| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00225/И |
| Дугаар | 250 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 250
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00250 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар усан багт оршин суух, регистрийн дугаартай, Хойд овогт Сайнаагийн Сд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 6,155,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 153/2019/00225/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.С нь 2013 оны 05 дугаар сарын 01-ны өдөр сум хөгжүүлэх сангаас гагнуур, авто машины засварын үйлчилгээ явуулах “Шуурхай үйлчилгээ” төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданга төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн С.С энэ хугацаанд төлөлт хийгээгүй ба одоо үндсэн зээлийн 5,000,000 төгрөг, хүү 770,305 төгрөг, алданги 385,153 төгрөг нийт 6,155,458 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,155,458 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 6,155,458 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сд холбогдох, 2013 онд сум хөгжүүлэх сангаас авсан төлөгдөөгүй зээл буюу зээлийн хүү, алданги бүгд 6,155,458 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.С нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 113,437.33 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Сгоос улсын тэмдэгтийн хураамжид 56,718.67 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА