Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр              Дугаар 153/ШШ2019/00195             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, тоот регистрийн дугаартай, ******* овогт *******вын Дгийн хүсэлттэй Н.*******гийн ажиллаж байсан байдлыг сэргээн  тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.******* нь Сүмбэр сумын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад 1989 онд Ховд аймгийн ******* суманд шилжиж ирсэн юм. Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1989-1992 оныг хүртэл ажилласан. Миний эхнэр Н.******* нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний учир нас барсан. 2004 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Дгийн Мөнхбаяр, 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Мөнх-Очир нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч эхнэр Н.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болоод байна. Эхнэр нас барсны дараа бид нарын гэрлэлт бүртгэлгүй байсан учир 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2019/00053 дугаартай шийдвэрээр бид хамтын амьдралтай эхнэр, нөхөр байсан гэдгээ тогтоолгосон юм. Иймд Н.*******г Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1989 оноос 1992 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д нь Н.*******г Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1989-1992 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл нь 5 компани болсны нэг Чандмань ББХК 1992 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдан  улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын ******* буюу 4 дүгээр бригадын 1989-1990 оны Д, ******* нарын нэр дээрх 70-р дансны хуулбар,

-Н.*******гийн нэр дээрх Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2019/00053 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 264 дугаартай “Н.******* нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990.01.01-2001.01.01 хугацааг бүртгүүлсэн боловч мөнгө төлөөгүй байхдаа нас барсан тул Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын 11 жилийг олгох боломжгүй” гэх албан бичиг,

-Гэрч О.Чулууны шүүхэд өгсөн “миний бие 1973 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажилласан бөгөөд 1989-1991 оны 4 дүгээр сарын дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд тооцооны нягтлан бодогч, түүхий эдийн брокероор, 1991 оны 5 дугаар сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* ХК-д түүхий эдийн брокероор ажиллаж байсан. Н.******* нь Б.Дгийн эхнэр юм. Б.Д, Н.******* нар нь Дорнот аймгийн Халх гол сумаас шилжиж ирээд 1987 оны 9 дүгээр сараас 1991 оны 4 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад саальчнаар ажиллаж байгаад 1991 оны 5 дугаар сараас ******* ХК-д 1994 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Намсрайжавын шүүхэд өгсөн “...Н.******* нь намайг 1988 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд няраваар ажиллаж эхлэхэд нөхөр Б.Дгийн хамт тус нэгдлийн Цагаан булан бригадад саальчнаар  ажиллаж байсан. Н.******* нь 1992 онд нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байгаад ******* ХК-д 1995 он хүртэл саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Б.Д нь Н.*******тай 1987-2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2019/00053 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Н.******* нь 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, ******* овогт Намсрайн *******г 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА