| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/012 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
Хохирогчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт ******* *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-нээс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах Баруун бүс худалдааны төв-2 Аравжих хүнсний бөөний худалдаа дэлгүүрийн дотор байх гар утасны худалдаа эрхэлдэг 49 дугаартай лангууны хаалганы лацыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу төмөр ашиглан онгойлгож, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд буюу 49 дүгээр лангуу руу нэвтэрч орж, иргэн *******гийн эзэмшлийн эд зүйл болох 20 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад үлэмж хэмжээний буюу 26,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажлынхаа байран дээрээс орой 22 цагийн үед гарч явахдаа Баруун бүс-2 худалдааны төвийн хойд хаалгаар гарч явсан. Тухайн үед надад яаралтай маш их мөнгө хэрэг болсон. Ажил олгогчтойгоо уулзаад цалингаа урьдчилж авах боломжтой юу гэхэд их хэмжээгээр гаргаж өгөх боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Тэгээд би хамгийн хурдан мөнгө олох аргыг бодсон. Тэгээд би гэртээ очоод мөнгө олох аргыг бодож хэвтэж байгаад шөнийн 01 цагийн үед гэрээсээ гарсан. Шөнийн 01 цагаас 02 цагийн үед “Аривжих” худалдааны төвийн гаднах байдлыг ажигласан. Тэгээд би Баруун бүс-2 худалдааны төвийн хойд талын галын гарц дээр очсон. Гаднаас нь харахад жижиг ягаан өнгийн цоож харагдсан. Тэр цоожийг татахад онгойсон. Цоожийг зүгээр дараад үлдээсэн байсан. Би тэр галын гарцаар нэвтэрч ороод хамгийн эхний таарсан лангуун дээр очоод хаалгыг нь онгойлгох гэтэл цоожтой байсан. Эсрэг талд нь очсон чинь лацтай байсан. Тэгээд би тэр лацыг эвдээд нэвтэрч ороод 20 ширхэг гар утсыг авсан. Тэр үедээ би утсыг тоолоогүй. Надад хэрэгтэй хэмжээний мөнгөнд хүрэх байх гэсэн бүх утсыг авч гарсан. Тэгээд утаснуудыг аваад буцаж гараад шууд гэртээ очсон. Гэртээ очсоноосоо хойш 2 хоног гадуур юу болж байгаа бол гэж бодож байж байгаад ******* гэх хүнд 1 ширхэг утсыг нь зарсан. Харин бас нэг утсыг нь надтай хамт ажилладаг байсан н. найздаа зарсан. Би Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах зардлын мөнгөө утас зараад олсон. Тэгээд би Улаанбаатар хот руу ороод олдоогүй гэх 8 ширхэг гар утсыг зарсан. 8 ширхэг гар утсыг зарахад надад хэрэгтэй хэмжээний мөнгө бэлэн болсон байсан. Тийм болохоор үлдсэн гар утаснуудыг зарахгүйгээр өөртөө байлгаж байсан. Тэгтэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас миний амьдарч байсан айлын ахыг дуудсан. Ямар шалтгаанаар юм бол гэтэл таны ашиглаж байгаа гар утасны IMEI кодыг шалгах шаардлагатай байна гээд та утсаа аваад хүрээд ир гэсэн. Тэр өдөр нь би шалгах гэж байгаа 2 утсыг аваад цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Би найз охинтой. Тэр маань бие давхар болчихсон юм. Түүнийг нь аав, ээж нь мэдээд хүүхдийг төрүүлэхээс татгалзсан. Тэгээд хүүхдийг авахуулах гэж 6.500.000 төгрөг хэрэг болсон. Надад яаралтай туслах хүн байхгүй байсан болохоор гэмт хэрэг хийх болсон. Би ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Одоохондоо бэлэн мөнгө төлөөгүй байгаа. Гэхдээ зараагүй байсан 8 ширхэг утсаа буцааж өгсөн. Бүх хохирол, төлбөрийг барагдуулна гэж бодож байна. Нэг ширхэг гар утсыг ******* гэх хүнд зарахдаа н. гэх залуутай хамт явж байсан. Би “Сүндэр” ХХК-г компанийг нээгдсэн цагаас буюу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Улаанбаатар хот руу явсан. Тус объектын галын гарцаар ороод хаалганы лацыг мулталж орсон. Лац нь тороосон байсан. Би өөрөө зүүгдэж байгаад хүчтэй татсан. Бэхэлсэн байсан хуванцар зүйл нь хагарсан. Миний гарт ямар нэгэн шарх үүсээгүй. Сард нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээр 800.000 төгрөгийн цалин авдаг гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
..би баруун бүсийн худалдааны төвийн ойр орчмыг явж ажиглаж байгаад Баруун бүс-2 худалдааны төвийн ард талд байрлах галын гарцаар нь орсон. Баруун бүс худалдааны төв рүү ороод 49 гэсэн байсан байхаа сайн санахгүй байна. Тэгээд утас зардаг лангууны туслах хаалганы лацыг сугалаад орох үед лангууны хаалгыг цаасан хайрцгаар хаасан. Лангуу нь онгорхой байсан. Тэгэхээр нь би лангуун дээр байсан гар утаснуудыг аваад гарсан. Баруун бүс-2 худалдааны төвөөс гараад Хөх толгойд байрлах гэх ахын гэр лүү явсан. гэх айл нь Улаанбаатар хот руу явсан байсан болохоор би ганцаараа очиж хоносон. Хэрэг хийх үед ганцаараа явсан. Хулгайлсан утасныхаа 8 ширхэг гар утсыг гэх цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 130-131/,
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний бие лангуугаа аажуу 11 цагийн нээсэн. Манай лангуу 2 хаалгатай. Би нэг хаалгаа онгойлгож ороод цүнхээ тавиад лангуу руугаа харсан чинь 4 үргэлж байдаг лангууны 2 лангуу нь болох үнэтэй утаснуудаа тавьдаг хэсэг нь хоосон байсан. Тэгээд тэр үедээ хулгай орсон гэж боддоггүй. Бүх утаснуудаа цэнэглэчихсэн юм байхдаа гэж бодоод утас цэнэглэдэг тавцан руугаа харахад байхгүй байсан. Тэгээд нээрээ ч юу гэж бүх утсаа бөөнөөр нь цэнэглэх билээ дээ гэж бодоод манай лангууны өмнөөс харсан лангуунд суудаг хүндээ “...манай лангууны утаснууд байхгүй байна. Манай лангууны нөгөө талын хаалгыг татаад үз дээ...” гэхэд нөгөө хүн хаалгыг татаад үзэхэд хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж ажиллагаа эхэлсэн. Хохирлын хувьд шинжээчийн дүгнэлтээр 26.410.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний маш их хэмжээний мөнгө. Хэчнээн миний лангууны 20 хувь ч гэсэн дандаа үнэтэй утаснуудыг авч явсан байсан. Би чинь өөрөө бас банкны өр, зээлтэй хүн. Энэ хүүхэд хэдий мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн гэж байгаа болов ч би гэсэн өөрөө тийм боломж, бололцоотой хүн биш. Миний эргэлтийн хөрөнгийг чухал хэсгийг аваад явчихаар надад маш хэцүү байгаа. Энэ хүүхдийг надтай холбоо барих болов уу гэж зөндөө хүлээсэн. Хэрвээ холбогдоод хохирол мөнгөө төлөх талаараа хэлж, ярилцсан бол би их баярлах байсан. Би өөрийн ажил, үйлчилгээ явуулдаг байгууллагаа их буруутгаж байна. Харуул, хамгаалалт маш сул байна гэж ойлгож байна. Энэ хүүхдийн нас бага байна. Энэ байдлыг нь шүүхээс харж үзээсэй гэж хүсэж байна. Энэ хүүхдийн хэлж байгаагаар л ойлгож байна. Эцэг, эх нь байхгүй гэж байна. Миний хувьд эд зүйлээ алдаад өөрөө хохирсон ч гэсэн энэ хүүхдийг өрөвдөж байна. Би энэ хүүхдийг ганцаараа хэргийг хийсэн гэдэгт эргэлзэж байна. Манай лац их нарийхан. Доод хэсгээр нь түгжээд, дээд хэсгээр нь мөн нарийхан лацаар түгждэг. Шилэн лангуу болохоор өөрөөр түгжих боломжгүй. Хүн татахад онгойх зүйл биш. Хаалга ямар ч хагалсан зүйл байгаагүй. Манай байгууллага дотроо камертай. Сүүлийн үед аюулгүйн үүднээс шалны тогийг унтраагаад байдаг болсон. Тэгэхээр шөнө камер бичихгүй болчихоод байгаа юм. Өдөр нь зүгээр бичдэг. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Samsung Zpold-2 гэх 2.800.000 төгрөгийн үнэлгээтэй утсыг гуйж байж авсан. Нийт 20 утаснаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 гар утас, өөрөө буцааж авсан 1 гар утсыг авсан байна. Тэгэхээр төлбөр нь төлөгдөөгүй 12 гар утас байгаа. : Төлбөр нь төлөгдөөгүй нийт 12 гар утасны төлбөр 18.300.000 төгрөг. Эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг гар утасны үнэлгээ 5.310.000 төгрөг болж байгаа гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би Баруун бүс худалдааны төвд 2010 оноос хойш лангуу түрээслэн гар утас худалдаж байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед лангуугаа хаагаад лацны түгжээгээр лангуугаа түгжээд явсан. 2022 оны 09 дүгээр арын 12-ны өдөр 11 цаг өнгөрч байхад лангуун дээрээ ирж, лангууны ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаа онгойлгож лангуу руугаа ороод, лангуу дээрээ цүнхээ тавиад харахад лангуун доторх өрөөтэй байсан гар утаснууд байхгүй байхаар нь нөгөө лангуун дээр суудаг залуу Галжаргалыг дуудаж манай лангууны баруун талын хаалгыг татаад үзээдэх гэхэд татаж үзээд онгорхой байна гэхээр нь цоожоо шалгахад лацны цоожны нэг тал нь мултарсан онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нийт 20 ширхэг гар утас алга болсон. Үнийн дүн нийлээд 27,120,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Ноте-10 маркийн 2 ширхэг гар утасны имей код байгаа бусдыг нь шүүж байгаад гаргаж өгнө. Зарим утас нь зарагдсан болохоор худалдан авсан хүмүүстэйгээ холбогдож байгаа имей кодыг гаргаж өгнөө. Ноте-10 маркийн гар утасны имей код 353762110198825, 358778101031606 гэсэн кодтой 2 утас байгаа тус утаснууд нь нэг сим карт ордог утас байгаа. Миний бодлоор тухайн байгууллагын хяналтын камерийг мэддэг хүн байж магадгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 09 дүгээр сарын 11-ний орой 18 цагаас , нараас ээлж хүлээж авсан. Ээлжээ аваад орой 18 цаг 45 минут гээд дохио өгөөд худалдааны төвийг хааж эхэлсэн. Тухайн өдөр хариуцлагатай жижүүр нягтлан бодогч байсан. Би гийн хамт Баруун бүс-1 худалдааны төвийг хаагаад дараа нь Баруун бүс-2 худалдааны төвийг хаахад 19 цаг өнгөрч байсан. Аваарын хаалганы дотор талын хаалга онгорхой байсан. Би тэр хаалгыг хаахад гаднах хаалга нь цоожтой байсан. Цагаан өнгийн жижиг цоож зүүлттэй байсан. Тэгээд 3 дугаарын повилонд хүн гар утас худалдаж авч байсан. Тэрийг хүлээж байгаад хаагаад нягтлан хаалгыг лацдаж надад хүлээлгэж өгөөд хоносон. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө хамгаалалтын албаны дарга 08 цаг 40 минутын үед ирж би Баруун бүс-1 худалдааны төв дээр үлдсэн. дарга үйлчлэгч гийн хамт Баруун бүс-2 худалдааны төвийг онгойлгосон. Тэгээд би 10 цагт , нарт худалдааны төвийг хүлээлгэж өгөөд ээлжнээсээ буусан. Ээлжнээс буугаад байж байхад 12 цагийн үед над руу дарга утсаар ярьж “Баруун бүс-2 худалдааны төв рүү хулгай орсон байсан рүрээд ир” гэж надад хэлсэн. Баруун бүс 2 худалдааны төвийн аваарын шатны гаднах хаалгыг дөрвөлжин жижиг цоожоор цоожилсон байсан. Тус цоожны түлхүүр надад нэг ширхэг, бусад 2 түлхүүр нь нярав Хайсандайд байдаг юм. Тухайн вакум хаалгыг би гаднаас онгойлгож үзээгүй. Хүмүүс өдөр онгойлгосон байхаар нь бид нар очиж дотроос нь хаадаг гаднаас нь онгойлгож байгаагүй. Би шөнө 02 цагийн үед, 05 цагийн үед 2 удаа объектоо тойрсон. Тухайн шөнө Баруун бүс-2 худалдааны төвийн гадна аваарийн шатыг шалгаагүй. Би шөнө ямар нэг дуу чимээ сонсоогүй. Би 2022 оны 06 дугаар сараас эхлэн ганцаараа хамгаалалтанд гарч байна...гэх мэдүүлэг /хх-н 30-31/,
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..би ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай гэрт ******* нэг танихгүй залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд тухайн үедээ надад энгийн Самсунг-эс-10 маркийн гар утас, Самсунг эс-10 5 жи маркийн гар утас үзүүлээд энэ хоёр гар утасны нэгийг нь авах уу гэхээр нь би хаанаас ирсэн гар утас гэхэд “Улаанбаатар хотоос лангуунаас ирсэн гар утас байгаа 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 200,000 төгрөгийг нь одоо өгье, 200,000 төгрөгийг нь 2022 оны 10 дугаар сард өгье гээд тухайн хоёр утсыг нь үзэж байгаад Самсунг эс-10 5 жи гар утсыг нь аваад маргааш нь 200,000 төгрөг Хаан банкны ******* гэсэн данс руу хийсэн. Дансны дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед өөрийнхөө үеийн залуутай хамт явж байсан. Хамт явсан гэх залууг өмнө нь харж байгаагүй. Одоо харвал танина. Хамт явж байсан залуу нь энгийн Самсунг-эс-10 маркийн гар утсыг нь би авъя гэж байсан. Би *******оос 200,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг/хх-нийн 20-21/,
Мобиком корпораци ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 10-ны 4/8826 дугаартай “... 358778101031606 кодтой утсанд ашигласан 99492185 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг/хх-ийн 62/,
Юнител ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05-01/8357 дугаартай “... 358778101031606 имей кодтой утсанд 80706290 дугаарыг хийж ашигласан байна... , , Сэлэнгэ Шаамар сум 1-р баг ” гэсэн албан бичиг /хх-ийн 64/,
Баянхонго аймгийн Энх нахиа ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаар шинжээчийн ...I phone-13 pro gold маркийн гар утас 1 ширхэг үнэ 3,400,000 төгрөг... I phone-13 маркийн гар утас 1 ширхэг үнэ 2,500,000 төгрөг, ...I phone-11 маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,400,000 төгрөг,…Z fold-2 rose маркийн гар утас 1 ширхэг үнэ 2,800,000 төгрөг...,Z flip gold 1 маркийн гар утас ширхэг үнэ 1,100,000 төгрөг.., Wing маркийн гар утас 2 ширхэг үнэ 1,900,000 төгрөг, ... Note-10 маркийн гар утас 2 ширхэг үнэ 1,600,000 төгрөг, ...Samsung s10-5G маркийн гар утас 2 ш ширхэг 1,600,000 төгрөг, ...Samsung S 20 маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,200,000 төгрөг,... Samsung S 20 ultra маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,400,000 төгрөг, Samsung A53 маркийн гар утас 2 ширхэг үнэ 2,800,000 төгрөг,...Note-10 маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,000,000 төгрөг, Samsung А82 маркийн гар утас 1 ширхэг үнэ 800,000 төгрөг, ... Note-20 ultra маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,900,000 төгрөг, Samsung-S10 маркийн гар утас 1 ширхэг үнэ 600,000 төгрөг, ...Redmi-10А маркийн гар утас 1 ширхэг үнэ 1,000,000 төгрөг...нийт 26,460,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 48/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, депозит дансны хуулганууд /хх-ийн 55-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 119-123/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-нээс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун бүс худалдааны төв-2 Аравжих хүнсний бөөний худалдаа дэлгүүрийн дотор байх гар утасны худалдаа эрхэлдэг 49 дугаартай лангууны хаалганы лацыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу төмөр ашиглан онгойлгож, үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд буюу 49 дүгээр лангуу руу нэвтэрч орж, иргэн *******гийн эзэмшлийн эд зүйл болох 20 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад үлэмж хэмжээний буюу 26,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 130-131/, хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 30-31/, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №276 шинжээчийн ... Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 22,,460,00 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 48/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэгийн зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад үлэмж хэмжээний буюу 26,410,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэгийн зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй
Шүүгдэгч *******ын нь анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Уг гэмт хэргийн хохирогч *******гийн хулгайд алдагдсан гэх 20 ширхэг гар утсыг нийт 26,410,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад самсунг Z fold маркийн 1 ширхэг буюу 2800000 төгрөгийг гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т.... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах... гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Чингисийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ял оногдуулж өгнө үү гэсэн ....дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь уг хуулийн зохицуулалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардахгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******оос нийт 18,500,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 18300000 төгрөгийг , иргэний нэхэмжлэгч *******д 200,000 төгрөгийг тус тус олгож,
Хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан ....Samsung Note-10 маркийн гар утас 2 ширхэг, ...LG WING маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, LG WING маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг ... Samsung S10 маркийн гар утас 1 ширхэг, Redmi 10A маркийн гар утас 1 ширхэг, .. Samsung S10 5G маркийн гар утас 1ширхэг нийт 7 ширхэг гар утсыг хохирогч *******д буцаан олгож,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэгийн зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******оос нийт 18,500,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 18300000 төгрөгийг , иргэний нэхэмжлэгч *******д 200,000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтын хураагдсан ....Samsung Note-10 маркийн гар утас 2 ширхэг, ...LG WING маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, LG WING маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг ... Samsung S10 маркийн гар утас 1 ширхэг, Redmi 10A маркийн гар утас 1 ширхэг, .. Samsung S10 5G маркийн гар утас 1ширхэг нийт 7 ширхэг гар утсыг хохирогч *******д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМА