Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр            Дугаар 153/ШШ2019/00194            Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 20-03 тоотод оршин суух,  тоот регистрийн дугаартай, Молх овогт Алимтайн Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-29 тоотод оршин суух, ПЮ87121771 тоот регистрийн дугаартай, Олхонуд овогт Бямбадоржийн Энхбаатарт холбогдох гар утасны үнэ 380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Б.Энхбаатарын повилоноос IPhone-6 маркийн гар утас худалдаж авсан. Тэр үед Б.Энхбаатарын эхнэр нь утас зарж байсан ба 1 сарын баталгаат засварын хуудас өгсөн. Утасыг аваад удаагүй байхад 2 дугаар сарын 10 хэдний үеэр сүлжээ нь доголдож, дахин дахин унтараад байснаа бүр асахгүй болж унтарчихсан. Дараа нь бид худалдагчид мэдэгдэн үзүүлсэн боловч биднийг хууран мэхэлж залилан лацыг хөндөж задлаад янзалж өгөх юмуу, үйлдвэрийн гэмтэлтэй бол солиж өгнө гэж лацыг нь хөндөж үзээд юу болсон нь мэдэгдэхгүй байна, гадны гэмтэл авсан бол цохиод мэдэгддэг гэж хэлээд ширээн дээр баахан цохиод буцааж өгсөн. Баталгаанд хамрагдах журмын 2-д заасны дагуу бид худалдагчид хандсан боловч биднийг залилан хуурч утасыг задлан ширээн дээр цохиж янз бүрийн байдлаар бидэнд хохирол учруулж төлж өгөхгүй байна. Миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Б.Энхбаатараас гар утасны үнэ 380,000 гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Энхбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч А.Бад өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч А.Б би татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Энхбаатар би нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч А.Бад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч А.Б нь татгалзаж, эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Энхбаатарт холбогдуулан гар утасны үнэ 380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б хариуцагч Б.Энхбаатар нар нь дараах байдлаар эвлэрлээ. Үүнд хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч А.Бад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч А.Б нь татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 12,050 төгрөгийн 50 хувь болох 6,025 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулан нэхэмжлэгч А.Бад олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Энхбаатарт холбогдох гар утасны үнэ 380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч А.Бад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгч, нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөс татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 12,050 төгрөгийн 50 хувь болох 6,025 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МАРИНА