Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2019/00053/И |
Дугаар | 185 |
Огноо | 2019-04-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 185
2019 оны 04 сарын 29 өдөр Дугаар 153/ШШ2019/00185 Ховд аймаг
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Ша бэйс овогт Хамбаагийн Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-14 тоотод оршин суух, ПЭ81111531 тоот регистрийн дугаартай, Хунтайж овогт Мягмарын Нямдоржид холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Х.Ааас 4,150,000 төгрөгийн эд зүйл гаргуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07А тоот хашаа, газрыг чөлөөлүүлэх, нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч М.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оноос Баруун бүсийн төв зах дээр бэлэн хувцасны наймаа хийдэг. М.Нямдоржтой 2009 онд танилцаад М.Нямдоржийн ээжийнх нь хашаанд 5 ханатай жижиг гэр барьж хамт амьдарсан. М.Нямдорж нь тодорхой ажилгүй. Бид хүүхэдгүй. 2010 онд Ховд аймаг Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07 тоотод байрлалтай хашааг миний бие 950,000 төгрөгөөр Хөхөө гэх хүнээс худалдаж авсан. М.Нямдоржтой цаашид хамт амьдарна гэсэн бодлоор гэрчилгээг М.Нямдоржийн нэр дээр гаргуулж байсан. 2011 оны 11 сард аксент маркийн 28-06ХОА улсын дугаартай автомашиныг миний бие 4 идэшний үхэр зарж байгаад 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр худалдан авсан. М.Нямдорж бид хоёр 2009 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл 8 жил хамтын амьдралтай байсан.
Гэтэл 2017 оны 6 дугаар сараас М.Нямдорж нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн гэртээ ирж хонохоо больсон. Одоо М.Нямдорж бид 2 хамт амьдрахгүй байгаа. М.Нямдорж нь надтай хамт амьдарч байх хугацаандаа миний нэр дээрх аксент маркийн 28-06ХОА улсын дугаартай автомашиныг зараад мөнгөө яасаныг мэдэхгүй байна. Мөн миний өөрийн хөлс хөдөлмөрөө гарган байж авсан хашааг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Тухайн машин болон хашааг авахад М.Нямдорж ямар ч мөнгө төгрөг гаргаагүй, би өөрөө авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Нямдорж бид хоёр ярилцаад дараах байдлаар эвлэрлээ. Үүнд нэхэмжлэгч Х.Аын шүүхэд гаргасан 2009 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл 8 жил хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг М.Нямдорж нь хүлээн зөвшөөрч, Монгол улсын газар өмчлөх улсын бүртгэлийн 000208060 дугаартай гэрчилгээтэй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай 8416100727 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 996,9 метр квадрат газрыг зохигч нар дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч, тус хашаа доторх дэлгүүртэй талыг нь М.Нямдорж, граж, амбаартай талыг Х.А нар нь гэр бүлийн хэрэгцээний 996,9 метр квадрат газрын гэрчилгээтэй боловч бодит байдалд хашаанд 1200 метр квадрат газрыг тэнцүү хувааж дахин шинээр кадастар хийлгэж тус тусын газраа өөр өөрсдийн нэр дээр эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авахыг зохигч нар харилцан зөвшөөрлөө. Нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай дэлгүүрийн зориулалттай 29 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, аксент 28-06 ХОА улсын дугаартай автомашиныг дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа. Хариуцагч М.Нямдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага бонго портер машины кавин, тэвш, усны мотор, 2 ширхэг шкаф, цахилгааны утас, 5 ханатай иж бүрдэл гэр, тоолуур, 500 ширхэг блок, хашаа газар чөлөөлүүлэх, угаалгын машин, гоожуур, зурагтын тавиур, нэр төр сэргээлгэх зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа.
Зохигч нар энэ талаар дахин гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, бид эвлэрсэн гэв.
Хариуцагч М.Нямдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07 А тоотод орших газар, хашааг би өөрийн ээжийн тэтгэвэр, зарим малыг заран байж худалдан авч босгосон байдаг. Газрын гэрчилгээ нь миний нэр дээр байдаг ба гэрчилгээгээ авья гэхээр шатаачихсан гээд өгдөггүй. Хашаанаас нүү гэж хэлэхээр очиход урдаас чулуугаар цохиж хөөж туудаг.
Миний бие 2012 онд иргэн Х.Атай танилцан 1 гэрт орж, 2017 оны 3 сар хүртэл амьдрахдаа үр хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа байнгын хэрүүл зодоонтой, доромжлол сүрдүүлэгтэй, сэтгэл санааны дарамттай байдаг байсан. Эцэг эхийг минь банзал янхан, удам муутай гэж доромжлох энүүхэнд. Тэр бүү хэл машины салхины шилийг чулуугаар 4 удаа хагалсан ба өөрөө хэрүүл зодоон эхэлчихээд цагдаа дуудаж торгууль төлүүлдэг, хутга барин дайрч алчихаад арыг чинь би даана, чиний гавлын ясаар бөмбөг өшиглөж тоглоно, чамайг цагдаа, шүүхийн хаалга татаад явахад би гэрээсээ гаралгүйгээр шүүх, цагдаагийн асуудлаа шийдэж чадна гэх мэтээр дайрч доромжилдог байсан. Энэ бүгдийг тэвчиж чадалгүй би өөрөө 2017 оны 3 сард гэрээсээ явсан.
2018 оны 5 сард хашаандаа очиход гэр орон байхгүй, мөн хашаанд байсан 500ш блок, усны шинэ мотор, задалж зарж байсан бонго пронтер машины рам, кабин, тэвш бүгд байхгүй болсон байсан. Гэр орон энэ бүгд яасан гэж асуухаар шатаачихсан. Хогийн араас үнсийг нь таниад олоод аваарай гэж хэлдэг. Ингэж хэлдэг атлаа намайг энэ бүгдийг хулгайлаад зарсан гэж цагдаад худал өргөдөл өгсөн байна. Би өөрийнхөө эд зүйлийг хулгайлна гэж юу байхав. 5 жил сэтгэл санааны дарамт, доромжлол сүрдүүлэг дор амьдарсан намайг хулгайд гүтгэж байгаад үнэхээр их харамсаж бас гомдож байна. Иргэн Х.А, түүнтэй хамт амьдарч байгаа залуу хоёр л энэ бүгдийг үгүй хийсэн. Үгүй хийсэн зүйлийг үнэлж жагсаавал 5 ханатай гэр-2,000,000 төгрөг, хувцасны шинэ шкаф-350,000 төгрөг, хоолны шкаф 35,000 төгрөг, 500 ширхэг блок-250,000 төгрөг, огт ашиглаагүй усны шинэ мотор-400,000 төгрөг, задалсан машины рам, кабин, тэвш-800,000 төгрөг нийтдээ 4,150,000 төгрөгний эд зүйл байсан. Эдгээр зүйлийг үгүй хийгээд зогсохгүй нутаг усаар минь худал цуу яриа гарган хамаг юмаа хулгайлан зарсан гэж тараасанд гомдож байна.
Иймд иргэн Х.Аын амьдарч буй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07 а тоот хашаа, газрыг чөлөөлүүлж, Х.Ааас 3,835,000 төгрөг гаргуулж, иргэн М.Нямдорж миний нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Х.Аын сая ярьсанаар бид хоёр эвлэрч бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч М.Нямдоржид холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.Нямдорж нь нэхэмжлэгч Х.Ад холбогдуулан 4,150,000 төгрөгийн эд зүйл гаргуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07А тоот хашаа, газрыг чөлөөлүүлэх, нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.А хариуцагч М.Нямдорж нар нь дараах байдлаар эвлэрлээ. Үүнд нэхэмжлэгч Х.Аын шүүхэд гаргасан 2009 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл 8 жил хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг М.Нямдорж нь хүлээн зөвшөөрч, Монгол улсын газар өмчлөх улсын бүртгэлийн 000208060 дугаартай гэрчилгээтэй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай 8416100727 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 996,9 метр квадрат газрыг зохигч нар дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч, тус хашаа доторх дэлгүүртэй талыг нь М.Нямдорж, граж, амбаартай талыг Х.А нар нь гэр бүлийн хэрэгцээний 996,9 метр квадрат газрын гэрчилгээтэй боловч бодит байдалд хашаанд 1200 метр квадрат газрыг тэнцүү хувааж дахин шинээр кадастар хийлгэж тус тусын газраа өөр өөрсдийн нэр дээр эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авахыг зохигч нар харилцан зөвшөөрлөө. Нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай дэлгүүрийн зориулалттай 29 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, аксент 28-06 ХОА улсын дугаартай автомашиныг дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа. Хариуцагч М.Нямдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага бонго портер машины кавин, тэвш, усны мотор, 2 ширхэг шкаф, цахилгааны утас, 5 ханатай иж бүрдэл гэр, тоолуур, 500 ширхэг блок, хашаа газар чөлөөлүүлэх, угаалгын машин, гоожуур, зурагтын тавиур, нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Х.А, хариуцагч М.Нямдорж нар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч М.Нямдоржийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Х.Ад, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 151,550 төгрөгийн 50 хувь болох 75,775 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч М.Нямдоржид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхээс Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07А тоотод газар, аксент 28-06 ХОА улсын дугаартай автомашинуудад үнэлгээ хийгдсэн шинжээчийн зардал 60,000 төгрөг /хх-87/-ийг нэхэмжлэгч Х.Ааас, хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу гэр, эд зүйлүүдэд үнэлгээ хийгдсэн шинжээчийн зардал 50,000 төгрөг /хх-123/-ийг хариуцагч М.Нямдоржоос тус тус гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний Ховд аймаг дахь салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Нямдоржид холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Х.Ааас 4,150,000 төгрөгийн эд зүйл гаргуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13-07А тоот хашаа, газрыг чөлөөлүүлэх, нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.Аын шүүхэд гаргасан 2009 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл 8 жил хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг М.Нямдорж нь хүлээн зөвшөөрч, Монгол улсын газар өмчлөх улсын бүртгэлийн 000208060 дугаартай гэрчилгээтэй Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай 8416100727 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 996,9 метр квадрат газрыг зохигч нар дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч, тус хашаа доторх дэлгүүртэй талыг нь М.Нямдорж, граж, амбаартай талыг Х.А нар нь гэр бүлийн хэрэгцээний 996,9 метр квадрат газрын гэрчилгээтэй боловч бодит байдалд хашаанд 1200 метр квадрат газрыг тэнцүү хувааж дахин шинээр кадастар хийлгэж тус тусын газраа өөр өөрсдийн нэр дээр эзэмшил, өмчлөлдөө шилжүүлж авахыг зохигч нар харилцан зөвшөөрч, нэхэмжлэгч Х.А нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 13 дугаар гудамжны 07-а тоотод байршилтай дэлгүүрийн зориулалттай 29 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, аксент 28-06 ХОА улсын дугаартай автомашиныг дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч М.Нямдорж нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага бонго портер машины кавин, тэвш, усны мотор, 2 ширхэг шкаф, цахилгааны утас, 5 ханатай иж бүрдэл гэр, тоолуур, 500 ширхэг блок, хашаа газар чөлөөлүүлэх, угаалгын машин, гоожуур, зурагтын тавиур, нэр төр сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч М.Нямдоржийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Х.Ад, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 151,550 төгрөгийн 50 хувь болох 75,775 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч М.Нямдоржид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ааас шинжээчийн зардал 60,000 төгрөг, хариуцагч М.Нямдоржоос шинжээчийн зардал 50,000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний Ховд аймаг дахь салбарын 5845001166 дугаартай дансанд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ