| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б /онлайнаар/
Шүүгдэгч: Ү.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогтой Үын Дд холбогдох эрүүгийн 2212............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Үын Д /РД:*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Д нь ............. сумын нутаг дэвсгэр ........... орчим 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоёота Приус-20 загварын **-** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээн. 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 11 настай эрэгтэй О.Ө нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, 7 настай Д.О нь хүнд гэмтэл, 12 настай Д.Тийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осол гарсан. Ү.Д бид хоёр нэг айлын хүргэн. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Ү.Дгийн өгсөн: Эхнэрийнхээ төрсөн дүүгийн хүүхдийг Улаанбаатар хотод амраах зорилгоор эцэг эхийн зөвшөөрөлтэй авч явсан байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу хүргэж өгөх гэж явж байгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан хаалганы орчимд эсрэг урсгалаас ирж явсан тээврийн хэрэгслийн хурц гэрэл гялбаснаас болоод баримжаа алдаж замаас гарч осол гарсан. Ослын улмаас эхнэрийн дүүгийн том хүү болох Ө нь нас барсан. Манай бага хүүхэд тархиндаа цус хуралт, элэг бяцарсан гэмтэл авсан. Том хүүхдийн хөл нь хугарсан гэмтэл авсан. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 22120............... дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лийн өгсөн: ... Д манай эхнэрийн дүүгийн нөхөр байгаа юм. Т, О нар Д, О нарын хүүхдүүд, Ө талийгаач миний хүүхэд байгаа юм. Би хүүгээ төрөх үед нь эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй, бас бүрдүүлэх бичиг баримт нь болохгүй байсан учир хүүгээ ээжээр нь овоглосон юм. Тухайн өдөр би ажлаасаа буугаад гэртээ байж байхад манай хүү эмээгийнхээ гэрээс орж ирээд О эгч ах нар Улаанбаатар хотоос ирж байгаа байна эмээтэй утсаар ярьсан байна гэж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр утас руу залгаж үзсэн чинь холбогдохгүй байсан. Тэгээд орой 22 цагийн үед амарч байсан чинь хадам ээж орж ирээд хотоос ирж байгаа хэд чинь машинтайгаа онхолдсон гэж байна хэлсэн тэгээд удалгүй манай хадам ах Ууганаа эхнэрийн эгчийн хамт машинтайгаа гэрт ирээд осол болсон гэх Цэнхэр сумын зүг явсан осол Цэнхэр сум өнгөрөөд цагаан хаалганы цаад талд болсон байна бид нарыг яваад очиход Цэнхэр сумын эмнэлгийн эмч нар болон цагдаа ирсэн байсан тэгээд эмч нар О, Ө хоёрыг хүнд байна гээд Дгийн эхнэр Оийн хамт Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан араас нь бид нар Ууганаа эхнэрийг Дтэй хамт үлдээгээд Тийг аваад эмнэлэг рүү явж очиход эмч нар О, Ө хоёрт эмчилгээ хийж байсан надад эмч танай хүүхэд хүнд байна гэж хэлээд сэхээн амьдруулах тасаг руу авч ороод эмчилгээ хийсэн болов шөнө 03 цаг 25 минутын үед хүү Ө нас барсан юм. Тархины хүнд гэмтэл тэгээд бусад хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэж хэлсэн, гэхдээ нас барсан шалтгаан нь шинжилгээний хариугаар бодитой байх гэж бодож байна. Манай хүү Дгийн хүүхэдтэй амралтаараа хотод хэсэг хугацаанд байж байгаад ирье гээд эхнэр бид хоёр зөвшөөрөөд явуулсан юм. Эгч дүү нарын хүүхдүүд учраас хамт ойр дотно найз болог гэж бодож явуулсан юм. Тийм зүйл хэлээгүй, би гэрт ирээд мэдсэн юм. сүүлд сонсоход гэнэт ээж ааваа баярлуулна гэж ярьж байсан талаар сонссон. Одоогийн байдлаар би ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна, цаашид саналаа илэрхийлэх болно. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний хэлсэн бүхэн үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн өгсөн: ... Д миний охин Оийн нөхөр Т, О О нарын хүүхдүүд байгаа юм. Л, О нөхөр хоёр Ө талийгаач хүүхэд нь байгаа юм. Тухай үед Лийн нэрээр овоглож чадаагүй ээж Оийн нэрээр овоглосон юм. Л төрсөн эцэг нь байгаа юм. Тухайн орой манай охин О над руу залгаад бид нар Улаанбаатар хотоос гараад Архангай аймаг руу Өыг хүргэж өгөх гээд сансар гэх газар дээр явж байна гэж хэлсэн тэгээд холбоо бариагүй байж байгаад амарсан тэгээд би шөнө унтаж байтал манай хүүхэд гэрт ирээд Д, Т, О, Ө нар осолд орсон аймгийн эмнэлэгт байна гэж хэлсэн тэгээд би осол болсон талаар мэдсэн юм. Тийн зүүн хөл нь шагай хэсгээр хугарсан, Огийн элэг бяцарсан гэж хэлсэн. Цаашид нарийн шинжилгээнд харуулж байж ямар ямар мэдэх боломжтой гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар нэг гэр бүлийн хүмүүс хоёр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож цаашид эмчилгээ сайн хийлгэж 2 хүүхдээ эрүүл саруул болгож авах нь чухал байна. Нас барсан хүүхдийн хувьд харамсалтай байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
*Гэрч Б.Оийн өгсөн: ... тухайн өдөр нөхөр хүү охин бид нар дүү Оийн хүү Өыг Архангай аймагт гэрт нь хүргэж өгөх ажлаар 17 цагийн үед нөхрийн эзэмшлийн Приүс-20 маркийн **-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Бид нар Архангай Хотонт сумаар 23 цагийн үед дайран өнгөрсөн, би урд суудал дээр манай нөхөр Д жолоо барьж явсан 3 хүүхэд хойд суудал дээр унтаж явсан би Хотонт сум өнгөрөөд унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад газар унаж /машин онхолдож/ байсан тэгээд газар хөрвөөгөөд пад, пид гэж байгаад зогссон би хойд суудал руу харсан чинь 3 хүүхэд машинд байхгүй манай нөхөр жолооны ард сууж байсан бид хоёр машинаас буугаад харсан чинь манай хүү Т орилоод газар сууж байсан. Тэгээд би яанаа яах юм бэ гэсэн чинь манай нөхөр түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн би зам руу гараад утсаар Аймгийн төв рүү бэр эгч Б рүү залгаад болсон зүйлийг хэлээд тусламж дуудуулсан дараа замын машин зогсоогоод мөн адил тусламж дуудуулсан, энэ үед бороо орж эхэлсэн тэгээд Цэнхэр сумын эмч, цагдаа нар ирээд О, Ө хоёрыг эмнэлгийн машинд аваад би явсан, хүү Т завтайгаа үлдсэн замд Өын аав ээж хоёр зөрж яваад Тийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт араас авч ирсэн юм. Тэгээд эмч нар Ө ухаангүй байсан учир сэхээнд оруулсан, Т, О нарын рентген зураг авхуулаад эмчилгээ хийж эхэлсэн Ог толгойнд цус хуралттай, элэг бяцралттай гэж хэлсэн, Тийг зүүн талын хөл шагайнаас урагш хугарсан гэж хэлсэн миний цээж толгойн зураг авсан одоогоор надад гэмтэж бэртсэн гэж ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Шөнө Ө сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад 03 цагийн үед нас барсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Хотонт суманд явж байхад намайг унтахаас өмнө 76 км цагийн хурдтай явж байсан юм. Би машинаас бууж ирээд харахад харанхуй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би урд суудал дээр миний ард Т голын суудал. дээр Ө хажууд нь О сууж явсан 3 хүүхэд суудлыг бүс хэрэглээгүй явсан, нөхөр бид хоёр суудлын бүсээ зүүчихсэн байсан. 3 хүүхдийг зориулалтын суудал дээр суулгаж тээвэрлэж яваагүй. Хэрэглээгүй эрүүл байсан. манай нөхөр хараа муутай учраас харааны шил зүүдэг юм. Гэхдээ шилээ зүүсэн тохиолдолд зүгээр байдаг юм. Манай гэр бүлийн машин манай нөхрийн нэр дээр эзэмшилтэй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
*Ү.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ээлжийн амралтаа эдэлж явах хугацаандаа 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр бүл болох эхнэр, том хүү, бага охины хамт эхнэрийн төрсөн нутаг болох Архангай аймгийн төв рүү явахаар орой 17 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд аймгийн төв дээр 7 хоноод буцаж явахдаа яг хэдний өдөр гарсан санахгүй байна. Ингээд Архангай аймгаас гарахад манай гэр бүлийг дагаж миний эхнэрийн төрсөн дүү охины хүүхэд хот руу явах үед дагаж ирээд манай гэрт 20 хоносон. Тэгээд хичээл сургууль нь орох дөхсөн учраас Өыг хүргэж өгөх зорилгоор Архангай аймаг руу 5-уулаа миний приус-20 маркийн авто машинтай явж байгаад Архангай аймаг руу орох дөхөөд Цэнхэр сумын нутаг дэвсгэр болох цагаан хаалганы дэргэд явж байхад өөдөөс эсрэг урсгалд явж байсан машины хурц гэрэл тусаад миний нүд гялбаад баримжаа алдагдаж замаас гарч онхолдоод машин 4 дугуй дээрээ зогсонгуут нь арын суудал руу харсан хүүхдүүд байхгүй байсан. Хажуу талд эхнэр суудал дээрээ суучихсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр сандралдаад би эхнэрт түргэн дуудаарай гэж хэлээд эхнэр зам руу гарч явж байсан машинуудаас зогсоож түргэн дуудаж өгөөч гэж тусламж гуйсан тэр үед нь би хүүхдүүдээ хайтал машины дэргэд гурвуулаа ойролцоо цувраад унасан байсан. Хамгийн наад талд нь манай том хүү Т хөлөө бариад сууж байсан. Төөс 2-3 алхмын зайнд Ө дээшээ хараад хэвтсэн унтаж байгаа юм шиг амьсгалчихсан хэвтэж байсан. Цаана нь манай бага охин О дээшээ хараад хэвтэж байгаад биед нь хүрсэн чинь сэрээд уйлсан тэгэхээр нь машины урд суудал дээр налуулж суулгаад байж байсан манай эхнэрийн том ах нь эхнэрийнхээ хамт ирсэн. Энэ үетэй зэрэгцээд Цэнхэр сумын цагдаа ирээд чи архи уусан юм уу гэхээр нь би архи уугаагүй гэхэд бие чинь гайгүй юу гэхэд гайгүй гэж хэлсэн цагдаа цааш мэдээлээд Цэнхэр сумын түргэний эмч ирээд Ө, Т хоёрыг хамгийн түрүүнд аваад явсны араас нь Ууганбаяр дагаад явсан. Удалгүй Өын ээж аав хоёр хувийн машинтайгаа зөрөөд ирээд Тийг суулгаад аймгийн төвийн эмнэлэг рүү дагуулаад явсан. Би эхнэрийн том ахын эхнэр Бтэй хамт осол болсон газар аймгийн төвөөс ирж байгаа цагдааг хүлээж үлдсэн. Тэгээд аймгийн төвийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хэмжилт хийж намайг драгер багажаар согтолтын зэргийг шалгасан. Тэгээд хэмжилт дууссаны дараа машинаасаа авах юм байна уу гэж хэлэхэд байхгүй гэж хэлээд цагдаагийн машинд суугаад аймгийн төвийн цагдаагийн газар ирчхээд эндээсээ Бийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Осол болохын өмнө 80 километр цагийн хурдтай явж байсан. Авто машин зорчиж явсан зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Шулуун хатуу хучилттай асфалтан зам байсан. Осол болох үед шөнө байсан болохоор үзэгдэх орчин харанхуй байсан. Хурц гэрэл харсан болохоос биш машины марк улсын дугаарыг хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эсрэг урсгалаас ирсэн машин гэрлээ шилжүүлсэн бол энэ осол гарахгүй байсан учир гэрлийн гялбаа үүсгэсэн машиныг олж тогтоож жолоочид нь хариуцлага тооцуулж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 183-184 хуу/,
*Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05 техникийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуу/,
*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Амь хохирогч О.Өын биед Баруун чамархай ясны цөмөрсөн болон гавлын суурь ясны урд, дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины орой хэсгийн аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, духны дэлбэнгийн суурийн тархины эдийн голомтлог няцрал, баруун чамархайн булчинд цус хуралт, хуйхан доор цус хуралт. Уушигны ар ханын цоохортсон няцрал, баруун гэмний зөөлөн эдэд цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн угт өнгөц язрал, элэгний баруун булан, баруун бөөрний өөхлөг, шээлүүрт цус хуралт. Зүүн дунд -өмөг ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал. Баруун шанаа, чихний ар хэсэг, баруун лал, баруун шагайн гадна хажуу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Баруун чамархай ясны цөмөрсөн болон гавлын суурь ясны урд, дунд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины орой хэсгийн аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, духны дэлбэнгийн суурийн тархины эдийн голомтлог няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, уушигны ар ханын цоохортсон няцрал, элэгний баруун дэлбэнгийн угт өнгөц язрал, элэгний баруун булан, баруун бөөрний өөхлөг, шээлүүрт цус хуралт гэмтлүүд нийтдээ 3.1.12, 3.1.13- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Амь хохирогч О.Ө нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
6. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Өвчтөнд яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлж, зохих оношилгоо, эмчилгээ хийсэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 81-86 хуу/,
*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Д.Огийн биед тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт, элэгний 7-р сегмент дэх няцрал, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүснэ.
4. Тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, элэгний 7-р сегмент дэх няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүр, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь
эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 105-107 хуу/,
*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Д.Тийн биед зүүн шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүснэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 139-140 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 хуу/,
*Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62-63 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 177 хуу/,
*Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 195-196 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч У.Т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр Цагаан хаалганы орчим 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоёота Приус-20 загварын **-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээн. 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 11 настай эрэгтэй О.Ө нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, 7 настай Д.О нь хүнд гэмтэл, 12 настай Д.Тийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Д нь .........сумын нутаг дэвсгэр ........... орчим 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Тоёота Приус-20 загварын **-**УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээн. 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 11 настай эрэгтэй О.Ө нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан, 7 настай Д.О нь хүнд гэмтэл, 12 настай Д.Тийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лийн: “...Тэгээд орой 22 цагийн үед амарч байсан чинь хадам ээж орж ирээд хотоос ирж байгаа хэд чинь машинтайгаа онхолдсон гэж байна хэлсэн тэгээд удалгүй манай хадам ах Ууганаа эхнэрийн эгчийн хамт машинтайгаа гэрт ирээд осол болсон гэх Цэнхэр сумын зүг явсан осол Цэнхэр сум өнгөрөөд цагаан хаалганы цаад талд болсон байна бид нарыг яваад очиход Цэнхэр сумын эмнэлгийн эмч нар болон цагдаа ирсэн байсан тэгээд эмч нар О, Ө хоёрыг хүнд байна гээд Дгийн эхнэр Оийн хамт Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан араас нь бид нар Ууганаа эхнэрийг Дтэй хамт үлдээгээд Тийг аваад эмнэлэг рүү явж очиход эмч нар О, Ө хоёрт эмчилгээ хийж байсан надад эмч танай хүүхэд хүнд байна гэж хэлээд сэхээн амьдруулах тасаг руу авч ороод эмчилгээ хийсэн болов шөнө 03 цаг 25 минутын үед хүү Ө нас барсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн: “...Улаанбаатар хотоос гараад Архангай аймаг руу Өыг хүргэж өгөх гээд сансар гэх газар дээр явж байна гэж хэлсэн тэгээд холбоо бариагүй байж байгаад амарсан тэгээд би шөнө унтаж байтал манай хүүхэд гэрт ирээд Д, Т, О, Ө нар осолд орсон аймгийн эмнэлэгт байна гэж хэлсэн тэгээд би осол болсон талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/, гэрч Б.Оийн “...Бид нар Архангай Хотонт сумаар 23 цагийн үед дайран өнгөрсөн, би урд суудал дээр манай нөхөр Д жолоо барьж явсан 3 хүүхэд хойд суудал дээр унтаж явсан би Хотонт сум өнгөрөөд унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад газар унаж /машин онхолдож/ байсан тэгээд газар хөрвөөгөөд пад, пид гэж байгаад зогссон би хойд суудал руу харсан чинь 3 хүүхэд машинд байхгүй манай нөхөр жолооны ард сууж байсан бид хоёр машинаас буугаад харсан чинь манай хүү Т орилоод газар сууж байсан. Тэгээд би яанаа яах юм бэ гэсэн чинь манай нөхөр түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн би зам руу гараад утсаар Аймгийн төв рүү бэр эгч Б рүү залгаад болсон зүйлийг хэлээд тусламж дуудуулсан дараа замын машин зогсоогоод мөн адил тусламж дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05 техникийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-86 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139-140 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Ү.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээн. 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг тус тус шүүгдэгч Ү.Д нь зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Ү.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч Ү.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ү.Д нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ү.Дгийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л, Д.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ү.Дг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ү.Д нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 203-204 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ү.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ү.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Үын Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа .............. хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ү.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ