Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1187

 

 

 

 

 

 

 

2022           12            20                                   2022/ШЦТ/1187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н

Улсын яллагч: Б.О

Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан Эрүүгийн... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийнбиеийнбайцаалт:

Монгол улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 08-ны өдөр, .. хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х.Б овогт П.Б

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 02 сард “Банкны ханшнаас сайн ханш хувиараа танд олж өгнө” гэсэн саналыг хохирогч Г.Н-т тавьж, саналын дагуу рубль худалдан авах зорилгоор хохирогч Г.Н-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр валют арилжааны барьцаанд 3.717.800 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 57.400.000 төгрөгийг нийт 61.117.800 төгрөгийг Сүхбаатар дүүрэг дэх “ХХБ”ны ...... тоот дансаар шилжүүлснийг хүлээн авч хохирогчид мэдэгдэлгүйгээр, шилжүүлсэн мөнгийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгож ““Э..”” ХХК-ний брокер дилерийн данс руу шилжүүлж зарцуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэнбуюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасангэмтхэрэгтхолбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн .. дугаартай хэргээс:

Хохирогч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 104 дүгээр хуудас/,

“Г.х” ХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаартай “...Тус компани нь .... дугаарыг 2014 оноос хойш ашиглаж байгаа болно” гэсэн албан бичиг /2-р хх-н 102 дугаар хуудас/

“ХХБ”ны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5/2107 дугаартай албан бичигт хавсаргасан П.Б-гийн эзэмшлийн ..... дугаартай дансны хуулга /1-р хх-н 63-68 дугаар хуудас/

П.Б-гийн эзэмшлийн ....... дугаартай “ХХБ”-ны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/

“Э” ХХК-ний нягтлан бодогч М.Ц-ээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн иргэн П.Б-н 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хоорондох арилжааны банкны дансны хуулга /1-р хх-ийн 137-250, 2-р хх-ийн 1-86 дугаар хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 02 сард “Банкны ханшнаас сайн ханш хувиараа танд олж өгнө” гэсэн саналыг хохирогч Г.Н-т тавьж саналын дагуу рубль худалдан авах зорилгоор хохирогч Г.Н-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр валют арилжааны барьцаанд 3.717.800 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 57.400.000 төгрөгийг нийт 61.117.800 төгрөгийг Сүхбаатар дүүрэг дэх “ХХБ”ны ...... тоот дансаар шилжүүлснийг хүлээн авч хохирогчид мэдэгдэлгүйгээр, шилжүүлсэн мөнгийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгож “Э” ХХК-ний брокер дилерийн данс руу шилжүүлж зарцуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Г.Н-ын: “...2010 оноос хойш таньж мэддэг П.Б нь 2019 онд Т банканд ажилдаг байсан бөгөөд бусад арилжааны банкнуудыг бодох юм бол надад тавьсан санал нь ханш доогуур рубль нийлүүлж чадна гэсэн тиймээс танай байгууллага манай Т банканд данс нээгээд рубль арилжаа болон гадаад шилжүүлгийг манай банкаар дамжуулаад хийгээч гэж санал хэлсний дагуу нэлээн олон удаагийн гадаад шилжүүлэг, рубль солих үйлчилгээ авч байсан. 2020 оны 02 сард П.Б нь надад хэлэхдээ банкны ханшнаас сайн ханш хувиараа танд олж өгнө гэсэн санал тавьсан, үүний дагуу арилжааны барьцаа гэж надаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр П.Б-гийн эзэмшлийн “ХХБ”ны .... дугаарын дансны 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,717,800 төгрөгийг шилжүүлсэн юмаа. Тэгээд миний биед 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр рубль авахаар П.Б-гийн эзэмшлийн “ХХБ”ны данс руу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2.800.000 төгрөг, 2.000.000 төгрөг нийт 4.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Ер нь нэгээс, хоёр өдрийн дотор арилжааг хийж өгнө гэж анхнаасаа ярилцаж, тохирсон. Тэгээд өмнөх шилжүүлсэн 4,800,000 төгрөг дээрээ үлдэгдэл мөнгө болох 36,832,822 төгрөгийг би 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдөр шилжүүлсэн тэгээд нийт 41.632.822 төгрөгийг рубль болгож авах байсан юмаа. Би худалдан авалт хийдэг болохоор надад ихэвчлэн өдөр болгон заримдаа хэд хоногийн дотор яаралтай рубль солиулах хэрэг гардаг тул би 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин рубль авахаар болж би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “ХХБ”ны салбар дээр очоод би 57,400,000 төгрөгийг П.Б-гийн “ХХБ”-ны. ........ тоот дансанд мөнгийг хийсэн. Тэгээд л тухайн өдрөө буюу 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний Т банкны рублийн данс болох .............. дугаарын данс руу 1.110.901 рубль орсон. Уг рубль нь миний 2020 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдөр шилжүүлсэн 41.632.822 төгрөгийг солиулсан рубль байгаа юмаа. Тэгээд миний 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр рубль болгохоор өгсөн 57.400.000 төгрөгийг одоог хүртэл рубль болгон өгөхгүй залилсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм... 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр рубль болгож авахаар шилжүүлсэн 57.400.000 төгрөг мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр надаас валют арилжааны барьцаа гэж 3.717.800 төгрөгийг надаас барьцаа болгож аваад намайг арилжаа хийжбайх үед П.Б-д барьцаа болоод байж байна. Харин арилжаа хийгээд хэлцэл, хамтран ажиллахаа больсон тохиолдолд эргүүлэн надад дээрх барьцаа хөрөнгө болох 3.717.800 төгрөгийг надад буцааж өгөхөөр анх ярилцаж байсан. Тиймээс надад нийт 61.117.800 төгрөгийг хохирол учраад байна... гэх мэдүүлэг,

Гэрч С.Б-ын: “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай О сургуулийн нэг давхарт оффистой форекс ойлголт талаар сургалт зохион байгуулж байхад нь 2 удаа сургалтад нь хамрагдаж байсан. Тэрнээс өөр би сайн танихгүй. Нэгдүгээрт надад мөнгө өгсөн асуудал байхгүй. Хоёрдугаарт 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би Бүгд Найрамдах Солонгос ард улсад өөрийн төрсөн охин Б.С-ийг эмчлүүлж явж байсан. Улмаар би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улс руу яваад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад ирээд буцаагаад 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр охины хамт Солонгос улс руу хагалгаанд орохоор яваад 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсад ирээд тухайн үед Ковид 19 цар тахалтай холбоотойгоор 21 хоног Цэргийн төв эмнэлэгт, тэгээд дахин гэртээ 14 хоног тусгаарлалтад байсан юмаа. Тэгэхээр таны хэлээд байгаа П.Б гэгч нь надад ямар нэгэн бэлэн мөнгө болон миний “Г”-ны ......... дугаарын данс руу ямар нэгэн мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Надаас өөр ийм нэртэй хүн байхгүй. Би өөрийн мэдэхээр ийм нэртэй хүн ховорхон буюу би ганцаараа л байсан. Ченж нар намайг Б гэж дууддаг” гэх мэдүүлэг, дансны хуулгазэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч П.Б нь хохирогч Г.Н-аас рубль худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөхгүйгээр  брокер дилерийн данс руу шилжүүлэн авсан хууль бус үйлдэл нь Эрүүгийнхуулийн 2.3 дугаарзүйлийн 2 дахьхэсэгтзаасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба Сүхбаатар дүүргийн прокуророос  яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажбайна.

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 10.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н-т учруулсан хохирол төлбөр болох 61.117.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон /2хх-ийн 129/байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Х.б овогт П.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 /арван сая/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэг П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН