| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн*******210000001360 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймагт төрсөн. Эрэгтэй,******* настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,******* дүүргийн******* дугаар хороо, байрны тоотод оршин сууж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (..................),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь*******022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө******* дүүргийн******* дугаар хороо, байрны тоот дахь гэртээ эхнэр маргалдан түүний нүүр рүү цохиж дух, зүүн нүдний зовхи, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ******* “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө******* дүүргийн******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоот гэртээ нөхөр Лхагвасүрэнгийн хамтаар унтаж амарч байсан чинь гар утас руу нь танихгүй дугаар залгасан чинь нөхөр Лхагвасүрэн утсаа салгасан. Тэгтэл нөхөр залгасан дугаар луу Лхагваа байна гэж мессеж бичих юм бол битгий хариу бичээрэй би өөрөө чам руу залгана гэж бичсэн чинь хариуд нь би чамайг мартаж чадахгүй байна гэж мессеж ирсэн байсан. Тэгээд би уурлаад энэ хэн юм бэ? гэж асуусан чинь хэн ч биш мэдэхгүй байна яах гээд байгаа юм бэ? гэж хэлэхээр нь би уурлаад хэн гэдгээ хэл гэсэн чинь нөхөр дугарахгүй байж байснаа жижиг өрөө рүү орохоор нь би араас нь уйлаад хэн бэ? Чи яагаад намайг хуураад байгаа юм бэ? гэж асуусан чинь нөхөр ямар нэгэн хариу хэлэхгүй хувцсаа өмсөөд би явлаа гэхээр нь чи хаачих гээд байгаан бэ? Энэ мессеж бичсэн хүн рүүгээ явах гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд явлаа гээд би явуулахгүй бид******* зууралдаж ноцолдож эхлээд бид зочны өрөө рүү орохоор нь би гартаа барьж байсан хүүхдийн тоглоомыг нөхөр лүүгээ шидсэн чинь миний нүүрэн тус газар гараараа цохисон. Миний нүд хавдахаар нь би уйлаад жижиг өрөө рүү орсон чинь нөхөр гараад явсан...” (хавтас хэргийн 9-11 дэх тал) гэсэн,
Гэрч С.Билгүүнтөгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Лхагвасүрэн ах маань хувиараа хөдөлмөр эрхэлж авто машин зардаг. Эхнэр 3 хүүхдүүдийн хамтаар Хан-уул дүүргийн******* дугаар хороо 37 байрны тоотод оршин суудаг. Эхнэрийг нь Оюундарь гэдэг гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Лхагвасүрэн ах хүнд их тусархаг хөдөлмөрч тайван дөлгөөн хүн, ааш зангийн хувьд бол хүнтэй маргалдаад байдаггүй дуу цөөтэй хэлэх үгээ хэлээд өөр зүйл яриад байдаггүй. Одоо бол эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа эхнэр нь жоохон хартай хаана явж байна хэнтэй байна гээд л байнга л асууж сураглаж байдаг...” (хавтас хэргийн 53-55 дахь тал) гэсэн,
Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал)
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 39-44 дэх тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь*******022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө******* дүүргийн******* дугаар хороо, байрны тоот дахь гэртээ эхнэр маргалдан түүний нүүр рүү цохиж дух, зүүн нүдний зовхи, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн*******022 оны №14303 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “...биед дух, зүүн нүдний зовхи, бугалга, шуу, шилбэ, баруун тохой, гуяд цус хуралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 39-44 дэх тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210000001360 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгчг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******г торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ