| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д-,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-ад холбогдох эрүүгийн 2238000000699 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Ц-ын “Huawei Nova 6sе” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 570.650 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2238000000699 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г- нь шунахайн сэдэлтээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Ц-ын “Huawei Nova 6sе” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 570.650 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед намайг захын ойролцоо байж байхад нэг хүүхэдтэй эмгэн таксинд явах уу гэхээр нь би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн машинаар 10 дугаар хороонд хүргэж өгсөн. Тэгээд буцаад явж байхад 14 дүгээр хорооны Сондор дэлгүүрийн арын засмал дээр явж байхад 2 залуу гар өргөхөөр нь би зогсоод авсан чинь самарт яваад ирлээ 2 дүү нь гэсэн ярьж байсан. Тухайн үед энэ хоёр залуугаас архи үнэртэж байсан. Би энэ хоёроос хаанахын залуучууд вэ гэж асуухад хөх куртиктэй нь Түнэлийнх харин бор алаг куртиктэй нь Арбулаг сумын 2 дугаар багийн хүн гэж ярьж байсан. Тэгээд энэ хоёр Дөрвөн уул зах орно гэхээр нь би захын Тэнхлэг плаза дэлгүүрийн хажууд очоод зогсоход энэ хоёр залуу шууд буугаад явах гэхээр нь би бор куртиктэй залууг нь бариад үлдсэн. Бор куртиктэй залуу нь гуталчнаас мөнгө олж өгнө гээд байхаар нь би өөрөө дагаж яваад 5000 төгрөг авсан. Тэгээд би мөнгөө аваад машиндаа суугаад хүнтэй утсаар ярих гээд утсаа хайсан чинь миний утас байхгүй болсон байхаар нь цагдаа дээр ирсэн. Миний утас голын хайрцгийн ундаа ус хийдэг саванд байсан. “Huawei Nova 6sе” маркийн гар утас байсан, би утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 14 дүгээр баг Сондор дэлгүүрийн тэндээс такси барьсан. Таксины эгч настай эгч байсан. Д.Г- ах машины урд суугаад би хойд талын суудал дээр суугаад захын Тэнхлэг дэлгүүрийн хажууд зогсоод Д.Г- ах түрүүлж буугаад явсан би таксины эгчтэй хамт үлдсэн. Бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан болохоор гуталчин Л- ахаас 500 төгрөг авч өгсөн. Тэгээд Д.Г- ахын араас очиход хүнтэй уулзаад зогсож байсан. Тэгээд надад утас үзүүлээд саяны машинаас авчихлаа энэ утсаа зарчихъя гээд Б- гээд утас зардаг нөхөрт зарсан. Тэр утсыг би сая очиж авч хүлээлгэж өгсөн. Намайг гуталчнаас мөнгө авч өгөх хооронд Д.Г- ах авсан юм шиг байна лээ. Тэгээд ч ах өөрөө Баянбаад утас зараад мөнгийг нь авсан би ямар нэгэн байдлаар оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
“Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2245617200454 дугаартай хөрөнгө үнэлгээний: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн О.Ц-ын “Huawei Nova 6sе” маркийн гар утасны үнэлгээг 570650 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх тайлан /хх-ийн 17-18 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...таньдаг дүү болох Лхагважавтай хамт явж байгаад 9 дүгээр хорооноос такси барьсан. Такси бариад зах дээр хүргүүлсэн. Таксинаас буухдаа би тэр жолоочийн гар утсыг авчихсан юм. Би ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед гар утсыг нь аваад зах дээр явж байсан хүнд 50.000 төгрөгөөр зарсан юм. ...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Ц-, гэрч Б.Д- нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Г-ын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг баттай мэдсээр байж өөрийн эзэмшлийн адил захиран зарцуулж байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ц-д 570650 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Г- нь “Huawei Nova 6sе” гар утсыг биет байдлаар буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 43-52 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Г- нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Г-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн: “...миний үйлчлүүлэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Д.Г-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 41 (дөчин нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 41 (дөчин нэг) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР