| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Х.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 3, эхнэр хүүхдийн хт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* *******ын ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан. ******* овогт ын *******, /регистрийн дугаар: /
Шүүгдэгч Х.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургал болох 38 шуудай 963 килогрм нойтон хуурч хонин арцыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын нутаг “ ” гэх газраас түүж бэлтгэн, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 94,855,500 төгрөгний хохирол учруулсан буюу “Байгалийн урглыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын нутаг “ ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургал болох 963 килогрм нойтон хуурч хонин арцыг түүж бэлтгэж, Б.гийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн сумын нутаг “ ” гэх газраас Улиастай сумын Богдын гол баг ******* *******ын ******* тоот хашаа хүртэл тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “... сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт “ ” гэх нэртэй газар байдаг. Аймгийн төвөөс 30 гаруй километр зайтай, ...зын хойд талд байдаг. Тухайн уулын орой хэсгээр нь арц их ургадаг. Тухайн арц нь ямар төрөл зүйлийнх болохыг мэдэхгүй. Одоогоор тухайн газрын арцны нөөцийг тогтоогоогүй судалгааны ажил явагдаж байгаа. Одоогоор иргэд түүж бэлтгэхийг ямар нэгэн байдлаар зөвшөөрөөгүй байгаа. Зөвхөн судалгаа шинжилгээнд зориулж дээж авахад байгаль орчны янаас зөвшөөрөл авах ёстой. Байгаль экологид учруулсан хохирлыг төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ийн “...гүйцэтгэх ажлын шугаар авагдсан мэдээллийн дагуу авагдсан хаяг болох Улиастай сумын Богдын гол баг ******* *******ын ******* тоот хашаа руу зөвшөөрөлгүй арц ачсан машин орсон гэх мэдээллийг хүлээн авч мэдээллийг шалгахад ын ******* гэх иргэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургал болох арц тээвэрлэж явсныг илрүүлэн жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч О.д хүлээлгэн өгч материалжуулан шалгасан. Тухайн арц тээвэрлэж явсан гэх тээврийн хэрэгслийн жолооч Х.******* гэгч нь тухай арцнуудыг Завхан аймгийн сумын нутаг Загастайн давааны баруун талаас “гийн ” гэх газраас ганцаараа түүж бэлтгэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Арц түүж бэлтгэн, тээвэрлэсэн талаараа мэдүүлсэн Х.*******ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүргэн ах Б.гийн улсын дугаартай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Улиастай сум Богдын гол багт байрлах гэрээсээ ганцаараа гарч Завхан аймгийн сумын Чигэстэй баг “гийн ” гэх газар өглөө 07 цагийн үед очсон. Тэр газарт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл нийт 7 хоног өдөр болгон нутгийнхны нэршлээр хонин арц гэх нэртэй арцыг түүж бэлтгээд 06 дугаар сарын 27-ны өглөө эрт 07 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сум Богдын гол баг ******* *******ын ******* тоот хашаанд байх гэртээ ирсэн. Би арц түүх үедээ хайч ашиглан тасдаж шуудайнд хийж 7 хоногийн хугацаанд нийт 38 шуудай арц бэлтгэж унаж очсон цагаан өнгийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авчирсан. Ирээд утаагүй байж байтал цагдаа ирээд миний арц тээвэрлэж ирсэн машиныг арцны хт Цагдаагийн газар руу аваад явсан. Надад мөнгөний хэрэг байсан учраас би тэр арцыг авах хүн байвал зарж мөнгө олох зорилгоор түүж бэлтгэсэн юм. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа, төлж барагдуулна...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар /38 шуудай/ арцыг хураан авсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй энэ хэрэгт хааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.*******ийн үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба хуурч хонин арц болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.ын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09 дугаартай “...1. 38 шуудай 963 кг арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурч хонин арц (Juniperus pseudosabina Fisch. Et Mey), 2. 38 шуудай 963 кг арц нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Ховор урглын жагсаалтад орсон. 3.Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны ьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны урглын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог днан ургадаг. Тухайн ургал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. 4.Тухайн хураагдсан 38 шуудай 963 килогрм нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг нь 98.500 төгрөг, 963 кг, нийт 94,855,500 төгрөг. 5. Тухайн урглын ьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй.
Байгалийн урглын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургал, хөвд, заг, хаг, мөөг болон бичил биетнээс урглын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д “Урглыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “ховор” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургалд байгалийн жаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургал хаарна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгчийн Байгалийн урглын тухай хуулийн 11,12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургал болох хуурч хонин арц түүж бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг урглын аймагт халдаж, Байгалийн урглын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор урглыг худалдан авсан тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор урглыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч Х.*******ийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургал болох хуурч хонин арцыг түүж бэлтгэн, тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, ь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч талуудаас эд мөрийн баримтаар хураагдсан 38 шуудай арцанд үзлэг хийлгэх, дахин жинлүүлэх” талаар хүсэлтийг гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн талуудыг байлцуулан үзлэгийг хийсэн ба тухайн үед эд мөрийн баримтаар хураагдсан 38 шуудай буюу нойтон хуурч хонин арцыг жинлэхэд 963 килогрм байсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр арцыг TСS загварын 300 кг хэмжих хязгаартай №361014-н №056 лацаар битүүмжлэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр нэг бүрчлэн нь жинлэв.
Үүнд: 1 дэх шуудай-14,4 кг, 2 дахь шуудай-12,9 кг, 3 дахь шуудай-11,2 кг, 4 дэх шуудай-12,2 кг, 5 дахь шуудай-10,0 кг, 6 дахь шуудай-10,4 кг, 7 дахь шуудай-10,4 кг, 8 дахь шуудай-12,2 кг, 9 дэх шуудай-12,7 кг, 10 дахь шуудай-11,7 кг, 11 дэх шуудай-15,0 кг, 12 дахь шуудай-11,3 кг, 13 дахь шуудай-10,4 кг,14 дэх шуудай-13,3 кг, 15 дахь шуудай-18,7кг, 16 дахь шуудай-18,3кг, 17 дахь шуудай-23,0 кг, 18 дахь шуудай-15,2 кг, 19 дэх шуудай-13,7 кг, 20 дахь шуудай-14,0 кг, 21 дэх шуудай-13,3 кг, 22 дахь шуудай-11,0 кг, 23 дахь шуудай-14,4 кг, 24 дэх шуудай-14,3 кг, 25 дахь шуудай-14,6 кг, 26 дахь шуудай-13,0 кг, 27 дахь шуудай-13,0 кг, 28 дахь шуудай 12,9 кг, 29 дэх шуудай-12,3 кг, 30 дахь шуудай-13,6 кг, 31 дэх шуудай-13,9 кг, 32 дахь шуудай-12,7 кг, 33 дахь шуудай-12,2 кг, 34 дэх шуудай-14,0 кг, 35 дахь шуудай-12,6 кг, 36 дахь шуудай-12,9 кг, 37 дахь шуудай-11,2 кг, 38 дахь шуудай-13,2 кг буюу нийт 38 уут буюу 506,1 килогрм болж буурч биологийн чийгээ алджээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Урглын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килогрмаар тооцож хуурч хонин арц 1 /нэг/ килогрм нь 98.500 төгрөгөөр үнэлэхээр заасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт урглын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар нарийвчлан тодорхойлоогүй ба урглын биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалтгүй учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 506,1 кг х98.500=49.850.850 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Х.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх урглыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас урглын аймагт нийт 49.850.850 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “урглын аймагт учирсан хохирлыг тухайн ургал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 49.850.850х5=249.254.250 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 249.254.250 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж, байгаль орчин, уур ьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч хохирол төлөхөөр 15 минутын хугацаанд завсарлага авах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хугацаанд Байгаль орчны уур ьсгалын санд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн нь түүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон байх тул дээрх төлбөрөөс хасаж, 248.254.250 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж, байгаль орчин, уур ьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* дээрх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хууль бусаар түүж бэлтгэсэн арцаа тээвэрлэхдээ ашигласан “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.гийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай үнэлгээгээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хуурч хонин арцыг тээвэрлэсэн иргэн Б.гийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 38 уут хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого тус тус болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хайчийг устгах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор урглыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж түүний оршин суух нутаг дэвсгэрээс буюу Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* нь дээрх тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар түүнийг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургал түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүгдэгч Х.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Х.*******т 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хайчийг устгаж, 38 уут хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгож, иргэн Б.гийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгчээс 248.254.250 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур ьсгалын санд оруулсугай.
8. Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА