Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1-р багт оршин суух Жаран овогт Х.С ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 15-ны өдөр 139/2017/00515/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1981 оноос 1984 он хүртэл цэргийн алба хаасан. Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд 1984 оноос 1993 он хүртэл адуу, хонь маллаж байсан. 1993 онд нэгдэл хувьчлагдахад Баянжаргалан сумын Ардын жаргал хувьцаат компанид мал маллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, архивт холбогдох баримт нь байхгүй тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн баримт зэргийг үндэслэн 1984 оны 01 сарын 01-нээс 1993 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1993 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал хувьцаат компанид малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Х.С нь 1985 оны 01 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-нийг дуустал, 1987 оны 01 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал, 1994 оны 01 сар 01-нээс 1994 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 19 тоот тодорхойлолт /ХХ-5/

2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 08/20 тоот албан бичиг /ХХ-4/

3. Х.Сын Дундговь Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1989 оны 10 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-6/,

4. Х.Сын Дундговь Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1992 оны 01 сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-7/,

5. Дундговь Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 22 дугаартай лавлагаа /ХХ-10/,

6. Х.Сын 1994 оны 02, 03 гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн хуулбар /ХХ-11-20/,

7. Гэрч Д.Лонжидын ...Х.С нь 1984 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас илгээлтээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчинаар ирж төллөх бог малыг 1994 он хүртэл Ардын жаргал нэгдэл болон Ардын жаргал ХК-нд маллаж байсан. Нэгдэл 1992 онд хувьчлагдаж компани болсон гэх мэдүүлэг /ХХ-26/

8. Гэрч Ц.Даариймаагийн ...Х.С нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас илгээлтээр ирж байсан. Ирээд 1984-1994 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд болон Ардын жаргал ХК-нд мал маллаж байсан нь үнэн. Би 1978 онд Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд мал зүйчээр ирж 1991 он хүртэл мал зүйч, тэжээлийн мэргэжилтэн, Мал зүйч үржлийн тасгийн эрхлэгчээр 1999 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг /ХХ-27/

9. Гэрч Н.Болдбаатарын ...Х.С нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас илгээлтээр 1982 онд Баянжаргалан суманд ирээд 1994 он хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд болон Ардын жаргал ХК-нд мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг /ХХ-28/ зэрэг баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.

Харин Х.Сын 1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 01 сарын 01-н хүртэл, 1985 оны 12 сарын 31-нээс 1987 оны 01 сарын 01-н хүртэл, 1992 оны 12 сарын 31-нээс 1994 оны 01 сарын 01 хүртэл, 1994 оны 06 сарын 30-наас 1994 оны 12 сарын 31-ныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд болон Ардын жаргал ХК-нд малчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байх тул уг хугацааны ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жаран овогт Халтарын Сүхбат /РД:ЗБ63030219/-ыг 1985 оны 01 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-нийг дуустал, 1987 оны 01 сарын 01-нээс 1992 оны 11 сарын 04-нийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал, 1994 оны 01 сар 01-нээс 1994 оны 06 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал ХК-нд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА