Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1058

 

 

 

 

 

 

 

2022        11         10                                      2022/ШЦТ/1058

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Н.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч. Х

Улсын яллагч: Э.Билгүүн нар оролцсон эрүүгийн 2209020781669 дугаартай хэргийг 2022 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, Улаан хуарангийн “Э.х” захын менежерээр ажилдаг, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н.Х,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Н.Нандинцэцэгээс Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23-513 тоотод байхдаа өөрийн ““Х”” банкинд эзэмшдэг .. тоот данснаас ““Х”” банкны .. тоот данс руу нь андуурч шилжүүлсэн 415.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн, мөн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг тус тус мэдсээр байж хувьдаа завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209020781669дугаартай хэргээс:

Хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15дугаар хуудас/,

Н.Х-ын “Х” банкинд эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Хохирогч Н.Н-ийн “Х” банкинд эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-30 дугаар хуудас/,

Н.Х-ын “Х” банкинд эзэмшдэг 5007462973 тоот данснаас хохирол төлсөн тухай дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Н-ээс гаргасан “...Хохирлын мөнгийг буцааж авсан...” гэх хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Н.Н-ээс өөрийн ““Х”” банкинд эзэмшдэг ... тоот данснаас “Х” банкны ... тоот данс руу нь андуурч шилжүүлсэн 415.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн, мөн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг тус тус мэдсээр байж хувьдаа завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Н.Н “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тоотод байрлах ажил дээсээ байх үедээ өөрийн “Х” банкинд эзэмшдэг ... тоот данснаас “Х” банкны ... тоот данс руу 415.000 төгрөгийг андуурч шилжүүлсэн Тэгээд “Х” банк руу очоод тус банкны ахлах теллерээр андуурч шилжүүлсэн данс нь эзэмшигчтэй холбоо барьж “мөнгө андуурч шилжүүлсэн байна” гэж яриулахад тэр хүн “мөнгийг чинь би үрсэн, цалин буухаар сар, сарын зайтай хувааж өгнө надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. ...Би тухайн мөнгийг “48 око” гэсэн утгаар шилжүүлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Н.Н-ээс  өөрийн “Х” банкинд эзэмшдэг ... тоот данснаас ““Х”” банкны ... тоот данс руу нь андуурч шилжүүлсэн 415.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэн, мөн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг тус тус мэдсээр байж хувьдаа завшиж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Х нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Н нь “хохирлын мөнгөө буцаан авсан тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Н.Х бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг тус тус мэдсээр байж хувьдаа завшиж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Н.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН