| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/0088/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/99 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
2022 09 20 2022/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Г.Намсрай нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Гантулгын Намсрайд холбогдох 2239000000279 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 226/ЗТ2022/00026 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын ...-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... багийн хөдөө хэсэг “...” гэх газар оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .... регистрийн дугаартай Шарайд овогт Гантулгын Намсрай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Намсрай нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн задгайд байрлах Б.Мөнхбатын эзэмшлийн хашаан дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Ононхүүтэй маргалдаж, улмаар хоёр нүдний дурангаар түүний толгойн хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Намсрай шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
2239000000279 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Г.Намсрайгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим сумын төвд Ононхүүтэй таарах үед Ононхүү надаас ганц шил архи байна уух уу гэхээр нь хамт Мөнхбат ахынх руу явъя гээд очсон, Мөнхбат Баясаа хоёр биднийг очихтой зэрэгцээд хөдөө явчихсан бидний асуудлыг мэдээгүй, би морь уяад тэднийд хэд хоносон юм. Ингээд бид хоёрыг очиход Ган-Од ах тэднийд унтаж байсан би нэг шил 0,5 л Хараа архи гаргаж бид 3 уусан, дараа нь Ган-Од ах бид хоёр дэлгүүр орж тус бүр нэг шил архи авчирч уусан, ингээд байж байтал Ононхүүгийн шүүхийн шийдвэрээр зүүсэн цагны зай нь дууслаа цэнэглэе энэ тэр гэж ярихад нь би жаахан инээсэн чинь Ононхүү уурлаад намайг хөгшин авгайтай явалддаг энэ тэр гээд бас хэрүүл жаахан нэмэгдсэн. Ингээд Ононхүүг гэрээс гарахаар нь би гадаа гараад үүрч байсан дурангаараа толгойных нь баруун дээд хэсэгт нэг удаа цохисон. Би буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Биднийг ууж байхад Батмагнай ирсэн. ...Өөр ямар ч зодоон болоогүй. Миний буруу согтуудаа л тийм асуудал гаргасан байна лээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44-р хуудас/
Хохирогч Б.Ононхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би нутгийн танил залуу болох Намсрайтай сумын төвд таарсан. Хаашаа явж байгаа юм бэ, ганц шил юм байна уух уу гэтэл баруун тийшээ Мөнхбат ахынх руу явж байна, чи тийшээ очиж бай гэсэн. Намайг яваад очиход Ган-Од ах ганцаараа унтаж байсан. Тэгээд би сэрээхэд Ган-Од ах нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр архи уугаад байж байхад Намсрай орж гараад ганц нэг хундага архи татаад байсан. Тэр үед Мөнхбат ах, дүү Баясаагийн хамт хөдөө гэр лүүгээ уяа морьдоо ачаад явсан. Явахдаа Намсрайг явъя гэхэд яваагүй. Тэр үед манай найз Батмагнай над руу залгаж хаана байгааг маань асууж над дээр ирсэн. Батмагнайг ирэхээс өмнө Намсрай, Ган-Од ах хоёр дэлгүүр явж хоёр шил архи авч ирсэн. Ингээд бид дөрөв нийлээд архиа ууж эхэлсэн. Тэгээд сууж байтал миний гарт байгаа цагны цэнэг дуусч эхэлсэн. Учир юу вэ гэхээр Батмагнай бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээж цаг зүүх ял авсан юм. Тэгээд цагны цэнэг дуусах гээд бид хоёр цагаа цэнэглэх үед Намсрай шоолоод инээгээд байсан. Тэгэхээр нь би Намсрайтай муудалцаад эхлэх үед Намсрай надаас зугтаагаад гэрээс гарсан байгаа юм. Батмагнай бид хоёр араас нь хөөгөөд хашаанаас гарахад Намсрай намайг хоёр нүдний дурангаар толгой тус газарт маань цохиж миний ухаан балартаж унасан. Тэгээд нэг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Би эмнэлэгт очиж толгойдоо 5 оёдол тавиулсан. Ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч А.Батмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би өөрийнхөө утсыг найз Ононхүүгээс авах гээд наадмын талбайн урд талын Мөнхбат ахын хашаан доторх амбаарт очтол Намсрай, Ган-Од, Ононхүү болон нэг зүс таних ах нарын хамт байж байсан тэгээд намайг ороход тэр хэд архи ууж байсан тэгээд би цуг ууж эхэлсэн. Бид нар 1 шил архи уугаад дахиад нэг шилийг талд нь оруулаад байж байтал зүс таних ах болон Ган-Од ах нар унтаад өгсөн Намсрай, Ононхүү бид 3 үлдээд байж байтал Намсрай Ононхүүд хандаж цаг хэд болж байна чи наад бугуйн дахь цагаа хараач гэхэд нь Ононхүү бид хоёр зорчих эрх хязгаарлах ял авч байршил тогтоох цаг зүүж байгаа учир тэрийг нь доромжилж хэлж байна гээд бид нар маргалдаж эхэлсэн тэгээд Намсрай гадаа гараад ир та хоёулаа үзье гээд гараад явчихсан тэгэхэд нь би араас нь гараад Ононхүү миний араас гараад очтол Намсрай хүзүүндээ зүүлттэй байсан дурангаа бариад Ононхүүгийн толгой хэсэг рүү савж цохитол Ононхүүгийн толгойноос цус гартал Намсрай гартаа байсан дурангаа хаяад зугтсан тэгээд би хойноос нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд Ононхүү бид хоёр үлдсэн тал шил архиа аваад наадмын талбайн хойд талын сандал дээр суугаад хүнээс ус авч цусаа угаах гээд сууж байтал цагдаа нар ирсэн. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч Б.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 сарын 30-ны өдөр би эмнэлэг дээрээ жижүүртэй байсан. Оройн 20 цагийн орчимд жижүүрээс залгаад зодуулсан хүн ирлээ оёдол тавиулах шаардлагатай байна гэж дуудсан. Би яваад очтол Баярсайхан цагдаа манай сумын Ононхүү гэх залууг дагуулаад ирсэн байсан. Тэгээд үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн дух, хуйх орчимд 2 газар юмаар цохиулсан шархтай байсан. Тэгээд би юугаар цохиулсныг асуухад санахгүй байсан. Тэгээд би дух болон хуйханд нийт 5 оёдол тавьсан. Тэгээд оёдол дуусан үед би боолт хийж өгөөд Баярсайхан цагдаа Ононхүүг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 24-25-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Намсрай нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн задгайд байрлах Б.Мөнхбатын эзэмшлийн хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ононхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хоёр нүдний дурангаар түүний толгойн хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйханд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Ононхүүгийн “...Ингээд бид дөрөв нийлээд архиа ууж эхэлсэн. Тэгээд сууж байтал миний гарт байгаа цагны цэнэг дуусч эхэлсэн. Учир юу вэ гэхээр Батмагнай бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээж цаг зүүх ял авсан юм. Тэгээд цагны цэнэг дуусах гээд бид хоёр цагаа цэнэглэх үед Намсрай шоолоод инээгээд байсан. Тэгэхээр нь би Намсрайтай муудалцаад эхлэх үед Намсрай надаас зугтаагаад гэрээс гарсан байгаа юм. Батмагнай бид хоёр араас нь хөөгөөд хашаанаас гарахад Намсрай намайг хоёр нүдний дурангаар толгой тус газарт маань цохиж миний ухаан балартаж унасан. Тэгээд нэг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Би эмнэлэгт очиж толгойдоо 5 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг,
Гэрч А.Батмагнайгийн “...Тэгтэл зүс таних ах болон Ган-Од ах нар унтаад өгсөн Намсрай, Ононхүү бид 3 үлдээд байж байтал Намсрай Ононхүүд хандаж цаг хэд болж байна чи наад бугуйн дахь цагаа хараач гэхэд нь Ононхүү бид хоёр зорчих эрх хязгаарлуулах ял авч байршил тогтоох цаг зүүж байгаа учир тэрийг нь доромжилж хэлж байна гээд бид нар маргалдаж эхэлсэн тэгээд Намсрай гадаа гараад ир та хоёулаа үзье гээд гараад явчихсан тэгэхэд нь би араас нь гараад Ононхүү миний араас гараад очтол Намсрай хүзүүндээ зүүлттэй байсан дурангаа бариад Ононхүүгийн толгой хэсэг рүү савж цохисон Ононхүүгийн толгойноос цус гартал Намсрай гартаа байсан дурангаа хаяад зугтсан тэгээд би хойноос нь хөөгөөд гүйцээгүй..." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Намсрай нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Ононхүүг хоёр нүдний дурангаар толгойн хэсэгт нь нэг удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Б.Ононхүү нь эмчилгээний зардал, хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, хэргийн материалтай танилцаад гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, бие биедээ хүндэтгэлгүй харилцсан харилцаа нөлөөлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Г.Намсрайд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн гомдол, саналгүй гэх хүсэлт, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхдийн хамт Улаанбаатар хотод машин угаалгын газар ажиллаж амьжиргаагаа залгуулдаг гэх тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэглэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БПЦ10*60WA гэсэн бичиглэлтэй хоёр нүдний дуранг шүүгдэгч нь Батжаргалын Баясгалан гэх хүний дуран гэж мэдүүлсэн боловч хэрэгт энэ хүний талаарх мэдээлэл байхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Тухайн хоёр нүдний дуран нь гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн эзэмшил, ашиглалтад байсан тул уг дуранг шүүгдэгч Г.Намсрайд олгох нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү шийдвэр нь өмчлөгч хоёр нүдний дурангаа шүүгдэгчээс буцаан шаардахад саад болохгүй болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Намсрайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР