Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр             Дугаар 153/ШШ2019/00196             Ховд аймаг

 

                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Цогтын Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Капитал банкны Ховд салбарт холбогдох газар эзэмших гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 5 дугаар сарын 10-ны үеэр Ховд аймгийн Манхан сумын харьяат А.Сайнбаяр, нөхөр С.Энхсайханы хамтаар манай гэрт ирж Капитал банкнаас зээл авах гэсэн чинь зээлийн барьцаа дутаад болдоггүй гээд гуйгаад байхаар нь хүүхдийнхээ адилаар бодоод нэг жилийн хугацаатай банкинд барьцаалуулсан юм. Гэтэл Капитал банк нь миний газрын гэрчилгээний банкинд барьцаалуулсан хугацаа нь дуусаад 3 жил өнгөрч байхад одоо болтол газрын гэрчилгээг минь буцааж өгөхгүй, хууль бусаар барьцаалсаар иргэн намайг хохироож байна. Миний бие аргаа барж тус шүүхэд хандаж байгаа бөгөөд Капитал банкны хууль бусаар барьцаалж буй миний газар эзэмших гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлийг жич хариуцах хариуцагчийг олоод дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Капитал банкны Ховд салбарт холбогдуулан газар эзэмших гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар бичгээр хүсэлт ирүүлсэнийг хүлээн авч, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                     ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Капитал банкны Ховд салбарт холбогдуулан газар эзэмших гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МАРИНА