| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00157/И |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 164
| 2019 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00164 | Ховд аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мрина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Гоёлын ундрага ХХК-д /4065824/ холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 629,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 153/2019/00157/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тоггоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.
Гэтэл харицагч “Гоёлын ундрага” ХХК нь 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 624,940 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч “Гоёлын ундрага” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 624,940 /зургаан зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Гоёлын ундрага ” ххк-ыг 2016 оны 01 сараас 2017 оны 03 сарын 31-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл 624,940 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
“Гоёлын ундрага” ххк нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 624940 / зургаан зуун хорин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн 5845138908 тоот дансанд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийж өрөө барагдуулсан тул “Гоёлын ундрага” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Гоёлын ундрага ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 629,940 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батчулуун нь хариуцагч Гоёлын ундрага ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Нийгмийн даатгалын шимтгэл 624,940 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 19,398.2 /арван есөн мянга гурван зуун ерөн найман төгрөг, хорин мөнгө/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Гоёлын ундрага ХХК-аас /4065824/ 624,940 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,398.2 төгрөгийн тал хувь болох 9,699.1 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гоёлын ундрага ХХК-д /4065824/ холбогдох, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 629,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох нийт 629,940 төгрөгийг хариуцагч Гоёлын ундрага ХХК /4065824/ нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжид 19,398.2 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Гоёлын ундрага ХХК /4065824/-аас улсын тэмдэгтийн хураамж 9,699.1 /есөн мянга зургаан зуун ерөн есөн төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА