| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00106/И |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-05-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 198
2019 оны 05 сарын 06 өдөр Дугаар 153/ШШ2019/00198 Ховд аймаг
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 64 тоотод оршин суух регистрийн дугаартай, Боржигон овогт Лүндэнбазарын Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 1-р 80 айлын орон сууцны 13 тоотод оршин суух, ПЮ67022578 тоот регистрийн дугаартай, Баатар овогт Дашцэрэнгийн Төмөрсүхэд холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний серена маркийн суудлын авто машиныг Улаанбаатар хотоос Ховд аймаг явах замд 2017 оны 8 сард замын хажуу руу унагасан. Д.Төмөрсүх нь машины төлбөрт 2,000,000 төгрөг өгөхөөр надтай амаар ярилцаж тохирсон. Гэвч өгөхгүй байсаар 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр наториат орж 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор 2,000,000 төгрөгийг хүүгүй төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тэдийд эдийд төлье гэж худлаа ярьж явсаар өнөөдрийг хүрээд байна. Миний бие 2 жил шахам хугацаанд ямар ч үр дүнд хүрэлгүй эд материалаараа хохирон аргаа барж танай шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Д.Төмөрсүхээс 2,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Төмөрсүхэд холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Д.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Над төлөхөөр, нэхэмжлэгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзан эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны 5866075974 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Д.Төмөрсүхээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Над олгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Д.Төмөрсүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Төмөрсүхэд холбогдох 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Л.Над төлөхөөр, нэхэмжлэгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс татгалзан эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны 5866075974 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Д.Төмөрсүхээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Над олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Төмөрсүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА