Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1109

 

 

 

 

 

 

 

 

 

2022               11              23                             2022/ШЦТ/1109

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч:Э.Б нар оролцсон эрүүгийн...дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 24-ний өдөр ... хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд өмнө нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Хан-Уул дүүргийн . дүгээр хороо .. байрны .. тоотод оршин суух хаягтай, Э.Э.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна Н.Б-той үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух, зулай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн...дугаартай хэргээс:

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаархуудас/,

Гэрч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаархуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8484 дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Ялын тооцооны лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гаднаН.Бтой үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух, зулай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Н.Б-ын “...миний нүдний ойролцоо үүссэн гэмтэл буюу баруун хацрын шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүний зулгаралт, зулай хацрын гэмтлийг хүзүүндээ шивээстэй хүн хойноос цохисон гэж бодож байна. Яг ямар эд зүйлээр цохисныг мэдэхгүй байна. Миний бодлоор хумсны хутга, цаасны хутга эсвэл түлхүүр байсан байх. Ямартай ч хатуу төмөр эд зүйл байсан юм. Э.Б нь миний нүд рүү хатуу ирмэгтэй зүйлээр халдаж гэмтэл учруулсан. Хүзүүндээ шивээстэй хүн мөн байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ө-гийн ..Х бууж ирээд юу болсныг тодруулахаар баарнаас гарахад өөр үл таних залуучуудтай маргаан үүсгээд байсан юм. Тэгээд би хүний утсаар Э /чоно э/, Б /Б/ нарыг дуудсан. Нөгөө залуучуудтай маргалдаж байхад Э, Б нар ирсэн. Тэгэхээр нь би баарлуу ороод Б-ыг дуудаж гаргаж ирсэн бөгөөд Б үүдэнд гарж ирээд миний нүүр лүү цохисон бөгөөд хажуугаас Б, Х нар салгаж орж ирсэн. Тэгээд Б тэр Б гэх залууг гараараа цохисон, энэ үед би уначихсан байсан бөгөөд босож ирээд юу болсныг асуухад Б-ын нүүрнээс дус гарчихсан байсан юм. Тэр баарны хамгаалагч машин таглаад зогсчихсон байсан өгөөд тэр залуучууд маш олуулаа гарж ирээд Х бид хоёртой маргалдаж, бид хоёрыг газар унагаасан бөгөөд удалгүй тэндээс би ганцаараа салаад яваад өгсөн ом. Сүүлд Б-тэй холбоо барихад тэр Б гэх залууг цохисон гэдгээ өөрөө хэлж байсан юм” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Х-гийн “...Тэгээд шөнө 01 цагийн үед би 3 давхраас ганцаараа доош 1 давхарт буухад гадаа гарж ирэхэд Ө бусдад зодуулчихлаа гэж байж байсан бөгөөд эвент зохион байгуулж байсан хүмүүстэй маргалдсан байх шиг байсан. Тэгээд Ө-тай маргалдсан хүмүүс гараад ирсэн бөгөөд Ө хүн дуудчихлаа гэж хэлээд Э /бүтэн нэр мэдэхгүй/ ирчихсэн байх шиг байсан юм. Тэгээд би Ө-г зодсон гэх хүмүүстэй очиж маргалдсан бөгөөд би тэр дундаас нэг хүн цохих шиг болсон. Их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор санахгүй байна. Тэгээд намайг хэдэн танихгүй хүмүүс чамайг газар унагаад би газар хэвтэж байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд чамайг аваад явсан юм” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11123 дугаартай “...Н.Б-ын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух, зулай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудааршүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Н.Б-той үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух, зулай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсанболох нь тогтоогдсон, шүүгдэгч Э.Б-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаасН.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэндээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б-д...л дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 10 сар 20 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1  дахь хэсэгт  зааснаар .. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн .. дугаартайшийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 20 /хорь/ хоногийн хорихял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 11/арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс  эмчилгээний зардалд 2000.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан талаар хохирогч Н.Б мэдүүлсэн /хх-ийн 54 дүгээр хуудас/ тул бусдад төлөлх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э овгийн Э.Б-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1  дахь хэсэгт  зааснаар .. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн ... дугаартайшийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 20 хорь/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 / нэг/ сарын зорчих эрхийн хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 11/арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН