Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

         шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Ц авто засварын хойд талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн ....улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл унаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..., 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Сын биед “...зүүн дал ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Э.Эы биед  “...суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал...” бүхий хүнд хохирол тус тус учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз нартайгаа явж байгаад бид нар пиво уусан. Тэгээд Авто тээврийн төвийн урдаас хөдөлж Мандах нарангийн уулзвараар цааш явж байгаад осол болсон. Тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2022 оны 06 дугаар сард хасуулсан байсан. Хохирогч Эы бие гайгүй байгаа. Би саяхан утсаар холбогдож ярьсан. Эд хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Саяхан нэмж 1.500.000 төгрөг өгсөн. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож найз, дүү нарынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна. Цаашдаа архи, дарс уухгүй байж чадна. Хохирогч нарт тусалж дэмжиж байна гэсэн мэдүүлэг,

        -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Э.Эы төрсөн ээж байгаа юм. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Хөвсгөл сум 1 дүгээр багийн Төгрөг гэх газарт гэртээ байхад манай эгчийн нөхөр Л гар утсаар залгаж хүү Э.Эыг зам тээврийн осолд ороод бие нь муу байна гэж хэлэхээр нь би Хөвсгөл сумаас Сайншанд сум руу явсан. ...Миний хүү Э нь Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 10 гаран хоног сэхээнд байж байгаад мэс заслын тасаг руу шилжээд тэндээ 1 хоног хэвтэж байхад дахиад бие нь муудаад буцаад сэхээндээ 6 хоног хэвтээд буцаад мэс заслын тасаг руу шилжээд 4-5 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. ...Түүнээс хойш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Одоо миний хүүгийн биеийн байдал нь баруун гар, хөл мэдээ муутай муу хөдөлж, алхаж байгаа, ой тогтоолт муу ба ярьсан зүйлийг дахин дахин асууж байгаа. Миний хүүгийн биеийн байдал муу байгаа, эмчилгээ сайн хийлгэх ёстой гэсэн. Миний болон гэр бүлийн минь зүгээс Б.Мэс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Б.М нь хүүгийн хамт Улаанбаатар хотод эмчилгээнд явж байхад эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. Мөн Б.М нь байнга холбоотой хүүг маань эргэж тойрч дэмжиж байгаа. ...гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 29-30 ху/,

         -Хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 51 засварын урдуур хойд зүгт засмал замаар явж байгаад хурд сааруулагч нь дээгүүр гараад зүүн гар тийш шарваад хашлага мөргөөд онхолдсон ба би арын цонхоор шидэгдээд газар унасан байсан. Би босоод цагдаагийн машин ирэхээр цагдаа дээр хүргүүлээд дараа нь эмнэлэгт хүргүүлсэн. ...Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй. Би жолоочийн хойд талын суудалд сууж явсан юм. Гэхдээ их хурдтай явсан ба би найз Мд зөөлөн яв гэж хэлж байсан. ...Тухайн үед ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг найз М жолоодож явсан. Харин би жолоочийн арын суудал дээр Э жолоочийн эсрэг талын суудал дээр миний хажууд Эы 3 найз сууж явсан. ...Тухайн үед найз М, Э бид 3 нийлээд 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг хувааж уусан. Харин Эы 3 найзыг согтууруулах ундаа уусан эсэхийг сайн мэдэхгүй байна. ...Миний зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 63-64, 210-211 ху/,

         -Насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Зүүн Мандахнаран хорооллын урд талын засмал замд нийлээд уг замаар зүүн хойшоо явсан ба тухайн үед жолоо барьж байсан М гэх ах маш хурдтай явж байхаар нь зөөлөн яваарай ахаа гэхэд үгэнд орохгүй хурдтай чигээрээ яваад байсан. Тавин нэг /51/ засварын зүүн талын засмал зам дээр байдаг хурд сааруулагч дээгүүр жолоо барьж байсан М гэх ах нь хурдаа хасаж, тормоз гишгэлгүйгээр шууд гарснаас болж машин нь эхлээд баруун гар тийш шарваад дараа нь зүүн гар тийш шарваад онхолдсон юм гэсэн мэдүүлэг /хх 36-38 ху/,

         -Насанд хүрээгүй гэрч Ө.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны 00 цаг өнгөрч байхад гэртээ хамт амьдардаг Э.Б, найз А нарын хамт байж байхад Бийн хуучин ангийн хүүхэд буюу манай Хөвсгөл сумын хүүхэд Э нь зүс таних С, М нарын хамт цагаан өнгийн ...улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн машинтай ирсэн ба М нь жолоо барьж ирсэн. Тухайн үед А, Б бид 3 гэрийн гадаа сууж байсан болохоор хэн машин барьж ирсэнийг харсан юм. ...тавин нэг /51/ засварын ертөнцийн зүгээр зүүн талд засмал зам дээр байх хурд сааруулагч дээр хурдаа хасахгүй, тормоз гишгэхгүй гарахад машин ойж буугаад эхлээд баруун гар тийш шарваад дараа нь зүүн гар тийш шарваад явж байгаад үсрэх шиг болоод дахиад Агийн суусан талаар юм мөргөх шиг болоод тэгээд цааш нь санахгүй байна. ...удалгүй цагдаа, түргэн тусламжийн машин ирсэн. ...Тухайн зам тээврийн осол болох үед би жолоочийн арын суудалд явсан учир хэдэн км цагийн хурдтай явсаныг хараагүй. Харин жолооч М их хурдтай явж байсан. ...Тухайн зам тээвэр осол болох үед жолооч, зорчигч нар хамгаалах бүс бүсэлсэнийг сайн мэдэхгүй байна. Жолоочийн арын зорчигч нар бүгд хамгаалах бүс бүслээгүй байсан  гэсэн мэдүүлэг /хх 44-46 ху/,

         -Насанд хүрээгүй гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: М ах машинаа жолоодон хөдлөөд шороон замаар хойшоо явж байгаад Мандахнаран-2 хорооллын урд байх засмал зам руу нийлээд зүүн зүгт явсан ба тухайн үед М гэх ах маш хурдтай яваад байхаар нь М ахад хандан зөөлөн яваарай гэхэд тоохгүй тэр чигтээ хурдтай явж байгаад 51 автозасварын ертөнцийн зүгээр зүүн талд байх засмал замын хурд сааруулагч дээгүүр хурдаа хасахгүй гарахад машин нь үсэрч буугаад эхлээд баруун тал руугаа шарваад, дараа нь зүүн гар тийш шарваад засмал замын хашлага мөргөөд дараа нь гэрлийн шонг мөргөөд машин нь онхолдсон ба нэг мэдэхэд машин дээшээ харсан байсан ба би машин дотроос өөрийн сууж байсан талаараа мөлхөж гарч ирсэн. ...Тухайн зам тээврийн осол болох үед би жолоочийг хэдэн км цагийн хурдтай явсныг хараагүй ба харин тухайн үед М нь их хурдтай явж байсан гэсэн мэдүүлэг /хх 52-54 ху/,

           -Иргэний нэхэмжлэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн .... улсын дугаартай хэрэгслийг эзэмшигч болох Б.М нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай Н корпораци банк бус санхүүгийн байгууллага ХХК-ний Дорноговь аймаг дахь салбарт барьцаанд тавьж 4 сая төгрөгийн зээл авсан. Б.М нь 2022 оны 09 дүгээр сард төлбөрийн хуваарийн дагуу 1 удаа төлөлт хийсэн байгаа ба одоо үлдэгдэл 3.850.000 төгрөг байгаа. Одоо .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай Н корпораци банк бус санхүүгийн байгууллага ХХК-ний Дорноговь аймаг дахь салбарын эзэмшилд байгаа. ...Манай компаний Дорноговь аймаг дахь салбарын зүгээс зээлийн төлөлтийг бүрэн төлж барагдуулвал гомдол санал байхгүй. Харин төлөгдөхгүй бол тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулан төлбөрийн төлүүлнэ гэсэн мэдүүлэг /хх 68-69 ху/,

           -Яллагдагч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 20 цагийн үед гэрээсээ өөрийн ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад ажлын газрын залуу Бг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд 21 цагийн үед найз С, танил дүү Э нарыг шүүхийн хойд  талын 2 давхар байрнаас аваад 60 айлын хойд талд байх М дэлгүүрээс 2 ширхэг пивыг Сугар, дүү Э нарын хамт хувааж ууж дуусгаад би .... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ унаад Эы танил хүүхдүүдийг Сайншанд сумын 3 дугаар багт байх Бгийн худгийн баруун урд байх хашаанаас очиж авсан юм. Би тухайн хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй, танихгүй. Тухайн 3 хүүхдийг суулгаад .... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод хөдөлж байсан. ...Түүнээс хойш би болсон явдлыг санахгүй байна. ...Миний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би өөрийн ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 тээврийн хэрэгслийг .... ББСБ-д барьцаанд тавьсан 4 сая төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын гэрлийн шонгийн мөнгө болох 1.265.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Э.Эы эмчилгээнд 1 сая төгрөг өгсөн ба Э.Эы ээж Нтэй холбогдож биеийн байдлыг асууж, цаашид гарах эмчилгээний зардлыг өгнө гэсэн мэдүүлэг х 57-59, 158-159 ху/,

         -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/0448 дугаартай дүгнэлтэнд :

         1.Х.Сын биед тархи доргилт, зүүн дал ясны хугарал, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруу, дээд эрүү, доод уруул, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн ташаа, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Учирсан зүүн дал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

        4.Учирсан тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруу, дээд эрүү, доод уруул, баруун дал, баруун мөр, баруун тохой, баруун сарвуу, зүүн ташаа, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун дал, баруун бугалганы цус хуралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-97-98 ху/,

        -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/0500 дугаартай дүгнэлтэнд :

         1.Э.Эы биед суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

        2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3.Учирсан суур ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       4.Учирсан хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

        6.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 115-116 ху/,

         -Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай магадлагаанд:   Осолд орсон тээврийн хэрэгсэл болох ....улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:   а/ ....согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...тээврийн хэрэгсэл жолоодох... 10.1. “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана... 11.3. “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.... 12.2. “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... 12.3. “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэсэн магадлагаа /хх 139-140 ху/,

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11 ху/,

          -Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14-15 ху/,

          -Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 16 ху/,

 - ... ББСБ-ын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/291 дугаартай “...Б.М нь нь тус байгууллагад зээлийн үлдэгдэлгүй мөн манай байгууллагаас тус харилцагчид гомдол саналгүй болно” гэсэн албан бичиг /хх 160 ху/,

  -Эмнэлгийн баримтууд /хх 99-104, 117-118 ху/,

           -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24 ху/,

          -0176571 дугаартай шийтгэлийн хуудас /хх 181 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 131 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 146-151, 169-170 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Цэнэг” авто засварын хойд талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл унаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..., 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Сын биед “...зүүн дал ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Э.Эы биед  “...суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал...” бүхий хүнд хохирол тус тус учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мийн “...2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз нартайгаа явж байгаад бид нар пиво уусан. Тэгээд Авто тээврийн төвийн урдаас хөдөлж Мандах нарангийн уулзвараар цааш явж байгаад осол болсон. Тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2022 оны 06 дугаар сард хасуулсан байсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож найз, дүү нарынхаа эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн “...манай эгчийн нөхөр Л гар утсаар залгаж хүү Э.Эыг зам тээврийн осолд ороод бие нь муу байна гэж хэлэхээр нь би Хөвсгөл сумаас Сайншанд сум руу явсан. ...Миний хүү Э нь Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 10 гаран хоног сэхээнд байж байгаад мэс заслын тасаг руу шилжээд тэндээ 1 хоног хэвтэж байхад дахиад бие нь муудаад буцаад сэхээндээ 6 хоног хэвтээд буцаад мэс заслын тасаг руу шилжээд 4-5 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. ...Одоо миний хүүгийн биеийн байдал нь баруун гар, хөл мэдээ муутай муу хөдөлж, алхаж байгаа, ой тогтоолт муу ба ярьсан зүйлийг дахин дахин асууж байгаа. Миний хүүгийн биеийн байдал муу байгаа, эмчилгээ сайн хийлгэх ёстой гэсэн. Миний болон гэр бүлийн минь зүгээс Б.Мэс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Б.М нь хүүгийн хамт Улаанбаатар хотод эмчилгээнд явж байхад эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. Мөн Б.М нь байнга холбоотой хүүг маань эргэж тойрч дэмжиж байгаа”гэсэн, хохирогч Х.Сын “...51 засварын урдуур хойд зүгт засмал замаар явж байгаад хурд сааруулагч нь дээгүүр гараад зүүн гар тийш шарваад хашлага мөргөөд онхолдсон ба би арын цонхоор шидэгдээд газар унасан байсан. Би босоод цагдаагийн машин ирэхээр цагдаа дээр хүргүүлээд дараа нь эмнэлэгт хүргүүлсэн. ...Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй. Би жолоочийн хойд талын суудалд сууж явсан юм. ...Миний зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгүүд, мөн насанд хүрээгүй гэрч Э.Б, Ө.И, С.А, иргэний нэхэмжлэгч Э.С нарын мэдүүлгүүд, хохирогч Х.Сын биед “...зүүн дал ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Э.Эы биед  “...суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал...” бүхий хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 02/0500, 02/0448 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 0176571 дугаартай шийтгэлийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.М-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Эы эрүүл мэндэд хүнд, хохирогч Х.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

         Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.М жолоодож явсан бөгөөд тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

         Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

         Прокуророос шүүгдэгч  Б.М-ийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

  Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

        Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн  хохирол төлсөн болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлтүүд зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

          Ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эы эрүүл мэндэд хүнд, хохирогч Х.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, хохирогч Х.С нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй талаар хүсэлт ирүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч Н ББСБ нь гомдол саналгүй болох нь хавтаст хэргийн 160, 168, 210-211 дугаар хуудсанд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ үедээ тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

         6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгчээс хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА