| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00123/И |
| Дугаар | 233 |
| Огноо | 2018-05-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 233
2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 153/ШШ2019/00233 Ховд аймаг
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Тайлаг овогт Маликийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд холбогдох Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн үйлчлэгч, няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2008 онд Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд үйлчлэгч, нярваар хөдөлмөрийн гэрээ байгуулан орж ажилласан. Тухайн байгууллагад би 11 жил тасралттгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус Соёлын төвд эрхлэгчээр томилогдож ирсэн Б.Магсаржав нь ажлаа хүлээж аваад арав ч хоноогүй 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б/05 тоот тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Иймд намайг Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн үйлчлэгч, няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 648,418 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаад дараах байдлаар эвлэрсэн. Үүнд Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийг ажлаас халсан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болгон өөрчилнө. Ажил олгогчоос ажилтны хүсэлтийг харгалзаж цалингийн суутгалыг хийнэ. Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн М.Аийг үйлчлэгч, няравын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг М.А урьдчилан байгууллагын дансанд төлсөн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгөөр Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулна. М.А нь үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Буянт сумын Соёлын төвийн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлага ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийг ажлаас халсан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болгон өөрчилнө. Ажил олгогчоос ажилтны хүсэлтийг харгалзаж цалингийн суутгалыг хийнэ. Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн М.Аийг үйлчлэгч, няравын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг М.А урьдчилан байгууллагын дансанд төлсөн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгөөр Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулна. М.А нь үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Буянт сумын Соёлын төвийн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлага ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж, эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн үйлчлэгч нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар нь дараах байдлаар эвлэрлээ. Үүнд Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийг ажлаас халсан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болгон өөрчилнө. Ажил олгогчоос ажилтны хүсэлтийг харгалзаж цалингийн суутгалыг хийнэ. Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн М.Аийг үйлчлэгч, нярвын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг М.А урьдчилан байгууллагын дансанд төлсөн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгөөр Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулна. М.А үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Буянт сумын Соёлын төвийн захирлын тушаалыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,102 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь нэхэмжлэгч М.Аийг Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн үйлчлэгч, нярвын ажилд эгүүлэн тогтоож эвлэрсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвөөс гаргуулан төрийн сангийн дансанд оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвд холбогдох Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн үйлчлэгч няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийг ажлаас халсан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болгон өөрчилж, ажил олгогчоос ажилтны хүсэлтийг харгалзаж цалингийн суутгалыг хийж, Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн М.Аийг үйлчлэгч, нярвын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг М.А урьдчилан байгууллагын дансанд төлсөн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгөөр Ховд аймгийн Буянт сумын Соёлын төв нь М.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж, М.А нь үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Буянт сумын Соёлын төвийн захирлын тушаалыг хүлээн зөшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,102 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч М.Ад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА