Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 28

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Б.Солонго нарын нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Ажилгүй байсан хугацааны цалин 11622884 төгрөгөөс 7122884 төгрөгийг татгалзаж, үлдэх 4500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хууль тогтоомжид заасны дагуу 4500000 төгрөгөөс тооцож гаргуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Дундговь аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамж 86950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахэрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА