Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр               Дугаар 153/ШШ2019/00131           Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Яргай овогт Даваагийн Тгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Т, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсныг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт Д.Т нь 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны ажилчдын 1981-1983 оны цалингийн тооцооны хуулбар,

-1983 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 045381 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.Түнжингийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч Т.Цэнд-Аюушийн шүүхэд өгсөн “би 1979-1986 оны 8 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд үйлчлэгч, жолооч хийж байсан. Тэгэхэд 1983 оны 8, 9 сард Д.Түнжин нь манай гутал засварын цехэд дагалдан хийж байсан. Түүнээс хойш Мянгад сум болон Дөргөн сумын ахуй үйлчилгээнд гутал засварчин хийсэн. Дөргөн сумын Ахуй үйлчилгээний цэг нь Мянгад сумын ахуй үйлчилгээний төвд харьяалагддаг байсан. Би 1986 онд ажлаасаа халагдахад Д.Түнжин Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Тэрээр өөр ажил хийж байсан эсэхийг мэдэхгүй. Д.Түнжин нь намайг ажиллаж байхад гуталчин л хийж байсан. Бид нарын тухайн үед ажиллаж байсан хугацааны баримт огт олдохгүй байгаа. Би 10-аад жилийн өмнө тэтгэвэрт гарахад надад бас л баримт олохгүй байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Цэвэлмээгийн шүүхэд өгсөн “Би 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн дотуур байранд жижүүр хийж байсан. Тэгэхэд Д.Түнжин нь цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. Тэгээд 1983 оны 9 дүгээр сарын эхээр Д.Түнжин нь бокны хордлоготой гээд хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.Түнжин нь манай сургуулийн дотуур байрнаас гараад Ахуй үйлчилгээнд ажиллаж байсныг нь мэднэ. Учир нь бид нэг сумын иргэд” гэх мэдүүлэг,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай шийдвэрийн хуулбар,

 

-Гэрч Б.Отгонхүүгийн шүүхэд өгсөн “1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоонд би Д.Түнжинтэй хамт ажиллаж байсан. Тэгэхэд Д.Түнжин нь Дөргөн нуур хоршоонд ахлах тогооч хийж байсан. Харин би туслах тогоочоор ажиллаж байсан. Дөргөн нуур хоршоо нь 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд тэгээд татан буугдсан. Түүнээс хойш би мал малласан. Харин Д.Түнжин нь ямар ажил хийснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Д.Түнжин нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан нь түүний тайлбараар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Түнжин нь ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд миний 1983 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээр 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилд орсон талаарх бичилт хийгдсэн тул Нийгмийн даатгалын хэлтсээс намайг ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн” гэж тайлбарлалаа.

Хүсэлт гаргагч Д.Тгийн 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлын талаарх тушаалууд өөрт нь хадгалагдаагүй, архивт байхгүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Тгийн 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны ажилчдын 1981-1983 оны цалингийн тооцооны хуулбар, гэрч Б.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэгээр нотлогдож байна. Гэрч Б.Цэвэлмаа нь 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байранд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.

Харин түүний 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1983 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 045381 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд шүүх хуралдаан дээр тус хөдөлмөрийн дэвтрийг эх хувиар нь авч хуулбартай нь тулган үзсэн болно.

Д.Түнжингийн нэр дээрх 045381 дугаартай 1983 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр нь Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулиас олгосон байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэр олгосон хэсэгт сургуулийн захирал “Б.Шоовдой” гэж гарын үсэг зурсан, дээр нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургууль гэсэн тамга дарсан байна. Мөн тус хөдөлмөрийн дэвтэрт наасан гэрэл зураг нь хүсэлт гаргагч Д.Тгийн сурагчийн дүрэмт хувцастай зураг байх бөгөөд тус цээж зураг  дээр дарагдсан Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн тамга нь хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамганы хэсэг дээр дарагдсан тамгын үг, үсэг, хээ хэвтэй таарч байна.

Иймд тус хөдөлмөрийн дэвтэрийн 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд бичигдсэн ажлын тухай мэдээний бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан,  эдгээр бичилтүүдийн арын хуудасанд Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн гарын үсэг зурж, 018 дугаартай тэмдэг дарж, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 7 жил 4 сар 16 хоног ажилласнаар тооцсон байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Д.Т нь 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Яргай овогт Даваагийн Тгийн 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүүхдийн цагаан хэрэглэлийн угаагчаар, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний салбарт гуталчнаар, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөн нуур хоршоололд тогооч, үйлчлэгчээр ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА