Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

2023         02          01                                        2023/ШЦТ/43

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Улсын яллагч Г.А,

Нарийн бичгийн дарга Д.Б,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ст холбогдох эрүүгийн 2225004100508 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Х овогт Г С, Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр О аймаг, Бсум, Х баг 4-27 дугаар байрны урд байрлах хүүхдийн тоглоомын талбайн сааданд сууж байсан хохирогч Т.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ удирдан жолоодох чадваргүй байгааг далимдуулан түүний газарт унасан байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ “Би утас олоод Теди /гар утасны худалдаа, үйлчилгээний төв/ дээр аваачаад 40.000 төгрөгөөр зарсан. Тэр утсыг худалдаж авсан хүн нь тухайн үеээс хойш байхгүй байж байгаад саяхан ирсэн байсан. Би очоод уулзаад учир байдлаа хэлэхээр үгүй гээд байгаа. Хохирлыг бага багаар төлж барагдуулна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... 16 цаг 57 минутанд тухайн эмэгтэй ширээ дэрлээд хэвтэж байгаа хүний доод хэсэгт тонгойж эд зүйл авч 16 цаг 59 минутанд тухайн саравчнаас гарч О аймаг Бсум Х баг 4-27 дугаар байрны урд хэсэг рүү ганцаараа явж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 11-15-р тал/

Хохирогч Т.БыБи 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр О аймаг Бсум Х багт үйл ажиллагаа явуулах С паб-д хоёр найзын хамт /Э, Б/ нарын хамт 16:00 цагаас 16:30 минутын үед 2 лаазтай пиво уусан. Тэгээд Б түрүүлж яваад би найз Эгийн хамтаар тухайн газраас гараад Э надаас салаад гэр лүүгээ явсан. Тэгээд би 4 дүгээр микр 27 дугаар байрны хажуу талын сүүдрэвчинд 17 цаг хүртэл амарч суусан. Тухайн үедээ би суугаа байрлалтай хэсэг унтсан байсан. Тэгээд би тэндээсээ босоод гэр лүүгээ орсон. Намайг гэрт ороход миний халаасанд гар утас маань байхгүй байсан. Тэгээд би маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандъя гэж бодоод тэр чигтээ амарсан. Би тухайн үөд согтоогүй байсан. Би хамгийн сүүлд сүүдрэвчинд сууж байхдаа Этай холбоо барьсан. Миний баруун талын өмдний халаасандаа гар утсаа хийсэн. Тэгээд хэсэг үргэлжлүүлэн суусан. Би ядаргаанаас болж тухайн газарт унтах болсон. Би нэг мэдэхэд унтчихсан байсан. Тухайн сааданд надаас өөр 2 хүүхэд тоглож байсан. Саадны сандал дээр нэг хүүхэдтэй охин байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би гар утсаа алга болсон талаараа би сэрээд мэдсэн. Тухайн үед амралтын өдөр байсан болохоор би цагдаад хандаагүй, ажил тарсан байсан. Би өглөө нь цагдаад мэдэгдье гэж бодсон юм. Намайг унтаж байхад хэн нэгэн сэрээгээгүй, би тухайн үед гар утсаа гартаа барьж байсан. Тэгээд барьсан чигээрээ унтсан байсан. Миний гар утас Iphone promax 12 загварын гар утас, хөх өнгийн, гадуураа хар гэртэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Мөн миний ажлын газрын үнэмлэх гэрний дотор талд явсан. Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16:30-17:00 цагийн хоорондох тухайн чиглэлийн хяналтын камерыг би өөрөө шүүсэн. Тухайн үед намайг унтаж байхад нэг эмэгтэй миний хажууд ирээд суусан. Тэгээд газраас нэг зүйл авсан. Мөн ширээн дээрээс юм авах шиг болсон. Тэр эмэгтэй намайг ажиглаж, дагаж миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна. Тухайн хүмүүс хоёулаа байсан. Тухайн хүмүүс үсэн хуйвалдаж, зохион байгуулалтайгаар миний гар утсыг хулгайлсан. Сүүлд мөн таягтай нэг хүн ирсэн. Тухайн хүн манай байрны жижүүр хийж байсан Алтанцэцэг гэх хүн байсан, би бичлэгээс таньсан. Би тухайн хүнтэй уулзсан. Тэр эмэгтэй надад хэлэхдээ хэлэхдээ би гар утсыг авсан. Теди дээр 40 000 төгрөгөөр 3 давхарт нэг шар залууд манай нөхөр, Таягт хоёртой зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ- 622/3971 дугаартай "... 256GB багтаамжтай Iphone 12 рromax гар утас 1 ширхэг 3 200 000 төгрөг /зах зээлийн дундаж ханшаар/ гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 27-30-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “шүүгдэгч Г.С нь хохирогчийн согтуу байдлыг далимдуулан эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогч А.Бд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохиролыг барагдуулаагүй, гаргуулах нь зүйтэй байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Т.Бы мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ- 622/3971 дугаартай "... 256GB багтаамжтай Iphone 12 рromax гар утас 1 ширхэг 3.200.000 төгрөг /зах зээлийн дундаж ханшаар/ гэсэн хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.С нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр О аймаг, Бсум, Х баг 4-27 дугаар байрны урд байрлах хүүхдийн тоглоомын талбайн сааданд сууж байсан хохирогч Т.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ удирдан жолоодох чадваргүй байгааг далимдуулан түүний газарт унасан байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Сонор хайрхан төвийн утас засварчинд 40.000 төгрөгөөр зарсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Сийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч Т.Бд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон болно.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд шүүгдэгч Г.Сээс 3.200.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бд олгохоор шийдвэрлэв.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу О аймаг Бсумаас явахыг хориглож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сээс 3.200.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б /О аймаг, Бсум, Х баг 4-27-14 тоотод оршин суух хаягтай, /-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОРХОНТАМИР