| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00118/И |
| Дугаар | 234 |
| Огноо | 2018-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 234
2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 153/ШШ2019/00234 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р хорооны 1а хэсэг, Цэргийн хотхоны 1-93 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Дориг овогт Чойжилийн Нгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Холбооны яамны радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрыг даргыг тушаалаар Ховд аймгийн радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажилд орж 1988 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
Ховд аймгийн радио релейнд ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул надад байгаа баримтыг үндэслэн намайг 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ч.Н нь 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан тул энэхүү хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Н нь 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ч.Нгийн 045192 дугаартай, ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Холбооны яамны Радио релей радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, ажилд шилжүүлэх ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,
-Гэрч М.Энхтайваны шүүхэд өгсөн “Ч.Н нь 1986 онд анх Ховд аймгийн Радио релей радио телевизийн станцад цахилгаан тэжээлийн монтёрчноор ажилд орж байсан. Тэгээд 1988 оны сүүлээр ажлаасаа гарч Ховд аймгийн Улсын бүртгэлд ажилд орсон. Би тэр үед буюу 1981-2004 оны хооронд Ховд аймгийн Радио релей радио телевизийн станцад мөн цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийдвэрийн хуулбар,
-Гэрч М.Энхтайваны 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ч.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн “би 1985-1988 он хүртэл Ховд аймгийн Радио релейний шугаманд ээлжийн инженерээр, 1988-1990 он хүртэл тус байгууллагад засварын инженерээр ажиллаж байгаад Ховд аймгийн Холбооны газарт ороод 2017 он хүртэл инженерээр ажилласан. Ч.Н нь намйг 1984 онд Ховд аймгийн Радио релей радио телевизийн станцад томилогдож ирээд удаагүй байхад тус байгууллагад цахилгаан тэжээлийн монтёроор ажилд орсон” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагч Ч.Н нь 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд хамт ажиллаж байсан гэх М.Энхтайванг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч М.Энхтайван нь Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд 1986-1988 оны хооронд ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай шийдвэрийн хуулбараар нотлогдож байна. Мөн Д.Н нь Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд 1986 онд ажилд орсон болох нь хэрэгт авагдсан Холбооны яамны Радио релей радио телевизийн станцын техникийн ашиглалтын газрын даргын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, ажилд шилжүүлэх ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтээр, харин 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээний бичилтээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Нгийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт авагдсан Ч.Нгийн 045192 дугаартай, ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг баримтаар үнэлсэн болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Ч.Н нь 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар тоот регистрийн дугаартай, Дориг овогт Чойжилийн Нгийн 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Ховд аймгийн Радио релейний шугамын цехэд цахилгаан тэжээлийн монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА