| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00117/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 163
| 2019 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00163 | Ховд аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мрина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Буянт-38 айлын орон сууцны 27 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хошууд овогт Банзрагчийн А холбогдох,
Нийгмийн даатгалын сангаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 1,096,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 153/2019/00117/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2014-2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуулийн дагуу олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт, олголтын үндэслэлийг даатгуулагчдын хувийн хэрэг, нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн шалгалт хийгдсэн. Шалгалтаар ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа шимтгэл төлж ажилласан, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон нэр бүхий 14 хүнд акт тогтоож буц.аан төлүүлэхээр болсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3-т зааснаар Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын байцаагчийн актын гүйцэтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан үндэслэлээр нэхэмжпэл гаргаж байна.
Учир нь Банзрагч овогтой Анхбаяр нь 2014оны 01 дүгээр сарын 22-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлэн өгч ажилгүйдлийк тэтгэмжид 1,096,534 төгрөгийг авсан байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэж заасан байдаг. Иймд тэтгэмж авагч Б.Анхбаяр нь Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот шийдвэрээр Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож эгүүлэн ажилд нь томилсон байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөж авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх тул ажилгүй олсон гэж үзэх боломжгүй болж байгаа юм.
Тиймээс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №17 тоот актын Б.Аай холбоотой хэсгийн гүйцэтгэлийг хангуулж Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмж 1,096,536 төгрөгийг Банзрагч овогтой Анхбаяраас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Банзрагч овогтой Анхбаяр нь “илүү олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай улсын байцаагчийн актын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр болох 1,096,536 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Б.А холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 1,096,534 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Б.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох Нийгмийн даатгалын сангаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 1,096,534 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 30,867 /гучин мянга найман зуун жаран долоо/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Анхбаяраас 1,96,534 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,867 төгрөгийн тал хувь болох 15,433.5 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А холбогдох, Нийгмийн даатгалын сангаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 1,096,534 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,096,534 төгрөгийг хариуцагч Б.Анхбаяр нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 30,867 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 15,433.5 /арван таван мянга дөрвөн гучин гурав төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА