Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/837

 

 

 

 

 

 

 

 

 

     2022       12             09                                    2022/ШЦТ/837

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

          улсын яллагч Б.Энх-Амгалан, 

          хохирогч Х.Э-,

          шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, ... төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух бүртгэлтэй,

          урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ял,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 15 хоногийн хорих ял,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлснийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 356 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанаас биеэр 14 хоногийг эдэлж, 2 жил 1 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй, О.А (РД:...).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхдаа А.Арманбекийн итгэмжпэн харицуулж өгсөн картнаас 1 511 500 төгрөгийг завшсан,

            зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс хүлээлгэн өгсөн цахим бугуйвчийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелын орчимд санаатайгаар эвдэж устгасны улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 30 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн К.А-ы эзэмшлийн 43-21 УБӨ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгсэлийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гаднах авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч Ю.Э-ын эзэмшлийн 10-72 УНЯ улсын дугаартай Тоёото Харриер тээврийн хэрэгслийн 400,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын толийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

             2022 оны 3 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан Тоёота Акуа загварын 55-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хос толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Л-эд 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2022 оны 3 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Г.М-ийн эзэмшлийн Тоёота Акуа загварын 26-79 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

           2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цуу-Эрдэнэ” эмнэлгийн гадна байрлах автомашины зогсоолд байрлуулсан иргэн М.Т-ы 26-33 УАУ улсын дугаартай автомашины 700,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлсан,

            2022 оны 02 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Соёмбот” хотхоны орчимд байрлуулсан иргэн Г.Э-ын эзэмшлийн 31-08 УБК улсын дугаартай, Тоёота Акуа маркийн автомашины 620,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлсан ,

2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Шинэ-Амгалан хотхоны 2 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Ж.М-ийн эзэмшлийн 31-08 УБК улсын дугаартай, Тоёота Акуа маркийн автомашины 700,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлсан,

           2022 оны 4 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден Ресидент хотхоны орчим байрлуулан тавьсан иргэн Б.Э-ын эзэмшлийн 50-20 УАВ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн автомашины 700,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан,

2022 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны урд талын зогсоолд байрлуулсан Тоёота Приус-41 загварын 46-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хос толь, тус тээврийн хэрэгслийн дотор байсан түрийвч зэргийг хулгайлан авч хохирогч У.Ц-т 985,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа амгалан хотхоны 75 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Г.Ж-ы эзэмшлийн Тоёота Акуа загварын 03-60 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн академийн 57 дугаар байрны 7 тоотын гадна байрлуулсан байсан иргэн Г.Т-ын 83-18 УНП улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч О.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугийн асуудалд маргахгүй. Тухайн үед хөдөө явах гэхээр явж болохгүй байсан. Гэмшиж байна. Хохирлоо төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Хохирогч Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цахим бугуйвч, дагалдах хэрэгсэл, нийт 940,000 төгрөг нэхэмжилж байна. Цахим бугуйвч 782,000 төгрөг, соронзон цэнэглэгч 30,000 төгрөг, зөөврийн цэнэглэгч 120,000 төгрөг, зөөврийн цэнэглэгчийн залгуур 8,000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хувиараа барилгын гадны фасад хийх ажил хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай ажилтан, миний баз Батхишигийн хамаатан гэх Анхбаяр гэдэг залуу ажиллахаар ирсэн. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед надад Батхишиг “Анхбаяр ахын цагны цэнэг дууссан байна, ажил тараас өмнө аваадахъя, картаа өгөөч” гэсэн. Би учрыг нь ололгүй шууд картаа өгсөн. “Шилжүүлчих юм уу” гэхэд Анхбаяр карт байхгүй гэсэн. Ингээд манай эхнэр Батбаярын Болорцэцэгийн 5016527239 дугаартай данс бүхий “Хаан банк”-ны картыг аваад “удахгүй ирнэ” гээд Анхбаяр явсан. Удалгүй 10-20 минутын дараа эхнэр над руу залгаад “чи картнаас мөнгө аваад байгаа юм уу, мөнгө гараад байна ш дээ” гэсэн. Сандраад араас нь гараад Батхишигээс асуухад Анхбаярыг “шоронгоос суллагдсан, гарт нь зүүдэг хяналтын бугуйвчных нь цэнэглэгч эвдэрсэн байсан тул тэрийгээ авахаар нарны гүүрний зүүн талд байрлах шийдвэр гүйцэтгэл дээрээс авахаар явсан тухай” хэлсэн. Тэгээд цагдаад гомдол гаргасан. ...Дансны үлдэгдэл 1,516,000 төгрөг байсныг бүгдийг авчихсан байна. ...АТМ-аас 3 удаа 500,000-аар авч, 1 удаа 10,000 төгрөг аваад, одоо 5,364 төгрөг үлдсэн байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний дансыг нөхөр Арманбек ашиглаж байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед миний утсанд 500,500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэнээ удалгүй дахин 500,500 төгрөгийн гүйлгээ дахин 2 удаа хийгдэж, нийт 3 удаа зарлагын гүйлгээ хийгдсэн. Дараа нь 10,000 төгрөгийн үлдэгдэл байсныг мөн дахин зарлага гарсан. Гайхаад нөхөр лүүгээ залгаж, мөнгө гараад байгаа талаар асуухад “надад карт байхгүй, би аваагүй” гэж хэлсэн. Амрманбек миний картыг хүнд өгч явуулсныг мэдсэн. Тэгэхэд тэр хүн нь данс дахь мөнгийг бүгдийг аваад алга болсон байсан. Дараа нь нөхрөөсөө л болсон явдлыг мэдсэн. ...1,516,500 төгрөг байсан. Тэрнээс 1,511,500 төгрөгийг авч, 5,000 төгрөг дансанд үлдсэн. Эхлээд Голомт банкны АТМ-аас 3 удаа зарлага гарсан. Шимтгэлд 500 төгрөг давхар гараад байсан. Сүүлийн 10,000 төгрөгийг авахдаа шимтгэлгүй зарлага гарсан байсан. Тэр нь Хаан банкны АТМ байсан байх...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Б.Б-ийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 171-176 дахь тал),

7. Хохирогч К.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30 дугаар байрны хойд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн автомашинаа тавиад 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шалгахад 2 ширхэг толь алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Хохирлоо барагдуулах саналтай байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал),

8. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Prius 41 маркийн автомашины толь 2 ширхэг – 900,000 төгрөг” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал),

9. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4/8855 дугаартай “...О.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цахим бугуйвчийг эвдэж, хяналтаас санаатай зайлсхийсэн тул цахим бугуйвч эвдэж, гэмтээсэн асуудлыг шалгаж өгнө үү...” гэсэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал),

10. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 356 дугаартай захирамжийн хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 231-245 дахь тал),

11. Хохирогч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.А- нь Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялыг 2 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, шийдвэрлэсэн боловч 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн цахим бугуйвчийг эвдэж, хяналтаас санаатай зайлсхийсэн. ...Манай хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэст бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгө байгаа юм. 780,000 төгрөгийн үнэлгээтэй. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад О.А- нь цахим бугуйвчийг эвдэж, хаяж, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдсон. О.А-ын эвдэж, үрэгдүүлсэн цахим бугуйвчны үнэ төлбөрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал),

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал),

13. Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримт тооцох тухай” тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал),

14. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал),

15. Хохирогч Ю.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн Тоёота Харьер маркийн 10-72 УНЯ улсын дугаартай машинаа өөрийн гэрийн гадаа буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны эсрэг талын байрны “Глобал принт” хэвлэлийн газрын гадаа 22 цагийн үед байрлуулж, хонуулсан юм. Өглөө ажилдаа явах гээд гэрээсээ гарч ирэхэд миний машины зүүн талын толь алга болсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би өөрөө сэлбэг зардаг бөгөөд таньдаг хүнээрээ асуулгахад 700,000 төгрөг гэж байсан. Би 700,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал),

16. Хохирогч Ю.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны мэдүүлгээр дэлгэрэнгүй ярьсан. Тухайн мэдүүлэг нь нэмж ярих зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал),

17. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Harrier маркийн автомашины зүүн талын толь – 400,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал),

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 75-78 дахь тал),

19. Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 10-р хороолол орж хүн хүргэж өгөөд 22:00 цагийн үед би гэртээ харихаар явсан. Би гэртээ 22:30 цагийн үед гэрийн гадаа 33 дугаар байрны урд талын зогсоол байхаар нь машинаа байршуулаад гэр лүүгээ орсон. Би гэртээ ороод хоолоо идчихээд шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь ээлжтэй байсан учир би өглөө 06:50 цагт сэрээд, ажил руугаа явахаар гэрээсээ гарсан. Toyota Aqua загварын 55-93 УБН улсын дугаартай машин дээрээ яваад очтол миний машины 2 толийг салгаад, хугалаад, аваад явсан байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан. Би нийт 450,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал),

20. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Aqua маркийн автомашины хос толь – 700,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал),

21. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал),

22. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр орой 18 цагт ажлаа тараад гэртээ харьсан. Байрныхаа гадаа очиход ойр хавьд авто зогсоол гайгүй байсан болохоор би орцныхоо үүдэнд өөрийн автомашинаа тавиад гэртээ орсон. Шөнө манай хүүхэд уйлаад байсан болохоор босоод хүүгээ унтуулаад цонхоор машинаа харахад хэвийн байсан. Өглөө 07 цагийн үед ажилдаа явахаар гарахад миний машины 2 толь байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би нийт 400,000 төгрөгөөр үнэлж байна. Би хулгайд алдсан 2 толио нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 126-127),

23. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Aqua маркийн автомашины хос толь – 700,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 140-141 дэх тал),

24. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 164-167 дахь тал),

25. Хохирогч М.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Цуу-Эрдэнэ эмнэлгийн хойно машинаа хашааны хажууд тавиад гэртээ орсон. Маргааш нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ тэмцээнд явах гээд хамт гарч ирсэн чинь миний машины 2 толь байхгүй болсон байсан. ...Би хулгайд алдсан 2 ширхэг толио нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал),

26. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Aqua маркийн автомашины хос толь – 700,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 183-184 дэх тал),

27. Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар байрны гадна өөрийн Тоёота Акуа маркийн 31-08 УБК улсын дугаартай автомашинтайгаа ирж зогсоолд байрлуулах гэсэн боловч тухайн үед манай байрны гадна талын зогсоол дүүрчихсэн байхаар нь Соёмбо хотхон талын эргэдэг уулзвар дээр ертөнцийн зүгээр хойд зүг рүү харуулан тавьж үлдээгээд тухайн өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 09 цагийн орчим гарч ирээд автомашинаа харахад 2 ширхэг толийг сууриар нь хулгайлан авч явсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед миний автомашинаа байрлуулсан газар хяналтын камер байгаагүй. Би тухайн үед хажууд нь байрлах дэлгүүр фитнесийн бүх камерыг өөрийн биеэр үзсэн. Би тухайн алдсан гэх 2 ширхэг толио 650,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би тухайн алдсан гэх 2 ширхэг толио 650,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал),

28. “Коста-Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “Баруун толь, зүүн тал, үнэлгээгээр тогтоогдсон дүн 620,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал),

29. Хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хотхоны А-2 дугаар байрны гадна ирж өөрийн 99-21 УАМ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашинаа хогийн цэгийн хажууд байрлуулаад гэртээ орж амран өглөө 09 цагийн орчим ажилдаа явахаар гарахын өмнө манайд байдаг хэлгүй залуу машинаас юм авна гэж гараад буцаж орж ирээд юм хэлэх гээд байх шиг болохоор нь гараад хартал миний машины 2 ширхэг толийг хулгайлан авсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Би автомашиныхаа толийг 700,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал),

30. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Aqua маркийн автомашины хос толь – 700,000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 242-243 дахь тал),

31. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтас хэргийн 12-16 дахь тал),

32. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гарден ресиденс 518 дугаар байрны хойд талын зогсоол дээр 18 цагийн үед машинаа тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цаг 55 минутын орчим нөхрөө ажлаас нь авах гээд гарч ирсэн чинь миний машины 2 толь нь байхгүй болсон. Би 102-т дуудлага өгсөн. ...2 толио би 600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал),

33. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Aqua маркийн автомашины хос толь – 700,000 төгрөг” гэсэн тайлан (3 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал),

34. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 63-67 дахь тал),

35. Хохирогч У.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг өнгөрч байхад байрны урд талын гараашны хаалганы хажууд өөрийн цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг байршуулан тавиад маргааш өглөө нь гарч ирэхэд 2 ширхэг толь байхгүй, цонх нь хагарсан, дотор нь байсан түрүүвч алга болсон байсан тул цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал),

36. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Prius-41 маркийн автомашины хос толь, загасны арьсан түрийвч, Prius-41 гурвалжин шил, нийт 1,075,000 төгрөг” гэсэн тайлан (3 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал),

37. Хохирогч Г.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа Амгалан хотхон 75/8 дугаар байрны 109 тоотод оршин суудаг. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед өөрийн 0360 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрныхаа гадна ил зогсоол дээр байрлуулан тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн үед гарч ирсэн чинь машины 2 толийг хулгайлаад авчихсан байсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан толь цагаан өнгөтэй ямар нэгэн содон шинж тэмдэггүй толь байсан юм. Би хулгайд алдсан толио ширхгийг нь 280.000 төгрөг, нийлээд 560.000 төгрөгөөр үнэлнэ...” (3 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал),

38. “Арвижих-эстимэйт” ХХК-ийн эд зүйл үнэлсэн тухай “Toyota Aqua автомашины 2 ширхэг 500,000 төгрөг” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал),

39. Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 83-18 УНП улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монгол Улсад орж ирсэн. 2020 оны 10 дугаар сард 9,500,000 төгрөгөөр худалдан авсан цагаан өнгийн Тоёота Акуа маркийн автомашиныг Цагдаагийн академийн 57 тоотын урд талд замын нэгдүгээр эгнээнд байршуулаад 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагт гарч ирэхэд 2 ширхэг толь суурь хэсгээр хулгайлж авсан байна. ...Би автомашиныхаа алдагдсан толио 500,000 төгрөгөөр үнэлж байна. Миний машинаас өөр алдагдсан эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал),

40. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 500,000” гэсэн тайлан (3 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал),

                

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 53-84 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхдаа А.Арманбекийн итгэмжлэн хариуцуулсан банкны картнаас 1,511,500 төгрөгийг завшсан,

            зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа буюу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс хүлээлгэн өгсөн цахим бугуйвчийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелын орчимд санаатайгаар эвдэж, устгасны улмаас 780,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 12 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт 11 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн толь, тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлж, хохирогч К.А-, Ю.Э-, С.Л-, Г.М-э, М.Т-, Г.Э-, Ж.М-, Б.Э-, У.Ц-, Г.Ж-, Г.Т- нарт нийт 6,995,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч О.А-ын “Хулгайлах”, “Хөрөнгө завших”, “Эд хөрөнгө устгах” гэмт хэргүүдийн үйлдэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, банкны дансны хуулга, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Иймд шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

            “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас хохирогч А.Арманбект 1,511,500 төгрөгийн хохирол, “Эд хөрөнгө устгах” гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э- (Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар)-д 780,000 төгрөгийн хохирол, “Хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч К.А-, Ю.Э-, С.Л-, Г.М-э, М.Т-, Г.Э-, Ж.М-, Б.Э-, У.Ц-, Г.Ж-, Г.Т- нарт нийт 6,995,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч О.А-аас 9,446,500 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Арманбекид 1,511,500 төгрөгийг, хохирогч Х.Э-ад 940,000 төгрөгийг, хохирогч К.А-д 900,000 төгрөгийг, хохирогч Ю.Э-д 400,000 төгрөгийг, хохирогч С.Л-эд 700,000 төгрөгийг, хохирогч Г.М-эд 700,000 төгрөгийг, хохирогч М.Т-д 700,000 төгрөгийг, хохирогч Ж.М-т 700,000 төгрөгийг, хохирогч Б.Э-д 700,000 төгрөгийг, хохирогч Г.Э-д 620,000 төгрөгийг, хохирогч У.Цогбаярт 1,075,000 төгрөгийг, хохирогч Г.Ж-д 500,000 төгрөгийг, хохирогч Г.Т-д 500,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүгдэгч О.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан

              шүүгдэгч О.А-ын хулгайлах (11 удаагийн үйлдлээр), хөрөнгө завших, эд хөрөнгө устгах гэмт хэргүүд үйлдсэн, хохирол нөхөн төлөөгүй, урьд 3 удаагийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв. 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1377 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 7 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч О.А-ын 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 237 (хоёр зуун гучин долоо) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 148, 161 дэх тал)

 

  1. Бусад асуудлаар:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч О.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

            2. Шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаатай хорих ял, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1377 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаа) жил 7 (долоо) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ын эдлэх 6 жил 7 сар 1 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ын цагдан хоригдсон 237 (хоёр зуун гучин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч О.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-аас нийт 9,446,500 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Арманбек (рд-..., ..тоот, утас-8810...)-д 1,511,500 төгрөгийг, хохирогч Х.Э- (рд-ук98071..., ... тоот, утас-...)-д  940.000 төгрөгийг, хохирогч К.А- (рд-ук9006..., Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 30-14 тоот, утас-9962..., 8804...)-д 900,000 төгрөгийг, хохирогч Ю.Э- (рд-мь8006..., ... тоот, утас-90565542)-д 400,000 төгрөгийг, хохирогч С.Л- (рд-чл6801..., ... тоот, утас-9606...)-д 700,000 төгрөгийг, хохирогч Г.М-э (рд-уш7911..., ... тоот, утас-9925...)-д 700,000 төгрөгийг, хохирогч М.Т- (рд-оп9312..., ... тоот, утас-88221230)-д 700,000 төгрөгийг, хохирогч Ж.М- (рд-ап8702..., ... тоот, утас-8996..., 8997...-т 700,000 төгрөгийг, хохирогч Б.Э- (рд-пэ9005..., ... тоот, утас-8902...)-д 700,000 төгрөгийг, хохирогч Г.Э- (рд-хй6602..., ... тоот, утас-8884..., 88818...)-д 620,000 төгрөгийг, хохирогч У.Ц- (рд-ги9311..., ... тоот, утас-8813...)-т 1,075,000 төгрөгийг, хохироргч Г.Ж- (рд-дй8601..., ... тоот, утас-8805...)-д 500,000 төгрөгийг, хохирогч Г.Т- (рд-си8901..., ... тоот, утас-8805...)-д 500,000 төгрөгийг тус тус олгосугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.    

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР