| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0354/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Иргэдийн төлөөлөгч Г.Б-,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Л.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Гэрч Х.О-,
Шинжээч М.Б-,
Шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 2138000260275 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Н-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н- нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.А-гийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н-ийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.А-гийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000260275 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-ийн өгсөн: “...Тухайн өдөр М- ах эхнэртэйгээ хамт түлээ хөрөөдөхөөр манайд ирсэн. Бид нар пиво уусан. Тэгээд байж байтал шөнө Л.А- согтуу ирээд хүүхдээ авч явна гээд уурлаж, намайг хэлдэг муу үгээрээ хэлсэн. Тэгээд Л.А- над дээр ирээд миний дээрээс намайг цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалах үүднээс цохисон. Тэгээд байж байтал М- ах Л.А-г татаж болиулсан. Тэр үед Л.А- намайг хутгалчихлаа гээд орилоод байхаар харсан чинь миний нүүрэн дээрээс цус гоожсон. Л.А- хувцсаа тайлсан чинь цус гоожиж байсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А-гийн өгсөн: “...Би зүүн талдаа нэг удаа хутгалуулсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн санал, гомдол болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.О-гийн өгсөн: “...Би тухайн өдөр хонио хариулж байгаад оройхон сумын төв орсон. Тэгээд сумын төв ороход шүүгдэгчийн ээж намайг түлээ хөрөөдөөд өг гээд байхаар нь би очиж түлээг нь хөрөөдөж өгсөн. Тэгээд хоол унд идээд, ганц хоёр пиво уусан. Би тухайн үед эхнэрийн хамт шүүгдэгчийн ээжийн гэрт байсан. Тэгээд шөнийн 23 цагийн үед эхнэр бид хоёр гэр лүүгээ явах гээд байж байсан чинь Л.А- орж ирсэн. Л.А- орж Н.Н-тэй маргалдаад байсан тэгээд гайгүй болж байснаа дахиад маргалдаад, сандлаар цохилцоод байхаар энэ хоёрын дундуур нь орсон. Би хэн хэнийгээ хутгалсан талаар ч сайн анзаараагүй байж байтал цус гарчихлаа гээд байхаар нь харсан Л.А-гийн биеэс цус гарч байсан. Манай дүүгийн эхнэр нь эмнэлэгт ажилладаг тэгээд би эмнэлэг дуудсан. Тухайн үед шөнийн 23 цаг өнгөрч байсан. Тэгээд эмч ирээд Л.А-д оёдол тавьж байсан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Б-ийн өгсөн: “...Урдаас хойш чиглэлтэй орсон байсан. Хутганы ир хэсэг дээш чиглэсэн, хутганы мохоо ирмэг доош чиглэсэн байсан. Өөрөөр хэлбэл хутга босоо чиглэлтэй байсан. ...Хэрэв хохирогчийг шүүгдэгч босоо байх үед хутгалсан гэж үзвэл хутганы ирийг дээш харуулж барьсан байх шаардлагатай. Харин хохирогчийг сууж байсан болон хэвтэж байх үед нь шүүгдэгч хутгалсан бол хутганыхаа ирийг доош харуулж барьсан байх. ...Хохирогчийн хувцас цус болсон байдлыг харахад хэвтээ байдлаас хутгалсан байх. ...Боломжтой. Хэрэв хохирогчийг дээшээ хараад хэвтэж байхад нь шүүгдэгч хутгалсан бол цус хойд нуруу хэсэг рүү урсана, харин зогсож байхад хутгалсан бол цус доошоо урсана, хэрэв сууж байх үед хутгалсан бол цус урд тал руу урсана” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх суманд хөдөө 3 дугаар багт ээжийнхээ хүнсийг хийгээд машинаараа түлээ ачаад 20 цагийн үед сум орж ирэхэд манай хамтран амьдрагч над руу залгасан байсан. Тэгэхээр нь би буцаагаад залгаж асуутал Н.Н- “хүү халуураад байна хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд би мөс ачиж буулгаад хоолоо хийж идээд хамтран амьдрагч Н.Н-ийнд яваад очсон. Намайг ороход манай сумын М- ах эхнэр Ч.Б-ын хамт манайд сууж байсан. ...Н.Н- халуун савтай цайгаар толгой руу цохиод эхэлсэн. Тэгээд халуун сав хШ.А-аад унахад түшлэг байхгүй жижиг модон сандлаар толгой руу чигтэй цохих гээд дайраад байсан. Би тэр үед нь гараараа хаагаад байсан. 1-2 удаа цохисон байх сандал бариад дайрч байхдаа “хүүхдээ аваад зайл” гээд хашгираад байх шиг байсан. Тэр үед М- ах дундуур орж ирээд сандлыг нь булааж авсан. Би тэр үед Н.Н-ийг согтуу байсан болохоор юм дугараагүй. Тэгээд би М- ах, Ч.Б- эгч хоёртой мэндлээд зогсож байхад “ална” гээд орилоод гүйгээд ирсэн. Би эргээд хартал зүүн талын суга хавьцаа жирс гээд сонин болоод явчихсан. Тэгэхээр нь би цохиод авсан. Унаад өгөхөөр нь очоод бариад авах гэсэн чинь цээж рүү бүлээн оргиод явчихсан. ...би дээлнийхээ цээж хэсгээ яраад үзтэл цус харваад эхэлсэн. ...би ухаан алдсан байсан. ...Намайг тэр хоёрын урдаас хараад зогсож байхад Н.Н- чамайг ална гээд орилохоор нь би эргээд хартал намайг хутгалсан. М- эгч Ч.Б- ах хоёр намайг хутгалахыг харсан. ...Намайг ямар хутгаар хутгалсныг би хараагүй. Сумын цагдаад миний авч явсан хар бариултай, хар хуйтай хутгыг хадам ээж цагдаад өгсөн байсан. ...Тэгэхэд тэр гэрт байсан Х.О- ах Н.Н-ийг салгасан чинь гал тогооны тийшээ гүйгээд явсан. Тэгээд байж байтал буцаад гүйгээд ирсэн чинь миний цээж рүү халуу оргиод лүгхийгээд явчихсан. Би “чи намайг яачихав аа, арай хутгалчихаагүй биз дээ” гэсэн чинь Н.Н- “би чамайг ална” гэсэн. ...Миний өвөрт явсан хутга мөн байна. ...Миний хутга бол өвөрт байсан. Би ороод хутгаа энд тэнд өврөөсөө гаргаж тавиагүй. ...Би Н.Н-т ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 31, 186 дугаар тал/,
Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гурав дахь пивоо ууж байтал Н.Н-ийн нөхөр болох Л.А- гэдэг 23:00 цаг өнгөрч байх үед ирсэн. Л.А- нь гаднаас орж ирээд Н.Н-т хандан "чи хүүхэд харж чадахгүй байж архи уулаа, би хүүхдээ авч явна" гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Түүний урдаас Н.Н- "чи эндээс зайл" гээд хэрэлдэж улмаар зодолдсон. Н.Н- сандал авч шидэж тэр сандал нь Л.А-г цохиж байсан. Л.А- нь шидсэн сандлыг нь урдаас өшиглөж байсан. Тэр шилэн аяга нь Л.А-г цохисон эсэхийг нь хараагүй. Энэ үед би салгах гээд түлхсэн. Энэ үед нь Л.А-гийн цээжнээс цус гараад байсан. Би Н.Н-ийг л хутгалчихлаа гэж бодсон. Түүнээс биш яг хутгалсан яасан эсэхийг нь хараагүй. Тэгээд эмч дуудаж үзүүлсэн. Эмч ирсэн хойно хойморт нь Л.А-г хэвтэж байх үед түүний хөлний хажууд хуйнаасаа гарчихсан хутга хэвтэж байсан. ...Л.А- цус гарснаас хойш ямар нэгэн зүйл яриагүй. Халамцуу байсан өөрөөс нь архи үнэртэж байсан. Гэхдээ их согтуу байгаагүй. Харин Н.Н- нь сандраад "хүнд гай боллоо" гээд тайван суухгүй байсан. Намайг “чи яагаад нэгнийгээ ингэчихэв" гэхэд "би хутга авсан эсэхээ ч мэдэхгүй байна" гэж байсан. ...Н.Н- ч гэсэн мөн их согтоогүй байсан. ...Н.Н-ийн нөхөр Л.А- нь гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд орж ирээд Н.Н- рүү хэл амаар “пизда янхан минь чи архи ууж байсан юм байна хүүгээ аваад явна” гээд тэр хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгийгээ цохиод байсан. Тэгээд би тэр хоёр бүр айхтар болоод байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь Л.А-гийн биеийн хэсгээр нь цус гараад миний гар болон хувцас цус болсон. ...Гаднаас Л.А- нь их ууртай орж ирсэн. Хүүхдээ аваад явна гээд байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байхдаа Н.Н- нь Л.А- рүү сандал аваад шидэхээр нь буцаагаад Н.Н- нь аваад шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 180 дугаар тал/,
Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.А- гэх залуу орж ирээд “чи хүүхэд харж чадахгүй байна архи ууж байна пизда минь” гээд уурлаад эхэлсэн. Тэгсэн чинь Н.Н- “чи яах гэж ирсэн юм чи зайлаач чамд юу гэж хүүхэд өгч байдаг юм” гээд урдаас хэрэлдээд эхэлсэн. Тэгээд би гарч бие засаад эргээд ороод ирсэн чинь манай нөхөр Х.О-: “Н.Н- Л.А-г хутгалчихлаа эмнэлэг рүү хурдан залгаж дуудлага өг” гэхээр нь би эмнэлэгт дуудлага өгсөн. ...Н.Н- болохоор наашаа цаашаа сандраад л шогшоод байсан. Ямар гайтай юм бэ энэ салтгар юм юу гэж наашаа ирдэг байна аа хүнд гай болчих юм пизда пизда гээд сандраад байсан. ...Би ерөөсөө мэдсэнгүй ийм юм болчихлоо хутга барьснаа мэдэхгүй байна, хутга мутга хаана байсан юм гайтай юм л гэж надад хэлж байсан. Тэгээд гай гай гээд гэртээ холхиод байсан. ...Би тэр үед Л.А-гийн хадам ээж Д.Н- гэдэг айлын гэрт /байшин, өрөөгүй/ байхад гаднаас Л.А- их л ууртай орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн. Л.А- нь эхнэр болох Н.Н- рүүгээ “чам шиг янхан банзал хүүхэнд би хүүхдээ өгөхгүй шүү” гэх зэргээр уурлаж хашгирч байсан. Л.А-г би халамцуу байна уу гэж бодсон. Уг нь даруу залуу юм. Уусан болоод ингэж байна гэж л бодсон. Хэрүүл маргаан болоод нэгэн рүүгээ юм шидэх шиг болсон. Н.Н- Л.А- руу аяга шидэх шиг болсон. Би яг хэн нь шидсэн эсэхийг нь хараагүй. Тэр үед би гараад 00 ороод иртэл манай нөхөр Х.О- “бушуу түргэн дуудаарай” гэхээр нь би “юу болов” гэхэд манай нөхөр “хутгалчих шиг боллоо цус гараад байна” гэсэн. Тэгээд би түргэн дуудсан. Л.А- нь намайг “гүйцээчих” гэж хашгираад байсан. Манай нөхөр Л.А-г хориглож байсан. Н.Н- нь гэр дотроо “новшоо, яанаа” гээд холхиод байсан. ...Л.А-г ямар байдлаар тийм гэмтэл авсан эсэхийг нь хараагүй. Тухайн үед хутга шөвөг юм харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 182 дугаар тал/,
Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Урьд өмнө анх нэг гэрт хамт амьдардаг байхдаа эвтэй хэрүүл маргаан хийдэггүй гайгүй байдаг байсан. Сүүлийн жилүүдэд Н.Н-ийн нөхөр Л.А- нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж манай охиныг зоддог болсон. ...архинаас болж Л.А- Н.Н- нарын хоорондын харилцаа муудаж хэрүүл маргаан ихтэй болж хоорондоо зодолддог болсон. Би тэр болгон хажууд нь байдаггүй. Одоогоос 2 жилийн өмнө Л.А- Н.Н- нарыг хөдөө мал маллан амьдарч байхад нь хөдөө би гэрт нь очиход Л.А- архи уугаагүй байж эрүүл байхдаа Н.Н-ийг зодож байсан. Юунаас болж маргалдаж зодолдсоныг нь мэдэхгүй. Би гадуур хонь мал эргүүлээд ороод ирсэн чинь тэр зөрж гараад гэрийн гадаа зодолдоод байсан. Би арай гэж салгаж Л.А- хүнтэй хардаж хэрүүл маргаан хийж зодсон байсан. ...Урьд өмнө манай охин Н.Н- нь Л.А-тай хамт нэг гэрт амьдарч байхдаа гэртээ айдастай байдаг байсан. Л.А- архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ирээд дарамталдаг хэл амаар их доромжилдог гэж ярьдаг байсан. ...хааяа Н.Н- Л.А- архинаас гарчихгүй юм болов уу гэж ярьдаг. ...Л.А- урьд өмнө Н.Н-тэй нэг гэрт байхдаа айлган сүрдүүлдэг байсан. Архи ууж ирээд дарамталдаг. Тэр тусдаа амьдрахаар болж Н.Н- хүүхдүүдтэй манай гэрт байхад Л.А- утсаар Н.Н- рүү ална хэнтэйгээ байгаа юм гичий нохой жингэр гэх мэтийн үгээр их дарамталж ярьдаг. Мөн манай гэрт ирээд намайг бас хэл амаар доромжилдог. Н.Н-ийг хүнтэй их хардаж дарамтлаж айлган сүрдүүлдэг. ...Нөхөр Л.А- нь архи согтууруулах ундаа хэрэглэж ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Заримдаа архи уугаагүй эрүүл үедээ Н.Н-ийг хүнтэй хардаж хэрүүл маргаан хийж зоддог байсан. Би хажууд нь их байдаггүй болохоор давтамжийг сайн мэдэхгүй байна. Н.Н- заримдаа надад юм ярьдаггүй нуудаг болохоор би сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн 2020 оны 11 сард Н.Н-ийг айлд байхад нь Л.А- очиж зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдсан. ...Л.А- нь Н.Н-ийн биед халдаж зодохдоо толгой хэсэг рүү нь их цохисноос болж Н.Н-ийн толгой нь их ойр ойрхон өвддөг болсон. Урьд өмнө толгой нь өвддөг байсан ч Л.А-д цохиулснаар бүр их өвддөг болсон. Мөн баруун чихний хэнгэрэг нь цоорсон одоо хөвөн маарлаар байнга бөглөж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/,
Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н- нь манайд ажиллаж байхад нь нөхөр Л.А- нь согтуу манай дэлгүүр дээр ирээд Н.Н-ийг дарамтлаад байдаг. Үг хэлээр ална мөн хэл амаар доромжлоод байдаг. Хүүхэд авахуулсан янхан гэх мэт үгээр хэлдэг байсан. ...Н.Н- нь ажиллаж байхдаа их айдас түгшүүртэй байдаг нөхөр нь их ширүүн харьцаг. Л.А- согтуу дэлгүүрт ирэхдээ над руу хүртэл хэл доромжилж дайрдаг байсан. ...Манайд Н.Н- нь ажилд анх орохдоо нөхрөөсөө салсан. Л.А- самарт явсан байхгүй байгаа гэж хэлж байсан. Сэтгэл санаа хувьд гутруу, их айдастай маягтай одоо нөхөр самарнаас ирээд намайг алах байхдаа ингэж амьдарч байхаар үхмээр байна гэж ярьж байсан. ...Л.А- нь Н.Н-ийг байнга айлган сүрдүүлдэг байсан. Нэг удаа дэлгүүрийн гадаа машинтай ирээд дайрж ална заналхийлсэн. Тэр үед бид хоёр зугтаж орж байсан. ...гэрлүүгээ харихдаа их айдаг гэрт нөхөр Л.А- согтуу байгаа хаана очно оо гээд ажлаа тараад явдаг. Өглөө ажилдаа ирэхдээ гэртээ хоноогүй гэсээр ирдэг байсан. ...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан давтамж нь их ойрхон Н.Н- гэртээ буюу ажил дээрээ амар тайван байх боломжгүй байх шиг байдаг. Л.А- нь манай дэлгүүр ирээд дарамтлаад байдаг болохоор би ч давхар айдаг. ...Н.Н- нөхөр Л.А-даа зодуулснаас болж тархиндаа гэмтэл авсан байх нэг л сонин толгойны үсийг авхуулсан нүүр хавдартай мангардуу гэмээр хэлж ярьж байгаа үгээ наана цаана оруулж ярина. Байж байгаа газраа тогтворгүй гүйж явчдаг хүний нүүр харахдаа дургүй толгойгоо битүү юмаар ороогоод байдаг байсан. Ажил хийх ямар ч боломжгүй болсон. Тэгээд би эмчилгээ хийлгэ ээжид нь сайн хэлж зөвлөөд явуулсан. Н.Н- нь нөхөртэй зодуулж яваад ирснээс хойш нэг л сонин болсон. Хийж байгаа үйлдээ мартаж санаад байдаг болсон байсан. Бидний хэлж ярьж сурснаар орон гаран болсон байсан. Хэлж байгаа үг нь заримдаа ойлгодоггүй сэргэлэн зан байхгүй юм асуухаар айн гээд сонсохгүй маягтай дахин дахин асуугаад байдаг. Чих нь дүлий болсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,
Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг болсны маргааш нь цаг уурт ажилладаг хүн надад Л.А- гээд залуу эхнэртэйгээ маргалдаж байгаад өчигдөр шөнө хутгалуулсан байна гэхээр нь би хэргийн талаар асууж тодруулах гээд үдээс хойш Н.Н-ийн гэрт очиход ээж нь гээд хүн байсан. Өөр хүмүүс байгаагүй. Тэгээд Н.Н-ийн ээж гэх настайвтар эмэгтэйгээс би болсон хэрэг асуудлын талаар лавлаж асуухад “би сайн мэдэхгүй байна, өнгөрөх шөнө л Н.Н- нөхөр Л.А-тайгаа маргалдаж байгаад нэгийгээ хутгалсан асуудал болсон юм шиг байна гэхээр нь би хүмүүс нь хаана байгаа талаар асууж тодруулаад, хутгалсан хутга нь хаана байна гэсэн чинь тэр эмэгтэй надад нэг хар иштэй хутга гаргаж өгөхдөө энэ хутга л юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би өгсөн хутгыг нь авч явсан. Намайг гэрт нь ороход бол гэрээ сайхан цэвэрлэчихсэн байсан. Би ул мөр байна уу гээд үзэж шалгахад цэвэрлэчихсэн гэж байсан бөгөөд цус нөж ямар нэгэн зүйл байгаагүй цэвэрлэсэн бололтой байсан. Тэгээд тэр хутгыг нь Арбулаг сумын хэсгийн төлөөлөгч Ч.Н-д хураалгасан. ...Надад өгөхдөө бол хуйгүй өгсөн. Тэр хутга нь ямар нэгэн цус нөж болсон гэмээр зүйлгүй байсан. Би цэвэрлэчихсэн юм байлгүй гэж бодоод өгсөн хутгыг нь л авсан. Би Ч.Н-д өгөхдөө мөн хуйгүй өгсөн. Энэ зурган дээр хутга нь хуйтай байна. Ч.Н- хуйнд хийж хадгалж хамгаалсан юм байлгүй дээ. Хуйны талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай: "1. Л.А-гийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, ...бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3. Л.А-гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай: "1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн, дээлний урд хэсэгт зүүн гар талын мөр хэсэгт 3 см хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтлийг 1 дугаартай сумаар мөн зүүн гар талын мөр хэсэгт 0,3x0,3 см хэмжээтэй гэмтэл байх ба уг гэмтлийг 2 дугаартай сумаар зааж тэмдэглэв. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцны урд хэсэгт зүүн ханцуйны залгаа оёдлоос баруун тийш 3,4 см зайд 3 см хэмжээтэй үүссэн гэмтэл байх ба уг гэмтлийг “1” дугаараар, зүүн ханцуйны залгаа оёдлоос баруун тийш 5,3 см зайд “2” дугаараар тэмдэглэв, шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэмний урд хэсэг зүүн ханцуйны залгаа оёдлоос баруун тийш 6,9 см зайд 3 см хэмжээтэй үүссэн гэмтэл байх ба уг гэмтлийн “1” дугаараар тэмдэглэв. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн фудболкны урд хэсэгт зүүн захаас эгц доош 3 см түүнээс зүүн ханцуй тийш 19 см зайд 3 см хэмжээтэй үүссэн гэмтлүүд тогтоогдов. 2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн дээлэнд үүссэн 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чимэглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ уг гэмтэл нь хурц, үзүүртэй нэг талдаа иртэй, ир дээш чиглэсэн хутга мэт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. 2 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь зах ирмэг цоорч хатуурсан шинжүүд байх тул халуун зүйлийн үйлчлэлээр түлэгдэж цоорсон цооролт байна. Саарал өнгийн цамцанд үүссэн 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чиглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ уг гэмтэл нь хурц үзүүртэй нэг талдаа иртэй, ир дээш чиглэсэн хутга мэт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Хар өнгийн футболканд үүссэн 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чиглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ уг гэмтэл нь хурц үзүүртэй нэг талдаа иртэй, ир дээш чиглэсэн хутга мэт зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-66 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай: “1. Н.Н-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Н.Н-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. /Н.Н-ийн гэх зурганд он сар өдөр тэмдэглэгдээгүй байна/ 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би цахим бүртгэлээс шүүж өгье. Н.Н- мөн үү? 2021.12.22-ны өдөр компьютер томограф хийлгэсэн байна. Наана чинь яагаад тэгж бичигдсэн юм бол. /цахим бүртгэлээс шүүж компьютерийн дэлгэц дээр харуулсныг гар утсаар 1 кадр зураг авч мэдүүлгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов” гэх мэдүүлэг, цахим бүртгэлийн хуулбар /хх-ийн 176-177 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн: "... Сэтгэл зүйн уулзалт, ярилцлага болон тестийн үр дүнд дараах дүгнэлтэд хүрч байна. Үйлчлүүлэгч Н.Н- нь сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн. Сэтгэл санааы таагүй байдлаас үүссэн стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын байдлаас болж хөнгөн хэлбэрийн депресстэй. Энэ байдал удаан үргэлжилбэл үйлчлүүлэгчийн зан үйл, нийгэмшихүй, улмаар танин мэдэхүйд өөрчлөлт гарч болзошгүй. Мөн нойргүйдэл үүсэж, хар дарж зүүдлэх болсон. Сэтгэл зүйн хямралаас үүдэн анхаарал төвлөрөлт муудаж, мартамхай болсон. Гэсэн хэдий ч энэ нь эмчлэгдэх боломжтой. Иймээс сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй...” гэх сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 79-82 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын: “1. Н.Н- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. 2. Н.Н- нь сэтгэцийн өвчингүй. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нь нөлөөлөхгүй. 3. Н.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4. Н.Н- нь хамтран амьдрагч амьдрагч Л.А- нь удаа дараа ирж согтуугаар сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн. /Н.Н-ийн үгээр/ 5. Н.Н- нь болсон үйл явдлын талаар ярих чадвартай. Хийж байгаа үйлдлээ мэдэх чадвартай. 6. Одоогоор Н.Н-ийн сэтгэл санааны байдал тогтвортой. 7. Н.Н-т айдас түгшүүр үгүй байсан. 8. Н.Н- нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 9. Н.Н- нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр тал/,
Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйчээс мэдүүлэг авсан: “...Тухайн үеийн байдлаас шалтгаалан сэтгэл санааны байдал давчдах магадлалтай. ...Тэр хүнд ирж байгаа айдас, түгшүүр, хүчирхийллийн шинж байдлаас л хамаарах асуудал. ...Н.Н- нь хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байх боломжтой. Үйлчлүүлэгч Н.Н-тэй хийсэн ярилцлагын явцад айдсыг илрүүлэх оношилгооны асуултууд тавьж үнэлж үзэхэд Н.Н- нь нөхөр Л.А-гийн зүгээс хийсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нь сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон, нөхөр Л.А- нь бие махбодид халдах болон үндэслэлгүйгээр хардах, буу болон мэсээр айлган сүрдүүлсэн гэх нөхцөл байдал амьдарлын түүхээс ажиглагдсан. ...Хүчтэй айдсын үед бие махбодид гарч буй олон төрлийн физиологийн хариу урвал зэрэгцэн маш хурдацтай явагдсанаар сэргээн санах, ой тогтоох чадвар алддаг учир болсон үйл явдпын зарим хэсгийг мартаж юу хийсэн, хэлснээ санахгүй болдог. Энэ нь худлаа хэлсэн, нуусан гэсэн үг биш айдсаас үүссэн бие махбодийн хариу урвалаас үүдэн тархины тодорхой хэсэгт үүсч буй түр зуурын саатал юм. Н.Н-ийн тухайд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй айдас түгшүүрийн байдлаас шалтгаалж тухайн үед хийсэн үйлдлээ мэдэхгүй, дараа нь санахгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 дугаар тал/,
Шинжээч эмч М.Б-ийн: “...Дүгнэлтэд тусгагдсан байгаа. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл гэсэн ухагдахуунд зүүн талын 3-р хавирга суганы өмнөд шугамаар ташуу зөрж хугарсан, уушигны гадаргуу хэсэг рүү бага хэмжээтэй орсон зэрэг гэмтлүүд нь багтаж ойлгогдоно. Уг гэмтлийг би ир үзүүртэй /хутга гэх мэт/ зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэдгийг ч дүгнэлтэд дурьдсан. Мөн уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ тухайд бол ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр эхлээд хавирга хугарч улмаар хугарсан хавирга уушгийг гэмтээсэн гэж үзэхээр байсан. Тэгэхээр хавирганы хугарал нь өөрөө цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтэл юм. Хавирганы хугаралыг тусад нь гэмтлийн зэрэгт авч үзэх шаардлагагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 156 дугаар тал/,
Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 сарын 09-ний орой хөдөөнөөс М- ах Ч.Б- эгч хоёр ирсэн. Би тэр хоёрыг ирэхэд хүү Ариунболд /5 настай, эрэгтэй/-ын хамт хоёулаа байсан. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэр хоёр ирээд бид гурав 2 том пиво уугаад, сүүлийн 1 том пивийг задлаад сууж байтал гаднаас Л.А- орж ирсэн. Л.А- орж ирээд хүүхдээ авч явна энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би хүүхдээ өгч явуулахгүй гэж уурласан. Л.А- намайг гараараа толгой руу цохиод байхаар нь би зөрүүлээд гараараа цохьсон. Намайг Л.А- цохиж унагаагаад унасан байхад дээрээс цохиж байснаа Л.А- чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь М- ах татаад болиулсан. Тэгээд хувцсаа тайлсан чинь цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд эмч дуудаж үзүүлсэн. ...Надтай л зодолдож маргалдсан. ...Тийм зүйл болоогүй байхаа. Би уурлаж айсан үедээ заримдаа тэрхэн хугацаанд юу болсноо мартчихдаг үе байдаг. ...Бид хоёр хамтран амьдраад 7 жил амьдарч байна. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Сүүлийн нэг жил салах гээд тусдаа амьдарч байна. ...Тэр Л.А-гийн өөрийнх нь хутга байгаа юм. Байнга хутга өвөртөлж явдаг юм. ...Л.А- надтай хамт амьдарч эхэлснээсээ хойш архи уух болгондоо агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохоор би нөхрөөсөө байнгын айдас түгшүүртэй байдаг болсон. Одоогоос 3-4 жилийн өмнө согтуу ирээд агсам тавиад гэрээ нэвт буудаж байсан. Тэрнээс хойш би ер нь архи ууж агсам тавихаар нь айж сандраад заримдаа айж сандарснаасаа болоод хийсэн үйлдлээ санахгүй тохиолдол байдаг болсон. 2013 онд үхэр сааж байгаад толгой руугаа үхэрт мөргүүлээд түүнээс хойш ухаан алдаж унадаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар тал/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 73 дугаар тал/,
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Н.Н-ийн толгойн компьютер томографийн CD 1 ширхэг, гэрэл зураг /хх-ийн 72 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/, гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 79-82 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 88-89 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн ... багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/, А.А-, Н.А- нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 101-102 дугаар тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 103-105, 161-173 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар /хх-ийн 116-128 дугаар тал/, шинжээч Т.Н-н мэдүүлэг /хх-ийн 130 дугаар тал/, эмчлүүлэгчийн картанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 160 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000260275 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Г.Б-нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэн нь хэнийгээ хутгалсан нь гэрчийн болон шүүгдэгч, хохирогч нар тодорхойгүй хариулт өгч байна. ...шүүгдэгч Н.Н-ийг буруугүй гэж үзэж байна” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29, 31, 186 дугаар тал/, гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 180 дугаар тал/, гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43, 182 дугаар тал/, гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/, гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/, гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 57 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-66 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, цахим бүртгэлийн хуулбар /хх-ийн 176-177 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 79-82 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйчээс мэдүүлэг авсан мэдүүлэг /хх-ийн 130 дугаар тал/, шинжээч эмч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 156 дугаар тал/, шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар тал/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 73 дугаар тал/, шүүгдэгч Н.Н-ийн толгойн компьютер томографийн CD 1 ширхэг, гэрэл зураг /хх-ийн 72 дугаар тал/, хохирогч Л.А- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 136 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.О-, хохирогч Л.А-, шинжээч М.Б-, шүүгдэгч Н.Н- нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Н- нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.А-гийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан: Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гурав дахь пивоо ууж байтал Н.Н-ийн нөхөр болох Л.А- гэдэг 23:00 цаг өнгөрч байх үед ирсэн. Л.А- нь гаднаас орж ирээд Н.Н-т хандан "чи хүүхэд харж чадахгүй байж архи уулаа, би хүүхдээ авч явна" гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Түүний урдаас Н.Н- "чи эндээс зайл" гээд хэрэлдэж улмаар зодолдсон. ...Энэ үед би салгах гээд түлхсэн. Энэ үед нь Л.А-гийн цээжнээс цус гараад байсан. Би Н.Н-ийг л хутгалчихлаа гэж бодсон. Түүнээс биш яг хутгалсан яасан эсэхийг нь хараагүй. ...Эмч ирсэн хойно хойморт нь Л.А-г хэвтэж байх үед түүний хөлний хажууд хуйнаасаа гарчихсан хутга хэвтэж байсан. ...Намайг “чи яагаад нэгнийгээ ингэчихэв" гэхэд "би хутга авсан эсэхээ ч мэдэхгүй байна" гэж байсан. ...орж ирээд Н.Н- рүү хэл амаар “пизда янхан минь чи архи ууж байсан юм байна хүүгээ аваад явна” гээд тэр хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгийгээ цохиод байсан. Тэгээд би тэр хоёр бүр айхтар болоод байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь Л.А-гийн биеийн хэсгээр нь цус гараад миний гар болон хувцас цус болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 180 дугаар тал/,
Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.А- гэх залуу орж ирээд “чи хүүхэд харж чадахгүй байна архи ууж байна пизда минь” гээд уурлаад эхэлсэн. Тэгсэн чинь Н.Н- “чи яах гэж ирсэн юм чи зайлаач чамд юу гэж хүүхэд өгч байдаг юм” гээд урдаас хэрэлдээд эхэлсэн. ...Н.Н- болохоор наашаа цаашаа сандраад л шогшоод байсан. Ямар гайтай юм бэ энэ салтгар юм юу гэж наашаа ирдэг байна аа хүнд гай болчих юм пизда пизда гээд сандраад байсан. ...Би ерөөсөө мэдсэнгүй ийм юм болчихлоо хутга барьснаа мэдэхгүй байна, хутга мутга хаана байсан юм гайтай юм л гэж надад хэлж байсан. ...Л.А- нь эхнэр болох Н.Н- рүүгээ “чам шиг янхан банзал хүүхэнд би хүүхдээ өгөхгүй шүү” гэх зэргээр уурлаж хашгирч байсан. ...Тэр үед би гараад 00 ороод иртэл манай нөхөр Х.О- “бушуу түргэн дуудаарай” гэхээр нь би “юу болов” гэхэд манай нөхөр “хутгалчих шиг боллоо цус гараад байна” гэсэн. ...Манай нөхөр Л.А-г хориглож байсан. Н.Н- нь гэр дотроо “новшоо, яанаа” гээд холхиод байсан. ...Л.А-г ямар байдлаар тийм гэмтэл авсан эсэхийг нь хараагүй. Тухайн үед хутга шөвөг юм харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 182 дугаар тал/,
Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүүлийн жилүүдэд Н.Н-ийн нөхөр Л.А- нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж манай охиныг зоддог болсон. ...архинаас болж Л.А- Н.Н- нарын хоорондын харилцаа муудаж хэрүүл маргаан ихтэй болж хоорондоо зодолддог болсон. Би тэр болгон хажууд нь байдаггүй. Одоогоос 2 жилийн өмнө Л.А- Н.Н- нарыг хөдөө мал маллан амьдарч байхад нь хөдөө би гэрт нь очиход Л.А- архи уугаагүй байж эрүүл байхдаа Н.Н-ийг зодож байсан. Юунаас болж маргалдаж зодолдсоныг нь мэдэхгүй. Би гадуур хонь мал эргүүлээд ороод ирсэн чинь тэр зөрж гараад гэрийн гадаа зодолдоод байсан. Би арай гэж салгаж Л.А- хүнтэй хардаж хэрүүл маргаан хийж зодсон байсан. ...Урьд өмнө манай охин Н.Н- нь Л.А-тай хамт нэг гэрт амьдарч байхдаа гэртээ айдастай байдаг байсан. Л.А- архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ирээд дарамталдаг хэл амаар их доромжилдог гэж ярьдаг байсан. ...хааяа Н.Н- Л.А- архинаас гарчихгүй юм болов уу гэж ярьдаг. ...Л.А- урьд өмнө Н.Н-тэй нэг гэрт байхдаа айлган сүрдүүлдэг байсан. Архи ууж ирээд дарамталдаг. Тэр тусдаа амьдрахаар болж Н.Н- хүүхдүүдтэй манай гэрт байхад Л.А- утсаар Н.Н- рүү ална хэнтэйгээ байгаа юм гичий нохой жингэр гэх мэтийн үгээр их дарамталж ярьдаг. Мөн манай гэрт ирээд намайг бас хэл амаар доромжилдог. Н.Н-ийг хүнтэй их хардаж дарамтлаж айлган сүрдүүлдэг. ...Нөхөр Л.А- нь архи согтууруулах ундаа хэрэглэж ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Заримдаа архи уугаагүй эрүүл үедээ Н.Н-ийг хүнтэй хардаж хэрүүл маргаан хийж зоддог байсан. Би хажууд нь их байдаггүй болохоор давтамжийг сайн мэдэхгүй байна. Н.Н- заримдаа надад юм ярьдаггүй нуудаг болохоор би сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн 2020 оны 11 сард Н.Н-ийг айлд байхад нь Л.А- очиж зодоод цагдаагийн байгууллагаар шалгагдсан. ...Л.А- нь Н.Н-ийн биед халдаж зодохдоо толгой хэсэг рүү нь их цохисноос болж Н.Н-ийн толгой нь их ойр ойрхон өвддөг болсон. Урьд өмнө толгой нь өвддөг байсан ч Л.А-д цохиулснаар бүр их өвддөг болсон. Мөн баруун чихний хэнгэрэг нь цоорсон одоо хөвөн маарлаар байнга бөглөж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар тал/,
Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н- нь манайд ажиллаж байхад нь нөхөр Л.А- нь согтуу манай дэлгүүр дээр ирээд Н.Н-ийг дарамтлаад байдаг. Үг хэлээр ална мөн хэл амаар доромжлоод байдаг. Хүүхэд авахуулсан янхан гэх мэт үгээр хэлдэг байсан. ...Н.Н- нь ажиллаж байхдаа их айдас түгшүүртэй байдаг нөхөр нь их ширүүн харьцаг. Л.А- согтуу дэлгүүрт ирэхдээ над руу хүртэл хэл доромжилж дайрдаг байсан. ...Манайд Н.Н- нь ажилд анх орохдоо нөхрөөсөө салсан. ...Сэтгэл санаа хувьд гутруу, их айдастай маягтай одоо нөхөр самарнаас ирээд намайг алах байхдаа ингэж амьдарч байхаар үхмээр байна гэж ярьж байсан. ...Л.А- нь Н.Н-ийг байнга айлган сүрдүүлдэг байсан. Нэг удаа дэлгүүрийн гадаа машинтай ирээд дайрж ална заналхийлсэн. Тэр үед бид хоёр зугтаж орж байсан. ...гэрлүүгээ харихдаа их айдаг гэрт нөхөр Л.А- согтуу байгаа хаана очно оо гээд ажлаа тараад явдаг. Өглөө ажилдаа ирэхдээ гэртээ хоноогүй гэсээр ирдэг байсан. ...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан давтамж нь их ойрхон Н.Н- гэртээ буюу ажил дээрээ амар тайван байх боломжгүй байх шиг байдаг. Л.А- нь манай дэлгүүр ирээд дарамтлаад байдаг болохоор би ч давхар айдаг. ...Н.Н- нөхөр Л.А-даа зодуулснаас болж тархиндаа гэмтэл авсан байх нэг л сонин толгойны үсийг авхуулсан нүүр хавдартай мангардуу гэмээр хэлж ярьж байгаа үгээ наана цаана оруулж ярина. Байж байгаа газраа тогтворгүй гүйж явчдаг хүний нүүр харахдаа дургүй толгойгоо битүү юмаар ороогоод байдаг байсан. Ажил хийх ямар ч боломжгүй болсон. Тэгээд би эмчилгээ хийлгэ ээжид нь сайн хэлж зөвлөөд явуулсан. Н.Н- нь нөхөртэй зодуулж яваад ирснээс хойш нэг л сонин болсон. Хийж байгаа үйлдээ мартаж санаад байдаг болсон байсан. Бидний хэлж ярьж сурснаар орон гаран болсон байсан. Хэлж байгаа үг нь заримдаа ойлгодоггүй сэргэлэн зан байхгүй юм асуухаар айн гээд сонсохгүй маягтай дахин дахин асуугаад байдаг. Чих нь дүлий болсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай: “1. Н.Н-ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Н.Н-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. /Н.Н-ийн гэх зурганд он сар өдөр тэмдэглэгдээгүй байна/ 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Н- мөн үү? 2021.12.22-ны өдөр компьютер томограф хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг, цахим бүртгэлийн хуулбар /хх-ийн 176-177 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн: "... Сэтгэл зүйн уулзалт, ярилцлага болон тестийн үр дүнд дараах дүгнэлтэд хүрч байна. Үйлчлүүлэгч Н.Н- нь сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн. Сэтгэл санааы таагүй байдлаас үүссэн стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын байдлаас болж хөнгөн хэлбэрийн депресстэй. Энэ байдал удаан үргэлжилбэл үйлчлүүлэгчийн зан үйл, нийгэмшихүй, улмаар танин мэдэхүйд өөрчлөлт гарч болзошгүй. Мөн нойргүйдэл үүсэж, хар дарж зүүдлэх болсон. Сэтгэл зүйн хямралаас үүдэн анхаарал төвлөрөлт муудаж, мартамхай болсон. Гэсэн хэдий ч энэ нь эмчлэгдэх боломжтой. Иймээс сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй...” гэх сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 79-82 дугаар тал/,
Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвийн сэтгэл зүйчээс мэдүүлэг авсан: “...Тухайн үеийн байдлаас шалтгаалан сэтгэл санааны байдал давчдах магадлалтай. ...Тэр хүнд ирж байгаа айдас, түгшүүр, хүчирхийллийн шинж байдлаас л хамаарах асуудал. ...Н.Н- нь хийж байгаа үйлдлээ мэдэхгүй байх боломжтой. Үйлчлүүлэгч Н.Н-тэй хийсэн ярилцлагын явцад айдсыг илрүүлэх оношилгооны асуултууд тавьж үнэлж үзэхэд Н.Н- нь нөхөр Л.А-гийн зүгээс хийсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нь сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон, нөхөр Л.А- нь бие махбодид халдах болон үндэслэлгүйгээр хардах, буу болон мэсээр айлган сүрдүүлсэн гэх нөхцөл байдал амьдралын түүхээс ажиглагдсан. ...Хүчтэй айдсын үед бие махбодид гарч буй олон төрлийн физиологийн хариу урвал зэрэгцэн маш хурдацтай явагдсанаар сэргээн санах, ой тогтоох чадвар алддаг учир болсон үйл явдпын зарим хэсгийг мартаж юу хийсэн, хэлснээ санахгүй болдог. Энэ нь худлаа хэлсэн, нуусан гэсэн үг биш айдсаас үүссэн бие махбодийн хариу урвалаас үүдэн тархины тодорхой хэсэгт үүсч буй түр зуурын саатал юм. Н.Н-ийн тухайд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй айдас түгшүүрийн байдлаас шалтгаалж тухайн үед хийсэн үйлдлээ мэдэхгүй, дараа нь санахгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.О-гийн өгсөн: “...шөнийн 23 цагийн үед эхнэр бид хоёр гэр рүүгээ явах гээд байж байсан чинь Л.А- орж ирсэн. Л.А- орж ирээд Н.Н-тэй маргалдаад байсан. Тэгээд гайгүй болж байснаа дахиад маргалдаад, сандлаар цохилцоод байхаар энэ хоёрын дундуур нь орсон. Би хэн хэнийгээ хутгалсан талаар ч сайн анзаараагүй байж байтал цус гарчихлаа гээд байхаар нь харсан Л.А-гийн биеэс цус гарч байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Л.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зүүн талдаа нэг удаа хутгалуулсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн санал, гомдол болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч Х.О- нь шүүгдэгч Н.Н- хохирогч Л.А-г хутгалсан эсэхийг анзаараагүй, цус гарчихлаа гэхээр нь харахад Л.А-гийн биеэс цус гарч байсан гэж мэдүүлсэн, хохирогч Л.А- нь “би зүүн талдаа нэг удаа хутгалуулсан, өөр гэмтэл аваагүй, миний буруутай үйлдлээс болсон” гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан шүүгдэгч Н.Н-т ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Л.А-гийн хууль бус үйлдэл, сэтгэл санааны байнгын дарамт үзүүлдэг нөхцөл байдал болон 2021 оны 12 дугаар сарын 09-ний орой гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бусдын дэргэд гутаан доромжилсон, хүч хэрэглэсэн үйлдэл нь шүүгдэгч Н.Н-ийн сэтгэл зүйн эмгэгтэй байдлын улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, улмаар хохирогч Л.А-г хутгалж хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн шүүгдэгч Н.Н-ийг өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохиогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргжэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдаж байдаг.
Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.
Шүүх шүүгдэгч Н.Н-ийг өмнө нь гэр бүлийн байнгын хүчирхийллийн улмаас сэтгэл санааны таагүй байдлаас үүссэн стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл гутралын хямралтай байсны улмаас хохирогчийн тухайн үед хэлсэн “хүүхдээ харж чадахгүй байна, архичин, хүүхдээ авч явна” гэх зэргээр хэлсэн зүй бус үг, үйлдлээс шалтгаалан шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Н- нь хохирогч Л.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч Л.А- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 136 дугаар тал) байгуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Н- нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Н-ийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гадагш явах эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000260275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хуйтай, 26.5 сантиметрийн урттай, хар эрээн иштэй хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч Л.А-гийн гэх хар өнгийн футболк 1 ширхэг, хөх алаг саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхгийг хохирогч Л.А-д буцаан олгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ромбо тоогоор 12, ташуу зураас 22 гэсэн хар өнгийн бичиг тэмдэглэлтэй PRINCO гэсэн бичиглэлтэй CD 1 ширхгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000260275 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Н-ийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гадагш явах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Н.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт
даалгасугай.
7. Эрүүгийн 2238000260275 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000260275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хуйтай, 26.5 сантиметрийн урттай, хар эрээн иштэй хутга 1 ширхгийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч Л.А-гийн гэх хар өнгийн футболк 1 ширхэг, хөх алаг саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхгийг хохирогч Л.А-д буцаан олгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ромбо тоогоор 12, ташуу зураас 22 гэсэн хар өнгийн бичиг тэмдэглэлтэй PRINCO гэсэн бичиглэлтэй CD 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
А.ДӨЛГӨӨН