| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0909/З |
| Дугаар | 221/МА2025/0051 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0051
“МД” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч улсын байцаагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Гомдол гаргагч: “МД” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014*** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Д.С, өмгөөлөгч Н.Э
Хариуцагч улсын байцаагч М.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0909/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “МД” ХХК нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тт холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014*** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-д заасныг тус тус үндэслэн “МД” ХХК-аас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 0014*** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр “МД” ХХК-д “...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид мэдэгдэх”-ийг тус тус үүрэг болгосон. Дээрх албан бичгээр даатгагч Хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасан ба “МД” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан шийдвэрлүүлээгүй байгаа нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн байсан тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-д “даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус заасныг үндэслэл болгон даатгуулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 15 хэсгийн 15.18 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх үйл баримт нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014*** дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн.
3.2. Санхүүгийн зохицуулах хороо нь ...нийт 30 гаруй санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтэд нь хяналт тавих, эдгээр хуульд нийцүүлэн захиргааны хэм, хэмжээний акт, дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох байдлаар санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж, түүнд хяналт тавьдаг. Мөн тус Хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар нийт 11 салбарт хамаарах 6370 зохицуулалттай этгээдэд (иргэн, хуулийн этгээд) хяналт, зохицуулалт тавьж ажиллаж байна.
3.3. Өөрөөр хэлбэл тус Хороо дээрх хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд зохицуулалттай этгээд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид (“МД” ХХК) холбогдох үүрэг даалгаврыг албан бичгээр өгч нэхэмжлэгчийн холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавьж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байтал энэхүү үйл баримтыг шүүхээс “...улсын байцаагч нь өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийтгэлийн хуудас хууль зөрчсөн үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
3.4. Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд гомдол гаргагчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. “МД” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Тт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг анхан шатны шүүх “...Хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 73.1.10-д заасан албадлагын арга хэмжээний хүрээнд өгч буй даалгавар биш, хоёрдугаарт, тухайн албан бичгээр иргэн Б.Зд даатгалын нөхөн төлбөр олгохыг компаниас шууд шаардсан нь маргаанд оролцогч талуудын хувьд шүүхэд хандах эрхэд халдсан, тэдний эрх ашгаа хамгаалж маргах эрхийг хөндсөн хууль бус мэдэгдэл гэж үзнэ” гэж дүгнээд маргаан бүхий шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараах агуулга бүхий даалгаврыг өгч болно” гээд 73.1.10-д “даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу гомдол гаргагч Б.Заас ...хохирол, төлбөрийг барагдуулж өгнө үү гэх агуулга бүхий 2 удаагийн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлснийг даатгуулагчийн эрх, ашгийг хамгаалах, хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор шийдвэрлэсэн эсэх, өөрөөр хэлбэл даатгагч этгээдийн зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулах нь тухайн этгээдийг торгохдоо бус, харин гомдол гаргагчийн хохирол, төлбөрийг барагдуулах зорилгоор Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах буюу үүрэг болгох боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд” гэнэ, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.
5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд, иргэн Б.Заас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “МД” ХХК-тай байгуулсан “Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-ний дагуу хохирол болох салхины шил солиулсан 5,637,000 төгрөг, хуулганы үнэ 880,000 төгрөгийг “МД” ХХК-аас гаргуулж өгнө үү гэх өргөдлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...“МД” ХХК нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа зөрчлийг хянан шийдвэрлэж, зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг дахин Санхүүгийн зохицуулах хороонд гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба улмаар зөрчилд холбогдогч “МД” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Таас маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0014*** дугаар шийтгэлийн хуудас үйлдэж, “МД” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгосон байна.
6. Тухайн тохиолдолд дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “МД” ХХК-ийн гомдолтой захиргааны хэрэгт гомдол гаргагч Б.Зыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл иргэн Б.Зын хувьд уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болохуйц байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар болон холбогдох нотлох баримтыг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.
7. Хэдийгээр иргэн Б.З нь хохирол төлбөрөө гаргуулахаар иргэний шүүхэд хандсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 17172 дугаар захирамжаар тогтоогдож байх боловч одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй болохыг хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан.
8. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан тул тус байгууллагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
9. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА