| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/018 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл, нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Н.Энхтөр
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Иргэдийн төлөөлөгч:
Хохирогчийн өмгөөлөгч:
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ы ******* регистрийн дугаар/ *******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах блокийн үйлдвэрийн хашаанд байх ын гэрт*******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний зэвсэг хэрэглэж буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай хамтран амьдрагч нь найз*******тэй нийлээд унагалдай трактор авна гээд надаас 6000000 төгрөг аваад 2 жил болоход ямар нэг мөнгө өгөөгүй, унагалдай трактор нь*******гийнд байгаад байсан. Мөн г олон удаа явуулсан ч трактор өгч явуулаагүй ямар нэгэн шийдтэй хариу ирээгүй учир би 2022 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр очоод*******г нэг бол трактораа авъя эсвэл мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй, танайх зөрүү мөнгө 5.300.000 төгрөгөө бэлнээр өгөөд аваад яв гэхээр нь танайх 2 жил трактор ажиллуулсан боловч ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй, ашиг байхгүй гэж хэлэхэд гэж худлаа хэлэхээр нь уур хүрээд эргэнэг дээр байсан шар иштэй хутгыг аваад нурууны хавьцаа 1 удаа дүрсэн. Тэгтэл*******гийн ах, эгч над руу бүгдээрээ дайраад, хүн алчихлаа гэж орилоод, аймгаас ирсэн янхан гэж орилоод байсан. Тэгээд анхан шатны тусламж үзүүлээд аймагт хамт ирцгээсэн. Тухайн хэрүүл, маргаан нь хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэн,******* нар хамтарч трактор авснаас болж үүссэн ...гэх мэдүүлэг / хх-ийн 48/,
Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Галуут сумын 2 дугаар багийн нутаг гэх газрын блокийн үйлдвэр дээр ээжийн төрсөн дүү , эхнэр нь ******* нарын хамт байхад өдөр 14 цагийн үед , эхнэр *******гийн хамт ирсэн. ******* “трактораа авмаар байна” гэхээр нь би “мөнгөө өгөөд аваарай” гэж хэлэхэд ******* нь “бид нарын хоорондын өрийг дараад үлдэгдэл мөнгө болох 5.700.000 төгрөгийг өгчихөөд аваад явна” гэхээр нь мөнгөө өгчихөөд аваад яв гэж хэлээд ******* бид 2 хоорондоо бага зэрэг маргалдсан, сүртэй ч зүйл болоогүй. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр сууж байтал, баруун талын орон дээр сууж байсан ******* намайг янз бүрээр хэлээд миний хажууд буюу эргэнэгийн урд ирээд зогссон. ******* миний зүүн далны хэсэгт гараараа цохисон. Тэгтэл эгч ******* хутгалчихлаа гэж хэлэхээр нь эргээд харахад ******* баруун гартаа шар цоохор иштэй хутга барьсан зогсож байхаар нь босоход нуруу руу халуу дүүгээд цус урсаад яваад өгсөн. Тэгээд куртикээ тайлахад нуруу болон бөөрний хэсэг рүү цус урсаад ороод ирсэн. Тэгээд босож чадахгүй байсан тул боолт хийгээд машинд суугаад аймгийн түргэн тусламжид үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Тухайн үйл явдал болоход гэрт байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй бүгд эрүүл байсан. Одоогоор биеийн байдал дунд зэрэг, зүүн далны доод хэсгээр хутга нэвтэрч орж уушгины хэсэгт 1 см зүсэж орсон гэсэн, одоогоор зүүн талын хавирганы урд хэсгээр хатгаж өвдөж байгаа, мөн хутга орсон шарх нээлттэй, байнгын цэвэрлэгээ хийлгэдэг ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Б.гийн хувьд эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 2.842.200 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. Тухайн мөнгийг буруутай этгээдээр төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...14 цагийн үед Баянхонгор аймгаас гэх эмэгтэй нөхрийн хамт ирсэн.Б. болон нар хоорондоо маргалдаж байгаад******* зүүн талын орон дээр сууж байтал эргэнэгийн хажууд ирсэн зогсож байгаад гэнэт гийн нуруу руу цохих шиг болоод түг хийгээд дуугарахаар нь харахад гийн гарт хутга байсан. Тэгтэл*******гийн куртик цоорсон харагдахаар нь куртикийг нь тайлахад цус нэвтрээд гараад ирэхээр нь гэх хүүхнийг “хутгалсан байна” гэж хэлэхэд “яадаг юм, хохь чинь, гүйцээгээд шаачихна шүү” гээд орилоод байсан. Бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 14 цагийн өнгөрч байхад ******* эгч над руу утсаар*******г хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байхад эмнэлгийн 103 дээр ирэхээр нь уулзахад зүүн талын нурууны далны хэсэгт хөвөн тавьж боосон шархтай ирсэн. Манай нөхрийг гэх хүүхэн хутгалсан гэсэн. Манай нөхөр гэх найзын хамт Унагалдай гэх жижиг тракторыг 2 жилийн өмнө хамтарч авч байсан. Тухайн тракторыг д өгөөд манайх зөрүү мөнгийг нь авна гэж ярилцаж байсан. Тухайн асуудлаас маргаан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 14 цагийн орчимд Б.Түмэн- Өлзийтэй уулзахаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирж, гэрт уулзаад эмэгтэй нь буюу ******* гэх хүүхэн “жижиг трактороо аваад явна” гэж хэлэхэд******* мөнгөө өгчихөөд аваад яв гэж хэлж байсан. ******* аваад явсан юм бол авчраад өгчихгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед******* баруун талын орон дээр тонгойгоод суусан тамхи татаж байсан. Тэгтэл ******* гэх хүүхэн хэрүүл маргаан хийж байгаад эргэнэгийг хажууд очиж зогссон.*******гийн нуруу руу түг хийгээд цохих шиг болохоор нь харахад ******* гартаа хутга барьсан зогсож байсан. *******г нөхөр г араас нь тэврээд гэрийн үүд рүү аваад явсан. *******г харахад баруун гартаа хутга барьсан зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 604 дугаартай
1.Б.н биед зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/ болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 69-72 /, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 40-60/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-109/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 125/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 127-131/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 1139-140/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах блокийн үйлдвэрийн хашаанд байх ын гэрт*******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг / хх-ийн 48/, Хохирогч*******гийн мэдүүлэг /хх-ийн 5-7/ Иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 117-118 /,гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 9-10/, Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 12-13/ Гэрч ын.. мэдүүлэг /хх-ийн 15-16/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 604 дугаартай...Б.н биед зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах блокийн үйлдвэрийн хашаанд байх ын гэрт*******гийн зүүн далны доод хэсэгт хутгалж хутгалж, эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь зэвсэг хэрэглэн*******гийн зүүн далны доод хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мөнхзаяяа нь хохирогч*******г хутгалсан үйлдэл нь чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Хохирогч******* нь шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 3660000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогч*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар газраас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т....шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хүнд гэмт хэрэгт холбогдсон тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,
- 1.4 дэх заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зэвсэг хэрэглэж, хүний биед халдаж хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад шаардлагатай эмчилгээний зардлыг төлсөн, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон /, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүдэгч *******гийн асрамжид байдаг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин , 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин нарын асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 2824000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 2,824,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, рентген зураг 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******г 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 2,824,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүдэгч *******гийн асрамжид байдаг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин , 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгасугай.
6.Хохирогч******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, рентген зураг 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
9. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНгэл