| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн..... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.О
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.О нь фейсбүүк цахим хаягт бараа бүтээгдэхүүн худалдана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар аймагт оршин суух нэр бүхий 29 иргэнээс нийт 7.630.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. 29 үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Фэйсбүүк дээр цахилгаан бараа хямд зарна гэж зар тавиад холбогдсон хүмүүс нь мөнгөө дансанд хийхээр нь фэйсбүүк хаягаа устгаад байсан. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Залилж авсан мөнгөө өөртөө зарцуулдаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Хохирлыг ээж төлж барагдуулсан. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 02-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны .... дугаартай данс руу 150.000 төгрөг шилжуулж залилуулсан. ...Б.Огийн ээж нь ... дугаараас холбогдож миний хохирол болох 150.000 төгрөгийг буцаан өгсөн учир одоо Б.Од ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 12-14 ху/,
-Хохирогч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 29-ний өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Төрийн банкны .... дугаартай данс руу 280.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...Миний зүгээс өөрийн .... дугаарын Хаан банкны данснаасаа хөргөгч авна гэж шилжүүлсэн 280.000 төгрөгийг буцаан авбал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 163-164, 167 ху/,
-Хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren rex хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны .... дугаартай данс руу 150.000 төгрөг шилжуулж залилуулсан. ...Б.Огийн ээж нь ... дугаараас холбогдож миний хохирол болох 150.000 төгрөгийг буцаан өгсөн учир одоо Б.Од ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 4-5 ху/,
-Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны ...... дугаартай данс руу 150.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...Б.Огийн ээж нь ... дугаараас холбогдож миний хохирол болох 150.000 төгрөгийг буцаан өгсөн учир одоо Б.Од ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 24-25 ху/,
-Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны .... дугаартай данс руу 270.000 төгрөг шилжуулж залилуулсан. ...Миний зүгээс өөрийн ... дугаарын Хаан банкны данснаасаа хөргөгч авна гэж шилжүүлсэн 270.000 төгрөгийг буцаан авбал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 52, 55 ху/,
-Хохирогч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж хэрэглэж бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... 150.000 төгрөг шилжуулж залилуулсан. ...Өөрийн хохирлыг авсан учир одоо Б.Од ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 77-78 ху/,
-Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны едер "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны ... дугаартай данс руу 380.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...Б.Огийн ээж нь ... дугаараас холбогдож миний хохирол болох 380.000 төгрөгийг буцаан өгсөн учир одоо Б.Од ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 99-100 ху/,
-Хохирогч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны .... дугаартай данс руу 150.000 төгрөг шилжуулж залилуулсан. …Огийн ээжтэй .... дугаарын утсаар холбогдож өөрийн хохирол болох 150.000 төгрөгийг шилжүүлж авсан тул гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 123, 126 ху/,
-Хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 сарын 05-ны өдөр "Сайншанд шуурхай зар" гэсэн цахим фейсбүүк групп дээр Suren Suren гэх хэрэглэгч хэрэглэж байсан цахилгаан бараа хямд зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Б.Огийн Хаан банкны .... дугаартай данс руу 380.000 төгрөг шилжуулж залилуулсан гэсэн мэдүүлэг /2 хх 149 ху/,
-Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкээ үзээд байж байтал Хөвсгөл аймгийн Нэгдсэн зар мэдээллийн групп дээр "Менх-Ундрал" гэх нэртэй фейсбүүк хаягаас "Ашиглаж байсан угаалгын машин зарна" гэсэн зар мэдээллийн дагуу тухайн хүнтэй холбогдож... Б.О гэх нэртэй данс руу 80.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /2 хх 175-176, 178 ху/,
-Хохирогч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк зар дээр Suren Suren гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгч хөлдөөгч, угаалгын машин, будаа агшаагч, дуков зарна гэсэн байсны дагуу холбогдож...Хаан банкны .... дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш гар утас нь холбогдоогүй гэсэн мэдүүлэг /2 хх 225-226, 228 ху/,
-Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 сарын 25-ны өдөр... Эрдэнэт зар гэх фейсбүүк группт Suren Suren гэх нэртэй фейсбүүк хаягаас индукцин плитка зарна гэсэн зар байсны дагуу холбогдож... Төрийн банкны .... тоот дугаарын О Б гэх данс руу 250.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /3 хх 43-44, 46, 48-49 ху/,
-Хохирогч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Завхан аймгийн нэгдсэн групп гэсэн фейсбүүк цахим хаягт 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Suren Suren гэх фейсбүүк хаягаас хөргөгч зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Төрийн банкны ... тоот дугаарын О Батзориг гэх данс руу 250.000 тегрег шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /3 хх 126-127 ху/,
-Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр "Архангай мэдээ бүх зарын нэгдсэн групп" дээр ханын стенк, шарх шүүгээ, хөргөгчийн зураг тавьсан мэдээлэл оруулсан байсан. Уг зарын дагуу Suren Suren гэсэн хаяг руу чат бичиж худалдаж авахаар болсон. ..Урьдчилгаа 350.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /3 хх 214-215 ху/,
-Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Б.Ц гэх фейсбүүк хаягаар шарах шүүгээ зарна гэх зарын дагуу холбогдож ... тоот данс руу гуйлгээний утга дээр нь .... гэж бичээд 250.000 төгрөг шилжүүлсэн. ... Тухайн фейсбүүк хаягаа устгачихсан байгаа тул би залилуулсан талаараа мэдэж цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /4 хх 45-46 ху/,
-Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний едрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 06 тоот гэртээ байхдаа фейсбүүкээр тавилга хайж байхдаа Бартердья хүүхнүүдээ гэх группийн гишүүн Сүрэн Сүрэн гэх цахим хаяг хэрэглэгч тавилга зарна гэж зар оруулсан байхаар нь дугаар луу залгаж холбогдоход тaнихгүй эмэгтэй хүнээс гэрийн тавилга авахаар болж О Б эзэмшигчтэй төрийн банкны дугаарын данс руу урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлсэн.... Түүнээс хойш дугаар нь холбогдохоо байсан гэсэн мэдүүлэг /4 хх 132 ху/,
-Хохирогч П.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед өөрийн Duku duk гэсэн фейсбүүк хаягаар фейсбүүк орж байтал Дорнодчуудын нэгдэл зар гэсэн цахим хаяг дээр Б.Очи гэсэн фейсбүүк хаягаас пелитка, хөлдөөгч, будаа агшаагч, угаалгын машин зэрэг барааг нийт 370.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь чат бичтэл уг хаягаас хүмүүс авах гээд байна яг авна гэвэл менге шилжүүлээд хадгалуулж болно одоо би хуралтай байна орой ярих боломжтой болно гэсэн хариу чатаар ирсэн. Би нөхөр П.Сын Хаан банкны .... тоот данснаас .... гэсэн Хаан банкны данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд чат нь дээр байсан ... дугаар луу нь залгаж үзэхэд уг дугаар холбогдох боломжгүй байсан. Б.Очи гэсэн чат руу дугаар чинь холбогдохгуй байна. Чиний энэ хаяг хуурамч хаяг юм бишүү гэж чат бичтэл уг хаягаас намайг блоклоод би дахин орж чадаагүй гэсэн мэдүүлэг /4 хх 200, 5хх 1, ху/,
-Хохирогч Ю.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк хаягаараа орж байгаад Suren Suren гэх нэртэй фейсбүүк хаягаас Э зар зарын группэд хуучин эд зүйлс яаралтай хямд зарна гэсэн зарын дагуу холбогдож 400.000 төгрөгөөр эд зүйлс худалдан авахаар тохиролцож өөрийнхөө эзэмшдэг Хаан банкны .... тоот дугаарын данснаас тухайн фейсбүүк хаягтай хүнээс өгсөн Төрийн банкны ....тоот дугаартай О Б гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлж залилуулсан гэсэн мэдүүлэг /5 хх 26, 28, 30 ху/,
-Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн зарын нэгдсэн бүлгэм гэх фейсбүүк хуудас дээр хийж .... дугаарын тавигдсан Угаалгын машин, хөлдөөгч зарна гэсэн зарын дагуу холбогдож авахаар тохиролцон .... дугаарын данс руу 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данснаасаа интернэт банкаар гуйлгээ шилжүүлсэн...Тэгээд би өмнө нь залгасан дугаар луугаа залгатал утсаа авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохоо больсон, бас фейсбүүкийг маань блок хийсэн байсан. .... Тухайн үед тус хаяг нь Jenkhon Km гэсэн нэртэй байсан ба одоо Suren Suren гээд сольчихсон гэсэн мэдүүлэг /5 хх 108, 140 ху/,
-Хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк ухаж байгаад А гэх хаягтай хун гэр ахуйн бараа зарна гэсэн байсан түүний дагуу би уг хаяг руу чат бичээд хөргөгч дуков хоёр авна гэж ярилцсан юм. Гэтэл надад хаягаа хэлж өгөөд хурдан ирээд аваарай авахгүй бол зарагдлаа гэж хэлсэн тэгээд нэг хүн мөнгө хийх гээд байна гээд байхаар нь түрүүлээд мөнгө өгчихнө гээд хэлсэн чинь төрийн банкны .....дугаартай О гэсэн данс ирүүлсэн иймд уг данс руу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудал дээр байрлах Хас банкны салбар руу ороод 400.000 төгрөг урьдчилгаа болгож шилжүүлсэн юм. Тэгтэл намайг фейсбүүк дээрээсээ блок хийсэн зүйл болсон юм гэсэн мэдүүлэг /5 хх 159, 164-165, 168 ху/,
-Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны едрийн 15 цаг 30 минутын орчим санагдаж байна Завхан аймгийн нэгдсэн зарын групп дээр Очи.Б гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн угаалгын машин зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдоход...хүмүүс авах гээд байна гялс мөнгөө хийчих юм бол орой ажил тараад аваачаад өгнө, эмнэлгийн ард байдаг байр гэж надад хэлэхээр нь би итгээд хаан банкны .... тоот Б.О гэх данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд удаагүй байж байтал миний фейсбүүк чатыг блок хийгээд гар утсаа авахгүй холбогдох боломжгүй гээд намайг залилсан гэсэн мэдүүлэг /5 хх 232 ху/,
-Хохирогч Ч.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14-15 цагийн орчим Завхан аймгийн нэгдсэн зарын группэд угаалгын машин зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож...Хаан банкны ... тоот О гэсэн данс руу 80.000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга хэсэгт ... u гэж бичээд 14 цаг 26 минутад шилжүүлсэн. Гэтэл тухайн хун намайг мөнгөө төлсний дараа надтай фейсбүүкээр харьцаж байсан чатаа устгааж фейсбүүк чатыг блок хийгээд гар утсаа авахгүй байж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болгоод залилсан гэсэн мэдүүлэг /6 хх 30-31 ху/,
-Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цахим орчинд гар утсаараа орж байсан чинь Завхан аймгийн нэгдсэн зарын групп дээр угаалгын машин хямдхан зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож...Хаан банкны ... тоот О гэсэн нэртэй дансанд 50.000 төгрөг гүйлгээний утга хэсэгт утасныхаа дугаар болох ... гэж бичиж шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө шилжүүлээд удаагүй байж байтал миний фейсбүүк чатыг блок хийгээд гар утсаа авахгуй холбогдох боломжгүй гээд намайг залилсан тул цагдаад хандсан юм гэсэн мэдүүлэг /6 хх 77 ху/,
-Хохирогч Я.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цахим орчинд гар утсаараа фейсбүүкт байж байгаад Завхан аймгийн нэгдсэн зарын групп дээр угаалгын машин зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож...80.000 төгрөгийг гүйлгээний утга хэсэг дээр баярлалаа гэж бичин Хаан банкны ... тоот О гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн юм. Тэгсэн мөнгөө шилжүүлээд удаагүй байж байтал миний фейсбуук чатыг блок хийгээд гар утсаа авахгүй холбогдох боломжгүй гээд намайг залилсан гэсэн мэдүүлэг /6 хх 136 ху/,
-Хохирогч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гар утсаараа фейсбүүк орж байсан чинь Завхан аймгийн нэгдсэн зарын групп дээр угаалгын машин зарна гэсэн зар оруулсан байсны дагуу холбогдож... Хаан банкны ....тоот О гэсэн нэртэй дансанд 80.000 төгрөг гүйлгээний утга хэсэгт Ugaalgiin mashin гэж бичиж шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө шилжүүлээд удаагүй байж байтал миний фейсбүүк чатыг блок хийгээд гар утсаа авахгүй холбогдох боломжгүй гээд намайг залилсан гэсэн мэдүүлэг /6 хх 183 ху/,
-Хохирогч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нөхөр хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг юм. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк үзэж байтал Хөвсгөл аймгийн нэгдсэн зарын групп дээр нүүх гэж байгаа учраас гээд эд зүйлс зарна гэсэн утгатай зар оруулсан байсны дагуу холбогдож... Терийн банкны .... ТООТ Б.О нэртэй данс руу... 900.000 төгрөг шилжүүлсэн талаар хэлж ярих гээд залгатал миний фейсбүүкийг блок хийсэн байсан тэгэхээр надад өгсөн ....дугаарын утас руу залгатал холбогдох боломжгүй байсан тэрнээс хойш олон удаа утас руу нь залгасан боловч утас нь огт холбогдохгүй байхаар залилуулсан гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг /6 хх 230-231 ху/,
-Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ... Дархан зар фейсбүүк зарын группээс зар хараад S гэсэн нэртэй фейсбүүк хаягаас хөргөгч, цахилгаан плитка хямдхан зарна гэх зарын дагуу N нэртэй өөрийн хаягаас тэр хүн рүү чат бичсэн. ... Өөрийн Хаан банкны .... дугаартай данснаас Төрийн банкны .... дугаартай данс эзэмшигч О гэх данс руу 530.000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /7 хх 36 ху/,
-Хохирогч У.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дархан зар дээр хөргөгч зарна гэсэн зарын дагуу уг фейсбүүк рүү холбогдож... Төрийн банкны .... дугаарын данс руу утга хэсэгт нь ... гэж бичээд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн надад ... гэсэн дугаар өгсөн. Энэ утас руу залгахаар холбогдох боломжгүй гэсэн. Мөн миний фейсбүүк хаягийг блок хийсэн байсан гэсэн мэдүүлэг /7 хх 105 ху/,
-Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны Дархан хамгийн том фейсбүүк групп хаягаас хөргөгч 250.000 мянган төгрөг, плитка 280.000 төгрөгөөр зарна гэх зарын дагуу P нэртэй дүүгийн фейсбүүк хаягаас тэр хүн рүү чат бичсэн... Над руу .... Төрийн банкны данс явуулахаар нь Хаан банкны данс байна уу гэж асуусан. Тэгэхэд ... тоот дугаарын Хаан банкны данс явуулаад гүйлгээний утга дээрээ утасны дугаараа үлдээгээрэй гэсэн. ...Тэгээд мөнгөө хурдан хийгээрэй гэж хэлэхээр 250.000 төгрөгийг .... дугаарын данс руу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /7 хх 181 ху/,
-Хохирогч Б.Б-ийн ... дугаарын данснаас Б.Огийн ... гэсэн данс руу 2022 оны 05 сарын 05-ны өдөр 150.000 тегрег шилжүүлсэн дансны хуулга /1хх 05 ху/,
-Хохирогч Э.Б-ийн Хаан банк дахь ...тоот дансны хуулга /2хх 49 ху/,
-Хохирогч Ц.О-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 96 ху/,
-Хохирогч Н.Г-аас Б.Огийн ... тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх 217 ху/,
-Хохирогч С.О-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /5хх 18 ху/,
-Хохирогч Ю.Б-ийн Хаан банк дахь ....тоот дансны хуулга /3хх 208 ху/,
-Хохирогч Б.Т-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /5хх 102 ху/,
-Б.Огийн.....тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /5хх 160 ху/,
-Хохирогч Т.Н-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /7хх 32 ху/,
-Хохирогч У.Х-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /7хх 171 ху/,
-Хохирогч Б.О-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /7хх 101 ху/,
-Хохирогч Э.Х-ийн хохирол төлбөргүй талаарх хүсэлт /2хх 140 ху/,
-Хохирогч Н.У-ийн хохирол төлбөргүй талаарх хүсэлт /1хх 240 ху/,
-Хохирогч Г.У-ын хохирол төлбөргүй талаарх хүсэлт /2хх 162 ху/,
-Б.Ог яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 28-29, 35, 234-235, 238, 2хх 10-12, 15, 31-33, 36, 62-64, 67, 85-87, 90, 107-109, 112, 156-158, 161, 193, 197-198, 200, 203, 3хх 2, 4-5, 9-10, 13-14, 17, 3хх 84-85, 87-88, 91-93, 96-98, 100-103, 161-162, 167-170, 172-173, 176-177, 180-183, 186, 4хх 8, 12-14, 16-18, 22-23, 25-26, 30, 88-89, 93-95, 98-100, 104-107, 111, 163-164, 170-171, 173-174, 177-179, 226-227, 231-232, 236-237, 241-242, 246-247, 250, 5хх 51-52, 54-56, 60-61, 64-66, 69-71, 121-122, 124-125, 127, 130, 133-134, 137, 190-193, 196-198, 201, 204, 206, 242-243, 249-250, 6хх 3-4, 8-9, 12, 6хх 38-39, 43-46, 50-51, 53-54, 57, 93-94, 98-101, 105-106, 109-110, 113, 145-146, 151-153, 156-157, 159-160, 163, 192-193, 198-200, 203-204, 206-207, 210, 248-249, 7хх 5, 7-8, 11-13, 16, 22-23, 58-59, 72-73, 77-79, 81-82, 85-86, 91-92, 128-129, 142-143, 146-149, 151-152, 155-156, 160-162, 220-222, 226-228, 230-232, 235-236, 238-239, 8хх 32-33 ху/,
-Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /1хх 138-140 ху/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 169 ху/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4хх 38 ху/,
-Б.Огийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 188-189, 4хх 212, 5хх 111, 182-183, 223-224 ху/,
-Б.Огийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /6хх 21-22, 70-71, 87-89, 130-131, 176-177 ху/,
-Б.Огийн Төрийн банк дахь .... тоот дансны хуулга /3хх 64, 4хх 214-216, 5хх 41-42, 7хх 56, 126 ху/,
-Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 146-147 ху/,
-Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 225-227, 6хх 23-24, 72-73, 132-133, 178-180 ху/,
-Хаан банкны АТМ992-ын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 208 ху/,
-“Suren Suren” фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 171-173 ху/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 67-75 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /1хх 43-48, 2хх 241-250 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх 107 ху/
-Хохирол төлсөн талаарх баримт /8хх 38-54 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь фейсбүүк цахим хаягт бараа бүтээгдэхүүн худалдана гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар аймагт оршин суух нэр бүхий 29 иргэнээс нийт 7.630.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл явдал болсон болох нь шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. 29 үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Фэйсбүүк дээр цахилгаан бараа хямд зарна гэж зар тавиад холбогдсон хүмүүс нь мөнгөө дансанд хийхээр нь фэйсбүүк хаягаа устгаад байсан. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Залилж авсан мөнгөө өөртөө зарцуулдаг байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч нарын мэдүүлэг, ... дугаарын данснаас Б.Огийн ... гэсэн данс руу 2022 оны 05 сарын 05-ны өдөр 150.000 тегрег шилжүүлсэн дансны хуулга, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, ... тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Б.Огийн ... тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Хаан банк дахь ...тоот дансны хуулга, Хаан банк дахь ...тоот дансны хуулга, хохирогч нарын хохирол төлбөргүй талаарх хүсэлт, хохирол төлсөн талаарх баримт, Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Б.Огийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Б.Огийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга, Б.Огийн Төрийн банк дахь ... тоот дансны хуулга, Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны АТМ992-ын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “S фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Огийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирлын хувьд шүүгдэгч нь хохирогч Б.Б-д 150.000 төгрөг, хохирогч Н.У-т 280.000 төгрөг, хохирогч Х.Н-т 150.000 төгрөг, хохирогч Г.А-д 150.000 төгрөг, хохирогч Э.Б-т 270.000 төгрөг, хохирогч М.Т-д 150.000 төгрөг, хохирогч Ц.О-т 380.000 төгрөг, хохирогч Э.Х-д 150.000 төгрөг, хохирогч Г.У-т 380.000 төгрөг, хохирогч Г.Б-д 80.000 төгрөг, хохирогч Н.Г-т 400.000 төгрөг, хохирогч П.А-т 250.000 төгрөг, хохирогч Б.Л-д 250.000 төгрөг, хохирогч С.О-д 350.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 250.000 төгрөг, хохирогч Т.А-т 200.000 төгрөг, хохирогч П.Д-д 370.000 төгрөг, хохирогч Ю.Б-т 400.000 төгрөг, хохирогч Б.Т-т 100.000 төгрөг, хохирогч П.О-д 400.000 төгрөг, хохирогч Г.Б-д 80,000 төгрөг, хохирогч Ч.Ө-д 80.000 төгрөг, хохирогч Э.Д-д 50.000 төгрөг, хохирогч Я.О-т 80.000 төгрөг, хохирогч Т.Т-т 80.000 төгрөг, хохирогч Ц.Д-д 900.000 төгрөг, хохирогч Т.Н-т 530.000 төгрөг, хохирогч У.Х-д 100.000 төгрөг, хохирогч Б.О-д 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь 8 дугаар хавтаст хэргийн 38-54 дүгээр талд авагдсан банкны баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлсөн зэрэг байдлаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА