Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч С.Болор***, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Баясгалан,

улсын яллагч Д.Мөнхтогоо,           

шүүгдэгч У.*** түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *** овогт Улам-Оршихын ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2009000030085 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Шарга суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо ***ын *** дугаар гудамж *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 3 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 20/13 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон, *** овогт Улам-Оршихын ***. /РД:***/

 

Шүүгдэгч У.*** нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий иргэдийн фейсбүүк-ын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, фейсбүүкийн найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хохирогч нараас бусдын эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлэн авч бусдад 22,226,500 төгрөгийн хохирол учруулан, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.***гийн эзэмшлийн Хаан банкны 5029863118 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж аван, улмаар данснаас нь 3 удаагийн үйлдлээр 1,992,500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ нэр бүхий иргэдийн фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн,мэдээлэл нэмж оруулсан, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хандалтад хязгаарлалт тогтоож, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Л.***ын “ ... Тэгэхээр нь би фейсбүүк хаягаа алдчихлаа устгаад өгөөч гэсэн утгатай мэйл бичсэн. Тэгсэн чинь хариу ирсэн. Тэгээд би өөрийн фейсбүүк-рүү орсон. Тэгээд паспортоо солиод чатаа шалгасан чинь 15-16 хүн рүү чат бичсэн байсан. Тэгээд чат бичсэн хүмүүсээс *** гэж манай найз тэр чатаар явуулсан Хаан банкны 54311002** дугаарын данс руу 280,000 төгрөг, *** гэдэг найз маань бас чатаар явуулсан 50306379** дугаарын данс руу 160,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 38-39 дэх тал/

“Би гомдолтой байна. Миний фейсбүүк чат бичиж манай хоёр найзаас нийт 440,000 төгрөг авсан. Тус хохирлыг нь нөхөн төлүүлж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 40 дэх тал/

 

Хохирогч Ц.***ийн “ ... О.*** гэдэг нэртэй 50306379** дугаарын данс руу хий, гүйлгээний утга нь Ганбат гэж хий гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу нь 160,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад *** над руу чатаар найз нь хаягаа алдчихсан, ямар хүн рүү мөнгө шилжүүлчхэв гэж хэлсэн. Тэгээд залилуулснаа мэдсэн. ...Шилжүүлсэн мөнгөө олж авмаар байна. Тухайн буруутай хүнд нь хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 44-45 дахь тал/

“... Би гомдолтой байна. Гэм буруутайд этгээдээс 160,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 46 дахь тал/

 

Хохирогч Д.***гийн “... ***аас Сайн уу гээд чат ирсэн. Тэгэхээр нь би унтаагүй юу хийж байгаа юм гэж хариу чат бичсэн. Тэгсэн чинь манай нөхөр согтуу тооцоогоо хийгээгүй гээд дуудаад гэж чат ирсэн. Тэгээд найздаа мөнгө байвал зээлчих гэсэн. Тэгэхээр нь би хэд юм болоо гэсэн. Тэгсэн чинь 300,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 300,000 арай хүрэхгүй байх 20,000-30,000 төгрөг дутах байх гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Төрийн банкны данснаас Хаан банкныхаа данс руу мөнгө явуулж нийлүүлээд 280,000 төгрөг болсон. Тэгээд хэлсэн чинь болно болно найз наадахаа явуулчих, би бэлэн 40,000 төгрөг бариад гараад ирсэн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 49-50 дахь тал/

“... Надад гаргах гомдол санал байхгүй. 280,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дэх хавтас 52 дахь тал/,

 

Хохирогч Л.***гийн “2019 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 43 минутад манай найз Баянтөр гар утас руу залгаад мөнгөө авсан уу гэж асуухаар нь би гайхаад ямар учиртай над руу мөнгө шилжүүлсэн талаар нь асуухад чи сая надаас фейсбүүк хаягаар мөнгө зээлээч гээд надаас мөнгө авсан шүү дээ гэж хэлэхэд нь хэн нэгэн миний фейсбүүк хаягаар нэвтэрч миний фейсбүүк найзуудаас мөнгө залилж авч байгаа талаар би мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/

 

Хохирогч Л.Баянтөрийн “... манай найз Norjoo Lkh гэх нэртэй хаягаас 1 цаг хүртэл зээлчих мөнгө байна уу гэж чат ирсэн. Тэгэхээр нь би хэд гэж асуухад 800,000 төгрөг гэж хэлсэн. Тухайн үед би гар утас руу нь 2 удаа залгахад утсаа аваагүй. Над руу 51720080** дугаарын данс явуулаад энэ данс руу мөнгөө явуулчих гэж хэлсэн. Би өөрийнхөө эзэмшлийн 50097508** дугаарын данснаас 51720080** дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй *** миний утас руу залгахаар нь аваад ярихад фейсбүүк хаягаа алдчихлаа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 4-5 дахь тал/

 

Хохирогч Д.***гийн “... *** урьд өмнө нь мөнгөнөөс бусад асуудлаар тусалж байсныг бодоод итгээд нэг удаа гуйж байхад нь тусалъя гэж бодоод утсаар ч лавлаж асуухгүй шилжүүлчихсэн юмаа. ..” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал/

“... *** гэх эзэмшигчтэй 57390509** дугаарын данс руу 350,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 50301989** дугаарын данснаас шилжүүлсэн. Дахиад 600,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу гэж чат ирэхээр нь би дансаа гэж чат явуулсан. Тэгэхэд 50376227** гэсэн дагуурын данс явуулаад ардаас нь 690,000 төгрөг гэж чат ирсэн. Би өөрийнхөө 503101989** дугаарын данснаас тус данс руу 690,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2019 оны 6 дугаар сарын эхээр найз ***тэй утсаар ярьж зээлсэн мөнгөө яасан бэ түрээс өгөх гээд байна гэж хэлэхэд *** надад фейсбүүк хаягаа бусдад алдсан талаараа хэлсэн.

... Би гомдолтой байна. Миний хохирлоос 350,000 төгрөг нь төлөгдсөн. Үлдэгдэл 690,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 

Хохирогч Б.Насанжаргалын “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр миний ашигладаг Nasa Venus гэх нэртэй фейсбүүк хаягт манай найз ***гийн ашигладаг Norjoo Lkh гэх хаягаас Сайн уу гэж чат ирээд надтай чатаар харилцаж байгаад 1,300,000 төгрөг яаралтай хэрэг болчихлоо, удахгүй буцаагаад шилжүүлнэ, чамд түр зээлэх мөнгө байна уу гэж чат ирсэн. Би найзаасаа мөнгө зээлээд 1,300,000 төгрөгийг Хаан банкны 50376227** дугаарын дансанд шилжүүлсэн. ...Би гомдолтой байна. 1,300,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

Хохирогч Х.***ын “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байгаад орой гэртээ ирэхэд манай эхнэр Ц.*** чи миний данснаас мөнгө авсан юм уу гэж асуухаар нь би мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр *** өөрийнхөө фейсбүүк хаягт миний ашигладаг Хуягаа *** гэх хаягаас интернэт банкныхаа нууц үгийг, нэвтрэх нэртэй нь өгөөч гэсэн утгатай чат ирснийг харуулсан. Тэгээд би өөрийн фейсбүүк хаягаа алдсан гэдгээ мэдсэн. ...Манай эхнэрийн 50224110** дугаарын данснаас 250,000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 96-97 дахь тал/

 

Хохирогч Ц.***ын “...манай нөхрийн фейсбүүк хаягаас над руу 16 цаг 53 минутад хайраа интернэт банкны нэр код нь юу билээ, гүйлгээ нь Ялгуун 1119 тэй гэсэн чат ирсэн. Тэр үед нь би нөхрөө байна гэж бодоод тийм гэсэн хариу өгсөн. Тэгсэн чинь дараа нь нэвтрэх нэр, код нь юу билээ гэхээр нь би 87101519, estima тэгээд машины дугаар гэж хэлсэн. Ингээд дахиж чат ирээгүй. Ингээд оройны 16 цаг 59 минутад миний Хаан банкны 50224110** дугаартай данснаас 5519056346 гэсэн данс руу Ganbat гэсэн гүйлгээний утгаар 250,000 төгрөг шилжүүлэгдсэн байсан. ... Миний данс руу 183.81.170.46 гэсэн IP хаягаар компьютероор нэвтэрсэн байсан. ” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/

“... 250,000 төгрөгөө нэхэмжилнэ. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 103-104 дэх тал/

 

Хохирогч Б.Батцэцэгийн “2019 оны 12 дугаар сарын 07-ны орой миний төрсөн дүү Б.Одманлайн фейсбүүк хаяг руу үл таних хүн нэвтэрч над руу чат бичсэн. Тэгээд би дүү гэж бодон чат бичиж харилцсан. Тэгсэн чинь надаас Хаан банкны интернэт банк байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлэн өөрийнхөө Хаан банкны 50331499** дугаарын дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг өгсөн. Тэгсэн чинь миний дансаар 3 удаа гүйлгээ хийсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/

 

Хохирогч Г.***ын “...манай аав Ганзориг Турк улсад амьдардаг юм. Тэгээд миний хүү 50331499** дугаарын данс руу 500,000 төгрөг хийчих, миний таньдаг хүн зээлээч гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу нь интернэт банкаар 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн чинь дараа нь аав залгаад нөгөө мөнгө зээлсэн хүн чинь фейсбүүк хаягаа хакердуулсан, өөрөө биш байсан гэж байна лээ гэж надад хэлсэн.

... Би өөрийнхөө Хаан банкны 5020919819 дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 47 минутад Хаан банкны 50331499** дугаарын Батцэцэг гэдэг хүний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/

 

Хохирогч А.***ийн “... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байрны 45 тоотод гэртээ байж байхад Австри улсад амьдардаг манай төрсөн эгч *** нь фейсбүүк чатаараа чамд мөнгө байна уу гэхээр нь би хэдэн төгрөг гэсэн чинь 400,000 төгрөг гэхээр нь би надад бэлэн 100,000 төгрөг л байна гэж хэлсэн чинь наад мөнгөө Монголд байгаа О.*** гээд хүний данс руу явуулчих би мөнгөө маргааш өгнө гээд над руу 50306379** гэсэн дансны дугаар өгөөд гүйлгээний утга дээр нь Ганбат гээд явуулчих гэхээр нь тухайн данс руу гүйлгээний утга дээр нь Ганбат гэж бичээд явуулсан. Харин тэр өдрөө *** эгчтэй орой нь утсаар яриад болсон зүйлийн талаар хэлтэл би хэн рүү ч тийм мөнгө хэрэгтэй байна гэсэн чат явуулаагүй, би биш шүү дээ миний фейсбүүкээр өөр хүн орсон байна. Би фейсбүүк рүүгээ орж чадахгүй байгаа гэж надад хэлэхээр нь би өөрийгөө залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” гэсэн мэдүүлэг. / 3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/

“... О.*** гэх хүний дансанд 100,500 төгрөгийг шилжүүлж өгсөн болохоор одоо 100,500 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/

“... Манай эгч *** 2006 онд Австри улс руу явсан. Түүнээс хойш Монгол Улсад ирээгүй. Ойрын хугацаанд ирэхгүй. 100,500 төгрөгөө нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/

 

Хохирогч Б.***ын “... 2019 оны 111 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг 00 минутын үед манай дүү Жамсранжавын ***ын өөрийнх нь хэрэглэдэг фейсбүүкийн Ж.*** гэсэн нэртэй хаягаас миний Shagaihan Bbmiigaa гэсэн хаяг руу 200,000 төгрөгийн өглөгтэй байгаа юм, та тэр хүний данс руу 200,000 төгрөг шилжүүлээч, энэ нөгөө хүний данс 5753817688 *** гэсэн нэртэй, та ***аас гээд мөнгө шилжүүлээд өгөөч, би таны мөнгийг орой эргүүлээд өгье гэсэн утгатай зурвас ирсэн.

   ... Би тус *** гэсэн нэртэй 5753817688 дугаартай Хаан банкны данс руу 200,000 төгрөгийг 16 цагийн үед Баянзүрх дүүргийн *** хороо Тэнгэр худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн.

   ...Харин 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Ж.*** гэсэн нэртэй фейсбүүкийн хаягаас миний Shagaihan Bbmiigaa хаяг руу Сайн уу эгээ, Сараа платье авах гээд болдоггүй, та надад дахиад 200,000 төгрөг зээлээч би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмнөх зээлсэн 200,000 төгрөгтэй нийлээд 400,000 төгрөг танд өгье, ***ийн 5550067959 гэсэн данс руу 200,000 төгрөг хийгээрэй гэсэн утгатай зурвас ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал/

 

   Хохирогч Ж.***ын “... Би дахин өөрийн Ж.*** гэсэн нэртэй фейсбүүк хаягт нэвтэрч чадаагүй байна. Тэгээд би тэр даруй надад мөнгө гуйвал өгөх, дансаар шилжүүлэх боломжтой хүмүүс рүүгээ утсаар холбогдсон. Тэгтэл манай эхнэр ***ийн эгч Б.***аас нийтдээ 400,000 төгрөг, манай ээж О.Хандын төрсөн дүү болох О.Санжаа***гээс 300,000 төгрөг, манай ээж О.Хандын төрсөн дүү болох О.Долгор***гээс 100,000 төгрөг дансаар авч бусдад шилжүүлсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал/

 

   Хохирогч Б.***гийн “... 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед миний үүрээ гэснэ нэртэй фейсбүүк хаягийн нууц үг солигдож орж болохгүй байсан. Тэгээд би нөхөр Баттулга руу утсаар залгаж миний фейсбүүк хаяг орж болохгүй байгаа талаар хэлэхэд нөхөр Баттулга чиний фейсбүүк хаягаас сая надаас мөнгө гуйсан ш дээ, мөнгө хэрэг болоод байна, над руу 400,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж чат ирсэн. Чи бичээгүй юм уу гэж хэлсэн.

   ... Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байхад манай хамаатны *** гэж хүүхэд утсаар яриад танд мөнгөний хэрэг болсон юм уу танай фейсбүүк хаягаас сая над руу мессеж бичээд гар утас худалдаж авах гэсэн юм гэж 400,000 төгрөг, дараа нь дутчихлаа гэж 150,000 төгрөгийг данс руу шилжүүлж авсан. Маргааш буцаагаад өгнө гэж чатаар мессеж ирсэн гэж хэлсэн. Тэгээд ямар данс руу мөнгө шилжүүлсэн талаар лавлаж асуухад Хаан банкны 50008300** дугаарын *** нэртэй хүний данс руу нийт 550,000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэлсэн.

   Үүний дараа 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний танил *** гэж хүний над руу утасдаад мөнгөтэй болсон уу гэж асуусан. Тэгээд ямар учиртай мөнгө билээ гэж лавлахад чи надаас 300,000 төгрөг зээлсэн шүү дээ, чи мөнгөтэй болохоороо эргүүлж өгнө гэж фейсбүүк чатаар бичсэн талаар хэлсэн. Тэгээд би болсон асуудлаа тайлбарлан хэлж ямар данс руу мөнгө шилжүүлсэн талаар лавлахад Хаан банкны 50464871** дугаарын *** нэртэй данс руу шилжүүлсэн талаар хэлсэн.

   ... Надад бол ямар нэгэн хохирол байхгүй. Нөгөө мөнгөө алдсан хүмүүст нийтдээ 850,000 төгрөгийн хохирол үүссэн байгаа. Эдгээр хүмүүс надаас мөнгөө асууж бага зэрэг үл ойлголцох зүйл гарч байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 165-168 дахь тал/

 

   Хохирогч Б.***ын “... 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг өнгөрч байхад миний фейсбүүк хаягт мөнгө зээлээч, мөнгөний хэрэг гараад байна гэж найз Б.***гийн Uuree гэсэн фейсбүүк хаягаас мессеж ирэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд Үүрээ фейсбүүкээсээ илгээсэн 50464871** дугаарын данс руу Uuree гэсэн утгаа бичээд өөрийн Хаан банкны 50244613** данснаас 200,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн.

   ... Надад гомдол санал байхгүй. Одоо учирсан хохирлоо л нөхөн төлүүлээд авчихмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. / 3 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/

 

   Хохирогч У.***ийн “... Б.***гийн Uuree Uuree гэсэн хаягаас I phone X загварын гар утас ломбардаас хямдхан авах гэсэн юм, 400,000 төгрөг түр байвал зээлээч, нөхрийг ирэхээр маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд дансны дугаараа явуул гэж хэлэхэд 50008300** *** гэсэн дансыг явуулсан. Тэгэхээр нь таны данс биш байна ш дээ гэж хэлэхэд надад Хаан банкны данс алга, найзынхаа дансыг явууллаа гэхээр нь би 400,000 төгрөгийг өөрийн 57451017** дугаартай Хаан банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд үүнээс 10-20 минутын дараа мөн Uuree Uuree гэсэн хаягаас утсаа авах гэсэн чинь мөнгө хүрэхээ байчихлаа, дахиад 150,000 төгрөгийг 50008300** *** гэсэн данс руу шилжүүлээч гэхээр нь 150,000 төгрөгийг мөн өөрийн Хаан банкны данснаас шилжүүлчихсэн.

   ... Надад гомдол санал байхгүй. Одоо учирсан хохирлоо л нөхөн төлүүлээд авчихмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал/

 

Хохирогч Л.***ын “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди гар утас худалдааны төв дээр ажил дээрээ байж байхад 14 цаг 44 минутын орчим миний өөрийн 50771080** гэсэн дугаарын Хаан банкны данснаас эхлээд 50249200** гэсэн дугаарын данс руу 1,850,000 төгрөг, дараа нь 59160257** гэсэн данс руу 950,000 төгрөг, дараа нь 50576474** гэсэн дугаарын данс руу 743,600 төгрөгийн гүйлгээ хийгдэж миний данснаас нийтдээ 3,543,600 төгрөгийн зарлага гарсан юм.

Миний данснаас мөнгө гарснаас хойш ойролцоогоор 5 минутын дараа 50249200** гэсэн дугаарын данс руу шилжсэн 1,850,000 төгрөг буцаалт гэсэн утгатай орж ирсэн. Дараа нь 50576474** гэсэн дугаарын данснаас 743,600 төгрөг орж ирсэн бөгөөд харин 59160257** гэсэн дугаарын данс руу шилжсэн 650,000 төгрөг буцаж орж ирээгүй.

... Тэгээд би яагаад мөнгө данснаас гараад байгаа юм бэ гэж банкнаас асуухад таны хамтран эзэмшигч Зориг гэх хүний интернэт банкнаас холбогдон зарлага гараад байна гэж хэлсэн. Тэгээд би Зориг руу залгаж асуухад би мэдэхгүй, би гадаадад байна гэж хэлсэн.

Зориг бол манай үеэл дүү болох ***ийн нөхөр байгаа юм. Зориг нэлээн хэдэн жилийн өмнө Америкийн нэгдсэн улс руу визэнд орохдоо надтай хамтран эзэмшигч болж байсан. Зориг миний интернэт банкны нууц үгийг мэдэхгүй, тухайн дансыг ч ашигладаггүй. ...” гэсэн мэдүүлэг. / 3 дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал/

“... Одоо 950,000 төгрөг дутуу байгаа. 950,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. / 4 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/

 

Хохирогч Э.***гийн “2019 оны 9 дүгээр сард миний ашигладаг Жоохноо Галаа гэсэн нэртэй фейсбүүк хаяг гэнэт нэвтэрч орохоо больчихсон, код нь солигдчихсон байсан. Тэгээд ажил дээрээ ирээд өөрийнхөө фейсбүүк хаягийг нэвтэрч орохоо больчихлоо гээд гар утас завсарчингуудаас асуухад миний хаягийг хакердаж кодыг нь сольсон байна гэж хэлсэн. Удалгүй *** миний утас руу залгахаар нь аваад ярихад чиний фейсбүүкээр над руу чат бичиж миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг аваад яагаад блоклочихоо вэ гэж хэлэхээр нь би фейсбүүк хакердуулсан гэдгээ ***д хэлсэн.

... Надад гаргах гомдол санал байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 235-236 дахь тал/

 

Хохирогч О.Долгор***гийн “... Тэгэхээр нь надад 100,000 төгрөг л байна гэж хэлэхэд байгаа мөнгөө явуулчих гээд 55500679** дугаарын данс явуулсан. Би тус данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *** над руу залгаад би фейсбүүкээ алдсан гэж хэлсэн.

... Би 100,000 төгрөгөө нэхэмжилнэ. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/

 

Хохирогч Ц.***ын “... Надад маш их тус болж байсан эгч *** 300,000 төгрөг яаралтай хэрэг болсон гэнээ, чамд мөнгө байвал шилжүүлчих гэж чат ирсэн. Түүний дагуу би найзтайгаа чатаар харилцаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 51740341** дугаарын Хаан банкны данснаас 50306379** дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. 1-2 хоногийн дараа манай найз Солонго надтай холбогдож *** гэдэг хүн нь фейсбүүкээ алдсан талаар хэлсэн. Манай найз Солонго одоо Австри улсад оршин сууж байгаа. Монгол Улсад ирэх болоогүй. Харилцсан чатаа устгачихсан. Би хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. 300,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/

 

Хохирогч О.Санжаа***гийн “... эхнэрийн төрсөн өдөр болоод байна, мөнгө байна уу, цалин буухаар өгье гэж хэлэхээр нь хэд хэрэгтэй юм бэ, дансны дугаараа явуул гэхэд 55500679** дугаарын данс явуулахаар нь би 300,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь манай эгч Долгор*** *** фейсбүүк хаягаа алдсан талаар надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Хохирогч М.***ийн “... Манай нөхрийн фейсбүүк хаягаас чат ирсэн тул би нөхрийгөө байна гэж бодоод интернэт банкныхаа нууц үг, нэвтрэх нэрийг чатаар явуулсан. Фейсбүүкт харилцсан чатаа устгачихсан. Одоо байхгүй. Миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч миний дансыг ашиглан бусдаас мөнгө авч бусдад шилжүүлсэн. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. / 4 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал/

 

Хохирогч Э.Ганбатын “... Би Э.Ганбат гэсэн нэртэй фейсбүүк хаяг ашигладаг байсан. Тус хаягийг 2019 оны намар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах нуурын уурхайд ажиллаж байх үедээ зүгээр ашиглаж байгаад гэнэт ашиглаж болохоо больсон. Тус хаяг руу дахин нэвтэрч орж чадаагүй.

... Надад гаргах гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/

 

Хохирогч Ч.***гийн “... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Холбооны Бүгд Найрамдах Герман улсад амьдардаг миний төрсөн эгч Ч.Тунгалаг***гийн Tuya Chimed нэртэй фейсбүүкийн чатаар Монгол руу мөнгө шилжүүлээд өг гэсэн утгатай мессеж ирсэн. Би үүний дагуу 50572878** гэсэн ээж Оюунчимэгийн данснаас 53001414** гэсэн *** гэсэн нэртэй Хаан банкны данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 800,000 төгрөг бол миний мөнгө байсан. Удалгүй манай эгч Ви чатаар над руу холбогдож би фейсбүүк рүүгээ орж чадахгүй байна, миний фейсбүүкээр өөр хүн ороод бусдаас мөнгө нэхээд байна, чи өгөөгүй биз гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.

Миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. / 5 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/

 

Хохирогч А.***ын “...Миний Sodmaral Az-Ikh нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 49 цагийн үед Улаанбаатар их дэлгүүрийн дотор явж байхад манай аав над руу залгаад чиний дансны дугаар чинь болохгүй байна гэж хэлэхээр нь юун дансны дугаар вэ гэж асуухад чи мөнгө асууж чат бичээ биз дээ гэж хэлсэн. Би гайхаад өөрийнхөө фейсбүүк рүү ороод харахад хүмүүс рүү сүүлд бичсэн чатуудыг устгачихсан байсан учраас өөрийн фейсбүүк дээрээ мөнгө зээлээч гэж чат бичвэл би биш шүү гэсэн утгатай пост хийсэн. Удалгүй манай найз Энхмаа залгаад чи над руу мөнгө асууж чат бичихээр нь би чиний өгсөн данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн ш дээ гэсэн.

... Надад ямар нэгэн мөнгөний хохирол учраагүй. Харин миний фейсбүүк хаяг руу миний зөвшөөрөлгүй нууцаар халдаж миний өмнөөс найзууд руу чат бичиж тэр дундаас манай найз Энхмаа мөнгө шилжүүлэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. / 5 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал/

 

Хохирогч Т.Энхмаагийн “... миний найз А.***ын фейсбүүк хаягаас 19 цаг 46 минутад найздаа 600,000 төгрөг зээлээч гэж чат бичихээр нь надад 400,000 төгрөг байна гэхэд Sodmaral Az-Ikh-ын фейсбүүкээс Төрийн банкны 3810003765** дугаарын данс руу 400,000 төгрөгөө явуулчих гэхээр нь би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 47505554** гэсэн дугаарын данснаас 400,000 төгрөг явуулсан. Удалгүй А.*** над руу утсаар залгаад миний фейсбүүкээр хүн ороод мөнгө залилаад байна гээд Цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 224-225 дахь тал/

 

Хохирогч Д.***ийн “...Миний Idermunkh Senden нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө үл таних хүн хууль бусаар нэвтэрч манай хүү болон найзууд руу чат бичиж мөнгө гуйсан байсан. Манай нутгийн дүү *** намайг байна гэж бодоод 300,000 төгрөг, мөн *** гэх танил дүү 400,000 төгрөгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн байсан.

... Санал хүсэлт байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал/

 

Хохирогч Г.***ын “... 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танил ах С.***ийн Idermunkh Senden нэртэй хаягаас мөнгө зээлээч Мобайл банк болохгүй байна гэрээс гараад шилжүүлчихье 1 цаг болох байх, Хаан банкны 53006562** тоот данс руу эхлээд 400,000 төгрөг зээлчих гэж байснаа дараа нь 1,400,000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэж хэлээд Хаан банкны 53006592** тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа С.*** өөрийн фейсбүүк хаягаа хакердуулсан хүмүүсээс мөнгө асуувал битгий өгөөрэй гэсэн пост оруулсан байсан тул С.*** ах руу залгаад бусдад залилуулсан талаар мэдсэн.

Бусдад залилуулсан 400,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/

 

Хохирогч Л.***ийн “... 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танил ах С.***ийн Idermunkh Senden гэсэн хаягаас мөнгө зээлээч өдөр 2 цаг гээд эргүүлээд өгье яаралтай 400,000 төгрөг гэсэн утгатай фейсбүүкийн чат явуулахаар нь надад 320,000 төгрөг байна, та хурдан эргүүлээд өгөөрэй би наад мөнгөөр чинь юм авах гэж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд дансаа гэхэд Д.****** гэсэн хүний Хаан банкны 53006592** тоот дансыг явуулсан. Би дээрх данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн.

... Бусдад залилуулсан 300,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 52 дахь тал/

 

Хохирогч Ш.***гийн “... Би *** Шаймурат нэртэй фейсбүүк хаягтай юм. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэж санаж байна Кока кола шагналын сан гэсэн гарчигтай зүйл ирэхээр нь тийшээ орчихсон юм. Тэгтэл 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн фейсбүүк рүү ороход автоматаар гараад байсан. Тэгээд гайхаад байж байтал манай найз *** над руу залгаад би чам руу 500,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би биш ээ, өөр хүн миний хаягаар ороод байна гэж хэлсэн юм. ***ээс өөр найз мөнгө шилжүүлээгүй байсан. ... Санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал/

 

Хохирогч М.***ийн “... 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед миний фейсбүүкийн найз *** Шаймурат над руу мөнгө зээлээч гэсэн чат ирүүлсэн. Би түүний дагуу Ш.***гаас асуулгүй түүний явуулсан 50131138** дугаарын данс руу 500,000 төгрөгийг 2888632043 гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд удалгүй найзтайгаа холбогдож хүнд залилуулсан талаар мэдсэн. Миний хувьд өөрийн 500,000 төгрөгийг олж авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б.***гийн “... 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед миний LineMongolbet999 гэсэн нэртэй фейсбүүк чат руу *** Э. Гэсэн нэртэй хэрэглэгчээс холбогдож Linebet нэртэй бооцооны сайтын дансыг цэнэглүүлэх хүсэлт гаргасан. Би түүний дагуу өөрийн 5013113844 дугаарын дансыг өгсөн ба миний данс руу 50377683** данснаас 500,000 төгрөгийг 288632043 гэсэн утгаар шилжүүлсэн. Би тэр даруй 288632043 дугаарын Line bet нэртэй бооцооны сайтын дансыг цэнэглэж өгсөн. ... Уг үйлдлээс болж надад 500,000 төгрөгийн хохирол учирсан тул миний хохирлыг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 184 дэх тал/

 

Хохирогч Э.***гийн “...Би Э.*** нэртэй фейсбүүк хаягтай байсан боловч 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бусдад алдсан. Тухайн үед миний Khuslen10**@yahoo.com мэйл хаягаар орж фейсбүүк болон Хаан банкны интернэт банк руу хууль бусаар орчихсон байсан. Ямар хүн ороод байсныг би мэдэхгүй. Миний Хаан банк дахь 5075266956 дугаарын данснаас 20,000 төгрөг алдагдсан ба миний дансаар маш их гүйлгээ дамжуулж хийсэн байсан.

Надад мөнгөн хохирол гэвэл 20,000 төгрөгийн хохирол учирсан. Мөнгөн хохирлоос гадна миний фейсбүүк, мэйл хаяг Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бүгдийг нь алдаж өөрчлүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал/

 

Хохирогч О.***ын “... 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед манай дүүгийн найз *** фейсбүүкийн чатаар мөнгө байна уу орой өгье гэж хэлсэн. Би тэр үед хэдэн төгрөг хэрэгтэйг асууж Б.*** гэсэн хүний 53003758** дугаарын данс руу 200,000 төгрөгийг Khuusk гэсэн утгаар шилжүүлсэн. Удалгүй ***гийн фейсбүүк рүү ороход намайг блоклосон байсан. Тэгээд гайхаад дүүгээрээ ***тай холбогдоход фейсбүүк хаягаа бусдад алдсан гэж хэлсэн. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 238 дахь тал/

 

Хохирогч М.***ын “...Би Өвөрхангай аймагт амраад байж байхад буюу 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагийн үед сүлжээгүй газарт очоод орой 17 цагийн үед сүлжээ ороход өөрийнхөө М.Н. *** нэртэй фейсбүүк хаяг руугаа орох гэтэл болохгүй алдаа заагаад байсан учраас нууц үгээ мартсан гэдэг сонголтыг дарж өөрийнхөө утасны дугаар руу нууц үг солих нууц кодыг авч нууц үгээ солиод фейсбүүк рүүгээ нэвтэрч орсон. Тэр өдрийн орой аавын дүү *** эгч над руу чатаар мөнгөө олсон уу гэж асуусан. Би юун мөнгө вэ гэхэд чи надаас орой өгнө гээд 200,000 төгрөг зээлж авсан гэсэн. Би мөнгө аваагүй гэдгээ хэлээд өөрийн фейсбүүк хаяг хэсэг хугацаанд орж болохгүй байсан, нууц үгийг нь өөрчилчихсөн байсан гэдгээ *** эгчид хэлээд *** эгч цагдаад хандсан.

... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал/

 

Хохирогч Д.***ын “... Миний төрсөн ахын хүүхэд М.*** гэх охин дүүгийн М.Н.*** гэж фейсбүүк надаас миний фейсбүүк чат руу танаас юм гуйя гэхээр нь би юу вэ гэсэн чинь 200,000 төгрөг зээлээч, би орой өгье гэсэн. Тэгэхээр нь би орой өгөх юм уу гэж асуусан чинь 5-6 цагийн үед хийнэ гэсэн. Тэгээд над руу 51201799** Хаан банк гэсэн чат явуулсан. Тэгээд би 200,000 төгрөгийг интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Данс эзэмшигчийнх нь нэр ***э гэж гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал/

 

Хохирогч Э.***гийн “... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчимд би ажил дээрээ байхдаа өөрийн ашигладаг Э.Саран*** гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу орох гэж байхад алдаа заагаад орж болохгүй байсан тул өөрийн фейсбүүк хаягаа бусдад алдсан байж магадгүй гэж бодоод өмнө нь өөрийнхөө ашигладаг байсан Ивээлт С нэртэй фейсбүүк хаяг руу ороод миний ашигладаг Э.Саран*** нэртэй фейсбүүк алдагдсан, мөнгө гуйсан мессенжер чат ирвэл битгий мөнгө шилжүүлээрэй гэсэн утгатай пост бичиж үлдээсэн юм.

...Миний Төрийн банкны 261201142** дугаартай дансаа шалгаж үзэхэд миний данс руу Э.*** ахын эзэмшлийн 54053782** дугаартай Хаан банкны данснаас 700,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байсан бөгөөд тус 700,000 төгрөг нь миний Төрийн банкны данснаас зарлага хэлбэрээр гараад манай танил Батбаяр овогтой Билгүтэй гэх залуугийн эзэмшлийн 54190229** дугаарын Хаан банкны данс руу шилжиж орсон байсан юм. Түүний дараа тус 700,000 төгрөг Б.Билгүтэйгийн Хаан банкны данснаас дахин зарлага хэлбэрээр гарч Ж.*** гэх хүний эзэмшлийн 57505651** дугаарын Хаан банкны данс руу шилжин орсон байсан юм. Мөн Б.Билгүтэйгийн Хаан банкны дансанд байсан 386,000 төгрөг, Э.Жаргалсайхан гэх хүний эзэмшлийн 62051096** дугаарын Голомт банкны данс руу шилжиж орсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 128-129 дэх тал/

 

Хохирогч Э.***гийн “...Э.***гийн ашигладаг Э.*** гэсэн фейсбүүк хаягийн мессенжер чатаас миний фейсбүүк хаягийн мессенжер чат руу орой гүйлгээ хаах хүртэл зээлэх 700,000 төгрөг байна уу гэсэн утгатай чат ирэхээр нь би дансаа явуул гэж хариулахад тэрээр Э.***гийн эзэмшлийн 2612001142** дугаарын Төрийн банкны дансыг явуулахад нь би түүнийг Э.***г өөрөө мөн байна гэж итгээд түүний данс руу тухайн өдрийнхөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 05 минутад өөрийнхөө эзэмшлийн 54053782** дугаарын Хаан банкны данснаас 700,000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/

 

Хохирогч Б.Билгүтэйгийн “... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 08 минутад ***гийн 261300114** дугаартай Төрийн банкны данснаас 700,000 төгрөг ороод 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 12 минутад 710,000 төгрөг болоод Хаан банкны 57505651** Ж.*** гэсэн хүний данс руу zeel гэсэн утгатай мөнгө орсон байсан. Мөн Голомт банкны 32051096** Жаргалсайхан гэх хүний данс руу Huske гэсэн утгатай мөнгө миний данснаас 386,000 төгрөг бас орсон байсныг би тэгэхэд мэдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /7дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал/

 

Хохирогч Н.***гийн “... Бид нарыг Энхзуслан амралтын газраас ирдэг өдрийн өглөө би өөрийнхөө фейсбүүк хаяг руу орох гэсэн боловч болохгүй байсан бөгөөд тухайн үед би өөрийн фейсбүүк хаяг руу орох гэсэн боловч болохгүй байсан бөгөөд тухайн үед би Энхзусланд сүлжээ муу болохоор фейсбүүк орж болохгүй байгаа юм байхдаа гэж бодоод нэг их тоолгүй орхисон.

... Улмаар орой нь би ангийн охин Д.***гийн машин дотор хийж үлдээсэн цүнхээ авах гээд 20 цагийн орчимд Д.***тай уулзахад тэрээр чи найзаасаа зээлсэн мөнгөө хурдан өгөөрэй, би зээлээ төлөх хэрэгтэй байгаа шүү гэж хэлэхэд нь би би чамаас хэзээ мөнгө зээлсэн юм бэ гэж асуухад тэрээр чи 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийнхөө ашигладаг Nanzad Tuya гэсэн нэртэй фейсбүүкийн хаягийнхаа мессенжер чатаас миний ашигладаг Ш.Ц.Ма гэсэн нэртэй фейсбүүк хаягийнхаа мессенжер чат руу зээлээ төлөх гэсэн юмаа, чи надад 319,000 төгрөг зээлчих гэж гуйхаар нь би чиний явуулсан 55920623** дугаарын Хаан банкны данс руу 319,400 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн.

...Түүний дараа манай найз С.***э өөрийнхөө ашигладаг Nomin-Erdene Sugarjav гэсэн нэртэй фейсбүүк хаягийн мессенжер чатаас миний фейсбүүк хаягийн мессенжер чат руу чи надад зээл төлөөд өгөх боломж байна уу зээлээ төлөөд буцаагаад мөнгийг чинь өгье, данс руу 319,000 төгрөг хийгээрэй гэж хэлэхээр чинь би чамайг гэж бодоод 55920623** дугаарын Хаан банкны данс руу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд 319,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Мөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд 55920623** дугаартай Шинэсар гэх хүний дансыг ашиглаад миний нэрийг барьж Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдардаг манай найз Т.Мөнхбатаас 319,000 төгрөг залилж авсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал/

 

Хохирогч С.***ийн “...Тухайн үед би Н.***д мөнгө зээлэхийг зөвшөөрч хэдэн төгрөг хэрэгтэй юм гэж асуухад 300,000 төгрөгийн зээл төлнө, хүүтэйгээ нийлээд 319,000 төгрөг болно гэж хэлээд над руу 55920623** гэсэн Хаан банкны данс явуулсан. Уг данс руу би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд өөрийнхөө Төрийн банкны интернэт банк үйлчилгээг ашиглаж 319,000 төгрөг шилжүүлсэн юм. ... Надад одоогийн байдлаар 319,000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал/

 

Хохирогч Д.***гийн “... Тухайн үед би Н.***д мөнгө зээлэхийг зөвшөөрч хэдэн төгрөг хэрэгтэй юм гэж асуухад 300,000 төгрөг хэрэгтэй хүүтэйгээ нийлээд 319,400 төгрөг болно гэж хэлээд над руу 55920623** гэсэн Хаан банкны данс явуулсан. Тэгээд би уг данс руу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Хас банкны мобайл банкаар 319,400 төгрөг шилжүүлсэн. ...Надад одоогийн байдлаар 319,400 төгрөгийн хохирол учирсан. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал/

 

Хохирогч М.Нямжавын “...2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбай дээр найзыгаа хүлээгээд сууж байх үед фейсбүүкийн найз Даваа***гийн ***аас 387,000 төгрөг зээлээч, зээлээ төлөх гэсэн юм гэсэн утгатай чат ирүүлсэн. Би түүний дагуу 53011758** дугаарын данс руу өөрийн 54009176** дугаарын данс руу 387,000 төгрөг шилжүүлсэн. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 61 дэх тал/

 

Хохирогч Д.***ын “Би 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр миний фейсбүүкт үл таних хүн хууль бусаар нэвтэрч миний найз М.Нямжаваас 387,000 төгрөг шилжүүлэн авч надад болон манай М.Нямжавт хохирол учруулсан учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Гомдол санал гээд байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал/

 

Хохирогч Б.***гийн “...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний бие Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан юм. Тухайн үед би Хаан банканд данс эзэмшиж интернэт ашигладаг байсан юм. Тухайн өглөө миний 5029863118 тоот дугаарын данснаас 50346117**, 56530390**, 57541180** гэсэн 3 данс руу нийт 1,992,500 төгрөг шилжүүлж авсан байна. Миний хувьд тухайн данснууд хэнийх болохыг мэдэхгүй.

... мэйл хаягаар нэвтрээд тэндээс миний интернэт банкны нэвтрэх нэр нууц үгийг сольж мөнгө шилжүүлж авсан юм шиг байсан. Тухайн үед мөн миний фейсбүүк хаягт нэвтэрсэн юм билээ.

... Миний интернэт банканд нэвтэрсэн хүнийг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 197 дахь тал/

“... Би 1072 хувьцаа шалгах гэсэн линк дээр нь дарж өөрийн фейсбүүк нэр, нууц үгээ бүртгүүлж байсан. Яг тухайн үеэр л байх. Өдрөө сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /11 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал/

 

Хохирогч Т.***ын “... *** аниа миний данснаас 300,000 төгрөг гарчихлаа танаас чат ирсэн гэж хэлсэн. Юу яриад байгаа юм бэ би одоо л сүлжээнд гарч байна. Надаас юу гэж чат очсон юм гэж асуухад Хаан банкны данс нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ өгчих эгч нь хүнээс мөнгө авах гэсэн юм миний интернэт банк болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би чи эхлээд над руу залгаж асууж байж өгөхгүй яасан юм, Хаан банкнаас асуу болохгүй бол 1 дэх өдөр цагдаа дээр очоод хэл гэж хэлсэн.

... Надад гомдол санал байна. Миний хувийн нууцад халдаж, миний нэрийг барин бусдыг хохироосонд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээг авах ёстой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/

 

Хохирогч Г.***гийн “... 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт байх гэртээ байж байсан чинь Tumurhuyag Luvsandagva гэсэн манай эгчийн фейсбүүк хаягаас интернэт банк болохгүй байна, эгчдээ интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ өгөөч эгч нь хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлээд би эгчдээ данс, нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн. Тухайн өдөр би хүнээс мөнгө авах ёстой байсан юм. 20 цаг 22 минутад надад мөнгө өгөх ёстой байсан хүн миний 50571908** гэсэн Хаан банкны данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 20 цаг 35 минутад миний гар утсанд мессеж ирээд үзсэн чинь данснаас 300,000 төгрөгийн зарлага гарсан байсан.

...Би өөрийн 300,000 төгрөгөө буцааж авмаар байна, Миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/

 

Хохирогч Э.***ийн “...Би гэртээ байж байхад 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Э.Солонго*** над руу залгаад чи над руу түр зээлэх мөнгө байна уу гэж чат бичсэн үү гэж асуухаар нь үгүй гэсэн ямар сонин юм бэ гээд өөрийнхөө фейсбүүк рүү орох гэтэл болохгүй байсан.

... Харин манай хүүтэй хамт сурдаг ангийнх нь найзын ээж Мягмар*** гэдэг хүн рүү чат бичиж Мягмар***гийн нөхөр өөрийнхөө данснаас 300,000 төгрөгөөр нийт 2 удаа 600,000 төгрөг шилжүүлсэн байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал/

 

Хохирогч Д.***гийн “... би зөвшөөрөөд 50325041** гэсэн Хаан банкны данснаас мобайл банк ашиглаж Чимгээ гэсэн хүний явуулсан 53012743** гэсэн *** гэсэн данс руу Чимгээгээс гэж шилжүүлсэн. Чимгээ чат бичихдээ утгыг нь тэгж хийгээрэй гэсэн. Тэгээд шилжүүлчхээд байж байхад 600,000 төгрөг гэж бичих гэж байгаад 300,00 гээд бичсэн байна гэнээ, дахиад 300,000 төгрөгийг шилжүүлчих гэнээ гээд манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би дахиад тэр *** гэсэн данс руу нь 300,000 төгрөгийг мобайл банк ашиглаж шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал/

 

Хохирогч С.***ийн “... Би өнөөдөр өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр гудамжинд байрлах 933 дугаар ус түгээх худагт ажилладаг бөгөөд ажил дээрээ өдрийн 14 цагийн үед фейсбүүк хаягаараа орж байгаад хаагаад гарчхаад ажлаасаа гараад явж байхад ах Энхдотно над руу залгаад хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд асуутал чи надаас 150,000 төгрөг хийчих, ээжийн хагалгаа болчихлоо гэж чатаар юм бичээ биз дээ гэхээр нь би гайхаад та юу яриад байгаа юм, ээжийн хагалгаа ирэх долоо хоногт шүү дээ өчигдөрхөн утсаар яриа биз дээ гэж хэлээд фейсбүүк хаяг руугаа орох гэтэл орж болохгүй байсан юм.

...Тэгсэн 16 цагийн үед *** миний утас руу 88040750 дугаараас орсон уу гээд залгахаар нь юу орсон уу гэж асуусан чинь чи найзаасаа 223,000 төгрөг зээлчих гээд чиний чатаар ирэхээр нь би 50752669** *** гэсэн данс руу 223,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь *** УШ870406** гэж бичээрэй гэхээр чинь бичээд хийчихсэн ш дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ блок хий гэж хэлээ биз дээ гэсэн чинь чи хакердуулсан гэж хэлээгүй ш дээ, нууц үгээ мартчихсан гээд ороод ирсэн ш дээ, би аваагүй ш дээ цагдаад мэдэгдье гэж хэлээд цагдаа дээр ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 196-198 дахь хуудас/

 “... Миний өөрийн цахим мэдээлэлд халдаж, миний нэрээр хүмүүсээс мөнгө залилж авсан явдалд гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 200 дахь тал/

 

Хохирогч У.***ын “...миний найз ***ийн Oyunsuh Sambuu нэртэй фейсбүүк хаягаас найздаа мөнгө зээлээч, найз нь зээлээ төлчхөөд буцаагаад өгчихье гэсэн чат ирсэн байсан юм. Би түүнээс хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд би 200,000 төгрөг зээлсэн бөгөөд хүүтэйгээ 223,000 төгрөг болсон байна. Чи 50752669** дугаарын *** гэсэн данс руу *** УШ870406** гэсэн утгатайгаар 223,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тухайн 50752669** дугаарын данс руу 223,000 төгрөг шилжүүлсэн юм.

...Би өөрийн шилжүүлсэн 223,000 төгрөгийг буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/

 

Хохирогч Д.***ийн “... ***ийн фейсбүүк чатаар Ари эгч дүүд нь мөнгөний хэрэг гараад байна, би зээлээ хаагаад эргүүлээд зээл аваад мөнгийг чинь өгчихье, надад 180,000 төгрөг хэрэгтэй байна, та 5407048575 дугаарын Ган*** гэдэг хүний данс руу шилжүүлчих, утгыг нь Оюунаа гээд биччих гэхээр нь би өөрийн нөхөр Цэнгэлийн 5035235506 дугаарын данснаас нь 5407045875 дугаарын данс руу 180,000 төгрөгийг Оюунаа гэсэн утгатай шилжүүлсэн юм.

... Би ***ийг гэж бодоод бусдад шилжүүлж алдсан 180,000 төгрөгөө олж авмаар байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. / 9 дэх хавтаст хэргийн 207 дахь тал/

 

Хохирогч С.***н “...ээжийн бие муудчихлаа, яаралтай хагалгаанд оруулах боллоо эмчтэй нь ярьсан хагалгааны төлбөр нэхэгдэж байна, хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь маргааш гээд байна, танд мөнгө байвал одоо яаралтай явуулчих гэхээр нь надад 150,000 төгрөг л байна гэтэл энэ эмчийнх нь данс шүү гээд *** нэртэй 50752669** тоот дансыг өгөхөөр нь би 150,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн.

... Би 150,000 төгрөгөө нөхөн төлүүлчихвэл өөр гомдол санал алга. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал/

 

Хохирогч Б.***ийн “... Би 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн орчимд гэртээ байж байхад 99882526 дугаараас манай үеэл эгч *** над руу залгаад надаас авсан мөнгөө өгөөрэй гэж хэлээд дансны дугаараа мессежээр явуулсан. Би гайхаад юу мөнгө вэ гэж асуухад 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр чи над руу өөрийн фейсбүүк хаягаас чат бичээд Мөнхдорж гэдэг хүний данс руу 280,000 төгрөг шилжүүлж өгсөн ш дээ гэхээр нь би юу болсон талаар ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан юм.

... Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 23-24 дэх тал/

 

Хохирогч Э.***гийн “... дүүдээ яаралтай данс руу мөнгө шилжүүлэх боломж байна уу, орой буцаагаад шилжүүлээд өгье гэсэн. Урьд нь хааяа нэг холбогдож чат бичиж харилцаж байсан болохоор итгээд тухайн гуйсан 280,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 50703872** тоот данснаас Хаан банкны 54313299** тоот данстай Мөнхдорж гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн байдаг.

... Шилжүүлсэн 280,000 төгрөгөө буцаагаад шилжүүлэн авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/

 

Хохирогч Д.***ийн “... Тэгээд фейсбүүк рүүгээ орсон чинь миний фейсбүүк найзуудтайгаа чаталсан чатыг маань устгачихсан байсан. Тэгэхээр нь над руу 5 удаа залгасан байсан *** гэдэн найз маань дахиад залгахаар нь утсаа автал чи фейсбүүкээс над руу сая юм бичлээ, чи надаас мөнгө асуусан уу гэж надаас асуусан. Тэгээд би ерөөсөө болохоо байсан юм байна гээд хүмүүс рүүгээ залгаад асуусан чинь 4 хүнээс нийтдээ 1,480,000 төгрөгийг Хаан банкны 53002903** дугаарын данстай Лхамзавын *** гэдэг хүний данс руу шилжүүлж авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/

 

Хохирогч Д.***ийн “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай төрсөн дүү *** өөрийнхөө Do O Delger нэртэй фейсбүүк хаягаасаа миний Д.О. Цэцэг нэртэй фейсбүүк хаяг руу мөнгө байна уу гэж чат бичсэн хэд юм бэ гэж асуухад 300,000 төгрөг гэхээр нь ямар их мөнгө вэ, нөгөө данс руу чинь уу гэж өөрийнх нь дансыг асуухад энэ данс руу хийчих гээд *** гэдэг хүний 53002903** тоот дансыг өгөхөөр нь тухайн үедээ ямар нэгэн юм бодолгүй ажлынх нь хүний данс юм байх гэж бодоод 300,000 төгрөгийг шилжүүлсэн.

... Би хохирлын 300,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 135-136 дахь тал/

 

Хохирогч Б.***ын “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай үеэл эгч *** өөрийнхөө Do O Delger нэртэй фейсбүүк хаягаасаа над руу зээлэх мөнгө байна уу өдөр 16 цагийн үед буцаагаад өгнө, уул нь 300,000 төгрөг хэрэгтэй байна, хэдийг өгөх боломжтой байна гэж чат бичихээр нь миний дансанд 100,000 төгрөг байна гэтэл тэр мөнгөө шилжүүлчих гээд надад *** гэдэг хүний 53002900317 тоот дансыг өгсөн. Энэ данс руу нь би 100,000 төгрөг шилжүүлсэн.

... Би хохирлын 100,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал/

 

Хохирогч Б.Отгонбаярын “...*** нь миний 20 гаран жил найзалж байгаа дотны найз минь юм. Тэгээд ч өөрийнхөө фейсбүүк хаягаас чат бичсэн учраас би *** мөн гэж итгээд мөнгийг шилжүүлсэн юм.

... Надад 687,000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлын 687,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/

 

Хохирогч Л.***н “... ***ийн Do O Delger нэртэй фейсбүүк хаягаас над руу мөнгө байна уу, онлайн худалдаанаас юм захиалсан юмаа, мөнгө дутаад байна, 16 цагийн үед буцаагаад өгье гэхээр нь би итгээд хаашаа мөнгөө шилжүүлэх вэ гэтэл *** гэдэг хүний 53002903** тоот дансыг өгөхөөр нь би 400,000 төгрөгийг энэ данс руу нь шилжүүлсэн.

... Удалгүй *** өөрөө над руу утсаар яриад чам руу миний фейсбүүк чатаас мөнгө асууж чат бичсэн үү гэхээр нь бичсэн, би чам руу мөнгө шилжүүлсэн гэхэд би бишээ, фейсбүүкээ хакердуулчихсан байна, одоо мөнгө асуувал дахиж битгий өгөөрэй, би цагдаад өргөдөл гаргаж өгнө гэж хэлсэн.

... Надад 400,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгөө бүрэн төлүүлсэн тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 165-166 дахь тал/

 

Хохирогч Н.Туулын “... Миний Tuul Naraa нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 5 дугаар сард санагдаж байна, одоо сар өдрөө санахгүй байна, миний хадам эгч Оюун руу миний өмнөөс мөнгө хэрэгтэй байна, түр шилжүүлээд өгөөч би тань руу маргааш гэхэд буцаагаад өгнө гэж чат бичээд миний Төрийн банкны 1057004236** дугаартай дансны дугаарыг өгөхөд хадам эгч Төрийн банкны данс байхгүй, чи Хаан банкны данс өг гэхэд дахиж чат бичээгүй байсан. ... Санал хүсэлт байхгүй байна” гэсэн мэдүүлэг. / 11 дэх хавтаст хэргийн 143 дахь тал/

 

Хохирогч Г.***гийн “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө өөрийн фейсбүүк хаягаа хэвийн ашиглаж байгаад 12 цагийн үед найз залуугийн хамтаар аавынхаа машиныг угаалгаад буцаад гэртээ ирэхэд найз болох Отгонзаяа 99971347 гэсэн өөрийн дугаараас над руу залгаад чи Баажий /О.***/ эгчээс мөнгө зээлсэн юм уу, яах гэж байгаа юм гэхээр нь юу яриад байгаа юм бэ, би мөнгө зээлээгүй ш дээ гэж хэлсэн. Баажий эгч чамайг 200,00 төгрөг зээлсэн гэж хэлсэн, чи эгчээс мөнгөө аваагүй юм уу, чиний фейсбүүк хаягаас эгч рүү чат бичиж мөнгө авсан байна лээ гэхээр нь өөрийнхөө хаяг руу орох гэсэн боловч нэвтрэх боломжгүй байсан. Олон удаа нэвтрэх нууц үгийг солих гэж оролдож байгаад сүүлд нь сольсон. ...” гэсэн мэдүүлэг. /11 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/

 

Хохирогч Б.***ийн “... 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.*** гэх багын найзын Г.*** гэсэн нэртэй фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утгатай чат ирсэн. Тэгээд надаас 300,000 төгрөг шилжүүлчих гээд над руу 5300089** гэсэн дугаарын П.*** гэсэн хүний Хаан банкны дансны дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би өөрийн 50850642** гэсэн дугаарын данснаас 300,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /11 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/

 

Хохирогч Г.***ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаа алдсан бөгөөд яаж алдсан болохоо мэдээгүй. Миний фейсбүүк хаягаар үл таних хүн ороод кодыг нь солиод найзууд руу маань чат бичээд мөнгө нэхэж байсан. Тэгээд манай найз ***ээс 300,000 төгрөгийг авсан байсан. Би дахин өөрийн фейсбүүк хаягаараа орж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал/

 

Хохирогч О.***ын “...6 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Турк улсаас Tuul Tuul гэсэн фейсбүүкийн хаягаар live хийж бараа нийлүүлдэг хүнтэй өөрийн Zoljargal Ochirbat гэсэн фейсбүүкийн мессенжерээр бараа захиалахаар холбогдсон юм.

... Тэр хүн яг 929,099 төгрөг хийгээрэй, илүү болон дутуу хийж болохгүй шүү гэж байсан. Тухайн өдөр Tuul Tuul гэсэн хаягтай хүн барааны үнийн дүн жагсаалт тоо ширхгийг гаргаад над руу мессенжерээр зургийг нь явуулсан байсан. Би 6 дугаар сарын 18-ны өдрийн өглөө босоод утсаа шалгасан чинь барааныхаа мөнгийг шилжүүлээрэй эгч нь өөрийнхөө мөнгөөр авчихсан гэхээр нь би мөнгийг шилжүүлчихсэн гээд гүйлгээний баримтаа үзүүлтэл надад мөнгө орж ирээгүй эгч нь фейсбүүкээ хакердуулсан байна гэж хэлсэн.

... Би өөрийн шилжүүлсэн 929,099 төгрөгийг буцааж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 242-243 дахь тал/

 

Хохирогч Ж.***ы “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад Турк улсад байх найзын Туул гэх нэртэй фейсбүүк хаягаас найздаа 700,000 төгрөг зээлэх боломж байна уу Монгол руу мөнгө хийх гээд гэсэн чат ирэхээр нь би байна гэсэн чинь Ананд гэсэн нэртэй Хаан банкны 50411890** дугаарын данс руу хийчих, утга дээр нь хутга, бээлий гээд бичээрэй гэхээр нь би хутга бээлий Туулаас гээд 700,000 төгрөг гээд явуулсан. Тэгээд тэр цагаас хойш Туултай холбогдох гээд чадаагүй.

... Удалгүй Сэлэнгэ над руу залгаад Туул эгчтэй холбогдсон, ...700,000 төгрөг шилжиж орж ирээгүй гэсэн, та залилуулсан байх цагдаагийн байгууллагад ханд гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /13 дахь хавтаст хэргийн 90-92 дахь тал/

 

Гэрч Э.***ын “...*** Shadow web хаягаар ороод хүмүүсийн фейсбүүк хаяг руу линкийг нь явуулдаг. Тэгэхээр хүмүүс тэр хаяг руу нь ордог. Тэр үед тухайн хүмүүсийн фейсбүүк нууц үг, нэвтрэх нэр нь орж ирдэг. Тэгээд тэр хүмүүсийг эргүүлээд фейсбүүк хаяг руу нь оруулахгүйн тулд хуурамч мэйл хаяг хийгээд тэгээд хүмүүсийн чатласан чатны түүх дээр нь данс гэж бичээд ороход хүмүүсийн хоорондоо дансаар харьцсан мөнгө, төгрөг өгөлцөж авалцсан түүх нь гарч ирдэг. Тэгээд тэр хүмүүстэй нь чатлаад мөнгө авахаар болдог. Тэгээд тэр мөнгийг тоглоомын хэрэгсэл болох Item зардаг хүмүүс рүү шилжүүлж тухайн хүмүүсээс хэрэгсэл авдаг. Тэр хүмүүстэй чатлаж хэрэгсэл авахдаа харьцдаг фейсбүүк-ын өөр хаягаар чат бичиж авдаг. Тэгээд тэр чатаа шууд устгадаг. Дараа нь тэр тоглоомын хэрэгслээ /Item/ зарж буцаагаад зарж борлуулан мөнгөтэй болдог. ...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/

 

Гэрч Б.***ын “...***тай хааяа хааяа холбож тоглодог. Тэгээд тоглож байгаад тоглоом дээрээ үхэхээр байнга фейсбүүк хаягаа дээшээ, доошоо гүйлгээд байж байдаг. Хүмүүс ер нь тоглож байгаад тоглоом дээрээ үхэхээр хүмүүсийн тоглолтыг хараад суудаг. *** яагаад байнга фейсбүүк рүү ордгийг нь би сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хэргийн хавтас 55-56 дахь тал/

 

Гэрч Э.***ийн “... ***ыг танина. Сүүлийн 2 сарын хугацаанд орж ирж тоглодог болсон. Харин сүүлийн 1 сарын хугацаанд бол бараг өдөр бүр шахуу ирж үйлчлүүлдэг болсон. ... Тоглоод тоглоод л эсвэл интернэт бооцоо тавьдаг. Фейсбүүк ордог байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/

 

Гэрч Д.***гийн “... Тухайн гүйлгээ нь 01 цаг 51 минутад хийгдсэн байсан ба тухайн гүйлгээний хариуд би фейсбүүкийн E.Ganbat гэсэн хаяг руу 151,5 долларын гүйлгээний кодыг явуулж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хэргийн хавтас 65-66 дахь тал/

 

Гэрч О.***ы “Би тэр дансыг эзэмшдэг. Миний энэ дансыг манай найз *** гэдэг залуу ашигладаг. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн дансаар ямар гүйлгээ хийгдсэнийг би сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/

 

Гэрч Э.***гийн “...Тэгэхээр нь би мөнгөнд нь тааруулаад хэрэгсэл item өгье гэж бодож байгаад гэнэт өмнө Ганбат гэсэн хаягаас хэрэгсэл item авч байсан. Тэгээд худалдаж авчхаад блоколчихдог сэжигтэй санагдаад байсан болохоор би 160,000 төгрөгийг нь авчхаад оронд нь хэрэгсэл item өгөөгүй. Чи өөрийнхөө гар утас, жинхэнэ фейсбүүк хаягийнхаа дугаарыг явуул гэж хэлээд өгөөгүй. Тэгээд тэр мөнгө нь дансанд байгаа. ...” гэсэн мэдүүлэг. / 1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/

 

Гэрч Э.***ийн “... 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Norjoo lkh гэх хаягаас үүрээр 6 цаг 13 минутад item зарах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би зарна аа гээд өөрт байгаа item зургуудаа явуулсан. Тэгээд бид хоёр 800,000 төгрөгийн наймаа хийхээр тохиролцож би тэр хүнд өөрийн 51720080** гэх Хаан банзны дансаа явуулсан. Удалгүй миний дансанд 800,000 төгрөг орсон. Тэгээд би дансаа шалгаж үзэхэд Л.Баянтөр гэх хүний данснаас орж ирсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/

 

Гэрч Б.******гийн “...Интернэт тоглоомын item буюу дота тоглоомын хамгаалалт, тухайн тоглож байгаа хүний дэлгэцэн дээр харагдаж байгаа өнгө буюу эффектийг өөрчлөн тухайн тоглож байгаа хүнийг ямар нэгэн байдлаар илүү хүчтэй болгодог тоглоомын хэрэгслийг зардаг юм.

... Тухайн өдөр миний дансанд Ganbat гэдэг гүйлгээний утгаар 250,000 төгрөг орж ирсэн. Би тэр хүнд тоглоомын хэрэгсэл зарсан юм. Тэр хүн надтай Э.Ганбат гэдэг фейсбүүк хаягаар танилцсан юм. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал/

 

Гэрч Д.*** “... Би интернэтэд Akiko*** гэсэн нэртэй steam хаягаар Дота 2 тоглоомыг тоглож тус тоглоомын Item-ыг бусдад 1 ам долларыг нь 2000 төгрөгөөр тооцож зардаг. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Davaasuren *** гэсэн фейсбүүкийн хаягаас Монголын Дота 2 сонирхогчдын клуб гэсэн нэртэй фейсбүүкийн группэд Item зарна гэсэн бичиглэлтэй пост оруулсан юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 02 минутын үед Э.Ганбат гэсэн нэртэй фейсбүүкийн хаягаас миний Davaasuren *** гэсэн нэртэй хаяг руу Item байна уу 200,000 төгрөгт гэх утгатай чат ирсэн. Би түүнтэй энэ талаар зурвас бичиж байгаад 200,000 төгрөгт тааруулж Дота 2 тоглоомын Item шилжүүлсэн. Харин надад 57207795** гэсэн данснаас миний 57538176** гэсэн дансанд 200,000 төгрөг АТМ-с шилжүүлсэн мэдээлэл ирсэн.

... Би тус Дота 2 тоглоомын Item-ыг шилжүүлэхдээ vpgame.com-ыг ашиглан Ariuhan гэсэн нэртэй хаяг руу шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 91-92 дахь тал/

 

Гэрч Х.***гийн “... 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз Э.Энхсүх интернэт банкаа түр хэрэглүүлээч манай эгч Шведээс мөнгө аваад өөр данс руу шилжүүлээд өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Түүнээс хойш 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр санагдаж байна, би өөрийн интернэт банкийг буцааж нууц кодыг нь өөрчлөн авсан. Э.Энхсүхийн эгч гэх хүн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гүйлгээ хийсэн. Би энэ үед хийгдсэн гүйлгээг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал/

 

Гэрч Э.***ийн “... Би интернэт орчинд Warcraft Dota 2 тоглоомыг тоглодог. Ингээд уг тоглоомын баатруудыг хүчирхэг болгох, гоё харагдуулах item буюу дагалдах хэрэгслийг үе давж хожиж олоод цааш энэ төрлийн тоглоом тоглодог, бусдад борлуулдаг хүмүүст зарж худалдаалдаг юм.

... 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн фейсбүүк чатуудаа шүүж үзлээ. Тэгтэл 200,000 төгрөг болон 100,000 төгрөг шилжүүлсэн нэг хүн байна. Шүүж үзэхэд Ц.Энэрэл гэх хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүний зурагтай хаяг байх ба үүний би хуулбарлан сайн дураараа гарган өгье. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал/

 

Гэрч Б.***ийн “... Би ***д 50062220** Зориг гэсэн эзэмшигчтэй нөхрийнхөө дансыг нэвтрэх нэр болон нууц үг болон гүйлгээний нууц дугаарыг явуулсан Ингээд удалгүй *** намайг фейсбүүкээр блок хийчихсэн юм бэ гэхэд би блок хийгээгүй, би өөрийн фейсбүүк рүү орж чадахгүй хакердуулсан юм шиг байна гэж хэлсэн.

... Ингээд 2-3 цагийн дараа миний үеэл эгч *** нь над руу залгаад миний данснаас мөнгө гараад байна гэхээр нь би Зоригоогийн интернэт банкны кодыг ***д өгсөн гэсэн чинь *** эгч Зориг бид хоёрын данс холбоотой байдаг гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/

 

Гэрч Н.***ийн “... Тус мөнгө шилжүүлсэн хүний фейсбүүкийн хаягийн нэр, данс эзэмшигчийн нэртэй зөрж байсан болохоор би 743,600 төгрөгийг нь буцаагаад гүйлгээ хийсэн данс руу нь шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. / 4 дэх хавтаст хэргийн 101 дэх тал/

 

Гэрч К.***ийн “...Манай хадам ээж Сайнбаярын Жамбалдорж Сайнбаяр гэсэн нэртэй фейсбүүк хаягаар үл таних хүн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэвтэрч хадам ээжийн фейсбүүк хаягаас миний Аягуль Канай гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу 1 эрэгтэй хүн видео дуудлага хийж залгаад Батсүхийн Галбадрахтай яръя гэж хэлээд манай нөхөртэй ярьсан. Ингэхдээ тэр хүн өөрийнхөө царайг харуулаагүй, камераа хаачихсан байсан. Тэгээд манай нөхөрт хэлэхдээ би Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, чиний дансаар чинь хууль бус мөнгө орж гарсан байна, Хаан банкны интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц код, гүйлгээний кодоо хэл, бид эндээс орж шалгаж хариу хэлье гэж хэлэхээр нь манай нөхөр бүх нууц кодоо хэлсэн. Бас хадам ээжийн миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний үгийг намайг мартчихаж магадгүй гээд фейсбүүк хаягаасаа миний фейсбүүк хаяг руу мессенжерээр явуулчихсан байсан. Хадам ээжийн фейсбүүк хаягаар нэвтэрч орсон хүн миний болон манай нөхрийн интернэт банкны нууц кодуудыг аваад интернэт банкнаас Хаан банкны данс нээсэн юм шиг байна. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/

 

Гэрч С.***ийн “... Миний одоо амьдарч байгаа байрны түрээслэгч болон *** гэх залуу сар гарны өмнө миний регистрийн дугаарыг асууж байсан. Би яах гэж байгаа юм бэ гэж асуухад надад би интернэт тоглоомын хаяг нээх гэсэн юмаа гэхээр нь би регистрээ өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 231 дэх тал/

 

Гэрч Ч.***ийн “... Би бэлэн мөнгийг интернэт мөнгө болгож өгдөг ажил хийдэг юм. Хүмүүс олон улсын захиалга, янз бүрийн тоглоомд худалдан авалт энэ тэр хийхдээ миний дансанд өөрийнхөө мөнгийг шилжүүлж надаар дамжуулан гуйвуулга хийдэг юм. Тухайн 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд 390,000 төгрөг шилжүүлж Олон улсын One Xbet гэх бооцоо тавьдаг тоглоомын сайтад бүртгэлтэй 3035229** id хаяг руу 200,000 төгрөг, 2811701** id хаяг руу 190,000 төгрөг тус тус хийж цэнэглүүлсэн.

2811701** id хаяг нь Б.Золбоо, 3035229** id нь С.*** гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2811701** id хаягаас 2700844** id хаяг руу 250,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2700844** id хаягаас Хаан банкны Сүхбаатар эзэмшигчтэй 50057134** дугаарын данс руу 440,000 төгрөгийн гуйвуулга хийлгэсэн байна. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал/

 

Гэрч ******гийн ******гийн “... Би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 63 дугаар байр 11 тоот хаягт түр оршин сууж амьдардаг байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1072 хувьцаа гэсэн фейсбүүк хаягаас Таван толгой ХХК-ны хувьцаа шалгаад ноогдол ашгийн мөнгийг ажлын 3 хоногийн дотор банкны данс руу нь шилжүүлнэ гэсэн зарын дагуу тухайн 1072 хувьцаа гэсэн фейсбүүк хаяг руу нь чат бичиж холбогдож байсан ба тухайн үед надад хариу өгөөгүй юм. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин 1072 хувьцаа гэсэн фейсбүүк хаяг руу чат бичихэд надтай холбогдоод миний регистрийн дугаар болон Хаан банкны 50574364** тоот дугаартай дансны интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үг, гүйлгээний үгээ өгч байсан юм. Би тухайн хүнийг 53006592** тоот дугаартай дансыг нээсэн байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/

 

Гэрч С.***гийн “... Би Баатар гэдэг нэртэй цахим спортын холбооны гүйцэтгэх захирал гэдэг ажилтай. Манай холбоо нь Монгол улсын хэмжээнд цахим спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Мөн Олон Улсын One X bet гэдэг сайтын Монгол дахь цэнэглэлт хийдэг албан ёсны агент юм.

... Манай D gamers фейсбүүк хуудас Khuslen Khuusk гэдэг нэртэй фейсбүүк хаягаас 246030909 дугаартай One X bet-ын хаягийг цэнэглүүлэх хүсэлт гаргаж дээрх гүйлгээг 2 удаа хийсэн юм. Үүний дагуу тус хаягийг цэнэглэж өгсөн юм. Үүний фейсбүүк хаяг нь болон One X bet -ын хаягтай нэр нь хоорондоо тохирч байсан тул цэнэглэж өгсөн. Нэр нь E.Khuslen гэсэн нэртэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал/

 

Гэрч Б.***ын “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ***.Э нэртэй фейсбүүк хэрэглэгч 200,000 төгрөгт цэнэглэлт хийлгэхээр 50943127** дугаарын данснаас Khuusk гэсэн утгаар шилжүүлсэн. Ингэхдээ өөрийн гадаад паспортын зургийг явуулсан байдаг. Би 200,000 төгрөгөөр 246030909 дугаартай аккаунтыг цэнэглэж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /6 дахь хавтаст хэргийн 248 дахь тал/

 

Гэрч Ж.***ын “... Би дээрх орлогын гүйлгээний талаар мэдэх зүйл байхгүй байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдрүүдэд Хаан банкны 57505651** данснаас 8 удаагийн гүйлгээ хийгдэж 5,545,600 төгрөгийн зарлага гарсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал/

 

Гэрч Г.***ийн “...Одоо миний санаж байгаагаар 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Э.*** гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгч надтай фейсбүүк мессенжер чатаар холбогдоод бэлгийн карт зарж байгаа юу гэж асуухад нь би түүнд бэлгийн карт зарж байгаа талаар хэлэхэд тэрээр надаас 5 ам долларын бэлгийн карт буюу 14,500 төгрөгийн бэлгийн карт худалдаж авахаар болж тухайн өдрийнхөө 21 цаг 39 минутад 55920623** дугаарын данснаас миний эзэмшлийн 51201056** дугаарын Хаан банкны данс руу 14,500 төгрөгийг шилжүүлж надаас бэлгийн картын код авсан юм. Түүний дараа Э.*** гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгч 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 46 минутад Молом Батням гэх хүний 0004302643** дугаарын данснаас миний эзэмшлийн 51201053** дугаарын Хаан банкны данс руу 110,500 төгрөг шилжүүлсэн бөгөөд би түүний шилжүүлсэн 110,500 төгрөгийг авах гэсэн боловч мөнгийг маань Хаан банк барьсан байсан юм. Улмаар би Э.*** гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй дахин чатаар холбогдоход тэрээр би өөрөөс чинь авсан бэлгийн картаа найздаа өгсөн юмаа, найзаасаа асуугаад эргэж хариу хэлье гээд дахин огт холбогдоогүй. Түүний дараа би Э.*** гэсэн фейсбүүк хаягтай хүний эгчийнх нь фейсбүүк хаягийг олоод мессенжер чатаар холбогдоход тэрээр манай дүү Э.*** гэсэн фейсбүүк хаягаа хакердуулсан байгаа юмаа, чи манай дүүтэй *** Энхболд гэсэн хаягаар холбогдоорой гэсний дагуу би ***тэй түүний одоо ашиглаж байгаа Энхболд *** гэсэн фейсбүүк хаягаар нь холбогдоход тэрээр би 2 сар гаруй хугацааны өмнө өөрийнхөө Э.*** гэсэн фейсбүүк хаяг болон Хаан банкныхаа данстай хамт хакердуулсан. Энэ талаар цагдаад хандсан байгаа гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 230-231 дэх тал/

 

Гэрч Н.***ын “...Би тэр өдөр ямар шалтгаанаар гүйлгээ хийснээ санахгүй байна. Дансныхаа хуулгыг шалгахад тус өдрийн 16 цаг 01 минутад 0261500211** дугаартай данснаас 319,800 төгрөг, 19 цаг 50 минутад 0050026227** дугаартай данснаас 319,400 төгрөг, 20 цаг 15 минутад 50132214** дугаартай данснаас 320,000 төгрөг, 20 цаг 22 минутад 57205095** дугаартай данснаас 319,400 төгрөг тус тус орж ирсэн байна. Мөн 16 цаг 05 минутад 50414036** дугаартай данс руу EB-huslen гэсэн гүйлгээний утгатайгаар 320,000 төгрөг, 20 цаг 09 минутад 5013221453 дугаартай данс руу EB-huslen zifoostores гэсэн гүйлгээний утгатайгаар 320,000 төгрөг, 21 цаг 21 минутад 50414036** дугаартай данс руу EB-huslen гэсэн утгатайгаар 640,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Би эдгээр орлого зарлагын гүйлгээ хийсэн данснуудын талаар мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /7дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал/

 

Гэрч А.Энх***ийн “... Миний бие олон улсын One x bet нэртэй бүх төрлийн спортын бооцоо тавьдаг сайтын албан ёсны төлөөлөгч хийдэг.

... Манайд 2021 оны 5 дугаар сарын 07, 08, 09-ний өдөр *** Э гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч хандаж 5301175893 дугаарын данснаас нийт 985,000 төгрөгийн гүйлгээ хийж 2937063**, 2938889**, 26400309** дугаартай аккаунтыг цэнэглүүлсэн. Энэ хүний мөн 5075266956 дугаарын данс руу мөнгөө татаж байсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/

“...миний 5431329948 тоот данс руу 280,000 төгрөгийн орлого хийж би тухай One X bet-ын 24600309** аккаунтыг 280,000 төгрөгөөр цэнэглэлт хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/

 

Гэрч Б.***ийн “... Б.*** над руу залгаад аав өчигдөр миний Хаан банкны интернэт банкны данс руу ороод 1,995,200 төгрөгийг гурван данс руу хуваагаад авсан байна, би Хаан банк руу ярьсан, цагдаад яаралтай мэдэгд гэсэн, та очоод цагдаад мэдэгдээд өгөөч гэж гуйсны дагуу цагдаад мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 199 дэх тал/

 

Гэрч Х.Хишиг***гийн “...Би өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны данснаас 235,200 төгрөг Huslen гэсэн утгатайгаар орж ирэхээр нь Vp game ашиглан өрөө нээж хэрэгслүүдээ хийгээд холбоосыг нь фейсбүүкээр Э.*** рүү явуулсан. Үүнээс хойш дахиж ашиглаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 205-206 дахь тал/

 

Гэрч Г.***ын “...2020 оны 9 дүгээ сарын 01-ний өдөр миний дансанд 5029863118 тоот дугаарын данснаас 09 цаг 44 минутад 1,475,000 төгрөг gamerz.247 гэсэн утгатай орлого орж ирсэн. Poker star нэртэй олон улсын покерын сайт дээр хүмүүс тоглодог. Тухайн сайтад ам доллароор тоглодог. Тоглодог хүмүүс фейсбүүк группээр хоорондоо харилцаж тухайн сайтаас хожсон доллароо зардаг. Poker star нэртэй олон улсын покерын сайтад тоглодог хүмүүсийн дунд ченж хийдэг Ганбилэг гэх залуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг 35 минутад зарж байна уу гэсэн утгатай мессенжер чат ирсэн.

... Ганбилэг дансаа явуулахад 1,475,000 төгрөг gamer.247 гэсэн утгатайгаар орж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 208-209 дэх тал/

 

Гэрч Ч.***ийн “...2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Telegramm дээр One x bet ажлаа хийж байсан чинь над руу нэг үйлчлүүлэгч чат бичсэн. Сая дөнгөж данс руу чинь EB-huslen гэдэг гүйлгээний утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн. Цэнэглүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд над руу цэнэглүүлэх хаягны ID дугаарыг явуулсан. Дансаа шалгахад өнгө орсон байсан тул гүйлгээг хийж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/

 

Гэрч Ш.Мягмар***гийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр миний бага хүү Сайханбаярын ангийн хүүхдийн ээж Chimegee Mukhtsoodol гэсэн фейсбүүк хаягтай Чимгээ гэдэг эмэгтэй миний Suren Suren нэртэй фэйсбүүк чат руу 12 цаг 59 минутад надад мөнгө зээлээч гэж гуйсан юм. Би тэдний хүү Мөнхбат нь төрөлхийн нурууны өвчтэй бөгөөд байнгын асаргаанд байдаг болохоор өрөвдөөд түүнд тусалъя гэж бодоод мөнгө зээлэхээр шийдсэн юм. Тэгээд тэр эхлээд 300,000 төгрөг 53012743** дугаартай *** гэдэг хүний данс руу шилжүүлээд өгөөч гэсэн юм. Тэгээд би өөрийн нөхөр ***гийн 50325041** дугаарын данснаас 300,000 төгрөг шилжүүлээд түүн рүү хэлэхэд тэр дахиад 300,000 төгрөг шилжүүлчхээч, надад 600,000 төгрөгийн хэрэг гараад байгаа юм гэхээр нь би дахиад тэр данс руу нь 300,000 төгрөг нэмж шилжүүлсэн юм. Гэтэл 13 цаг 45 минутын орчим Chimegee Mukhtsoodol нэртэй фейсбүүк хаягт миний фейсбүүк хаягаар өөр хүн нэвтрээд мөнгө гуйгаад байх шиг байна, надтай холбогдоорой гэсэн пост оруулсан байхаар нь би гайхаад түүнтэй чатаар холбогдох гэж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. / 9 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/

 

Гэрч Т.***ийн “... Бат*** гэдэг эгч миний өөрийн *** Мөөгий гэсэн фейсбүүк хаяг руу чатаар хандаж надаас мөнгө гуйхаар нь би мөнгөгүй байгаа талаараа хэлэхэд тэгвэл чи эгчдээ Хаан банкны интернэт банкаа ашиглуулаач, эгч нь хүнээс мөнгө авах гэтэл тэр хүн нь ганцхан Хаан банкны мобайл данстай гээд байна, би чиний интернэт банкаар мөнгөө авчихмаар байна гэхээр нь би түүнд итгээд өөрийн интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр зэргээ түүн рүү чатаар явуулсан юм.

... Миний өөрийн үндсэн 56810549** дугаарын данс руу 20 цаг 57 минутад 150,000 төгрөг орж ирээд буцаж 21 цаг 28 минутад 145,000 төгрөг гарсан юм. Мөн 21 цаг 28 минутад 50,000 төгрөгийн орлого ороод 22 цаг 48 минутад буцаж 51,000 төгрөгийн гүйлгээ гарсан зурвас миний дансанд мөн ирсэн юм.

... Гэтэл нэгэн эмэгтэй Чимгээгийн фейсбүүк хаягийг хакердаж ороод Чимгээгийн өмнөөс над руу чат бичиж 600,000 төгрөг авсан байна гэсэн юм. Би гайхаад Хаан банк руу залгахад 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шинээр 53012743** дугаарын дансыг та интернэт банк ашиглаж нээсэн байна, уг дансаар чинь нийт 1,892,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэхээр нь би тэр дансаа хаалгачихсан юм. ...” гэсэн мэдүүлэг. / 9 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/

 

Гэрч Г.Ган***гийн “... манай эгч Г.Гантуулын найз Б.Батдулам нь манай эгч рүү чат бичээд интернэт банк байна уу надад мөнгө шилжүүлэх хэрэг болоод байна гэж асуухад нь манай эгч Гантуул нь надад тийм банк байхгүй байна гэж хэлсэн чинь Б.Батдулам нь яаралтай хэрэг болоод байна гэхээр нь миний интернэт банкны дансны дугаар, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг зэргийг өгсөн.

... Би 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас би өөрөө ямар ч шилжүүлэг хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 223-224 дэх тал/

 

Гэрч Л.***гийн “...Хаан банкны 53002519** дугаарын данс миний нэр дээр бүртгэлтэй байдаг талаар би мэдэхгүй. Миний өөрийн эзэмшдэг 55860563** дугаартай дансаар л гүйлгээ хийдэг. Миний дансыг өөр хүн эзэмшдэггүй. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 177-178 дахь тал/

 

Гэрч Ж.***гийн “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ямар ч мөнгөгүй болоод өөрийнхөө Steam account-д байх Dota 2 item-өө зарахаар шийдээд үеэл дүү Баяр***д өөрийн 20 долларын үнэтэй item-аа Vp game-ыг ашиглан шилжүүлж өгсөн юм. Дүү маань тэр Item-ыг өөрийнхөө Item-тай нийлүүлээд Khuusk Khuslen нэртэй фейсбүүкийн хэрэглэгчтэй холбогдож зарсан юм байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 180-181 дэх тал/

 

Гэрч Б.***гийн “... Би 2021 оны 11 дүгээр сарын үед өөрийн интернэт банкны эрхээ дотны найз Болд-Эрдэнэд чатаар харилцаж байгаад өгсөн. Болд-Эрдэнэ 95333201 гэсэн дугаартай. Тухайн үед Болд-Эрдэнэ нь өөрийнхөө фейсбүүк хаягийнхаа нууц үгийг нь алдсан гэж байсан бөгөөд надаас интернэт банкны эрхийг чаталж аваагүй гэж байсан тэгээд би өөр хүнд интернэт банкны эрхээ өгсөн болохоо мэдээд тэр үед интернэт банкныхаа нууц үгийг буцаагаад сэргээж авсан. Тэгэхэд миний дансанд 1,600,000 төгрөгийн орлого 50265245** тоот Хаан банкны данснаас ороод буцаад 53000899** тоот данс руу шилжүүлсэн байсан. Би дээрх гүйлгээнүүдийг өөрөө хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Гэрч П.***ийн “...Би Хаан банкны интернэт банкны үйлчилгээг ашигладаг. Монгол улсын иргэн бүрд олгогдож байсан 1072 хувьцааны ноогдол ашгийн мөнгө болох 90,000 төгрөг минийх аль дээр намар ороод манай хүүгийн мөнгө орохгүй удаад байхаар нь мэдээлэл авахын тулд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкээр хайж үзтэл 1072 хувьцаа гэсэн хаягтай пэйж хуудас байхаар нь нэгдээд чат бичтэл интернэт банкгүй бол болохгүй, харин интернэт банктай бол манай хүүгийн өнгийг шууд баталгаажуулах боломжтой гэсэн хариу өгсөн. Тэгээд би хариуд нь интернэт банк ашигладаг гэж хариултал та тэгвэл өөрийн болон хүүгийн овог, нэр регистрийн дугаарыг чатаар явуулаад ажлын гурван өдөрт багтаж орж байгаа ба та шалгуулахаар бол интернэт банкны нэр, код, гүйлгээг явуулаарай гэсний дагуу явуулж байсан. Тухайн үед намайг интернэт банкны нэр, гүйлгээний нууц кодыг явуулсны дараа танд маргааш эргэж хариу өгье, таны мэдээлэл санд шивэгдсэн гээд таг болчихсон. Би маргааш нь хариу ирэхгүй болохоор нь интернэт банкныхаа нэр, нууц кодоо сольчихсон юм. Гэтэл орой нь нөгөө 1072 хувьцаа гэсэн хаягтай пэйж хуудаснаас таны интернэт банкны нэр, нууц үг буруу болохоор 1072 хувьцаа шалгаж болохгүй байна гэхээр нь өө би өдөр өөрийнхөө интернэт банкны нэр, нууц үгээ сольчихсон гэтэл системд шалгагдаж байх хугацаанд сольж болохгүй гэхээр нь дахин интернэт банкны нэр, нууц үгээ явуултал дахиад таг алга болсон. Тэгээд мэдэхгүй байж байтал цагдаагаас таны дансыг ашиглан мөнгө авсан байна гэхээр нь мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал/

 

Гэрч Р.***гийн “... Уг гүйлгээгээр нийтдээ 17 төрлийн барааг манай togloom.trade сайтаар худалдан авсан байна. Уг 17 хэрэгслийг Steam 765611988618688** id хаягтай хэрэглэгч худалдан авсан байна. Уг хэрэглэгчийн фейсбүүк хаяг нь khusken981031 ...” гэсэн мэдүүлэг. /13 дахь хавтаст хэргийн 1-2 дах тал/

 

Гэрч Х.Анандын “...Тэгээд 2021 оноос больж тухайн Skin-ээ зарахаар шийдэж зар тавьсан. Тэгээд хутга, бээлийний Skin авахаар нэг хүн надтай фейсбүүк чатаар холбогдсон. Би тухайн Skin-ээ 700,000 төгрөгөөр зарахаар болж 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний Хаан банкны 50411890** дугаарын данс руу тухайн мөнгөө хийж би тухайн Skin-ыг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /13 дахь хавтаст хэргийн 94-95 дахь тал/

 

 

Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дэх хавтас 20-31, 32-33, 204-244, 246-247 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 93-94, 3 дахь хавтаст хэргийн 152-161, 8 дахь хавтаст хэргийн 74-103 дахь тал/

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр иргэн Баярсайханы ***ын нэр дээр 530037558** дугаарын дансанд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 50943127** дугаарын данснаас 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна. ...” гэсэн тэмдэглэл. /7 дахь хавтаст хэргийн 6-7 дахь тал/

 

Дансны хуулганд үзлэг хийсэн “... Туулын Хаан банкны 50411890** тоот данснаас Хаан банкны 50769497** тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Hutga beelii Tuulaas гэсэн утгаар 700,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл. / 13 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. / 1 дэх хавтаст хэргийн 13, 15, 94-113, 167-172 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 20-23, 69-74, 124-126, 147, 160 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 63, 79-80, 103-104, 106, 118-126, 199-201, 205-211, дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 2, 6-63, 246-250 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 1-11, 81, 101, 6 дахь хавтаст хэргийн 4,99,110-111дэх тал, 7 дахь хавтаст хэргийн 8-21, 75-92, 148, 174-175 дэх тал, 8 дахь хавтаст хэргийн 13, 17-19, 106, 116-162, 219-220, 224-239, 241-250 дахь тал, 9 дэх хавтаст 71-73, 76-95, 157-153, 247-248 дахь тал, 10 дахь хавтаст хэргийн 44-45, 48-84, 185, 208-226, 11 дэх хавтаст хэргийн 246 дахь тал, 12 дахь хавтаст хэргийн 23 дахь тал, 13 дахь хавтаст хэргийн 24, 29-30, 87,99 /

 

Төрийн банкны депозит харилцагчийн монгол хуулга. /7 дахь хавтаст хэргийн 151, 250 дахь тал/

 

Хас банкны дансны хуулга. /8 дахь хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Комтел ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19/19 дугаартай албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/

 

Homenet ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19/23 дугаартай албан бичиг. /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/

 

У.***ын яллагдагчаар өгсөн “...Тэгэхэд Norjoo Lkh гэх нэртэй хаягаас миний оруулсан линкэнд хандахаар нь би нэвтрэх нэр, нууц үгийг нь хуулбарлан авч ороод кодыг нь сольсон. Тэгээд тухайн фейсбүүк хаягт онлайн буюу идэвхтэй байсан 5,6 хүнээс мөнгө асуусан. Тэгэхэд над руу дөрвөн хүн нь мөнгө шилжүүлсэн. Одоо яг хэд нь хэдэн төгрөг шилжүүлснийг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 225-227 дахь тал/

“... Би Э.Ганбат гэсэн нэртэй фейсбүүк хаягт 2019 оны 9 дүгээр сард хууль бусаар нэвтрэн орж кодыг нь сольж ашигласан. ... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал/

“... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***гийн найз Tuya chimed гэсэн фейсбүүк хаягаар орж ***гаас 800,000 төгрөг залилж авсан. Тэр мөнгийг би цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан. ...” гэсэн мэдүүлэг. /5 дахь хавтаст хэргийн 116-118 дахь тал/

“... Би бусдын фейсбүүк хаягт нэвтэрч бусдын өмнөөс фейсбүүк найзууд руу нь чат мессенжер бичиж улмаар мөнгө гуйгаад зөвшөөрсөн тохиолдолд One x bet олон улсын бооцоот тоглоомын сайт цэнэглэдэг хүний данс руу тухайн хүмүүсээр мөнгө хийлгэдэг. Гүйлгээний утга дээр нь өөрийн тоглодог id болон өөрийн ашиглаж байсан *** гэсэн фейсбүүк хаягийн нэрийг бичүүлдэг. Мөнгө цэнэглэдэг ***э гэсэн хүнийг танихгүй мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /7 дахь хавтаст хэргийн 106-107 дахь тал/

“... Би ***г танихгүй. Бусад хэргийн хохирогч нарыг хаягийг олсон аргаар ***гийн фейсбүүк хаягийг олж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /8 дахь хавтаст хэргийн 168 дахь тал/

“... Би өөрийн гэм бурууг ухаарч байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно. Би өөрийн хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал/

“... Миний үйлдсэн хэрэг болгоныг нэгтгэж байгаа. Би нэгтгэсэн хэргүүдээ заримынх нь хохирлыг төлж байгаа. Нэгдсэн хохирол гарчихвал би хохирол төлнө. ...” гэсэн мэдүүлэг. /9 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал/

“... Би *** гэсэн хүний фейсбүүк рүү нэвтэрч ороход Өлзийжаргал гэж хүний фейсбүүк нээлттэй байсан. Тэгээд би түр мөнгө зээлээч гэж чат бичсэн. Тухайн хүн хариуд нь хэдэн төгрөг юм бэ гэсэн. Би яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та байгаагаа өгчих гэж хэлсэн. Тэгэхэд тус хүн 280,000 төгрөг шилжүүлсэн. ... Би тус мөнгийг өөрийн дансаар аваагүй бөгөөд Enhee enhee гэсэн хүний хаяг руу чат бичээд бооцоотой тоглодог сайтын хаягаа цэнэглүүлэх гэсэн юм гээд дансыг нь аваад хохирогчид 54313299** тоот данс руу 2460309** гэж гүйлгээний утга дээр нь бичүүлээд мөнгөө шилжүүлээд бооцоотой тоглосон. ...” гэсэн мэдүүлэг. /10 дахь хавтаст хэргийн 94-96 дахь тал/

“...Би 1072 хувьцаа гэсэн хуудас нээж түүн дээр тавьсан хувьцаа шалгах гэсэн линкээр орсон хүмүүс өөрийн фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ хийснээр уг хүмүүсийн мэдээллийг авч цахим хаягт нь хууль бусаар нэвтэрч найз нөхөдтэй нь харилцан хүний дансаар мөнгө авдаг байсан. Уг хэргийн тухайд 1072 хувьцаа гэсэн хуудсаар дамжуулж хувьцааны ноогдол ашиг авахын тулд дансаа холбох хэрэгтэй, дансаа холбохын тулд интернэт банктай байх ёстой гэж өөртэй харьцаж нэр, нууц үгийг авсан. Тэгээд нууц үг, нэрийг нь ашиглан интернэт банкаар 53000889** гэсэн данс түний өмнөөс нээж *** гэсэн хүний фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүний найз Т.*** рүү чат бичиж өөрийн нээсэн 53000889** дансаар 300,000 төгрөг залилж авсан. Уг мөнгийг бэлнээр гаргаж аваагүй шууд One x bet гэсэн цахим бооцоот тоглоомын данс руу шилжүүлэн тоглож алдсан. ...” гэсэн мэдүүлэг. / 12 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/

“... Би хамгийн анх Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороолол Ахуйн үйлчилгээний төвийн хажууд байдаг интернэт тоглоомын газарт байхдаа хүмүүсийн анхаарал татах зар байршуулан дээрх хэргүүдийг үйлдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн хойд талд байдаг тоглоомын газраас, хамгийн сүүлд Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороолол Өргөө кино театрын хойд талд байдаг тоглоомын газраас үйлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал/

“...Эхний хэдэн хохирогч нарын фейсбүүкт нэвтэрч ороод шууд нууц кодыг нь өөрчилж байсан. Яагаад гэвэл нөгөө хүн нь надтай давхар ороод найзуудаас нь болон бусад гэр бүлийн хүмүүсээс нь мөнгө нэхсэн чатыг харчих байх гэж бодоод сольсон юм. Сүүлдээ фейсбүүкээс тохиргоо хийж кодыг өөрчилж болохгүй болсон учраас би нууц кодыг нь солих боломжгүй болсон. Би нууц кодыг нь сольсон гэвэл 2-3 хохирогч байгаа байх. Мэйл хаягийг нь өөрчилсөн гэвэл 2 байгаа байх. Би шинээр мэйл хаяг нээж тэр мэйл хаягаа фейсбүүкт нь бүртгүүлсэн юм.

“... Манай эхнэр энэ асуудалд ямар ч хамааралгүй. Тухайн үед би цагдаагаас зугтчихсан, дээрээс нь надад ямар нэгэн ашигладаг карт, данс байхгүй байсан учраас эхнэрийнхээ Хаан банкны дансыг карттай нь ашигладаг байсан юм. Бооцоот тоглоомын данснаас би эхнэрийнхээ данс руу мөнгө татаж оруулаад буцаагаад хувийн мөнгөөрөө бооцоот тоглоомын өөр данс руу шилжүүлж тоглоод мөнгөө дуусгасан.” гэсэн мэдүүлэг. /12 дахь хавтаст хэргийн 160-161 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч У.*** нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг *** хорооны нутаг дэвсгэрт байрлах Идэр их сургуулийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Defence нэртэй цахим тоглоомын газраар, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо Хөдөө аж ахуйн сургуулийн баруун талын Ez цахим тоглоомын газраар, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Game Arena e-sport цахим тоглоомын газраар тус тус үйлчлүүлж байхдаа Counter Strike, Dota 2 нэршилтэй цахим тоглоомын хэрэгсэл авах, мөн One x bet, Line bet зэрэг онлайн бооцооны сайтын хэтэвчийг цэнэглэх зорилгоор бусдын фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг буюу мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулдаг Coin master, 1072 хувьцаа тараана гэсэн нэртэй вэб холбоосыг байршуулдаг байжээ.

Улмаар вэб холбоост хандсан фейсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авмагцаа мэдээллийг өөрчлөн, фейсбүүк хэрэглэгчийн хайлтын системээс урьд харилцаж байсан санхүүгийн холбогдолтой зурвасыг олж, фейсбүүк хэрэглэгчийн найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий зурвас илгээх, мөн ойр дотны хүмүүс болон өөрөөс нь интернэт банкны үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үгийг авч ашиглах зорилгоор итгэл төрүүлэхүйц зурвасыг бичиж, түүний бусдын нэрийн өмнөөс бичсэн зурвасыг хохирогч нар нь хүлээн авмагцаа нягтлан шалгалгүйгээр, бусдын арилжааны банкны данс руу шилжүүлсэн, Б.***гийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг ашиглан данснаас нь гурван удаагийн үйлдлээр нийт 1,992,500 төгрөг нууц далд аргаар, хууль бусаар авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг бөгөөд  шүүгдэгч У.*** нь бусдын Кибер орчин дахь цахим мэдээллийн сүлжээнд нэвтэрч танилцан, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсангэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч У.*** нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашиглаж мэдээлэл бичиж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Залилах гэмт хэргийн цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн үндсэн шинж тул түүний бусдын Кибер орчинд дахь мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, тэнд байгаа бусадтай харилцсан мэдээлэлтэй танилцсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болно.

Мөн  шүүгдэгч У.*** нь Б.***гийн цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрч банкны мэдээлэлтэй танилцаж тэнд бичигдсэн байсан интернет банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг ашиглан данснаас нь гурван удаагийн үйлдлээр нийт 1,992,500 төгрөг нууц далд аргаар, хууль бусаар авсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Түүнчлэн прокуророос У.***ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан” гэж зүйлчилсэн бөгөөд шүүгдэгчийг “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан” гэж үзэж мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг нэмж журамлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч М.***т 500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /6 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/, хохирогч Л.***ын “... Над руу буцаад нийтдээ 2,593,500 төгрөг орж ирсэн. Одоо 950,000 төгрөгийн хохирол учраад байна. ...” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал/, хохирогч С.***н 150,000 төгрөгийг /9 дэх хавтаст хэргийн 214 дэх тал/ хохирогч Д.*** 280,000 төгрөгийг, хохирогч Ц.***д 160,000 төгрөгийг, хохирогч А.***т 100,000 төгрөгийг хохирогч О.Санжаа***д 300,000 төгрөгийг хохирогч С.***д 250,000 төгрөгийг хохирогч О.Долгор***д 100,000 төгрөгийг хохирогч У.***ад 223,000 төгрөгийг, хохирогч У.***т 550,000 төгрөгийг, хохирогч Ч.***д 800,000 төгрөгийг, хохирогч Б.***т 400,000 төгрөгийг, хохирогч Б.***д 1,000,000 төгрөгийг, хохирогч Э.***д 280,000 төгрөгийг, хохирогч Д.***т 300,000 төгрөгийг, хохирогч Б.***д 100,000 төгрөгийг, хохирогч Б.Отгонбаярт 687,000 төгрөгийг, Л.***д 400,000 төгрөгийг төлсөн баримтууд /11 дэх хавтаст хэргийн 161-176 дахь тал/ авагджээ.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан өгсөн Д.***т 180,000 төгрөгийг, Д.***т 200,000 төгрөгийг, Ц.***д 300,000 төгрөгийг, О.***д 200,000 төгрөгийг, Г.***д 300,000 төгрөгийг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцов.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.***аас 800,000 төгрөг гаргуулж Л.Баянтөрд, 500,000 төгрөг гаргуулж Г.***т, 300,000 төгрөг гаргуулж Б.***т, 950,000 төгрөг гаргуулж Л.***д, 600,000 төгрөг гаргуулж Д.***д, 20,000 төгрөг гаргуулж Э.Энх***д, 387,000 төгрөг гаргуулж Л.Нямжавт, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.***д, 400,000 төгрөг гаргуулж Г.***т, 300,000 төгрөг гаргуулж Л.***т, 400,000 төгрөг гаргуулж Т.Энхмаад, 319,000 төгрөг гаргуулж С.***эд, 319,400 төгрөг гаргуулж Д.Машигцууд, 700,000 төгрөг гаргуулж Э.***д, 396,000 төгрөг гаргуулж Б.Билгүүтэйд, 992,500 төгрөг гаргуулж Б.***д 929,099 төгрөг гаргуулж Л.***д, 700,000 төгрөг гаргуулж Ж.***д 1,300,000 төгрөг гаргуулж Б.Насанжаргал нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч У.***ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялд нэмж нэгтгэн тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.***ыг урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 3 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн /1 дэх хавтаст хэргийн 117-123 дахь тал/ байх ба тэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа  дуусгавар болоогүй байхад дахин 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин шүүхээс шүүгдэгч У.***ын 2020 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүхээс зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.***ын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл баривчлагдсан 1 хоногийг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 152 хоногийг нийт 153 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Гэм буруутайд тооцов” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч *** овогт Улам-Оршихын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *** овогт Улам-Оршихын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. У.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар У.***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. У.***ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар У.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах тус тус сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.***ад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг, 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар У.***ад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

10. У.***ад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны үеэс 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*** нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.***ын баривчлагдсан, цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар У.***ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.***аас 800,000 төгрөг гаргуулж Л.Баянтөрд, 500,000 төгрөг гаргуулж Г.***т, 300,000 төгрөг гаргуулж Б.***т, 950,000 төгрөг гаргуулж Л.***д, 600,000 төгрөг гаргуулж Д.***д, 20,000 төгрөг гаргуулж Э.Энх***д, 387,000 төгрөг гаргуулж Л.Нямжавт, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.***д, 400,000 төгрөг гаргуулж Г.***т, 300,000 төгрөг гаргуулж Л.***т, 400,000 төгрөг гаргуулж Т.Энхмаад, 319,000 төгрөг гаргуулж С.***эд, 319,400 төгрөг гаргуулж Д.Машигцууд, 700,000 төгрөг гаргуулж Э.***д, 396,000 төгрөг гаргуулж Б.Билгүүтэйд, 992,500 төгрөг гаргуулж Б.***д 929,099 төгрөг гаргуулж Л.***д, 700,000 төгрөг гаргуулж Ж.***д 1,300,000 төгрөг гаргуулж Б.Насанжаргал нарт тус тус олгосугай.

 

15. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол У.***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

 

      ШҮҮГЧИД                                     С.БОЛОР***

 

 

                                                               Ц.ДАЙРИЙЖАВ