Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1056

 

 

 

 

 

 

2022       11        10                                       2022/ШЦТ/1056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х

Улсын яллагч: Ц.Т,

Шүүгдэгч: М.Ш нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...р хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, зээлийн “М.ф” ББСБ-д харилцааны менежер ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Ш

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын гадна хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, доод уруул, завж, эрүү, бүсэлхий нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. одоогоор ажлаасаа чөлөө авсан учраас хохирлоо төлөөгүй. Нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Эрүүгийн...дугаартай хэргээс:

Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

    Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэг болох сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11123 дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ш нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын гадна хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, доод уруул, завж, эрүү, бүсэлхий нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Н.Б “...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө төвийн гадна 2 эрэгтэй хүн үл ойлголцох шалтгааны улмаас муудалцсан ба тэр үед хар өнгийн подволктой урт үстэй шөвгөр цагаан залуу нь миний шүд хэсэг рүү нэг удаа цохих үед унаж үүссэн. Миний бие хиймэл шүд хийлгэсэн байгаа ба одоо шаазан шүд хийлгэх гэж байгаа Тэр мөнгөн дүнг нэхэмжилж байна. Миний бие хар өнгийн подволк хар өнгийн өмдтэй залууд шүд хэсэг рүүгээ болон биеийн бүх хэсэг рүүгээ цохиулсан. Тухайн хэрүүл маргааны үеэр бид нар харилцан зодолдсон. Яг хэний биед хэрхэн яаж халдсанаа сайн санахгүй байна. Миний бие ганцаараа явж байсан ба шөлөндөө дотор үл таних улаан өнгийн хувцастай залуу хоол аваад өгчих гээд гуйгаад байхаар нь хоол авч өгсөн ба тухай- за~ нь эхэлж тэр 2 залуутай хэрэлдсэн. Би шөлөндөө хоолны газраас гараад явах гэж байхад надтай маргалдаад зодоон үүссэн. Би тухайн улаан өнгийн хувцастай залууг огт танихгүй....” гэх мэдүүлэг,

Гэрч А.Э-ийн "...Би тухайн өдөр өөрийн хамаатны дүү болох Ш-ын хамт дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” нэртэй хоолны газарт орсон. Тухайн газарт ороод сууж байсан ул таних улаан хувцастай эрэгтэй хүний сандлыг урагш түлхсэн. Тэр үед тухайн залуу нь уурлаад дайрсан. Тэгээд тухайн хүмүүстэй муудалцаж байгаад шөлөндөөгийн гадна гарсан. Гэтэл шар үстэй одоо хохирогч гээд байгаа залуу нь намайг цохисон тул зодоон эхэлсэн. Тэгээд би улаан өнгийн биеийн тамирын хувцастай эрэгтэй хүнтэй нь зодолдоод, харин Ш нь цагаан үстэй эрэгтэй хүнтэй нь зодолдсон. Тухайн өдөр хохирогч Н.Б гэх тухайн өдөр цагаан үстэй, цагаан өнгийн өмд, хар өнгийн гадуур хувцастай байсан эрэгтэй хүнтэй манай хамаатны залуу Ш-тай зодолдсон. Хэрхэн яаж цохисон талаар мэдэхгүй байна. Миний бие тухайн залуугийн биед халдсан асуудал байхгүй..." гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11123 дугаартай “...Н.Б биед дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, доод уруул, завьж, эрүү бүсэлхийн нуруунд цус хуралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний хүзүүвчийн хугарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5%-иар алдагдуулна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ш нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын гадна хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь дээд үүдэн зүүн 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, доод уруул, завж, эрүү, бүсэлхий нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч М.Ш-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал М.Ш нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Н.Б биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэндээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-аас 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Ш нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.М.Ш-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1нэгж=1000 төгрөг) 600.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Ш-аас 3.470.000 /гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч М.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шүүгдэгч М.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН