| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
2023 01 25 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Аод холбогдох эрүүгийн 2225000000498 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Бын А,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.81 хувийн согтолттой үедээ О аймгийн Бсумын, З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” баарны тамхины өрөөн дотор М.Этай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүр хэсэгт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогч М.Эийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал. таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
О аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Аыг хохирогч М.Эийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал. таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч М.Эийн “...Пгийн хамт тухайн баарны тамхины өрөөнд 23 цаг 30 минутын орчим ороход зүс таних Г гэх залуу тэр тамхины өрөөнд байж байсан. Тэгээд би найзтайгаа хамт юм яриад зогсож байтал тэр Г гэх залуу над дээр ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Энэ үед би тэр залууг хана руу түлхэж шахаад зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Энэ үед тэр Г гэх залуу ч мөн адил харилцан намайг 2-3 удаа цохисон. Энэ үед тэр тамхины өрөөнд байсан хүмүүс болон манай найз П нар бид хоёрыг салгаад тэр Г гэх залуу тэр өрөөнөөс гарч явсан. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь тухайн тамхины өрөөний буйдан дээр сууж байтал тэр Г гэх залуу буцаж орж ирээд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-н 8-р тал/
Иргэний нэхэмжлэгч М.Эийн “...баарны тамхины өрөөний буйдан дээр сууж байх үед хөлөөрөө миний хүүр хэсэгт өшиглөсний улмаас миний биед буюу нүүр хэсгийн нүдний ухархайн хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан...Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал гэх мэт 1.200.000 төгрөгийн зардал учирсан байна. Уг зардлаас НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа 414.500 төгрөгийн эмнэлгийн үзлэгийн баримт байна. Харин бусад зардлын баримт болон эмчийн бичиж өгсөн эм тариаг авсан зардлын баримт нь байхгүй байна. Мөн би цаашид нүдний хананы хугарал гэмтэлдээ нүдэндээ имплант солих, хамрын таславч тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай болсон. Уг хоёр хагалгааны зардал нүдний имплант солих хагалгаа нь 1.800.000-2.200.000 төгрөгийн хооронд, хамрын таславчийн хагалгаа нь 1.500.000-2.000.000 төгрөгийн зардалтай гэж эмч хэлж байсан. Би хагалгаандаа ороход эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа тул орох боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-р тал/
Гэрч Г.Пгийн “...бааранд байж байгаад найз Эийн хамт 23 цаг 20 минутын орчим ортол манай найз Э дээр үл таних залуу ирээд шууд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд тэр хоёр харилцан зодолдож эхэлсэн, гэтэл тэр үл таних залууг хамт явж байсан найзууд салгаад аваад гараад явсан. Тэр үл таних залууг гараад явсны дараа Э тамхины өрөөний буйдан дээр суугаад би харин хажууд нь зогсож байтал тэр үл таних залуу тамхины өрөө рүү буцаж орж ирээд Эийн нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тэр үл таних залууг салгаад өрөөнөөс гаргахад тэр үл таних залуу гараад яваад өгсөн. Би найз Эийг аваад баарнаас гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тэр хоёр хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Тэр үл таних залуу ирээд Эийн нүүр хэсэгт нь зүгээр байж байх үед нь цохисон. Энэ үед Э цаад талын хана руу түрээд нэг нэгнийгээ нүүр толгой хэсэгт харилцан 1-2 удаа цохисон. Сүүлд нь Эийн нүүр рүү өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг, /хх-н 16-р тал/
Гэрч Б.Гын өгсөн: “...би гаднаас орж ирээд хоёр найзыгаа харахаар тамхины өрөө рүү ортол манай найз Э бусдад зодуулсан байдалтай тамхины өрөөнд буйдан дээр сууж байсан. Энэ үед нь би тухайн баарны хяналтын камерын өрөө рүү нь орж камерыг шүүж харахад манай найз Э зүс таних залуу болох Г гэх хочтой залуутай муудалцаж зодолдчихоод тамхины өрөөний буйдан дээр сууж байх үед нь манай найзын нүүр хэсэг рүү нь тухайн зүс таних залуу хөлөөрөө өшиглөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р тал/
О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 854 дугаартай: “...М.Эийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нүдний ухархайн хананы хугарал болон хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 22-23-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө О аймгийн Бсумын, З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” баарны тамхины өрөөн дотор М.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Эийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, хамрын ясны хугарал. таславчийн муруйлт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч М.Эийн “...Тэгээд би найзтайгаа хамт юм яриад зогсож байтал тэр Г гэх залуу над дээр ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Энэ үед би тэр залууг хана руу түлхэж шахаад зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Энэ үед тэр Г гэх залуу ч мөн адил харилцан намайг 2-3 удаа цохисон. Энэ үед тэр тамхины өрөөнд байсан хүмүүс болон манай найз П нар бид хоёрыг салгаад тэр Г гэх залуу тэр өрөөнөөс гарч явсан. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь тухайн тамхины өрөөний буйдан дээр сууж байтал тэр Г гэх залуу буцаж орж ирээд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Пгийн “...бааранд байж байгаад найз Эийн хамт 23 цаг 20 минутын орчим ортол манай найз Э дээр үл таних залуу ирээд шууд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд тэр хоёр харилцан зодолдож эхэлсэн, гэтэл тэр үл таних залууг хамт явж байсан найзууд салгаад аваад гараад явсан. Тэр үл таних залууг гараад явсны дараа Э тамхины өрөөний буйдан дээр суугаад би харин хажууд нь зогсож байтал тэр үл таних залуу тамхины өрөө рүү буцаж орж ирээд Эийн нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Гын мэдүүлсэн “...би гаднаас орж ирээд хоёр найзыгаа харахаар тамхины өрөө рүү ортол манай найз Э бусдад зодуулсан байдалтай тамхины өрөөнд буйдан дээр сууж байсан. Энэ үед нь би тухайн баарны хяналтын камерын өрөө рүү нь орж камерыг шүүж харахад манай найз Э зүс таних залуу болох Г гэх хочтой залуутай муудалцаж зодолдчихоод тамхины өрөөний буйдан дээр сууж байх үед нь манай найзын нүүр хэсэг рүү нь тухайн зүс таних залуу хөлөөрөө өшиглөсөн байсан...” гэх мэдүүлэг,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 854 дугаартай дүгнэлт,
Шинжээч эмч Ж.Ггийн “...гэмтлийн зэргийг ангилахдаа амь насанд аюултай байдал илэрсэн эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, үлдэх уршиг учирч байгаа эсэх зэрэг шинж чанараар нь гэмтлийн хүнд, хүндэвтэр, хөнгөн зэрэгт ангилдаг. Хамрын ял нь нимгэн яс байдаг тул 1 сарын дотор бороолдог. Эрүүл мэндийг түр буюу 28 хоногийн хугацаанд сариулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Мөн хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг шинж чанараараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч М.Эийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмч Ж.Ггийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 854 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч М.Эийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Аын хохирогчийг цохиж, өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Эийг цохих, өшиглөх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байх тул санаатай үйлдсэн байна, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хоорондын урьдын таагүй харилцаа, харилцан хүндэтгэлгүй байдал, эрх зүйн мэдлэг дутмаг байдал хувь хүний төлөвшил зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь болсон байна. Иймд шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцуулах нь зүйтэй, хохирол хор уршгийн хувьд хохирогч М.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээтэй холбоотой 414.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн. Цаашид хийгдэх хагалгаанд эдийн засгийн хувьд орох боломжгүй байгаа талаараа мэдүүлсэн боловч зардалдай холбоотой төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.А нь хохирогчид 414.000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогчийн мэдүүлгээр нэхэмжлээд байгаа эмчилгээний зардал болох 3-5 сая төгрөгийг баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн урьд өмнө шүүхээс 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал, дээрх гурван удаагийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр ял шийтгүүлж хорих ялаар хүртэл шийтгүүлж байсан байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөхийг илэрхийлж байгаа байдал, хэрэгт холбогдсоноос хойш согтууруулах ундаа хэрэглээгүй, зөрчилд холбогдоогүй, ажилд орж хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг нь мөн харгалзаад түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр буюу 1.350.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Б.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч М.Э нь хэрэгт эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн гэх 414.500 төгрөгийн баримт /хх-79/-ыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Аоос 414.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эт олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.Э нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Аод 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аоос 414.500 /дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Э /О аймгийн Бсумын Урт булаг баг, Централ лотус байрны 206 тоотод оршин суух/-т олгож, хохирогч М.Э нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР