Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Хатгин овогт Батбаярын Бат-Өлзий, Бөө овогт Амартайваны Мөнхсайхан нарт холбогдох эрүүгийн 2210024961440 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* хотод төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ТС-14 ачилтын компанид ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт дүүргийн дүгээр хорооны Буянт-Ухаа дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хатгин овогт Батбаярын Бат-Өлзий (...............),

 

2. Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын 31-ний өдөр******* хотод төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ТС-14 ачилтын компанид ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт дүүргийн дугаар хорооны Нисэх дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан,******* (..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 2022 оны 09 дүгээр сарын-24-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээтэй маргалдаж, *******тай бүлэглэн нүүрэн тус газар цохиж, өшиглөн түүний биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын-24-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээтэй маргалдаж, Б.Бат- Өлзийтэй бүлэглэн архины шилээр толгойн тус газар цохиж, түүний биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч******* “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын-ны орой 20 цагийн үед гэрийнхээ гадаа 17-61 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Батка, Баатар гэх хоёр найзтайгаа “Аураг” нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж уучхаад гэртээ орж 0.5 литрийн архи уугаад Батка, Баатар хоёрыг автобусны буудал хүргэж өгөх гээд явж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байгаа. Тэгээд эргэж хараад намайг гараараа нүүрэн тус газар хоёр цохисон. Тухайн үед Баатараа маргалдаж байх үед бид хоёрыг салгаад 20 м яваад тамхи татаад зогсож байтал нөгөө 3 залуу ирээд ах нар яагаад байна гэж хэлээд толгойн тус хэсэгт пивоны шил хагалж нүүр рүү өшиглөж, баруун гарын шуу хэсэгт хагалсан шилээрээ зүсэж хаячхаад зугтаагаад алга болсон. Хэсэг хугацаанд тухайн газраа байж байгаад гэртээ ороод эхнэрт хэлсэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“...Мөнхсайхан, Бат-Өлзий гэх найзуудтайгаа дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 7 дугаар сургуулийн гадаа уулзсан. 22 цагийн үед Нисэхийн байрны буудлын урд талын Хаан банкны хажууд явж байсан чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 3 ахтай зөрсөн. Тэгээд бид 3 тоохгүй явж байсан чинь тэр 3 ах пизда нар минь гээд орилоод байсан бид 3 дэлгүүр орж пиво авчаад ууж эхэлж байсан чинь Бат-Өлзий байхгүй болчихсон цаанаас авраарай гээд орилоод байсан. Очсон чинь Бат-Өлзийг цамцаар нь хоолойг нь боочихсон доош нь дараад унагаачихсан байсан. Мөнхсайхан ахыг дуудахад гүйж ирээд том биетэй ахын толгойг шилээр цохиход хагарчихсан. Тэгээд би Бат-Өлзийг боосон гарыг тавиулаад шууд зугтаасан...” (хавтас хэргийн*******-28 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны дугаар сарын 03-ний өдрийн шинжээчийн 13378 дугаар “....Дугарсүрэнгийн биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 31-32 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Дугарсүрэнгийн биед үүссэн баруун хөмсөгний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.гийн биед үүссэн шарх нь тусдаа, бусад хэсгийн зулгаралт, язралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулгаралт, язралт, цус хуралт, гэмтлүүд нь тус тусдаа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтас хэргийн3-84 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын-ны өдөр Бат- Өлзий, түүний дүү Санчиртай бид 3 Нисэхийн байрны буудал дээр уулзсан юм. Уулзаад зогсож байсан чинь Бат-Өлзийн таньдаг ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бид гурав дээр ирээд тал шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд зогсож байсан чинь хажуугаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 3 эрэгтэй явж байсан бөгөөд нэг ах нь Бат- Өлзийг замаас холд гээд түлхсэн чинь Бат-Өлзий тэр ахтай муудалцаад тэр ахыг 2 удаа амны хэсэгт цохисон чинь яваад өгсөн. Бид нар тарахаар болоод Бат-Өлзий гэр рүүгээ явлаа гээд явсан чинь удалгүй Бат-Өлзий орилсон. Санчир бид хоёр гүйгээд очсон чинь Бат-Өлзийтэй маргалдаж цохиулсан ах түүнийг боогоод газар унагачихсан байхаар нь би гүйж очоод газар байсан архины шилээр толгой руу нь цохисон чинь гараа тавьсан. Бат-Өлзий босож ирээд хөлөөс өргөөд газар шидсэн. Бид хоёр уурандаа тухайн ахын толгой болон нуруу руу нь хэдэн удаа өшиглөсөн.” (хавтаст хэргийн1 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын-ны орой би Санчир гэх дүүтэйгээ хамт дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн баруун байрны буудал дээр найз Мөнхсайхантай уулзсан юм. Тэгээд уулзаад зогсож байсан чинь миний зүс таних ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бид гурав дээр ирээд тал шил архи гаргаж ирсэн. Тухайн архинаас Мөнхсайхан бид хоёрт хийж өгөөд уучхаад байж байсан чинь хажуугаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 3 ах явж өнгөрсөн бөгөөд нэг ах нь намайг мөрлөөд замаас зайл гээд түлхэхээр нь би шууд тэр ахын нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь тэр ах яваад өгсөн. Удалгүй бид нар салаад гэр рүүгээ явж байсан чинь зогсоолд байсан машины голоос надад цохиулсан ах дуудсан. Тэгээд би яваад очсон чинь нэг ах нь намайг түлхээд унагасан. Надад цохиулсан ах намайг боогоод унагахаар нь би орилсон чинь Мөнхсайхан, Санчир хоёр гүйгээд ирсэн. Тэр ах намайг боогоод тавихгүй байсан чинь Мөнхсайхан шилээр түүний толгой руу нэг удаа цохиход шил хагарсан ба тэр ах намайг тавьсан. Тэгэхээр нь би тэр ахыг газар унагаад нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед Мөнхсайхан бид хоёр уур хүрсэн байсан учраас тэр ахыг хэд хэдэн удаа цохисон.” (хавтаст хэргийн8 дахь тал) гэсэн,

 

 

102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

Шүүгдэгч*******н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 43-54 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36,  41 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-79 дэх тал)

Хохирогчийн Тусгал эмнэлэгт, Сон медикал зэрэгт үзүүлсэн баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Бат-Өлзий нь 2022 оны 09 дүгээр сарын-24-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээтэй маргалдаж, *******тай бүлэглэн нүүрэн тус газар цохиж, өшиглөн түүний биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын-24-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээтэй маргалдаж, Б.Бат- Өлзийтэй бүлэглэн архины шилээр толгойн тус газар цохиж, түүний биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Энэ гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч болон шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №13378 дугаартай дүгнэлт,2 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

Хохирогчийн Тусгал эмнэлэгт, Сон медикал зэрэгт үзүүлсэн баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогчг зодож эрүүл мэндэд нь “...биед баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нар бүлэглэн түүнийг толгой, нүүр хэсэгт цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нар бүлэглэн, хохирогчг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, төрийн нэрийн өмнөөс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Бат-Өлзийд00 нэгж торгох ял, шүүгдэгч *******д 320 цагийн нийтэд тустай ажил хийх ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар 226.600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай гэжээ

 

2. Шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Энэ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, эрх нь зөрчигдсөн этгээдээр боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн биеэ зохисгүй авч явсан, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн, зүй бус харилцаа хандлага нөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, Шүүгдэгч*******н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 43-54 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36,  41 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-79 дэх тал) прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч*******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч *******д00 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.Бат-Өлзий, ******* нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогчг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөг, шуунд шарх, дух, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, дээд, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой Хохирогчийн Тусгал эмнэлэгт, Сон медикал зэрэгт үзүүлсэн баримт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг баримтаар 226.600 төгрөгийн баримт авагдсан нь үндэслэлтэй тул хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2210024961440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Батбаярын Бат-Өлзийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Бөө овогт Амартайваны Мөнхсайханыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч *******д00 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гөөс.300 (нэг зуун арван гурван мянга гурван зуун) төгрөгийг гаргуулж,

- шүүгдэгч *******аас .300 (нэг зуун арван гурван мянга гурван зуун) төгрөгийг гаргуулж хохирогчд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бат-Өлзий, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ