| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-, Н.Е- нарт холбогдох эрүүгийн 2238000000661 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.У-,
Монгол Улсын иргэн, Н.Е-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Е-, Н.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Н.Н-н нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа цохих зэргээр зодож биед зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд язралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Н.Е- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.У-, Д.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Д.Н-ийн зүүн гар руу нь чулуугаар цохиж, биед зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000661 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Е-, Н.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Н.Н-н нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа цохих зэргээр зодож биед “зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд язралт, баруун хацарт зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Е- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.У-, Д.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Д.Н-ийн зүүн гар руу нь чулуугаар цохиж, биед “зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Н-ийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед гэртээ орондоо орсон унтах гэж байхад ...удалгүй манай бэр С- гэр дотроосоо ээж ээ О-г аллаа гээд орилохоор нь би орноосоо босоод ...очиход гэрийнх нь гадаа манай хүүг гаргасан хоёр хүн нийлсэн зодож байхаар нялх нойтон хүүхэдтэй айлд та нар яаж байнаа гээд газар хэвтэж байсан хүүгийнхээ толгойг хамгаалаад тэвэрсэн ...тэгж байхад нэг залуу нь цаашаа явж байгаад нэг чулуу авч ирээд миний хүүгийн толгой руу шидсэн тэгэхэд би хамгаалж толгойг нь тэвэрч байгаад зүүн гараа цохиулсан. Тэгэхэд манай бэр Р- гэж дуудахаар манай нутгийн залуу байгааг мэдэж чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлээд цагдаа дууд гэсэн. ...хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 тал/,
Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дүү Н.Е-гийн хамт алга болсон хоёр адууны араас явж байгаад ...саахалт айл О- гэж дууддаг айлаар ...явж ороход гэрт О- гээд залуу эхнэр хүүхдийн хамт байж байсан. ...Б.У-т хандаж чи яагаад тийм настай хүнийг пизда гэдэг юм гэж асуухад урдаас “яадаг юм пизда минь” гэж хэлж байсан. Тэгээд би бусад зүйлээ санахгүй байгаа юм нэг мэдсэн гэрийн гадаа намайг газарт унагаасан нүүрэн дээр хөлөөрөө дэвсэж байсан. Тэгж л ухаан орсон. Би дүүгээ энийг аваарай салгаарай гэж хэлээд салгуулаад дүү бид хоёр гэртээ харьсан. ...би Б.У-ын биед халдаагүй, барилцаж аваад намайг газарт унагаасан юм шиг байгаа юм цохиж авч амжаагүй. ...хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Шүүгдэгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчимд байх гэртээ унтах гээд орондоо орсон хэвтэж байхад ...манай саахалт айлын хоёр залуу орж ирсэн. ...морины талаар ярьж байснаа чи манай эмээг хэл амаар доромжилдог хэн юм бэ гэхээр нь ...би “чи тэгээд одоо яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь урдаас чи миний морийг хулгайллаа гээд хажуудаа байсан сандлыг авч босож ирээд намайг хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би урдаас барилцаж аваад Н.Н-тай гэр дотор зодолдож байхад дүү нь Н.Е- миний араас хоолой боож байгаад толгой тархи руу гараараа цохиод байсан. Тэгээд Н.Н- бид хоёр барилцаж авсан хэвээрээ гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадаа Н.Н-тай зодолдож байхад Н.Е- чулуугаар миний толгой руу цохих үед нь манай ээж ирсэн байж таараад миний толгойг тэвэрч авахад нь гар хэсэгт цохиж таарсан байсан. ...Тэгээд сумын төвөөс цагдаа болон эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,
Шүүгдэгч Н.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ...төрсөн ах Н.Н-гийн хамт мотоцикльтой гарсан ...саахалт айл болох Отгонбаяр гэж залуугийнхаар ороод гарна гэхээр нь би тэднийд очсон. ...Тэгсэн О- бид хоёрт идээ тавьж өгөөд идээ идүүлсэн тэгж байхад ...манай ах “чи манай ээжийг тэр хөгшин хүнийг пизда наахуугаар нь яах гэж дуудсан юм” гэж хэлтэл О- нь “яадаг юм” гэж хэлэхэд ах хажуудаа байсан хуванцар сандлыг бариад “яадгийг харах уу” гээд босч очоод цохих гэтэл унинд нөгөө сандал нь тээглээд газар унасан. Тэгэхэд О- урдаас нь босч ирээд тэр хоёр барилцаж аваад хана руу ахыг түлхэж унагасан. Ахыг босож ирэхэд нь О- цохиод мөргөсөн тэгж байхад ...тэр хоёр барилцаж авсан зууралдсан хэвээрээ гэрийн хаалгаар гарцгаасан. ...О-гийн ээж ирсэн. Тэгээд бид гурав салгах гэсэн чинь О- чамайг ч гэсэн алнаа гээд ахыг түр тавьчихаад над руу гүйгээд ирэхээр нь түүнээс зугтаж яваад замд чулуу харагдахаар нь тэр чулууг аваад буцаад ирсэн чинь мөн ахыг доороо хийсэн зодож байсан. Тэгэхээр нь би уур хүрээд чулуугаар О-гийн толгой, мөр хэсэг рүү нь цохих үед түүний ээж хамгаалаад гараа цохиулсан. Тэгэхэд тэр хэд цагдаа дуудъя гээд О-г ээж, эхнэр хоёр нь цаашаа чирээд ороход нь ахыгаа босгож аваад мотоцикль дээрээ суулгаад гэр рүүгээ явсан. Гадаа гаргаж ирээд өшиглөж цохиж зодоод байхаар нь ахыгаа өмөөрөөд чулуу авч ирээд цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,
Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өчигдөр 2022 оны 09 дүгээр сарын 26-ны оройн 21 цагийн үед гэртээ нөхөр хүүхэдтэйгээ унтах гээд байж байхад ...саахалт айлын хоёр залуу орж ирээд ...нэг залуу нь сандал авч манай нөхөр рүү шидсэн. Тэгэхэд нь манай нөхөр босож ирээд нөгөө сандал шидсэн залуутай барилцаж аваад зодолдож эхэлсэн. Тэгж байхад дүү нь манай нөхрийн араас хоолойноос боож байгаад араас хоёр гурван удаа гараараа цохисон. Би салгах гэж очсон боловч дийлээгүй. ...Тэгээд тэр гурав гэрийн хаалгаар зууралдсан хэвээрээ гэрээс гарсан, гараад мөн хоорондоо зодолдоод байсан. Тэгж байхад хадам ээж ирээд юу болцгоогоод байна яагаад байнаа гээд манай нөхрийн толгойг нь хамгаалах гэж байгаад Н.Е-д чулуугаар гар руугаа цохиулсан. Ээж бид хоёр цагдаа дуудна гэж хэлэхэд нөгөө хоёр залуу мотоциклио асаагаад яваад өгсөн. ...Анх тэр хоёр гэрт барилцаж авахдаа манай нөхөр босож ирээд Н.Н-г барьж авч нэг удаа толгой хэсэгт нь мөргөсөн, тэгээд цааш нь гэрийн хана руу түлхэж унагасан. Тэрийг нь л харсан. Гадаа яаж зодолдсон талаар хараагүй. Гэхдээ тэр хоёр харилцан зодолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 501 дугаартай: “...Д.Н-ийн биед зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо ...Д.Н-ийн бие учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 504 дугаартай: “...Н.Н-гийн биед зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд язралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Н.Н-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,
Шүүгдэгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих болон засварлах зүйл байхгүй. ...албан ёсоор эвлэрсэн зүйл байхгүй. Надаас ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө нэхээгүй. Хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,
Шүүгдэгч Н.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...Бид нар эвлэрсэн зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш улам хэл амаар доромжилж дарамталж хөөх болсон. ...Би их гэмшиж байгаа, тухайн үед яах гэж ахыгаа тэр айлд дагуулж очвоо гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Н-, Н.Н-, Б.У-, гэрч Н.Е-, Д.С- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 501 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.У-, Н.Е- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.У- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Е-, Н.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Н.Н-н нүүр хэсэгт толгойгоороо мөргөж, гараараа цохих зэргээр зодож биед “зүүн хөмсгөнд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд язралт, баруун хацарт зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Е- нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг “Хужиртын гол” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.У-, Д.Н- нартай маргалдаж улмаар хохирогч Д.Н-ийн зүүн гар руу нь чулуугаар цохиж, биед “зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Н-, Н.Н- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.У-, Н.Е- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Н-, Н.Н- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.У-, Н.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-, Н.Н- нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Н- нь эмчилгээний зардал, замын зардлыг, хохирогч Н.Н- нь гомдолтой байна гэсэн байх ба хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Н-, Н.Н- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол, замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.У-, Н.Е- нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 72-75, 77, 90, дүгээр талд авагдсан ...зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.У- нь ... зэрэг хувийн байдал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 80-82, 84 дүгээр талд авагдсан ... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Е- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нарыг тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Н-, Н.Н- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол, замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-, Н.Е- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.У-, Н.Е- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Н.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР