Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

 

 

 

 

 

      2023        01           12                                   2023/ШЦТ/82

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Н.Ундрах,

Хохирогч **,

Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **т холбогдох ** эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын -*ны **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ээд боловсролтой, **, ам бүл *, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, ** тоотод бүртгэлтэй, одоо ** тоотод оршин сууж буй, урьд ял шийтгэлгүй, **** /регистрийн дугаар: ****/.  

 

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч ** нь ** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын ард талын зогсоол дээр хохирогч ** “машинаа зөв байрлуулаад тавьчих” гэсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :        

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ** нь ** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын ард талын зогсоол дээр хохирогч ** “машинаа зөв байрлуулаад тавьчих” гэсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :  

- шуурхай удирдлага, дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн **гээс 2022 оны * дугаар сарын **-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних хүнд авто машины зогсоолоос болж маргалдаж зодуулсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дахь тал/,  

- хохирогч **гийн...Би 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр ** цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** хорооллын автобусны буудлын ард талын зогсоол дээр эхнэр **, ** улсын дугаартай машинаа тавих гээд ухарч орох гэж байхад араас саарал өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин миний хажуугаар орж ирээд зогсоол дээр хоёр машин тавих зайнд хөндлөн байрлуулчихсан. Би машинаасаа буугаад тухайн машины жолоочид хандаж, хоёр машины зогсоол дээр хөндлөн тавьчихлаа, аятайхан байрлуулаач гэж хэлээд жолооч талаар нь тойроод очиход нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг гараараа цохих гэхээр нь би хойшоо түлхэн хүрмээс нь заамдсан. Тухайн залуу миний цамцнаас заамдалцаж улмаар машин зам руу ороход нь машин замаас холдож уулзъя гэж хэлээд машин замаас гарсан бөгөөд тухайн залуу намайг хавирч унагаагаад гараараа нүүрэн тус газар 4-5 удаа цохисон.  Гар тус газар уначихсан байхаар нь авах гээд хажуу тийш харсан чинь миний хамар хэсэг рүү баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохисон, зогсоол дээр байсан хүмүүс салгасан...Эхнэр ** машинаас буугаад зам гарч хүнд эд зүйл өгөх гээд гарсан байсан ба намайг цохиулаад газраас босож ирсний дараа ирсэн...Намайг цохих гэж оролдохоор би өөрөөсөө холдуулах гэж заамдаж авсан...Тухайн машины жолооч намайг заамдаж байгаад татаж хавирч унагаан дээр гарч цээж дээр өвдөглөж гараараа 4-5 удаа цохиж гэмтэл учруулсан. Цохисны дараагаар миний хамраас цус гарч хамар хугарсан...Би хамрын таславч тэгшлэх хагалгаа, хамрын хугарал засах эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон төлбөрийн баримт байгаа...гэх мэдүүлэг хавтаст хэргийн 7-8 дахь тал/,   

- камерын бичлэгт үзлэг хийсэн: Хохирогчийн тээврийн хэрэгсэл бага зэрэг баруун гар тийш дарж ухран 1 минут 10 секунд дээр хохирогч тээврийн хэрэгслээс бууж ирж байгаа нь тусгагдсан байв....Хохирогч нь тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр баруун талд нь ирж зогсох ба 1 минут 40 секундэд жолооч талд машины урдуур тойрон ирж хаалгыг онгойлгож байгаа нь харагдаж байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд жолооч нь буюу бараан өнгийн хувцастай хүн бууж ирээд хэсэг хугацаанд хохирогчтой ярилцаж байгаад заамдах үйлдэл хийх бөгөөд ** нь түүнийг салгаж улмаар 2 гараараа ээлжлэн тус бүр 1 удаа нүүр хэсэг рүү нь цохиж, улмаар зам руу заамдалцан орж байгаа нь харагдаж байв. Хохирогч нь заамдах үйлдэл хийж байгааг харуулав. Зүүн гараараа цохиж байгааг харуулав. Баруун гараараа цохих үйлдэл хийж байгааг харуулав. Үргэлжлүүлэн үзлэгийг хийхэд хар хувцастай буюу ** нь хохирогчийн дээр гарсан байрлалтай цохих үйлдэл хийж байгаа нь харагдаж байв..Хохирогч, холбогдогч нарыг салгаж улмаар хоорондоо ярилцаж байгаа нь харагдаж байв./хх-20-27/,

            - гэрч **...Би найз залуу болох **ын хамт машинтай нь 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзаад машинаа зогсоол дээр байрлуулсан. Тэгтэл нэг танихгүй эрэгтэй хүн ирээд хөөе би наана чинь машинаа байрлуулах гээд байна харахгүй байна уу гэж **т хандаж хэлсэн...**ын цонхон талд очоод нөгөө залуу чи хэн бэ гэж чанга дуугаар хэлсэн. Тухайн үед ** нь би таныг энэ зогсоол дээр зогсох гэж байгааг чинь яаж мэдэх юм, гарах гэж байна гэж бодсон гэж хэлээд машинаас буухад нөгөө залуу **ын хүрмээс татаад, ** нөгөө залуутай хамт барьцалдаад...төв зам руу орж байгаа харагдсан. Би тухайн үед машинаас буугаад очиход нөгөө залуугийн хамраас цус гарчихсан байдалтай байсан...** нөгөө залуутай хоорондоо бие биеэ цохих талаар хараагүй, машин дотор байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

            - Лазер Мед эмнэлгийн шинжилгээний баримт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

- УБ Сонгдо эмнэлгийн магадалгаа, өвчний түүх /хавтаст хэргийн 35, 59-68 дахь тал/,   

            - гэмтэл согог судлалын Үндэсний төвийн...”осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” /хавтаст хэргийн 70 дахь тал/,

            - шинжээчийн дүгнэлт : **гийн биед цээжний баруун талын 4, 5-р хавирганы хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,  

            - шинжээчийн 943 дугаартай нэмэлт дүгнэлт: **гийн биед цээжний баруун талын 4, 5-р хавирганы хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. **гийн хамрын таславч мурийсан бөгөөд таславчийн мурийлтыг тэгшлэх эмчилгээ хийнэ. **гийн биед үүссэн гэмтэл гараар цохих үед үүсэх боломжтой /хавтаст хэргийн 79 дэх тал/,

- шүүгдэгч **ын...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би СХД-н ** дүгээр хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын ард байрлах зогсоол руу машинтай орсон. Гэтэл үл таних хүн жолоочийн эсрэг талын цонх дээр цонх тогшсон ба хэсэг байж машины урдуур гарч миний талд ирж машины хаалга татан онгойлгон...”хэлж хэрүүл маргаан үүсгэсэн” ба машиныхаа хаалгыг татаад хаах гэтэл тэр ах намайг шууд заамдсан, миний ухаан балартаж цааш нь түлхсэн түлхэх явцдаа тэр ахын нүүр лүү нь 2 гараараа ээлжилж нэг нэг удаа цохисон. Эхний цохилт бол хамарт хүрсэн. Харин дараагийн цохилт бол нүүр лүү хүрээгүй. Ингээд бид хоёр төв зам руу заамдалцаад авсан ба буцааж заамдалцсан хэвээрээ машины хажуу руу ирсэн.  Ирэх явцдаа тэр ах боржуурт тээглэн унасан ба би дээрээс нь заамдсан чигээрээ дарсан. Тэгтэл миний баруун гарын ханцуй дээрээс татаад байхаар нь би гараа авах үйлдэл хийсэн. Тэгтэл тэр ахын хамраас цус нь гарсан байхаар нь би татаад босгосон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал, шүүх хуралдааны тэмдэгдлэл / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.      

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч Н.**ын гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч **гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-94-95, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.**ыг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :   

  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч **д учирсан хохирлын :  Улаанбаатар Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгсөн төлбөр 265.000 төгрөг, эмчийн зөвлөгөөний төлбөр 43.000 төгрөг, мэс засалд орсон төлбөр 3.187.870 төгрөг /хх-41, 36, 59-68/, Лазер мед эмнэлэгт цээжний томографийн шинжилгээ 2 удаа хийлгэсэн 240.000 төгрөг, шүүх эмнэлэгт дүгнэлт гаргуулах 8000 төгрөг /хх-38-40/, эм тариа 16.000 төгрөг+67.953 төгрөг, 2000 төгрөг+6600 төгрөг, 5000 төгрөг, 68.400 төгрөг, 139.900 төгрөг, 4500 төгрөг /хх-42-50/, эмнэлэг болон хуулийн байгууллагад дуудагдан очиход зарцуулсан бусад зардал 129.000 төгрөг /хх-51-53/ нийт 4.183.223 төгрөгийг нотлох баримтын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх бөгөөд   шүүгдэгч нь 4.200.000 төгрөгийг /шүүх хуралдааны тэмдэглэл/ төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч тухайн хохиролд холбогдох хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх  боломжгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл, харилцаа нөлөөлсөн байх бөгөөд тус тохиолдлын шинжтэй байдлын улмаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-95-96, 101-108, 109-148, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудал     

 

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Н.**ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.**ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан ажилгүй байсан хугацааны цалин холбогдох бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР