| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0653/З |
| Дугаар | 221/МА2025/0035 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0035
М.Ц-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 744 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Д.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0653/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц нь “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 3.029.287 төгрөгөөр тооцсон өндөр насны тэтгэврийн хэмжээг хууль тогтоомж, дүрэм, аргачлалын дагуу тооцон олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Тус шийдвэрийн тогтоох хэсгийн нэгт Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн хэрэгжүүлэн ажиллаж байна.
3.2. … Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж заасан. иргэн Ш.Ц-д Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан итгэлцүүрээр тэтгэвэр тогтоох дундаж цалин 1,404,000 төгрөг үүнээс ажилласан жилд ногдох тэтгэвэр 932,453 төгрөг, түүнчлэн Засгийн газрын 2024 оны “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 120 тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу тэтгэвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 100,000 төгрөгөөр нэмэгдэж сард 1,032,453 төгрөг авахаар тогтоосон нь үндэслэлтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүх дараах үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Ш.Ц нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “...Дээрхээс үзвэл 1995 оноос өмнө ажилласан хугацаагаар тэтгэвэр тогтоолгохоор хүссэн иргэнээс хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг шаарддаг ба хэрэв тодорхойлох боломжгүй тохиолдолд архивын лавлагааг хавсаргахаар зохицуулжээ. Түүнчлэн хуульд заасан болзол шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгох нь Монгол улсын иргэний үндсэн тэтгэвэр тогтоолгох эрхийн нэгэн адил бөгөөд нэгэнт иргэн хуулиар тогтоосон болзол, шаардлагыг хангаж буй тохиолдолд захиргааны байгууллагаас уг эрхийг нь хязгаарлах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 3.029.287 төгрөгөөр тооцсон өндөр насны тэтгэврийн хэмжээг хууль тогтоомж, дүрэм, аргачлалын дагуу тооцон олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн, нэхэмжлэгч Ш.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.3. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд “Итгэлцүүрийг хэрэглэх, тогтоох” гээд 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ”, 22.2-д “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө”, 22.3-д “Итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж тус тус заасан.
2.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгасан орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар итгэлцүүр тогтоож, энэхүү итгэлцүүр хэрэглэхтэй холбогдсон харилцаа журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байна.
2.5. Нэгэнт уг хуулийн зохицуулалтад зааснаар Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолыг баталж, тогтоолын 3 дахь заалтаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж өөрчлөн найруулсан байгаа энэ тохиолдолд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хариуцагч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.6. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
2.7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.-н Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,032,453 төгрөгөөр тогтоон олгож байгааг хүчингүй болгож, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тооцож, нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 3,029,287.8 төгрөгөөр тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ