Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 06

 

 Ж.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Содномцэрэн

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.Алтангэрэл

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч А.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ж.П- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярваар 1984 оноос 2017 оны 09 дүгээр сарын 04-нийг хүртэл 34 жилтасралтгүй ажиллаж ирсэн. Ямарваа нэгэн мөнгө төгрөгний дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 04-нийөдрийн Б/06 тоот Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн захиралын тушаал гаргаж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалд заасан хуулийн заалтуудыг болон хөдөлмөрийн гэрээний заалтуудыг буруу хэрэглэж намайг ажлаас үндэслэлгүйхалсан гэж үзэж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн захирал А.******* шүүхэдгаргасан тайлбартаа: Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярав  Ж.П-г 2017 оны 09 дүгээр сарын 04-нд ажлаасчөлөөлсөн шалтгаан нь:

1.  Санхүүгийн мэдлэг ур, чадвар байхгүйгээс тайлан мэдээг сар бүр гаргадаггүй. Хүмүүсээс авсан зүйлүүдийнхээ мөнгийггаргаж өгдөггүй чирэгдэл үүсгэдэг. Жишээ нь: 2015, 2016 онд иргэн Д.*******, Б.******* нараас сургуульд нүүрс буулгасанболовч аваагүй хэмээн мөнгийг нь гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр Д.*******эд 2016 онд нөхөн олгсон. Харин Б.*******ын нүүрсний үнийг одоо болтол олгоогүй. Бүхэл бүтэн хэдэн машин нүүрс хүлээлцсэн акт, бичиг баримт тэмдэглэл байхгүй байгаа ньэнэ хүний санхүүгийн мэдлэг, ур чавдар сахилга хариуцлага ямар түвшинд байгааг гэрчлэх гол үзүүлэлт юм. Иргэн Б.******* нь БСУГ-т гомдол мэдүүлсний улмаас БСУГ-ын даргаас сургуулийн захиралд няравт хариуцлага тооцох тухай албан тоот ирсэн.

2.  2014, 2015, 2016 оны санхүүгийн хяналт шалгалтаар удаа дараа зөрчилтөй татгалзсан хариутай гарч сургуулийгхохироосон нь дүгнэлтээр тогтоогдсон.

3.  Сургуулийн 14 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хамгийн олон удаа биелүүлээгүй бөгөөд цалингийн20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ч үл тоомсорлон сургуулийн захиралын ажил эрчимжүүлэх албан даавлгаварыгбиелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээг дагаж мөрддөггүй нь Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга, хариуцалгад нийцэхгүй ажлаахэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан учир ажлаас нь чөлөөлж оронд нь санхүүгийн мэргэжлийн албан хаагчийг авчажилуулсан болно гэжээ.

 Нэхэмжлэгч  Ж.П- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 05 сард надад сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан юм бэ? гэхээр Мэргэжлийн хяналтын газраас шалгалтирэхэд захирлын нуу гэсэн варенийг нуугаагүй гэдэг асуудал юм байна гэж ойлгож байгаа. Хэрвээ тухайн үед нуусан бол дараа нь үүсэх үр дагаварийг бодсоны үндсэн дээр би нуугаагүй юм. Гэхдээ би захирал нуу гэж хэлсэн юм би нуугаагүй юм гэж хэлжүзүүлээгүй. Би ганцхан варений хугацаа дууссан байгаа гэж бодож байсан боловч зарим бүтээгдэхүүний хугацаа дууссан байсан. Маслоны хугацаа нь тэр устгах өдөр дуусч байсан юм байна лээ. Захирал Улаанбаатар хотод байхдаа миний нуу гэж хэлсний дагуунуугаагүй гэсэн үндэслэлээр ирэнгүүтээ надад цалингийн 20 хувийн арга хэмжээ авсан. Энэ үзэм надад ямар ч хамааралгүй юм. Миний өмнө нь ажиллаж байсан нярвын авсан үзэм байх. Би сургуулийн мөнгөөр ийм үзэм аваагүй. Тогооч нараас асуухад*******аагийн үеийн юм гээд агуулахад байгаад байсан. Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж байна. Захирлын надад өгсөнүүрэг даалгарууд дотор биелэгдэх боломжтой үүрэг даалгаврыг биелүүлээд явж байсан. Жишээ нь вакум цонхнууд нь том томоороохагарсан байсныг янзал гэсэн. Тэр ажилд мөнгө төгрөгийг нь шийдэж өгөхгүй болохоор цонхыг засаж янзлах арга надад байгаагүй. Хавар байрны засварууд бүгд хийгдсэн. Харин ухсан жорлонг дарах гэхэд галч нар нүүрсний үнсээ хийгээд дарчихъя гэсэн учрааснамар дарж янзалсан. Түүнээс өөрөөр хог новшиндоо дарагдаад байсан зүйл байхгүй. Санхүүгийн тайлан тооцоотой холбоотойасуудлыг нягтлантай ярина уу гэхээс надаас ямар нэгэн тайлан тооцоо хийгдээгүй үлдсэн ажил байхгүй. Хүлээлгэж өгч дуусаагүйгэж ярьж байна. Би ажлаа хүлээлгэж өгсөн. Хэдэн матрасны асуудал байгаа. МСҮТ-ийн багшид хэдэн ор матрас өгчихсөн юм байналээ. Би тэр талаар асуухад хавар өгнө гэж байна лээ. Надаас өмнө ажиллаж байсан нярав өгөөд буцааж аваагүй юм байна лээ. Манай сургуулийн байрны хүүхдүүд өлсөж цангаад байгаа зүйл байхгүй. Хүүхдүүдийн хоол хүнс хангалттай байгаа гэж бодож байгаа гэжээ

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан. Эд хариуцагч нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би сургуулийн захирлын ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан. Тэгээд ажлаа хүлээж аваад багш ажилчид, сурагчдаа сонсъё гээд санал асуулга авсан. Тэгэхэд манай сургуулийн дотуур байрны хүүхдүүд маш их өлсөж цангадаг гэсэн саналгаргасан. Тэгээд дараа нь 10 сард Аудитын байгууллагаас 2 хүн ирж шалгалт хийсэн. Тэгэхэд тэр 2 хүн танай сургуулийн мах яасан өмхийрчихдэггүй юм бэ, 2014-2015 оны махнууд үлдэгдэлтэй байж байна шүү дээ. Нярав дээрээ хариуцлага тооцооч гэж хэлсэн. Тэгээд энэ талаар судалж үзэхэд 2014-2015 оны махны үлдэгдэл 4.5 сая төгрөг Лхагваабаатар, Мөнхбат, Золзаяа нарын нэр дээр байсан. Энэ хүмүүс нь нэхэмжлэгчийн хадам дүү нар юм. Тэгээд энэ асуудал дээр няравтайгаа хариуцлага тооц гэсэн чиглэл өгсөн. Дараа нь Боловсрол соёлын газрын дарга надтай утсаар ярьсан. Тэгж ярихдаа танай сургуулийн санхүү дээр хэл ам их гарах юм. Танай байгууллагын нярав өөрөө дэлгүүртэй, ашиг сонирхолын зөрчилтэй юм байна. Энэ асуудал дээр арга хэмжээ аваач гэжхэлсэн. Дараа нь дахин Боловсрол соёлын газрын даргаас 2016 оны 12 сарын 28-нд танай сургуулийн санхүүд мэргэжлийн бус хүнажилладаг юм байна. Мэргэжлийн хүн ажиллуул гэсэн албан тоот ирсэн. Дараа нь 2017 оны 01 сарын 10-нд иргэн ******* гэдэгхүн буулгасан нүрснийхээ мөнгийг авч чадахгүй байна. Сургуулийн нярав нүүрс аваагүй гэсэн маргаан үүсгэсэн талаар мөн албантоот ирсэн. Энэ хүндээ хариуцлага тооц гэсэн албан тоотууд удаа дараа ирж байсан. Би шинэ ажил авсан байсан учраас хэн нэгийгажлаас нь халж чөлөөлөх сонирхол байхгүй байсан. Намайг анх багшийн сургууль төгсөөд ирэхэд П- анх цэргээс халагдаж ирээд бид 2 энэ сургуульд хамт ажилд орж байсан. Түүнээс хойш 30 гаран жил энэ сургуульд хамт ажилласан. Тэгээдодоо тэтгэвэрт гарах нас нь дөхсөн ийм хүнийг ажлаас халж чөлөөлөх бодолгүй байгаа талаараа газрын даргад хэлж байсан. Тэгээд хараад байхад *******ий ерөөсөө миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй. Хий гэвэл хийнэ. Хий гэж хэлэхгүй бол огтхийдгүй. Би ажлаа хүлээж аваад сургуулийн склад руу ороход хоолонд хийдэг байцаагаа шалан дээр тавьчихсан байсан. Тэгээд энэталаар өөрт нь хэлж складыг угаалгасан. Манай сургууль 14 хоногт хийх ажлаа төлөвлөдөг. Тэгээд тухайн 14 хоногт хийжгүйцэтгэх ёстой ажлуудыг ихэнхийг нь *******ий хийж гүйцэтгэдэггүй. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхээр хүлээж авдаггүй. Өнгөрсөнжил сургуулийн идэш хийх ажыг цалгардуулж бараг өвөл дуусах гэж байхад 1 сард манай сургууль идшээ идсэн. Тэгээд идшэндээ явсан чинь 1 төлгийг 70.000 төгрөгөөр авч ирсэн. Тухайн үед манай сумд төлөг 50.000, эм хонь 70.000 төгрөгийн ханштай байсан. Тэгээд 50.000 төгрөгийн ханштай байгаа төлгийг 70.000 төгрөгөөр худалдаж авахгүй. Наад төлөгнүүдээ буцаа гэж хэлсэн. Тэгэхэднэгэнтээ аваад ирсэн юм чинь яадаг юм гээд гаргасан. Манай сургуулийн дотуур байр цөөхөн хүүхэдтэй. 2 тогооч ажилладаг. Гэтэлсургуулийн дотуур байрны хүүхдүүдэд талхыг нь өөрсдөө хийж өг гэхээр хийж өгдөггүй. Манай сумд талхны цех ажилладаг тэр цехээс бэлэн талх гурлин юм авч хэрэглэх сонирхолтой. Тэр цех рүүгээ өөрөө ч явахаа больсон. Сүүлдээ мөнгөний баримт дээргарын үсэг зурдаг л ажил хийдэг болсон. 2016 оны 12 сард хоолны мөнгөнөөс 6.000.000 төгрөг үлдсэн. Тэр мөнгө буцаад татагдахгээд байсан учраас тэр мөнгийг татуулж байхаар тэр мөнгөнд нь хүүхдүүдийн хоолны нэр төрлийг нь сайжруулах зорилгоор масло, варень, далайн байцаа, шар, бор будаа гэгчлэн дандаа Оросын хүнсний бүтээгдэхүүн авч ирсэн. 3 дугаар улирлын амралт удаан хугацаагаар үргэлжилсэн учраас тэр хугацаанд зарим бүтээгдэхүүний хугацаа нь дууссан учраас тэр хугацаа нь дууссанбүтээгдэхүүнүүдээ ялгаад тавьчихсан байсан. Би 2017 оны 06 сард Улаанбаатар хот руу сургалтанд явсан. Намайг Улаанбаатархотод байхад над руу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нярав руугаа яриад хугацаа нь дууссан хүүхдүүдэд өгөхгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ нуугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нилээд асуудал үүссэн. Яасан талаар асууж тодруулахад захирал нуугаарай гэж хэлсэн гээд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдээ Мэргэжлийн хяналтынбайцаагч нарт хураалгасан байсан. Түүний дараа 2017 оны 05 сард бүсийн багш нар манай сургууль дээр цуглаж сургалт хийсэн. Тэгэхэд тухайн багш нарын хоолыг манай сургууль хийж өгөх ёстой байсан. Тэгэхэд мөн нилээдгүй асуудал үүссэн. Бүсийн багшнар хоолондоо цадаагүй. Зарим сумын багш нар хоолны мөнгөө өгсөн хэрнээ өөрсдөө хоол худалдаж авч идсэн гэсэн асуудалүүссэн. Бүсийн сургуулиадын захирлууд надад хэлсэн. Танай сургуулийн хоол унд болохгүй байна. Боловсрол соёлын газраас очсонмэргэжилтэн хүртэл надад хэлсэн. Боловсрол соёлын газрын мэргэжилтнүүд манай сургуулийн хоолонд цадахгүй байсан учраасцэцэрлэг дээр очиж хоол идсэн байсан. Тийм байдалтай байсан учраас би энэ хүнд цалинг 20 хувиар хасах арга хэмжээ авсан. Энэбайдлаа нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 2017 оны 05 сарын 09-нд хурааж авсан устгал хийх ёстой байсан бараабүтээгдэхүүнүүдийг 2017 оны 05 сарын 22-нд устгахад манай сургуулиас хурааж авсан 4 боодол 74 кг масло нь 2017 оны 05 сарын 09-нд хурааж авахад хугацаа нь дуусаагүй. Тухайн устгал хийх өдөр хугацаа нь дуусахаар байсан. Энэ нь нярав хүн ажилдаа хэрхариуцлагагүй, сэтгэлгүй хандаж байгаагийн илэрхийлэл юм. 2017 оны 05 сарын 30-нд Аудитын шалгалт ирээд 7.000.000 гаран төгрөгийн акт тавигдсан. Нэхэмжлэгчийн нэр дээр 4.24.2.117 төгрөгийн акт тавигдсан. Хавар ажилчдын ажлыг эрчимжүүлэхүүднээс албан даалгавар өгсөн. Энэ албан даалгаврын хүрээнд кассын тайлан гарга гэсэн албан даалгавар өгсний дагуу тайлангаргаж үзүүлсэн. Түүнээс өөрөөр надад тайлан гаргаж үзүүлдэггүй. Мөн манай сургуулийн агуулах үнэхээр асуудалтай. Сургуулийнхойно байдаг ашигладаггүй байр үнэхээр бохир заваан байдаг учраас ажил эрчимжүүлэх албан даалгаварын үүднээс тэр байрыгцэвэрлэх талаар даалгавар өгсөн боловч энэ ажлыг огт хийгээгүй. Сургуулийн нярав аж ахуйн ажлыг удирдана гэж хөдөлмөрийнгэрээ байгуулсан байгаа. Манай сургуульд ашигладаггүй ухсан жорлон байдаг юм. Тэр жорлонг дар гэсэн даалгаврыг хавар өгсөнболовч тэр ажлыг хийхгүй байсаар байгаад зун өнгөрсөн. Тэр жорлон руу ойр хавьд байдаг айлууд хогоо авч ирж хийгээд тэр хавьмаш их хогтой бохир байсан. Тэгээд хавар албан даалгаварын хэрэгжилтийг шалгахад нярав хамгийн муу хийж биелүүлсэн байсан. Намар хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад хавар дар гэсэн жорлонг дараагүйн улмаас маш их хог төвлөрсөн байсан учраасажилчдаар тэр жорлонг даруулсан. Би няравтаа итгээд хугацаа нь дууссан хүүхдүүдэд өгөөгүй бараагаа нуугаарай гэж хэлсэн. Гэтэл нярав захирал нуугаарай гэж хэлсэн гээд тэр бараагаа үзүүлж байгаа нь өөрөө бол туйлын үнэнч шудрага хүн юм байна гэждүгнэж болохоор байгаа боловч нөгөө талдаа би ийм хүнд итгэж ажиллах чадах уу. 2015 онд Аудитын шалгалтаар манайсургуулийн санхүү зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан. 2016 онд татгалзсан гэсэн үнэлгээтэй гарсан байна лээ. Боловсрол Соёлынгазар дээр сургуулийн захирлуудын уулзалт сургалт хийхээр дандаа манай сургуулийн талаар ярьдаг. Манай сургууль ганцаарааАудитын шалгалтаар татгалзсан хариутай байгаа. Одоог хүртэл ажлаа хүлээлцэж дуусаагүй. Энэ хүн удирдах удирдуулах ёсыгмэддэггүй. Би өнөөдрийн шүүх хуралдаанд хайрцагтай үзэм авчирсан учир нь энэ хэзээний үзэм юм мэдэхгүй. Мэдээж үүнийгтөсвийн мөнгөнөөс л авсан байгаа байх. Би *******ийд өөрт нь хэлж байсан. Би чамтай ажиллах гэж их үзлээ. Үнэндээ надад хүнийгажлаас халж чөлөөлөх сонирхол байхгүй. Бид 2 сайнаар ярьвал садан төрлийн хүмүүс. Би үнэхээр болохгүй байна гэж хэлж байсангэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан *******ын *******айг Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулиас1820997 төгрөг гаргуулж  Ж.П-д олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулуийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ИХШХШ тухай хуулийн 56-р зүйлийн56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллгаас тэмдэгтийн хураамжид 44085 төгрөг гаргуулж улсын орлогоболгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... шүүх хууль бус зүйлийг хийхийг шаадрдсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...нотлох баримтаар өгсөн зүйлийг шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

...Шүүх сахилгын зөрчлийг давтан гаргасан байна гэж дүгнэчихээд зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж өөр хоорондоо илт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

...Хариуцагч байгууллагаас Мэргэжлийн хяналтын байгууллагын актаар тогтоосон зөрчлийн талаар маргаагүй байхад маргааны зүйл болгосон байна.

...Нэхэмжлэгч  Ж.П-д цохон тогтоосон 4 удаагийн зөрчилд төлбөр тогтоосон төлбөрийн акт байхад шүүх түүнийг үнэлсэнгүйд гомдолтой байна...

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс хэрэгт эд мөрийн баримтаар тооцуулахаар өгсөн хайрцагтай үзэмийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд буцааж өгсөн байна...

Нэхэмжлэгч  Ж.П- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ дотоод журамд харилцан тохиролцох шаардлагаггүй байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан бөгөөд эд хариуцагч нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл нь эрх бүхий санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн байх тул Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас эвлэрэн хэлэлцэх санал байна. Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин гэж гарсан байгаа түүнийг 50-иар тооцоод нэхэмжлэгч талд өгөөд няравын ажилд эгүүлэн авах санал байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй ярилцлаа. Уг саналыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  Ж.П-, хариуцагч Шилүүстэй сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.*******айг Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулиас 1.820.997 төгрөг гаргуулж,  Ж.П-д олгохоор тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгахаар шийдвэрлэжээ.

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрэлийн гэрээнд, хариуцагч Шилүүстэй сумын бүрэн дунд сургууль нь  Ж.П-г няравын ажилд нь эгүүлэн авах,  Ж.П-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 910.498 төгрөг төлж, уг төлбөрөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан журмаар суутгах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нэхэмжлэгчид санал болгосныг  Ж.П- зөвшөөрөхөөр тохиролцжээ.

Эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

Эвлэрэлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалдагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул шүүх зохигчидын эвлэрэлийг баталж ,хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

тогтоох нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шилүүстэй сумын бүрэн дунд сургууль нь  Ж.П-г няравын ажилд нь эгүүлэн авах,  Ж.П-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 910.498 төгрөг төлж, уг төлбөрөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасан журмаар суутгах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч  Ж.П-гаас улсын тэмдэгтийн хураамжид 6600 төгрөг, хариуцагч байгууллагаас 6600 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР