Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 24 өдөр                Дугаар 153/ШШ2019/00254              Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух, Байлгас овогт Ичинноровын Нямдуламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 09-11 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Боржигон овогт Бямбацогоогийн Пт холбогдох охин Н.Болоржингийн төрсөн эцэг нь Б.Пмөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Нямдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Птой 2018 оны 5 дугаар сард танилцсан ба ганц нэг уулздаг харилцаатай байж байгаад 6 дугаар сард жирэмсэн болсноо мэдснээр 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 2900 грамм охинтой болсон. Б.Пыг удаа дараа утасдаж уулзаж ярилцахыг хүссэн боловч зугтаад ирээгүйгээр барахгүй охиноо үгүйсгэж байгаа тул Б.Пыг охин Болоржингийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, эх И.Нямдуламын асрамжинд үлдээж Б.Пүрэв- Очироос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч И.Нямдулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие И.Нямдулам нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан охин Н.Болоржингийн төрсөн эцэг нь Б.Пыг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь охин Н.Болоржин маань 3 сартай нялх учраас энэхүү асуудлыг охиноо 1 ой 6 сар хүрсний дараа шийдүүлэхийг хүссэж байгаа тул уг хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Нямдулам нь хариуцагч Б.Пт холбогдуулан охин Н.Болоржингийн төрсөн эцэг нь Б.Пыг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох охин Н.Болоржингийн төрсөн эцэг нь Б.Пыг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч И.Нямдуламын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пт холбогдох охин Н.Болоржингийн төрсөн эцэг нь Б.Пыг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч И.Нямдулам нь нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.МАРИНА