| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00224/И |
| Дугаар | 248 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 248
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00248 | Ховд аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мрина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Т.Тогтоханд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги 75,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/2019/00224/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Т нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Эсгий урлал” төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданга төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн Т.Т энэ хугацаанд 1,934,000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 66,000 төгрөг, хүү 6,169 төгрөг, алданги 3,085 төгрөг нийт 75,254 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ховд аймгийн эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Эрдлэнэбүрэн сумын Баянгол багийн иргэн Т.Т нь сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлттэй холбоотой зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Т.Тогтоханд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги 75,254 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги 75,254 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Таас 75,254 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Т.Тогтоханд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги 75,254 төгрөгийг хариуцагч Т.Т нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Таас улсын тэмдэгтийн хураамж 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА