Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр           Дугаар 153/ШШ2019/00159                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 03-01 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Найман овогт Турсанбекийн Агийн хүсэлттэй Б.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хувиараа Ховд аймгийн төв бараан зах дээр цемент зарж бизнес хийдэг. Б.Батбаяр нь надаас 2017 оны 9 сарын 22-ны өдөр 150 уут цемент /нэг уут 14 000 төгрөг/, 9 сарын 23-ны өдөр 20 уут тус тус авсан нийт 2,880,000 төгрөг болсон бөгөөд мөнгөө өгөхгүй удаад байсан тул миний бие Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Агийн нэхэмжпэлтэй, хариуцагч Б.Батбаярт холбогдуулан 2,880,00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үедээ Б.Батбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-23 тоотод бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 16-02 тоотод оршин суудаг байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа авахаа больсон. Б.Батбаяр нь 2019 оны 01 сард 1,000,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1,880,000 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч шүүхээс түүний оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2019 оны 2 сарын 15-ны өдрийн 153/Ш32019/00305 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэжээ. Иймд ПЮ84080737 тоот регистрийн дугаартай Боржигон овогт Бат-Эрдэнийн Батбаярыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.А нь Б.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Т.А нь Б.Батбаярт холбогдуулан 2,880,00 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Б.Батбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШЗ2019/00305 дугаартай “Хэргийг хэрэгсэхүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Б.Батбаяр нь иргэний хэрэгт хариуцагчаар татагдахад тэрээр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-23 тоотод бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 16-02 тоотод оршин суух хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа хаягийг нэхэмжлэгч болох Т.А нь мэдэхгүй, олох боломжгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд ПЮ84080737 тоот регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-23 тоотод бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 16-02 тоотод оршин сууж байсан гэх Бат-Эрдэний Батбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар тоот регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-23 тоотод бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 16-02 тоотод оршин сууж байсан гэх Бат-Эрдэний Батбаярыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Батбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА