| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
2023 01 23 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Э.Ариунболд
Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Д.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2336000000001 дугаартай, 18/2023/0019/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЭ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө М.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүхэд “ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасныг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж шүүхийн хэлэлцүүлгийг явуулав.
Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байтал манай нутгийн М.******* намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан. Гэрт нь очсон чинь нэг танихгүй залуутай хамт байсан.Тэдний гэрт бид гурав 0.5 литрийн 2 шил архи уусан.Тэдний гэрт байж байтал шөнийн 01 цагийн үед М.******* надад “танай хадам ах чинь нүүрс хулгайлсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ахаа өмөөрөөд М.*******той маргалдаж зодолдсон.М.******* намайг гараараа цохисон чинь миний зүүн талын нүд шалбарч хавдаж хөхөрсөн. Тэгээд тэднийд байсан танихгүй залуу намайг гэрт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 5-р хуудас/
3.Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөөнөөс орж ирээд дэлгүүр ороход М.*******, М.******* хоёртой тааралдсан. Тэр хоёр нэг нэг шил архи аваад М.*******ийн гэрт орж ууцгаасан. Архи ууж суугаад М.*******, М.******* нар хоорондоо маргалдаж зодолдсон. Гэрийн гадна гараад зодолдоод байхаар нь би салгаад М.******* ахыг гэрт нь хүргэж өгсөн.М.******* М.******* ахын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг / хэргийн -14-р хуудас/
4.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай ...М.*******ын биед зүүн нүдний дээд зовхины баруун хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг, зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 18-19-р хуудас/
5. Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байтал манай гэрт манай нутгийн М.******* орж ирээд “нүүрс байвал өгч байгаач” гэсэн. Урд өдөр нь бас надаас нэг шуудай нүүрс авсан болохоор би өгөхгүй гээд зогсож байгаад бид хоёр дэлгүүр орж архи авахаар болсон. Тэгээд дэлгүүрт манай нутгийн Зулзага гэх залуутай таараад М.******* бид хоёр архи аваад манай гэрт ирж гурвуулаа уусан. Тэгээд архи ууж сууж байгаад М.******* бид хоёр нүүрснээс болж маргасан. Бид хоёр зодолдоод би М.*******ын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон.Манай гэрээс Зулзага аваад гарсан...гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн - тоот хашаанд байх өөрийн гэртээ М.*******, Х. нарын хамт архи ууж байгаад М.*******той “хадам ах чинь нүүрс хулгайлсан” гэж хэлснээс үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос биед нь хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч хохирогч нар нь нэгнээ таньдаг нэг нутгийн хүмүүс байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч М.******* хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.******* нь хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.******* нь урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 42-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч Д.Чулуунбатын өгсөн...М.******* нь хүнд тусархуу, даруу төлөв зантай, хүний итгэлийг дааж чаддаг залуу байгаа юм. 2020 онд эхнэрээсаа албан ёсоор салсан, одоо ганцаараа амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг... гэх мэдүүлэг / хэргийн 51-р хуудас/
Шүүгдэгч М.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, хөрөнгийн мэдээлэл, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс: Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх санал, тайлбар
Шүүгдэгч М.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 -т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2336000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ид мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2336000000001 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС