| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00220/И |
| Дугаар | 249 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 249
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00249 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, регистрийн дугаартай, Хулгай цудаг овогт Янживын Эд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 1,255,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2019/00220/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Э нь 2013 оны 11 дугаар сарын 21- ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Зоогийн газрын өргөтгөл” төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 1.500.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданга төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн Я.Э энэ хугацаанд 450.000 төгрөг төлсөн бөгөөд одоо үндсэн зээлийн 1.050.000 төгрөг, хүү 136700 төгрөг, алданги 68350 төгрөг нийт 1255050 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Хадбаатар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,255,050 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 180,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 175,050 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Эд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 1,255,050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Эд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 1,255,050 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,255,050 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 180,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 175,050 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 34,671.2 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Я.Эгоос улсын тэмдэгтийн хураамжид 17,335.6 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА