Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх  
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт БАт холбогдох 2212000000424 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сум Тэрх баг Хойд хуурай гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт БА /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Т сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Өндөр цохио гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Г.Ныг согтуурсан үедээ зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн нүд тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000424 дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч Г.Нын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 19-нд Ц сумын төвд ах Н.Бй адууг авчирч өгөөд хүнд бой хийж өгсний хөлс авах ёстой байсан 70,000 төгрөгийг аваад сумын төвд байдаг дүү нар дээрээ очсон чинь миний дүү нар хувцсаа угааж байхаар нь би усанд явж худгаас ус авчирч өгөөд Б.Аынд орсон чинь тэнд Б.С, Г, Б.А, Т нар байсан. Б.С, Г, Б.А нар нэг шилтэй 0,75-тай хараа архи задалсан уугаад сууж байсан. А надаас хэзээ ирсэн бэ гэж асуусан би өдөр ирсэн гэж хэлээд сууж байгаад намайг явах гээд гарсан чинь А араас гарж ирээд чи ганц пиво аваад ирээч хоёулаа хуваагаад уучихмаар байна гэж хэлсэн би гадуур явж Г.С ахынд орсон чинь С ах эхнэр Г эгч хоёр байсан. Тэнд хуучилж байгаад дүү нь хүнд бой хийж өгөөд 70,000 төгрөгтэй болчихлоо гэж мөнгөө үзүүлсэн чинь Г.С ах миний дүү ойр зуур хэлээд сууж байхад гаднаас Б.А орж ирээд чи тамхи авна гэхээр нь дагаад дэлгүүр явсан Маргааш бой хийгээд мөнгийг нь олно шүү дээ гээ, Боргио пиво аваад Б.Аынд авчирч Б.А, Т нартай хувааж уусан . Б.А бид хоёр дахин дэлгүүр явж 1 савтай Сэрүүн пиво, 05-тай Ерөөл архи 1 шилийг аваад Б.Аынд ирж уугаад сууж байсан чинь Б.А надад агсан тавиад заамдаж аваад байсан тэр үед гаднаас Б.С, Г нар орж ирээд салгаад тэнд байсан архи, пиво хоёрыг Г нар гараад явсан Б.А орон дээрээ 00:00 цаг өнгөрч байхад Т хүүхдээ Гийнд ороод ирье гээд байхаар нь би Г, Б.С нар унтаж байсан. Би тэнд ширээн доор тал савтай пиво байсныг Т, Б.С нар хувааж уусан. Тэндээс гараад Т гэртээ орохдоо би түрүүлээд орсон чинь араас орж ирээрэй гэж хэлээд гэртээ орсон би жаахан байж байгаад араас нь гэрт орж баруун талын орон дээр унтахаар хэвтсэн чинь Б.А Тг хаачаад ирсэн бэ? пиз даа минь гээд орилоод байхаар нь дуугай унтаад өг гэж хэлсэн чинь Б.А та хоёр хаачаад ирсэн бэ? Гээд намайг нүдээд гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд байсан би хэсэг ухаангүй байж байгаад сэргээд гэртээ харьсан. Би Б.Атай урд өмнө хамт архи ууж байгаад Б.Ат зодуулж байсан. Садан төрлийн холбоотой Б.Аын аав нь миний аваг ах байгаа юм. Одоо миний биед хамар мурийсан, толгойн хэсэгт жаахан хавдартай байна өөр бэртэл гэмтэл байхгүй . Би Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №452 дугаартай дүгнэлттэй танилцлаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Намайг Б.С Г нар зодоод л миний биед гэмтэл учруулсан гэж бодож байна. Намайг зүгээр байхад зодсон Б.Ат гомдолтой байна. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал ирэх буцах зардал нийлээд 500,000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/, 

*Хохирогч Г.Нын дахин өгсөн: “...Б.А нь архи ууж согтуурсан үедээ хоёр гараараа миний хамар, зүүн нүдний орчимд мөн толгойн хэсэгт удаа дараа цохиж зодож хохирол учруулсан. Б.А нь надтай маргалдаж хэрүүл маргаан хийж байхдаа гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан.Одоо миний биед бэртэл гэмтэл байхгүй өвдөж байгаа зүйл байхгүй . Одоо надад гомдол санал байхгүй. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийн хохирлыг авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/, 

*Гэрч Б.Сийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний 15 цагийн орчимд Б.Аын эхнэр Т миний 98924440 дугаарын утсанд залгаад Б.А, Г.Н хоёр манайд Гийн хамт Б.Аын гэр очсон чинь А, Н, Т нар сууж байсан. Би ороод хуучилж байгаад та хоёр юу болоод байгаа гэж асуусан чин Б.А юу ч болоогүй гэж хэлсэн гэтэл хажуугаас нь Г.Н нөгөө юм аа гаргаад ирээч гэсэн чинь Т сэрүүн гэдэг пиво 1ш, 0.5-тай архи 1 шилийг гаргаж ирсэн. А, Г, Н бид нар ууж байхад А, Н нар хоорондоо маргалдаад муудалцаад байсан би салгаад ах дүү улсууд болохгүй гэж хэлсэн үгэнд орохгүй байсан. Тэгээд А, Н, Т нар үлдэж би Гийн хамт гэртээ очиж байж байгаад орой 22 цагийн өнгөрч байхад сумын төвд Гийнд ирээд сэрүүн нэртэй 2.5-тай 2 пиво байсан. 1 пивоны талыг нь уугаад талыг нь ширээн доогуур тавьчхаад унтаж байхад гаднаас Г.Н, Т хоёр орж ирсэн, тэр үед цаг 02:00 цаг болж байсан Г унтаж байсан. Би Н, Т хоёртой тал пиво ууж дуусаад Т харна гээд гэрээс гараад явсан чинь Г.Н хүргэж өгнө гээд араас нь гараад явсан маргааш өглөө нь Ныг хүнд зодуулсныг мэдсэн. Би Г, Н, А, Т нарыг сайн танина садан төрлийн холбоо харилцаатай байдаг. Би А, Ныг зодсон гэж бодож байна. Яагаад гэвэл шөнийн 05 цаг өнгөрч байхад Н Гийнд орж ирээд Б.А намайг зодчихлоо гэж хэлээд Г бид хоёрыг авч гарах гээд байсан бид хоёр босоогүй гэтэл Н буцаад гэрээс гараад явсан. Би А нь Ныг зодож байхыг хараагүй үүрээр Ныг орж ирээд хэлэхэд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/, 

*Гэрч Т.Тын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө би нөхөр Б.Аын хамт Гийнд очиж мотоциклио өгчих усанд яваад ирье гэж хэлээд мотоциклийг авч гэртээ ирээд Б.А усанд явсан Ч.Гийн адууны мах чанаад өгөөч Гэсэн би адууны мах чанаад хүлээж байсан чинь үдээс хойш 16 цагийн орчимд Ч.Г, С нар махаа идэх гээд манайд ирэхэд  Б.С 0.75-тай хараа архи нэг шилийг Б.Ат өгөөд гурилын боовыг надад өгсөн тэд нар чануулсан махыг идээд архи хувааж ууж байхад гаднаас Г.Н орж ирсэн хэсэг хууч хөөрч байгаад Г.Н гараад явсан. Дараа нь Г, С хоёр манайхаас гараад явсан. А тамхи авна гээд гэрээсээ гараад явсан. Хэсэг хугацааны дараа А, Нтай хамт ирэхдээ 1 боргио пиво авчирсан тэрийгээ хувааж ууж байгаад би Сийн 98924440 дугаарын утсанд залгаад Б.А, Н хоёр манайд архи пиво ууж байна чи хүрээд ир гэж хэлсэн удалгүй С, Г хоёр манайд ирсэн энэ хооронд Н архи, пиво нуусан байсан. Б.С Г.Ныг ууж байсан юмаа гаргаад ирээч гэж хэлсэн чинь Г.Н би уугаагүй гээд байхаар нь би нуусан байсан архи, пиво хоёрыг гаргаж өгөөд Б.А, Б.С, Г.Н, Ч.Г бид нар Б.С нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан чинь Ч.Г салгаад ах дүү улсууд болохгүй гэж хэлээд Б.Сийг аваад явсан. Манайд Б.А, Г.Н бид нар үлдсэн. Б.А унтаад өгсөн би хоёр хүүхдээ унтуулаад Г.Нын хамт 00:00 цаг өнгөрч байхад гэрээ гаднаас нь цоожлоод Ч.Гийнд очсон тэнд Б.С, Ч.Г нар унтаж байсан Г.Н галыг нь түл өгөөд ширээн доогуур талыг нь уусан сэнгүр пиво байсан Б.С, Г.Н бид гурав хувааж ууж дуусаад би гэртээ ирээд гэрийн хаалгыг түгжээд унтах гэж байхад Г.Н манай гэрийн хатавчаар гараа оруулаад хаалганы түгжээг онгойлгоод манайд ороод ирсэн Б.Аыг унтуулахгүй сэрээх гээд татаад байсан тэрнээс болоод Б.А, Г.Н нар зодолдсон гэж бодож байна. Б.А миний нөхөр байгаа юм. Б.С, Г.Н, Ч.Г нарыг сайн танин миний нөхөртэй садан төрлийн холбоо харилцаатай байдаг. Г.Ныг миний нөхөр Б.А зодсон би салгах гээд дийлэхгүй байсан. Б.А, Г.Н, нарыг зодоон хийж байхад би байсан манай хоёр хүүхэд унтаж байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,

*Гэрч Т.Тын дахин өгсөн: “...Б.А, Г.Н нар хэрэлдэж маргалдаж зодолдож барьцалдаж авсан байхдаа Б.А гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Б.А нь Г.Нтай маргалдаж зодолдох үедээ Г.Нын хамрын орчимд, нүүрэн тус газарт болон толгойн хэсэгт хоёр гараараа удаа дараа цохиж хохирол учруулсан. Миний нөхөр Б.А нь Ц суманд өрсөн, Зан байдлын хувьд төлөв даруу хүнд тусархуу хань үр хүүхдэдээ халамжтай, зар 1м үед архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг, сэтгэл санаа хэвийн гэж боддог. Б.Аын аавын нэрийг Бат-Эрдэнэ, Б.А нь ЕБС-д сурч байсан. Цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан, Одоо мал маллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/,

*Б.Аын яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 452 дугаартай 
1.    Г.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн 
хэсэг, зүүн гүд тойронд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 
2.    Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт 
/хх-ийн 36-37 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 хуу/,
    Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 хуу/,
    Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 58 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 82-83 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Т сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Өндөр цохио гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Н.Ныг согтуурсан үедээ зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн нүд тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
Эрүүгийн 2212000000424 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Т сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Өндөр цохио гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Н.Ныг согтуурсан үедээ зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн нүд тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Нын: “...Б.А Тг хаачаад ирсэн бэ? пиз даа минь гээд орилоод байхаар нь дуугай унтаад өг гэж хэлсэн чинь Б.А та хоёр хаачаад ирсэн бэ? Гээд намайг нүдээд гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд байсан би хэсэг ухаангүй байж байгаад сэргээд гэртээ харьсан. Би Б.Атай урд өмнө хамт архи ууж байгаад Б.Ат зодуулж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/, гэрч Б.Сийн: “...Би А, Ныг зодсон гэж бодож байна. Яагаад гэвэл шөнийн 05 цаг өнгөрч байхад Н Гийнд орж ирээд Б.А намайг зодчихлоо гэж хэлээд Г бид хоёрыг авч гарах гээд байсан бид хоёр босоогүй гэтэл Н буцаад гэрээс гараад явсан. Би А нь Ныг зодож байхыг хараагүй үүрээр Ныг орж ирээд хэлэхэд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/, гэрч Т.Тын: “...бид гурав хувааж ууж дуусаад би гэртээ ирээд гэрийн хаалгыг түгжээд унтах гэж байхад Г.Н манай гэрийн хатавчаар гараа оруулаад хаалганы түгжээг онгойлгоод манайд ороод ирсэн Б.Аыг унтуулахгүй сэрээх гээд татаад байсан тэрнээс болоод Б.А, Г.Н нар зодолдсон гэж бодож байна. Б.А миний нөхөр байгаа юм. Г.Ныг миний нөхөр Б.А зодсон би салгах гээд дийлэхгүй байсан. Б.А, Г.Н, нарыг зодоон хийж байхад би байсан манай хоёр хүүхэд унтаж байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Б.Аын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Г.Н, гэрч Т.Т нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Т сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Өндөр цохио гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Г.Ныг согтуурсан үедээ зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн нүд тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.А нь иргэн Г.Нын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн хэсэг, зүүн гүд тойронд зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 452  дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
  
Иймд шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.


Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 74-75 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв.


Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Б овогт БАыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

      
   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ