Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/016

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:

Улсын яллагч: Б.Бат-оргил

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт **************. Регистрийн дугаар: *************

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн  2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, албаны хувцсыг урж тастах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

 Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 13 цагийн үед хөдөө гэрээс өөрийн төрсөн ах болох ******* ахын хамтаар мотоциклоор сумын төвөөс бензин авахаар сумын төвд 15 цагийн үед орж ирсэн. н.ын гэрээс гараад явах үед би уусан пивондоо согтоод байсан болохоор мотоциклийг ******* ах жолоодоод шатахуун түгээгүүрийн газар луу явж байтал сумын гал унтрах ангийн хажуу талын зам дээр шалгалт хийж, цагдаа таараад бид 2-ыг зогсоож шалгасан ба ******* ах цагдаатай юм яриад зогсоод байхаар нь би мотоциклоос буугаад яагаад зогсоож байгаа талаар асуусан чинь тус цагдаагийн албан хаагч яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн хариултыг өгсөн. Тэр үед миний уур хүрч тус цагдаатай маргалдаад цагдаа бид 2 барилцаж авсан ба тус цагдаа намайг заамдаж аваад боогоод байсан.   ах бид хоёрын дундуур орж ирээд салгасан ба гэнэт уур хүрээд байхаар тус цагдаа руу газраас чулуу аваад шидэхэд цагдаагийн албан хаагчийн зүүн талын шанааны хэсэгт оносон. Тэгээд би цагдаатай дахиж барилцаж аваад ноцолдож байхад тус цагдаагийн өмсөж явсан хувцасны мөрдөс нь хууларчихсан. Тухайн үед цагдаа бид 2-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байхад зогсоож шалгаад, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж шаардлага тавьсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээд нэлээн согтсон байхдаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэх биед нь халдсан. Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...18 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт эргүүл, шалгалт хийж байхад засмал замаар хамгаалах малгайгүй сундалгаатай, мотоциклийг согтуу бололтой хоёр залуу давхиад яваад байхаар нь зогсоож “амрыг эрье, та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд мотоциклийг жолоодож явсан махлагдуу бор царайтай залуу бичиг баримт байхгүй, би өөрөө төрийн алба хаагч байна, намайг явуулчих” гээд байсан. Тэгтэл нь араас нь сууж явсан дээлтэй согтуу залуу наад муу чинь юу гээд байгаа ална, алчихна гээд байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид утсаар юу болсон талаар хэлээд хурдан хүрээд ир гэж хэлээд салгасан. Удалгүй хэсгийн төлөөлөгч ******* ирээд мотоцикль унаж явсан залууг та машинд суучих” гээд шаардлага тавиад зогсоож байхад араар нь сууж явсан залуу нь та хоёрыг ална шүү гээд дайраад цохих гээд байхаар нь би уг дээлтэй залуугийн үйлдлийг хориглох зорилгоор дээлийн энгэрээс нь барьж авсан чинь мотоцикл жолоодож явсан  залуу салгасан. Нөгөө дээлтэй залуу нь газраас чулуу аваад шийдээд байсан. Шидсэн чулуу нь миний зүүн талын чихний ар хэсэгт оноход тэр залуу хүрч ирээд намайг барьж авахаар нь салгах гээд хэсэг хугацаанд ноцолдож байгаад үйлдлийг нь зогсоосон. Чулуугаар цохиулсан хэсэг буюу зүүн талын чихний урд хэсгээс нэлээн цус гараад байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж, чулуугаар цохиулсан хэсэгт 2 оёдол тавиулсан. Толгой болон цээж хэсгээр өвдөж зовуурилж байсан. Тухайн үед миний өмсөж явсан ажлын дүрэм хувцасны хоёр вагон цол мөрдсийг хуулсан, ажлын хээрийн өмдний халаасыг урсан байсан. *******ын шидсэн чулуунд нь би оногдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...15 цагийн үед сумын төвд ынд ирсэн. Ойр зуурын юм ярьж сууж байгаад айлаас гарч, дэлгүүр орж 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3-ийг  аваад буцаад ынд очиж авсан 2,5 литртэй пивыг юм ярингаа бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд 18 цагийн үед Онцгой байдлын хажууханд байдаг колонкийн хажууханд цагдаатай зам дээр таарахад бид хоёрыг зогсоосон. Би мотоциклийг унаж байсан. Дүү араар сууж байгаад буугаад цагдаа дээр очиж уулзахад цагдаатай манай дүү барилцаж авсан. Цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж шаардлага тавьсан. Тэгсэн дүү ******* цагдаатай маргалдаж байгаад барилцаж авахаар нь би очиж салгасан. ******* чулуу авч шийдээд цагдаагийн чихний орчим оносон. ******* цагдаа тай барилцаж авахаар нь салгаад “боль” гэж хэлэхэд үгэнд орохгүй байхаар нь хүчээр газарт унагачихаад дээрээс нь дарж суусан.Тухайн үед ******* хоёр цагдаа барилцаж авахад цагдаа боосон юм шиг байна лээ. Тэгээд ******* сандарсандаа чулуу аваад шийдсэн чинь очоод оносон юм. Тэрнээс цагдаад гар хүрээгүй юм. Цагдаа бид хоёрт архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би Байдрагийн гүүрэн дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр миний гар утас руу Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч ******* нь залгаад согтуу хоёр нөхөр цагдаагийн биед халдсан, согтуугаар тээврийн жолоодоод чиний байгаа чиг рүү явчихлаа, урдаас нь хүрээд ир, би цагдаагийн хамтаар араас нь явж байна” гэж хэлээд салгасан. гийн хэлсний дагуу би хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хамтаар Байдрагийн гүүрнээс албаны автомашинаар 17 цагийн үед яваад, Бууцагаан сумаас Цагаан голын гүүрэн дээр ирэхэд *******гийн хэлээд байсан хоёр хүн зогсож байхаар нь очоод шалгахад хоёулаа архи уучихсан байсан. Тэгээд удалгүй сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нар машинаар ирсэн. *******ын чихний доохон хэсгээс цус гараад хатсан байдалтай байсан.*******ын өмссөн албан дүрэмт хувцасны хоёр мөрдөс нь байхгүй, хувцас нь тоос шороо болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... дэд ахлагч******* миний гар утас руу залгаад “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгсэл байна хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь мотоциклийг зогсоосон тухайн тээврийн хэрэгслийн хажууд хоёр залуу зогсож байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг нь журамлах гэсэн чинь манай цагдаа******* руу ******* дайраад наад ******* нь төрийн алба хаагч байж явуулчих гээд чанга дуугаар хэлж байсан. ******* нь бүгдийг ална гээд орилж байгаад газраас чулуу авахад нь цагдаа чулууг нь хаяуулах гээд бариад авсан чинь үснээс зулгааж аваад доороо хийсэн. Тэгэхээр нь би *******тай нийлж салгасан. ******* нь гайгүй болоод ах *******г аваад явах нь гэж байхад ******* нь манай цагдаа руу шууд газраас том чулуу аваад шидээд зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд тухайн хоёр залуу зугтаагаад явахаар нь сумын төвөөс гаргаад араас очиж барьж аваад, Баянхонгор аймгийн цагдаагийн газар авчирч түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны ОЭдүгээр сарын 20-ны өдрийн 619 дугаартай

1.2*******ын биед зүүн чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

3.Дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/,

Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 922/4873 дугаартай шинжээчийн...Өвлийн хантаазны мөрдөс 1 ширхэг 30.000 төгрөг, цагдаагийн хантааз 1 ширхэг 120.000 төгрөг, хээрийн өмдний халаас засварлахад 30.000 төгрөг, нийт 180.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 64-65/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 86-90 /, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/, суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 100/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн102/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 103/, дипозит дансны хуулга /хх-ийн 105-108/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн  2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, албаны хувцсыг урж тастах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч  *******ын мэдүүлэг  / хх-ийн 95-96/,  хохирогч*******ын мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч *******ийн мэдүүлэг /  хх-ийн 4-5/, Н.Нямхайнямбуугийн мэдүүлэг /хх-ийн 47-48/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 619 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-27/, Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 922/4873 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 64-65/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь  2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж, улмаар биед нь халдан хохирогчийн зүүн чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн....гэх  гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч*******ын биед  зүүн чихний шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан ...гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.9-д  заасан ...хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ....” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.9-д заасан... эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан ...  гэх хүндрүүлэх шинжтэйгээр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хүндрүүлэн  зүйлчлэхээр заажээ.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага тавихад шүүгдэгч Б. нь  эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыгтхууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж эсэргүүцсэн,  мөн  эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг  үйлдсэн нь хавтаст хэргийн 19 дүгээр тал дахь албадан саатуулсан карт...Э.Зоригтаатар нь 1.61 хувийн согттолттой ... гэх баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь архи ууж согтсон, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт тус бүрд ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан/ , түүний хувийн байдал / шүүгдэгч *********** нь малчин, ээж, дүү нарын хамт мал маллаж амьдардаг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн ХААН банкны дансны хуулга гаргаж өгсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял , Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,  уг торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *********** овогт *******ын*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн,

Эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 -т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыт оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Э.Зоригтбааатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА