү гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байхгүй, мөн давтан зөрчил гэж үзэх зүйл байхгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн баримтууд огт байхгүй. Ноцтой зөрчлийн талаар гэрээндээ тусгайлан заах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээндзаасан ноцтой зөрчлүүдэд хамаарах асуудал байхгүй байна. ыг ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга дотор 12 үйлдлийг үндэслэсэн талаар тусгасан байгаа. Нэхэмжлэгч нь 2016 -2020 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож төлөөлөгчийн бүрэн эрхээ 2016 оны 11 сард хүлээн авсан талаарх тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.4 дэх хэсэгт засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж заасан байгаа. Гэтэл Төрийн банкны Завхан салбарын захирал энэ хуулийн заалтын дагуу ыг ажлаас чөлөөлөхдөө энэ хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй. Одоогийн байдлаар ямар нэгэн санал ирүүлээгүй талаар Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичигт тодорхой бичсэн байгаа. Ажил олгогч санал солилцсон байна гэж ойлгож байна. Заавал зөвшөөрөл авна гэсэн ойлголт биш. Тэр хүнийг ажлаас чөлөөлөх саналаа хүргүүлээд буцаагаад ямар хариу ирэх гол биш. Гол нь саналаа хүргүүлсэн байх ёстой л гэж үзэж байгаа юм гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* анхан шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тооцооны төвийн эрхлэгч нь холбогдох дүрэм журам, заавруудаа мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж ажилд орсон. Гэтэл дотоод шалгалтаар мөрдөх ёстой заавар, дүрэм журмаа зөрчсөн болох нь тогтоогдож ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хүн өөрөө дүрэм журмаа зөрчиж алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Мөн шалгалтын тайлантай танилцаж гарын үсгээ зурсан байгаа. ын гаргасан зөрчлүүд нь анх удаа гаргасан зөрчлүүд биш өмнө нь зээлдэгч нь байхгүй байхад зээл гаргасан зөрчил гаргасан байсан. нь энэ албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2 удаа сануулах арга хэмжээ авагдсан байсан. Шалгалтын тайлан дээр өмнө нь гаргасан алдаа дутагдлаа арилгахыг удаа дараа сануулж байсан боловч зөрчил дутагдал хэвээрээ байгаа талаар дурдсан байгаа.Тиймээс хууль ёсны дагуу тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч талаас банкны зээлийн үйл ажиллагааны дүрэм бүрэн эхээрээ хавтаст хэрэгт авагдсан эсэх талаар маш их ач холбогдол өгч тайлбар хэлж байна. өөрөө 2013 оноос хойш ажиллаж байгаа. Тэр яриад байгаа журам нь байнга өдөр тутамд нь мөрдөгдөж байгаа журам. Мөн шалгалтын дагуу гарсан зөрчил дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрөөд өөрөө гарын үсэг зурсан байгаа. ын ажлын байрны тодорхойлолт байгаа. Тэр тодорхойлолтод энэ хүн ямар ажил хийх ёстой талаар тодорхой бичигдсэн байгаа. Энэ дүрэм журамд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэр нь ноцтой зөрчил болно шүү гээд хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь хэсэгт заасан байхад ноцтой зөрчил гаргаагүй мэтээр тайлбарлаж байна. Хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө зээлж болно гэж ярьж байгаа. Тэр бол манай банкны харилцагч биш хамаатан садан найз нөхөдтэйгөө хувийн санхүүгийн асуудлаар харилцаж болно гэж заасан байгаа. Гэтэл ын мөнгө зээлээд байгаа хүмүүс нь хэдийгээр найз нөхөд хамаатан садан нь байлаа ч манай банкны харилцагч байна. Харилцагч гэж хэнийг хэлэх талаар Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид төлбөр тооцоо гүйцэтгэгч гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид харилцагч гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Банкны харилцагч биш хамаатнаасаа мөнгө зээлж болно. Гол нь тэр хүн чинь банкны харилцагч л биш байх ёстой шүү гэж заасан заалт юм. Банкны харилцагчийн зээлийн мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлэлгүйгээр банкин дээр байж байгаа харилцагчийн өөрийнх нь дансруу хийлгэдэггүй юм бэ. Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны 9.3-д зээлийн ажилтан нь зээлдэгчийн талаарх мэдээллийн зээлийн давхардал үүсгэхгүй байхад анхаарлаа хандуулан ажиллаж талаар заасан байгаа. Банкны үйл ажиллагаа ажил бол бэлэн мөнгөтэй байнга харилцаж байдаг учраас банкны ажилтаны хийх ёстой үүрэг чиглэлийг олон төрлийн дүрэм, журам, заавраар зохицуулж зааж өгдөг. Зээлийн үйл ажиллагааны 17.2.13 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлж ажиллаагүй. Гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад зээл олгосон асуудал нь журмаа зөрчсөн үйлдэл нь ноцтой зөрчил болно гэж зээлийн үйл ажиллагааны журмын 34.2 гэсэн заалтад хамаарч байгаа юм. Салбараар орж байгаа зээл нь эхлээд тооцооны төвөөр ороод тухайн зээл нь тооцооны төвд олгосон эрхээс давсан байна гэж үзэж байгаа бол энэ талаар салбарт танилцуулдаг. Тооцооны төв нь хувийн хэргийн бүртгэл хангах, нотариатаар гэрчлүүлэх зэрэг үйл ажиллагааг хийх ёстой. Мөн журмын 31.7 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа. Энэ 31.7 дахь заалт нь зээл хүсэгчийн сар бүрийн эргэн төлөх дүн нь өрхийн орлогын 80 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл энэ заалтыг зөрчиж 80 дээш 90 хувиар тавьж өгсөн байгаа нь т олгосон үүргээ зөрчсөн асуудал үүссэн байна гэж үзэж байна. Тухайн зээлдэгч нь бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол энэ талаарх баримтыг зээлийн хувийн хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл мөн энэ үүргээ удаа дараалан биелүүлээгүй нь зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчөөд байгаа юм. Тооцооны төвийн зээлийн эрхийг хэтрүүлсэн асуудал гаргасан. Тооцооны төвийн эрхийг салбарын зээлийн хороо хуралдаж тушаалаар өгсөн байдаг. Зээлдэгчид давуу байдал олгож зээл олгосон асуудал байгаа. Миний дээр дурдсан олон шаардлага байгаа. Энэ шаардлагуудыг хангаж байж зээл олгодог. Гэтэл дээрх шаардлагуудыг хангаагүй байхад нь зээл олгоод байгаа нь тухайн зээлдэгчид давуу байдал олгосон гэж үзэж байна. ын боловсруулж ирсэн зээлийн гэрээн дээр зарим зүйлүүдийг засах өөрөө хэлбэл хамтран зээлдэгчээр ээжийг нь оруулах шаардлагатай юм байна гэж үзээд энэ талаар сануулаад явуулахад үүнийг биелүүлээгүй байх асуудал үүсгэсэн байгаа. Өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа талаар тайланд бичсэн байгаа. Өмнө нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж зөрчил дутагдал гаргаад байхаар нь сахилгын арга хэмжээ аваад ажил үүргээ сайжруул гэж үүрэг даалгавар өгөөд байхад ажлаа сайжруулахгүй зөрчил дутагдал гаргаад байсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Банк бол өөрийн гэсэн онцлогтой нарийн зохицуулалттай. Банкны тухай хуультай ийм байгууллагад ажиллаж байж удаа дараа зөрчил дутагдал гаргаж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм гэж үзэж байна. Банкны ажилтан яг юу хийж болох, юу хийж болохгүй талаар бүгдийг нь заачихсан байгууллагад ажилладаг хүн өөрийнх нь гаргасан алдаа дутагдал баримтаар нотлогдчихсон байхад би буруугүй гэж хэлээд сууж байгаа нь хувь хүний ёс зүйн хувьд ч нийцтэй биш байна. Ноцтой зөрчлийн талаар дүрэм журам, гэрээнд тусгагдаагүй мэтээр ярьж байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд бүгдийг нь тодорхой тусгаж өгсөн байгааг уншиж танилцуулъя гээд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж заасан заалтуудыг уншиж сонсгоод энэ хүн банкнаас л зээл олгохоос биш банкан дээр ирсэн харилцагчид хувийнхаа мөнгөнөөс зээл олгож болохгүй гэж заасан утга юм. 2016-2020 хүртэл Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар зөвшилцсөн эсэх асуудал яригдаж байна. Энэ хүн тухайн сонгуульд сонгогдохоос өмнө Төрийн банканд орж гэрээгээр үүрэг хүлээж ажиллаж байсан хүн. Нэгжийн тухай хуульд зөвшилцөнө л гэж заасан байгаа болохоос биш заавал зөвшөөрөл авч ажлаас нь чөлөөлөх ёстой гэсэн заалт байхгүй. Энэ хүн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бямбараашийн ыг Төрийн банкны Завхан салбарын харъяа Ургамал тооцооны төвийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банкны Завхан салбараас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 4.935.073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанднийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 164.111 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 552 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна. Б.Н-ын тухайд дээрх 2 зөрчлийн алиныг нь гаргаснаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон нь Төрийн банкны Завхан салбарын захирлын 2017 оны 05-р сарын 03-ны өдрийн 67 тоот тушаалаас тодорхой харагдахгүй байна гэжээ.

...Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2 дахь заалт нь нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалтад мөн тусгагдсан байдаг бөгөөд ингэснээр уг заалтыг зөрчих тохиолдолд таууд ноцтой зөрчил гаргасанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Ажилтан Б.Н- нь Төрийн банкны Ёс зүйн дүрэм болон Зээлийн үйл ажиллагааны журам-ын холбогдох зүйл, заалтыг зөрчсөнөөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Зээлийн үйл ажиллагааны журам хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч Төрийн банкны зүгээс Зээлийн үйл ажиллагааны дүрэм ээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Иймд Б.Н-ыгЗээлийн үйл ажиллагааны дүрэм-д заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна гэжээ.

....Тус тайланд Б.Н-ын гаргасан үйлдэл, зөрчсөн холбогдох дүрэм, журмыг зүйл заалттай нь дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч уг тайланг уншиж танилцаад гарын үсэг зурж тооцооны төвийн тэмдэг дарсанаар хүлээн зөвшөөрсөн болно. ...Ноцтой зөрчил болох ойлголтоо харилцан тохиролцсон учраас тушаалын үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.2-д харилцагч, нийлүүлэгч нараас мөнгө зээлдэх, зээлдүүлэх, хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй гэж заасан атлаа хамаатан садан ойрын найз нөхдөөс мөнгө зээлдэж болно гэсэн нь ойлгомжгүй, хоёрдмол утга илэрхийлсэн, мөн хамаатан садан ойрын найз нөхөд нь банкны харилцагч, нийлүүлэгч байх тохиолдлыг зохицуулаагүй гэж үзэхээр байна. гэжээ.

... Энэ нь Банкны энр хүндийг аливаа эрсдэлээс хамгаалах зохицуулалт бөгөөд банкны ажилтн нь өөрийн ажил үүргийн дагуу бусад ажилтнууд, харилцагч, нийлүүлэгч нартай санхүүгийн хувийн харилцаа үүсгэхийг хориглосон заалт болно....

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Б.Н-ыг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, ... тохиолдолд саналаа тухайн шатны хурлын тэргүүлэгчид урьдчилан танилцуулж зөвшилцөнө гэж заасны дагуу зөвшилцсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэжээ.

... Нэхэмжлэгчийн Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч байх эсэх нь Төрийн банк ХХК-д хамаагүй бөгөөд энэ байдлаар нэхэмжлэгчид буюу үндэслэлгүйгээр хэргийн оролцогч нэг талд давуу байдал үүсгэн хэргийн хянан шийдвэрлэсэн байгаа нь тухайн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Төрийн банкны холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаарын 19-ны өдрийн 552 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн тухай хуульд заасан байна гэтэл Б.Н- дээрх 2 зөрчлийн алийг нь зөрчсөн тодорхой бус Завхан аймаг дахь Төрийн банкны захиралын 2017 оны 05 дугаарын 03-ны өдрийн 67 тоот тушаалаас тодорхой харагдахгүй байна гэж шүүхээс дүгнэсэн байна. Тухайн дүгнэлтэд тайлбар хийхэд Завхан аймаг дахь Төрийн банкны захиралын 2017 оны 05 дугаарын 03-ны өдрийн 67 тоот тушаалын үндэслэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дэх хэсэг, банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 5.5.28, 5.5.28.2, дахь заалт, банкны тухай хуулийн 12.12 дахь зүйлийг үндэслэн нэхэмжлэгч Б.Н-ын хөдөлмөрийн гэрээг ажил ологчийн санаачлагаар цуцалсан байдаг. Банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.5.28.2 дахь заалт нь банкны дотоод журамтай холбоотой дүрэм журам заавар зөрчсөн үйлдлийг дотоод хяналтын шалгалтаар тогтоосон гэж заасан байдаг гэтэл Б.Н-ын гаргасан зөрчлийг дотоод хяналт шалгалтаар тогтоогдоод хавтаст хэргийн материалд хавсаргасан тийм учраас үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.7.4.2 дахь заалтад мөн тусгагдсан байдаг. Уг зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ гэж харилцан тохиролцсон банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлтэй гэж үзсэн шүүхээс Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, банкны ёс зүйн дотоод журам зэргийг хариуцагч Төрийн банкнаас гаргаж өгөөгүй нотлох баримт гаргаж өгөөгүй учраас зээлийн үйл ажиллагаа, ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хэргийн материалд Завхан аймаг дахь Төрийн банкны салбарын Ургамал тооцооны төвийн дотоод хяналт шалгалтын материал бүрэн авагдсан журам зааварыг яаж зөрчсөн зэргийг тогтоогсон гэтэл нэхэмжлэгч өөрөө танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарсан байхад шүүх дээрх зүйлийг нэхэмжлэгч зөрчөөгүй байна гэж үзээд шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Н- нь тайланд тусгасан зөрчлөөс гадна хэд хэдэн заавар журмыг зөрчсөн. Энэ ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил тооцохоор харилцан тохиролцсон учраас хөдөлмөрийн дотоод журмын 5.5.2, 5.5.28.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.7.2.4 дэх заалтанд тус тус үндэслэсэн байна. Шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтанд Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.5.2 дахь хэсэгт харилцагч үйлчүүлэгч нараас мөнгө зээлдүүлэх, мөнгө зээлэх, хувийн санхүүгийн асуудал үүсгэж болохгүй талаар заасан атлаа хамаатан садан ойрын дотны найз нөхдөөсөө мөнгө зээлж болно гэж заасан байх нь ойлгомжгүй хоёрдмол утга илэрхийлсэн хамаатан садан ойр дотны найз нөхөд банкны харилцагч байхийг зохицуулаагүй байна гэж шүүхээс үзсэн. Төрийн банкны ёс зүйн дүрмын 5.5.2 дахь хэсэгт харилцагч, үйлчүүлэгч нараас мөнгө зээлэх зөвхөн нэр төдий мөнгө зээлүүлэхээс гадна эсвэл түүнтэй холбоотой батлан даалт гаргах хамтран гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийхийг хориглоно харилцагч нийлүүлэгч тусгай нөхцөлтэйгээр заасан байдаг. Энэ банкны нэр хүндийг аливаа эрсдлээс хамгаалах банкны ажилтан харилцагч нийлүүлэгчтэй санхүүгийн харилцаанд орохыг хориглосон заалт юм. Банкны ёс зүйн дүрмийн 5.5.2.1 дэх заалтанддараах тохиолдолд зөвшөөрнө гэж заасан байдаг. Хамаатан садан ойрын найз нөхдөөс мөнгө зээлдэх, тэдгээрийн өмнөөс баталгаа гаргах хамтран бичигт гарын үсэг зурах эрхийг хязгаарлан заагаагүй болно. Банкны харилцагч нийлүүлэгчтэй санхүүгийн харилцаанд орж болохгүй талаар заасан нь тодорхой байна. Нэхэмжлэгч Б.Н- банкны харилцагчийн зээлийг төлөхдөө өөрийн нэрийн дансаар авч банкны ёс зүйн журмыг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Н-ыг ажлаас чөлөөлөхдөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4 дэх хэсэгт хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсэн заалтыг зөрчсөн зөвшөлцөөгүй зөвшилцсөн хэсэг тодорхой бус гэж дүгнэсэн байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тодорхой заасан байхад ажлаас чөлөөлөгдөж байгаа этгээд нь хурлын төлөөлөгч байхаар заасан тухайн заалтыг хэрэглэсэн гэтэл Төрийн банк нь хувьцаа компани нутаг дэвсгэрийн захиргааны нэгж биш бөгөөд Банкны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Компани тухай хуулиар зохицуулагдан үйл ажиллагааг явуулдаг аж ахуй нэгж болно. Нэхэмжлэгч нь Ургамал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байх нь Төрийн банкинд хамааралгүй бөгөөд энэ байдлаар нэхэмжлэгчид талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Хэргийн бодит байдалд нийцээгүй байна хуулийн дагуу яваагүй мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч нарыг асуусан байдаг нэг талын санаачлагаар шүүх бүрэлдэхүүн нь өөрөө Ургамал сумд очоод зөвхөн Б.Н-тай хамаатай асуудлыг асуусан байдаг. Миний ойлгож байгаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явагдсан бол 2 талыг байлцуулж байгаад гэрчийг шүүх дээр дуудан ирүүлж 2 талаас адилхан асуултуудыг асуулгаж хийх ёстой гэж үзэж байгаа. Гэрчээс мэдүүлэг авахдаа зөвхөн Б.Н-ын талаар асуусан банкны үйл ажиллагааны талаар асуусан асуулт байгаагүй хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг явуулахдаа хариуцагч, нэхэмжлэгч талыг адил эрх үүрэгээр хангасан бол манай талаас гэрч нараас асуулт байсан. Үүнийг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Банкны ёс зүйн дүрэм нь бүх хууль дүрэмд нийцүүлэн гаргасан байдаг учраас нэхэмжлэгч талаас харилцагчтай санхүүгийн харилцаанд оролцсон банктай гэрээ байгуулсан банкны данстай харилцагч нар байсан учраас ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Б.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн хэргийн бодит байдалд тохируулан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа гэрчийн талаарх асуудлыг яриагүй угаас гэрчийн талаарх асуудал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ороогүй учраас үүнийг анхан шатны шүүхэд буцаах боломжгүй гэж үзэж байна. Төрийн банкны зүгээс Хөдөлмөрийн гэрээ нь дээр ийм асуудлыг яриад байгаа зүгээр зөрчил байлаа гэж бодоход дотоод хянат шалгалтаар түүнийг илэрүүлсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзнэ гээд байгаа юм. Хэрвээ тийм байлаа гэж үзсэн ч бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчил гарсан үеэс 6 сарын хугацаа өнгөрөөгүй тохиолдолд арга хэмжээ авахаар заасан гарсан зөрчил гээд байгаа нь 2014, 2015 оны үйл явдлууд байдаг. Тайлантай танилцаж гарын үсэг зурсан тухай ярьж байна. Нэхэмжлэгчээс хэлдэг тайлантай танилцаж гарын үсэг зурсан болохоос зөрчил гаргасан тухай зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг. Төрийн банкны тайлан дээр зөвшөөрсөн танилцсан гэсэн зүйл байхгүй зөвхөн танилцсан гэсэн гарын үсэг зурахаар маягт байсан. Түүнээс зөвшөөрсөн гэсэн зүйл биш одоо ч маргаж байгаа асуудал юм. Ёс зүйн зөрчлийн асуудал яригдаж байна шүүхээс яг бодит байдалд тулгуурлан дүрмийн дагуу зохицуулсан байдаг. Хариуцагч талаас зээлийн үйл ажиллагааны дүрэм гээд дотоод товъёог дээрээ 60 хуудас гэж заасан ч 3 хуудас байсан түүнийг шинжлэн судлахад зээлийн үйл ажиллагааны 30 дугаар зүйлийг зөрчсөн гэж хэлж байгаа ч тэр зүйл заалт байхгүй байсан. Тийм зүйлыг шүүхээс үнэлэх боломжгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэдийн хурлын тэргүүлэгчээс зөвшөөрөл авах ёстой биш харин танай төлөөлөгчийн Хөдөлмөрийг гэрээг цуцлаа гэдэг мэдэж санал авах ёстой байсан хурлын тэрүүлэгч зөвшөөрөх зөвшөөрөхгүй байх нь хамаа байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүхийн шийдэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Төрийн банкны Завхан салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.2, 12 дугаар зүйл 12.2, 13 дугаар зүйлийн 13.5.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.4.2, 9 дүгээр зүйлийн 9.6.3 дахь заалтыг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалхад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл тогтоогдсон байх ёстой.

Ажил олгогч нь Б.Н-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, хэрэгт нотлох баримтуудыг ирүүлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэгт банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заажээ.

Ажил олгогч нь Б.Н- нь Төрийн банкны Ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын зөрчин харилцагч болон зээлдэгчтэй хувийн санхүүгийн харилцаа үүсгэсэн, зээлдэгчийн зээлийн төлөлтийг өөрийн дансаар дамжуулан бэлэн бусаар шилжүүлсэн, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.7.3, 12.7.3.а, 17 дугаар зүйлийн 17.2.13, 31 дүгээр зүйлийн 31.7.7, 31.9.8 дахь заалтуудыг зөрчин зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрийг дутуу, хангалтгүй хийж, зээл олгосон, тооцооны төвийн зээлийн хорооны эрхээ хэтрүүлсэн, зээлдэгчид давуу байдал үүсгэн зээл олгосон, салбарын зээлийн хорооны шаардлагыг биелүүлээгүй, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй, өмнөх шалгалтын тайлангаар тогтоогдсон зөрчил дутагдалаа дахин давтан гаргасан зөрчилүүд гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж тайлбарлажээ.

Ажилтан Б.Н- нь Төрийн банкны Ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтыг хэрхэн зөрчсөн эсэхийг хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргааны үйл баримтыг нотлох, хэрэгт ач холбогдолтой байх Төрийн банкны Зээлийн үйл ажиллагааны журам хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Зээлийн үйл ажиллагааны журам хэрэгт авагдаагүйгээс ажилтан Б.Н- нь тус журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Анхан шатын шүүх хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Б.Н- нь ноцтой зөрчил гаргасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх дээрх журам хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангасан талаар захирамж гаргаагүй, гэрч асуухад оролцох эсэх талаар хариуцагчийн хүсэлтийг авалгүйгээр гэрчийг асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх, үндсэн дээр хэрэгжүүлнэ, мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтууд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 164.111 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИДТ.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР