Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023              01             16                                          2023/ШЦТ/22

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч З.*******, шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг   оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.*******оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах  дүгнэлттэй ургийн овогт н ,  мөн Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ургийн овогт ын нарт холбогдох эрүүгийн *******  дугаартай, ******* индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, аймгийн суманд оны дүгээр сарын -ний өдөр төрсөн, 49 настай,эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын Цагаан бургас багт оршин суух, хувиараа мал малладаг, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих  ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн   18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих  ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял шийтгүүлж, 20 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан, аминдаа 120 толгой бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, ургийн овогт н / регистрийн дугаар ПД7318/

2. Монгол Улсын иргэн, аймгийн суманд 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагчийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт   аймгийн сумын Цагаан бургас багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 2020/ ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,  аминдаа  дундын өмчлөлийн 120 толгой  бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, ургийн овогт ын /регистрийн дугаар /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч н , ын нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө аймгийн сумын  / хуучин Харцохио/ багийн “Өвдөгийн худаг” хэмээх газраас хохирогч Л.ийн өмчлөлийн 6 тооны монгол үхэр буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Х.*******ыг төгрөгөөр хөлсөлж, түүний 53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэл ашиглан аймгийн Жаргалант сум руу тээвэрлэсэн, хохирогч Л.д төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... 53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter- II маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн арлын дугаар нь КМFZCZ7JABU647658 дугаартай ачааны тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгсэл дээр 6 тооны үхэр ачсан байв. Мухар улаан гурван настай эр үхэр/ баруун чихэндээ цуулбар, зүүн чихэндээ мөн цуулбар/, ягаан гунж гурван настай, эм үхэр / баруун чих ганзага, зүүн чих ухам имтэй/, Улаан халзан гурван настай, эм үхэр, хар халзан гурван настай эр үхэр, ягаан халзан эр үхэр, улаан  3 настай эр үхэр  байв... гэх тэмдэглэл  / хэргийн 7-8 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.*******ын өгсөн... 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед С. миний дугаарын утас руу өөрийн дугаарын утсаар залгаж “ хөлсөнд явах уу “ гэж асуусан. Би ойрхон газар бол явна, хол газар бол явахгүй гэсэн. Тэр Булангийн овоо хүртэл засмал замаар яваад баруун гартаа 10 км шороон замаар яваад 4 үхэр ачаад ирмээр байна гэсэн. Би за тэгье гээд 35 литр шатахууны үнэ төгрөгийг манай эхнэр Е.*******ийн ХААН банкны ******* дугаарын данс руу шилжүүлсэн. Би мөнгийг нь аваад Дулааны станцын урт талын Петровис колонкоос бензин аваад эхнэрийн хамт тухайн зааж өгсөн газар луу явсан. Надад явах, зам газрыг утсаар зааж өгч байсан. Бид хоёр явсаар нэг айлын гадна ирсэн. Тухайн гэрт С., аав Н. нар байсан. 6 тооны үхэр байсан газраа зааж өгсөн. Гэрээсээ 1 км орчим  яваад 6 үхэр байсан газар очсон. С. ганцаараа үхэр ачсан. Би гэрт байхад нь аав Н.аас “ийм орой яагаад үхэр ачиж байгаа юм. Хулгайн үхэр биш биз “ гэж асуусан. Тэр хулгайн үхэр биш манай өөрийн үхэр гэж хэлсэн. Би С.гийн хамт аймгийн төв рүү явсан. С. нь Морь барьдаг газар ирээд засмал замаас  баруун гар талдаа буугаад сумаас ирдэг замаар явъя гэсэн. Би ямар учраас тэгж байгаа юм, энэ үхэр чинь хулгайн үхэр биш биз, хулгайн үхэр бол буулгаж ав гэхэд С. ямар нэгэн зүйл хэлээгүй. Би С.гийн зааж өгсөн замаар явсан. Би аймаг ороод Цагдаагийн газарт мэдэгдэнэ гэж бодоод явж байтал 2-ын хөтөл дээр цагдаа зогсоосон. Цагдаа ямар үхэр ачиж явааг асуухаар хэлсэн. Миний бичиг баримтыг хурааж аваад “Цагдаагийн газарт очиж бай” гээд явуулсан. Аймгийн төв орж ирээд явж байхад С. нь “ би өвөө дээрээ сүү, дээлээ оруулж өгөөд гараад ирмээр байна “ гэхээр нь зааж өгсөн хашааных нь гадна зогссон. С. нь тухайн хашаа руу ороод гарч ирэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тухайн айл руу орсон. С. тухайн айлд байхгүй байсан. Би тухайн үхрийн нас хүйс им тамгыг хараагүй. Би Н. болон С. нартай урьд нь уулзаж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг хашаан дотроо машинаа засаж байхад “ та хөлсөнд явдаг уу” гэж асуухаар нь хол хөлсөнд явдаггүй юмаа гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа хөлсөнд явах уу гэж асууж байсан. Би хөлсөнд явж чадахгүй гэж хэлсэн. Сүүлд үхэр ачихаар тохироод, шатахуун хийгээд 100000 төгрөг авахаар тохирсон байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.*******ын дахин өгсөн... Хэрэг болох үед С. надтай өөрийн биеэр уулзаагүй утсаар ярьсан. аймгийн Жаргалант сумаас эхнэр Е.*******ийн хамт явсан. С. утсаар зам зааж өгөөд “Булангийн овоо” гэх газраас 4 үхэр ачмаар байна гэж хэлсэн. С. зам зааж өгөөд, аймгийн төвөөс 42 км засмал замаар яваад “ Ямаат улаан “ уулын харалдаа очоод баруун гар талдаа засмал замаас буугаад шороон замаар 10 км орчим яваад С. гэх залуугийн байсан гэрт очсон. Тухайн гэрт С., түүний аав Н. нар байсан. Өөр хүн байгаагүй. С.гийн аав Н.ыг танина. Манай хашаанаас дээшээ 3 дахь хашаанд өвөлжиж байсан. Одоо тухайн хашаанд өвөөгийнх нь байдаг юм байна лээ. Тухайн айл ганц гэр байсан. Н. өөрөө манай намаржаа гэж байсан. 6 тооны үхрийг хашаан дотроос ачсан. С.гийн байсан гэх гэрээс 2-3 км газарт хашаа байсан. С. миний машинд суугаад зам зааж өгсөн. Манай эхнэр мөн хамт явсан. С. нь хашааны хаалга руу машинаа шахаж зогсож байгаад 6 үхрийг ганцаараа ачсан. Хашааны хаалгыг төмрөөр дарсан байсан. Н.ын гэрийн гадна үхэр байхгүй байхаар нь “ачих үхэр чинь хаана байгаа юм” гэхэд манай хаваржааны хашаан  дээр байгаа гэсэн. Тэгэхээр нь би сэжиглээд “хулгайн үхэр биш биз” гэхэд манай үхэр гэж хэлсэн. Н. гэртээ үлдсэн. С. ганцаараа үхрийг ачсан. С. нь би өвөөгийндөө сүү оруулж өгчихөөд гараад ирье гээд дахин гарч ирээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 58-59 дүгээр тал/   

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е.*******ийн өгсөн... 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед манай нөхөр “ С. гэх залуу над руу залгаад,  ойрхон газраас үхэр ачаад ирмээр байна “ гээд байна гэхээр нь би тэгвэл чамтай хамт цуг явна гээд нөхрийнхөө цайг нь чанаад хамт явсан. аймгийн төвөөс гарахад харанхуй болсон байсан. Манай нөхөр тухайн залуутай утсаар яриад зам заалгаад яваад байсан. Би хаашаа явж байгааг мэдээгүй. Тэгж яваад нэг айлын гадна очсон. Тэр айлд аав, хүү хоёр байсан. Үхэр байх газраа зааж өгөхөөр гэрээс нэлээн зайтай чулуун хашаан дээр очсон. Хашаан дотор 6 тооны үхэр байсан. Манай нөхөр ааваас нь “ хулгайн үхэр биш биз” гэж асуусан. Манай өөрийн  үхэр гэсэн.  Би хэдэн  настай ямар үхэр ачсан талаар мэдэхгүй. Аймгийн төвийн ойролцоо морь барианы газар ирж байгаад нөгөө үхэр ачсан залуу манай нөхрийг засмал замаас баруун гар талдаа буугаад сумаас  аймгийн төв ордог замаар ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “манай нөхөр ачиж яваа үхэр чинь хулгайн үхэр юм бишүү, хулгайн үхэр бол одоо үхрээ буулгаж ав” гэсэн.  Тэр үед нь би нөхөртөө хулгайн  үхэр юм биш үү, аймгийн төв орж байгаад цагдаад мэдэгдье гэж хэлээд тэр залуугийн яв гэсэн замаар нь явсан. Хоёрын хөтөлийн цаанаа явж байхад зам дээр цагдаа зогсоосон. Манай нөхөр хаанаас хэний үхэр “ачиж яваа талаараа хэлэхэд  машины бичиг баримтыг хурааж аваад ороод цагдаагийн газар дээр байж бай гэж хэлсэн. Бид нар аймгийн төв орж ирээд явж байхад тэр залуу “ би өвөөдөө сүү, дээлээ оруулж өгчихөөд ирмээр байна” гээд нэг хашаанд дээр буусан. Хашаа руу ороод 5 минут болоод гарч ирэхгүй болохоор нь манай нөхөр цагдаад мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд тухайн  айл руу орсон боловч хамт явсан залуу тухайн айлд байхгүй байсан. Би үхэр ачуулсан залуу болон аавыг нь харж байгаагүй. Манай нөхөр урьд нь хэн нэгний үхэр ачихаар хөлсөнд явж байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Е.*******ийн гэрчээр дахин өгсөн... Манай нөхөр Х.******* нь хагалгаанд орсон, 2 цаг тутам хоол цай, хэрэглэдэг тул  ямар нэгэн юманд байнга хамт явдаг байгаа. Тухайн хэрэг болсон өдөр манай нөхөр хөлсөөр явж үхэр ачиж ирэхээр болсон гэхээр нь чамтай хамт явна гээд хамт явсан. аймгаас Манхан чиглэлд нэлээн явж байгаад засмал замаас баруун тийш шороон замаар гараад харанхуй болж байхад нэг айлд орсон. Очсон айлаас дээш өгсөөд нэг хашаан дээр очсон. С. гэх залуу манай нөхөртэй өөрийн биеэр  ирж уулзаагүй. Тухайн гэрт нэг хөгшин, манай нөхөртэй утсаар яриад зам заагаад байсан залуу хоёр байсан.  Би тухайн гэрт орсон. Бид ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 6 тооны үхрийг бэлчээрээс ачаагүй, хашаан дотроос ачсан. Тэр залуу ганцаараа ачсан. Нэг хашаанаас ачсан. Манай нөхөр ачих гэсэн үхэр чинь хаана байна гэхэд хөгшин хүн нь хаваржаан дээр хашаанд шахсан байгаа гэж хэлсэн. Манай нөхөр Х.******* үхэр чинь хулгайн үхэр биш биз гэхэд хөгшин нь манай үхэр, зарж өвс авах гэсэн юмаа гэж хэлсэн. Бид нар үхрээ ачаад аймгийн чиглэлд явсан. Аав нь гэртээ үлдсэн. аймгийн төвд  ирээд С. нь “ ах би өвөөдөө сүү оруулж өгчихөөд гараад ирье“ гээд бууж яваад дахин гарч ирээгүй. Тэгээд хүлээж ядаад цагдаагийн газар очсон... гэх мэдүүлэг / хэргийн 61-63 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Е.*******ийн дахин өгсөн... Би ХААН банкны ******* дугаарын данс эзэмшдэг, мөн тэтгэвэр ордог 58606679  дугаарын данс эзэмшдэг. 2022 оны 10 дугаар  сарын 16-ны өдөр миний дансанд  ямар ч орлого орж ирээгүй. Тухайн үед миний ******* гэсэн дансыг манай нөхөр үхэр ачуулах хүнд өгсөн гэсэн боловч миний дансанд ямар нэгэн мөнгө ороогүй байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 160 дугаар тал/    

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.ийн өгсөн... 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад манай эгч Р.Хэнзбаатар ирээд “ цагдаа дээр хулгайн үхэр шалгагдаж байгаа юм байна. Үхрийн эзэн олдохгүй байна. Танай үхэр байж магадгүй, чи очоод хар “ гэхээр нь би цагдаа дээр ирсэн. Тухайн 6 үхрийг харахад манай үхэр байсан. Манай үхэр сумын “Хар цохио” багийн Өвдөгийн худаг гэх газарт намаржиж байсан. Манай аав Р.  нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надтай утсаар яриад 10 тооны үхэр хотондоо  ирэхгүй байна гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр үхрээ цуглуулна гэж хэлсэн. Цагдаагийн газарт байгаа 53-41 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачигдсан 6 тооны үхрийг өөрийн нүдээр харлаа, манай үхэр мөн гэдгийг им, тамга, зүсээр таньж байна. Мухар улаан/ 3 настай, эр үхэр/, ягаан гунж / 3 настай, эм/, улаан халзан / 3 настай эм/, хар халзан /3 настай,эр/, ягаан халзан / 3 настай эр/ улаан үхэр гурван настай, эр үхэр.  Дээрхи үхрүүд нь баруун чихэндээ ганзага имтэй, зүүн чихэндээ урдаасаа ухам имтэй үхэр байна. Үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол , санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.ийн дахин өгсөн... Н. болон түүний хүү С. нарыг танихгүй. Төрөл садангийн холбоо байхгүй. Ямар нэгэн үхэр, мал зарах талаар ярилцсан зүйл байхгүй. Хулгайлагдсан 6 тооны үхэр манай үхэр. Манай нөхөр Д. хөдөө мал дээрээ байдаг. Нааш, цааш яваад, ирж очих боломжгүй тул миний бие хохирогчоор оролцоно. Манайд бог, бод малын аль аль нь байдаг. 20 онд манайх 11 үхэр тоолуулсан. Тухайн үед би аймгийн төвд байсан. Манай аав Р. нь аймгийн сумын багийн нутаг “Өвдөгийн худаг” гэх газар манай үхрийг өөрийнхөө үхрийн хамт маллаж байсан. Тухайн үед ээж Х. Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, аав Р. ганцаараа байсан. Нөхөр Д. бог малтайгаа сумын багийн нутаг “Хүрэн толгойн худаг” гэх газар байсан. Аав Р.гийн намаржиж байсан газраас дээшээгээ сум явах замд Н. гэдэг айл намаржиж байсан. Манай үхэр Н. гэдэг айлын  намаржиж байсан газар луу бэлчээрт явж байсан. Би хулгайд алдсан 6 тооны үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан. Би шүүх хуралд суухгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй. Үхрээ буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 72-73 дугаар тал 

  5. Малд үзлэг хийж хүлээлгэж  өгсөн...  Мухар улаан/ 3 настай, эр үхэр, баруун чих цуулбар, зүүн чихэндээ цуулбар имтэй/, ягаан гунж / 3 настай, эм/, улаан халзан / 3 настай эм/, хар халзан /3 настай,эр/, ягаан халзан / 3 настай эр/, улаан эр үхэр. Дээрхи үхрүүдийг хохирогч Л. хүлээн авч, санал хүсэлт байхгүй... гэх  тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн -23  дугаар тал/

6. Мал үнэлсэн тухайн шинжээчийн ... Мухар улаан 3 настай, эр үхэр-900000 төгрөг,  ягаан гунж  3 настай, эм үхэр- 850000 төгрөг, улаан халзан, 3 настай эм -850000 төгрөг,  хар халзан 3 настай,эр үхэр -900000 төгрөг, ягаан халзан  3 настай эр үхэр -900000 төгрөг, улаан үхэр гурван настай, эр үхэр-900000 төгрөг бүгд төгрөг / хэргийн 27 дугаар тал/ /

7. Авто машин үнэлсэл тухай шинжээчийн ... Hyundai porter- II  маркийн авто машин /2010/2019-12-17/ -12000000 төгрөг / хэргийн 31 дүгээр тал/

8. аймгийн Жаргалант сумын багийн иргэн Равдангийн гийн мал тооллогын баримт/ хэргийн 37-41дүгээр тал/

9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ы өгсөн... Н. болон эхнэрийг нь нэг нутаг усны гэдгээр нь танина. Надад  үхэр мал зарахаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Н. болон түүний хүү С. нартай үхэр, мал зарахаар  ярилцсан  зүйл байхгүй. Манай хүргэн ынд бод мал, бог мал аль аль нь байдаг. 20 онд 10 үхэр тоолуулсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Хүргэн Д.ын үхрийг  хадам аав Р. нь сумын “Өвдөгийн худаг” гэх нэртэй газарт ганцаараа маллаж байсан. Охин Л. аймгийн төвд байсан. Хүргэн Д. сумын багийн нутаг “Хүрэн толгойн худаг”  гэх газарт бог малтайгаа байсан. Хуулийн дагуу  арга хэмжээ авч өгнө үү. Өөр санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 65-66 дугаар тал/

10. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.гийн өгсөн...   аймгийн сумын Цагаан бургас багт мал малладаг. Н. болон эхнэрийг нь нэг нутаг усных гэдгээр ньтанина. Н.тай мал маллаж  өгөх талаар  тохиролцсон зүйл байхгүй. Хэн нэгэнд үхэр зарах талаар ярилцаагүй. Н. болон С. нарт алдсан үхрээ олж ирэх талаар ярилцсан зүйл байхгүй. Манай хүргэн Д. нь бог болон бод малтай. 20 онд 10 үхэр тоолуулсан. Хүргэн Д.ын үхэр манайд байдаг би маллаж байсан.  Тухайн үед “Өвдөгийн худаг” гэх газар ганцаараа үхрээ маллаж байсан. Эхнэр Х. Улаанбаатар хот эмчилгээнд явсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой үхрээ “Өвдөгийн худаг”-аас услаад гаргасан. аймгийн Цагдаагийн газарт 6 тооны үхэр ачигдаж ирсэн байна гэж нутгийн залуу хэлэхээр нь үхрээ тоолсон. 6 тооны  үхэр алга болсон байсан. Тэгээд охин Л. рүү яриад “очоод үзээд орхи” гэж хэлсэн. Энэ жил өвс муутай байсан тул уулын өндөр лүү үхрээ шахаад 5-6 хоноод очиж эргэдэг байсан. Н. манай ойролцоо намаржиж байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч  өгнө үү ... гэх мэдүүлэг / хэргийн 68-69 дүгээр  тал/

11.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.гийн өгсөн... хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Х.******* гэх хүнийг хөлсөлж явахдаа өөрийн дугаартай  данснаас 100000 төгрөгийг гүйлгээний утгыг хөлс гэж бичээд хийсэн. Би өөрийн биеэр уулзаагүй, утсаар “хөлсөнд яваад өгөөч” гэж хэлээд хөдөө гэртээ дуудуулсан байгаа. Хөдөө аав Н.Содножамцын гэрт уулзсан. Манай гэрт аав Н., бид хоёроос өөр хүн байгаагүй. Х.*******, эхнэрийн хамт ирсэн. Х.*******, эхнэртэйгээ манай гэрт орсон. Манайх үхэр байхгүй. Х.*******ийг зах дээр хөлсөнд явдаг гээд урьд нь дугаарыг нь авч байсан. Би үхрийг ачсан. Манай аав байхгүй байсан. Тухайн өдөр үхрийг би хашаанд шахсан... гэх мэдүүлэг / хэргийн 93-94 дүгээр тал/

12. Мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч Н.ын өгсөн... Би аймгийн сумын багийн нутаг “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх газарт малтайгаа ганцаараа намаржиж байхад яг хэдний өдрийг санахгүй байна манай хүү С. мотоцикльтой аймгийн төвөөс ирсэн байсан. Тэгээд манай хүү гэрээс гарч ороод утсаар яриад байж байгаад аймгаас машин дуудсан. Хоёр даагыг 4 үхрээр сольж авсан, тэр үхрийг аймаг оруулж зараад өвс, тэжээл авмаар байна гэсэн. Тэгээд удалгүй харанхуй болж байх үед гэрийн гадна машин ирсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Эрэгтэй нь манай хүүхэдтэй юм ярьж байгаад гарахдаа за Н.аа ямар нэгэн асуудалгүй байгаа биз гэхэд нь би манай хүү хүнээс 4 үхэр даагаар сольж авсан гэж хэлсэн. Тэгээд тэд нар гараад явсан. Би гэртээ үлдсэн. Тэгтэл хэд хонож байтал манай хүү С.Базаррагчаа над руу залгаад “ С. хүний үхэр, хулгайлаад зугтаагаад алга болсон” гэж хэлсэн. Машинтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь 2016-2017 онуудад манайхыг   аймгийн төвд Наран багт өвөлжиж байхад манай ойролцоо байдаг байсан. Манай хүү С. нь аймгийн төвд байсан. Хааяа над дээр ирж очоод явдаг байсан. Хаанаас, хэнээс 2 даагаар 4 үхэр сольж авсан талаар хэлээгүй, зүгээр 2 даагаар 4 үхэр сольж авсан, одоо тэр үхрүүдийг зарж, өвс, тэжээл, хувцас хунар авна гэж байсан. Манайд үхэр байхгүй. 6 тооны адуутай. Нас гүйцсэн 4 морь, 2 даага байсан. 2 даагыг ноднин жил Сүхбаатар аймгаас худалдаж авсан. Манай хүү “Дунд ханан” гэдэг хаваржаан дээр үхэр хашсан талаараа хэлсэн. Хэдэн үхэр гэдгийг хэлээгүй. Би тухайн үед хөлөө гэмтээсэн байсан тул хөлөндөө шаналаад С.тай дуугараагүй. Гэртээ ханьтай байсангүй гэж уур хүрсэн байсан. Манай хүү С. нь мал хар сольж наймаа хийдэг. Би машин дуудаагүй, хөлс мөнгө өгсөн асуудал байхгүй. Манай хүү үхрийг бүрэн буцааж өгөөд хохирлыг төлсөн байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 120-1 дүгээр тал /

13. Мөрдөн шалгах ажиллагаан гэрч М.Бадамцэцэгийн өгсөн...  Надад болсон үйл явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Манай нөхөр Н. нь ах дүү 11- үүлээ, эцэг, эх нь нас барсан. Айлын 9 дэх хүүхэд. Ах , эгч дүү нар нь Улаанбаатар болон аймагт амьдардаг. Бид 1992 онд гэр бүл болсон, 14-29 насны 4 хүүхэдтэй. Манай төрсөн хүүхэд С. нь дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, үгэнд оромтгой, хурдан хөдөлгөөнтэй, манай гурав дахь хүүхэд, дээрээ ах, эгчтэй, доороо дүүтэй. Ах нь   сумын төв дээр эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дүү нь аймагт Юнительд ажилладаг. Дүү нь сургуульд сурдаг. Манай нөхөр болон хүү урьд малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Манай нөхөр Н.  нь өөрийн цөөхөн хэдэн малтайгаа хамт нийлүүлээд хүний хэдэн малыг хөлсөөр маллаж байгаа. Манайх цөөхөн тооны бог, 6 адуутай. С.д өөрт ногдох хөрөнгө байхгүй, тусдаа гарч эхнэр хүүхэд аваагүй. Манай хүү С. Аварга дээд сургуулийг төгссөн, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй. 20 онд 80 гариу ямаа, 6 адуу тооллуулсан. Манай нөхөр болон хүү цэргийн алба хаагаагүй. Хүү С. хүүхэд байхын барилддаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 132-133 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бадамцэцэгийн дахин өгсөн... 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Насанбат гэх цагдаа над руу яриад “ танай хүү С. таны хажууд байна уу, хулгайн хэрэгт хайж байгаа юмаа” гэхээр нь мэдсэн. Тэгээд ирж авсан. Би   Дархан-Уул аймагт ажил хийхээр очсон байсан. Тэгээд хүү С.тай холбогдож өөр дээрээ авсан. Надад хэлэхдээ самарт яваад ирлээ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 138-140 дүгээр тал/

14. Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч С.гийн өгсөн...  Манай ах С. нь 1997 онд аймгийн суманд төрсөн, аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн  дунд сургууль, Аварга биеийн тамрын дээд сургууль төгссөн. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй. С. нь даруу төлөв, тогтуун томоотой, хүнд тусархуу хүүхэд байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 135-136 дугаар тал/

15.Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг  / хэргийн 142- 146 дугаар тал/

16. Гэрч Е.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 147-154 дүгээр тал / 

17. Гэрч Х.*******аар яллагдагч Н., С. нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 155-158 дугаар хуудас/

18.  Гэрч Е.*******ийн дансны хуулгын баримт / хэргийн 161-164 дүгээр тал/

19. С.гийн  ХААН банкны дугаарын дансны хуулга / хэргийн 168-169 дүгээр тал/

20. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт н Содножамцын “ Эрүүгийн харуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хэргийн 173 дугаар тал/

. ПД97091716 дугаарын регистртэй ургийн овогт ын гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 175 дугаар тал/

22. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 177-193 дугаар тал/

23. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ ШЦТ/190 дугаартай тогтоолын хуулбар /  хэргийн 194-197 дугаар тал/

24. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт н ын  иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 198 дугаар тал/

25. аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаартай ... ын нь ПД 97071716 дугаарын регистртэй, 1997 онд төрсөн, 25 настай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. С. нь 20 онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 202 дугаар тал/

26.   аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 12 дугар сарын 18- ны өдрийн 117 дугаартай ...  овогтой нь онд  төрсөн,49  настай, ам бүл-4,  эхнэр , хүүхдүүдийн хамт амьдардаг. Н. нь  20 онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 203 дугаар тал/

27. ПД 97071716 дугаарын регистртэй ургийн овогт ын гийн аймаг, сум, 3 дугаар баг, багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /  хэргийн 205 дугаар тал/

28. ПД7318 дугаарын регистртэй ургийн овогт н ын аймаг, сум, 3 дугаар баг,    багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /  хэргийн 206 дугаар тал/

29. Н.ын 2022 оны... адуу -6, азарга-1, даага-2, том эр ямаа-3 , ямаа-120, ишиг- эр-25, эм-25, ухна-1, том эр- 19, эм-50  ... гэх малын цоохор / хэргийн 207 дугаар тал/  зэрэг болно.

 

                         Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2.Шүүгдэгч Н. болон түүний өмгөөлөгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

3.Шүүгдэгч С. болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байна.

4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дээрхи нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч ургийн овогт ын нь 2022 оны 10 дугаар сарын  16-нд    аймгийн сумын / хуучин Хар цохио/ багийн “Өвдөгийн худаг” гэх газар намаржиж байсан Р.гийн хариуцан маллаж байсан үхрээс хохирогч Л.ийн 6 тооны үхрийг  бэлчээрээс нь авч аймгийн   сумын багийн “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх гэрийнхээ ойролцоо хашаанд хашсан.

Мөн 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед аймгийн төвөөс  53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Х.*******ийг “хөлсөөр үхэр ачина” гэж аймгийн   сумын багийн “Бэрхийн өврийн Хөх харын худаг” гэх газарт байх гэртээ дуудаж, хашаанд хашсан байсан 6 тооны үхрийг ачиж аймгийн төвд оруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь хэрэгт авагдсан гэрч Х.*******, Е.******* нарын ... 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед С. миний утас руу залгаад хөлсөөр явах уу гэж асуусан. Би ойрхон бол явна, Хол явж чадахгүй гэсэн. Тэгтэл аймгийн төвөөс  “Булангийн овоо” хүртэл засмал замаар засмал замаас гараад 10 км явна гэхээр нь зөвшөөрсөн. Эхнэр Е. *******ийн данс руу мөнгө шилжүүлсэн.  Би түүний заасан замаар явж гэрт нь хүрсэн. С. аавын хамт байсан.  Гэрийн гадна үхэр байгаагүй. Түүний аав нь даагаар сольж авсан үхэр хаваржааны хашаанд байгаа гэсэн  Гэрийнх нь ойролцоо байх 2-3 км газар байсан чулуун хашаанд байсан 6 тооны үхрийг С. ганцаараа ачсан. Хашааны хаалгыг төмрөөр дарсан байсан.  Аймаг руу ирж байгаад Морь барианы газар ирээд засмал замаас баруун талдаа буугаад сумаас ирдэг замаар аймаг оръё гэсэн. Би “хулгайн үхэр бол буулгаж ав” гэхэд дуугарахгүй байсан. Би түүний хэлсэн замаар явсан. Тэгээд Хоёрын хөтөл гэх газарт цагдаа шалгасан. Хаанаас ямар үхэр ачиж яваагаа хэлсэн. Миний бичиг баримтыг хурааж авсан.  С. аймгийн төв орж ирээд “ өвөөдөө сүү, дээлээ өгчихөөд гараад ирье” гээд нэг хашаа руу ороод дахин гарч ирээгүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.гийн өгсөн...Тухайн үед би өөрийн болон хүргэн Д.ын үхрийг “Өвдөгийн худаг” гэх газар маллаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 15- ны орой үхрээ “Өвдөгийн худаг”-аас услаад гаргасан. аймгийн Цагдаагийн газар дээр үхэр ачигдаж ирсэн байна  гэж нутгийн залуу хэлэхээр нь үхрээ тооллоход 6 тооны үхэр дутсан байсан. Тэгээд охин Л. рүү яриад очоод үзээд орхи гэсэн ... гэх мэдүүлэг, яллагдагч С.гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... тухайн өдөр 6 тооны үхэр шахсан... гэх мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрч Е.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн, малд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдсон.

5.Өөрөөр хэлбэл шүүгдэгч С. нь  2022 оны 10 дугаар сарын 16 - ны өдөр аймгийн сумын багийн “Өвдөгийн худаг” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Л.ийн...   Мухар улаан/ 3 настай, эр үхэр, баруун чих цуулбар, зүүн чихэндээ цуулбар имтэй/, ягаан гунж / 3 настай, эм/, улаан халзан / 3 настай эм/, хар халзан /3 настай,эр/, ягаан халзан / 3 настай эр/, улаан эр үхэр нийт 6 тооны үхрийг хашаанд хашсан нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул  шүүгдэгч С. нь хохирогч Л.ийн 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч, хашаанд хашиж, тухайн үхрүүдийг хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор бусдын малыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр , нууцаар авсан гэх хулгайлах гэмт хэрэг нь төгссөн гэж  үзнэ.

6.Мөн шүүгдэгч С. нь  тухайн үхрүүдийг өөрийн үхэр биш болохыг мэдсээр байж, бусдын үхрийг бэлчээрээс нь авч хашаанд хашиж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн  тайлбарт: “мал” гэдэгт  хонь, ямаа, адуу, үхэр,тэмээ хамаарна. Мөн олон тооны мал гэдэгт ... найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцоно...  гэж заасан ба шүүгдэгч С. нь бусдын 6 тооны  үхрийг бэлчээрээс  нь зөвшөөрөлгүй авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... бусдын малыг хулгайлсан бол... гэх мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан... олон тооны малыг хулгайлах ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангажээ.

8. Иймд шүүгдэгч С.гийн бусдын бэлчээрт  байсан 6 тооны үхрийг   авсан үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан... олон тооны малыг хулгайлж...  гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн  үйл баримттай тохирч байна.

9.Шүүгдэгч С.г олон тооны мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгч С., Н. нарын бүлэглэж машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан гэмт үйлдэлд гэм буруутай эсэх талаархи шүүхийн дүгнэлт

1. Шүүгдэгч С. нь бусдын 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч хашаанд хашсанаар, бусдын  6 тооны малыг хууль бусаар авсан, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг нь төгссөн байхад түүний аймгаас хөлсний машин дуудаж тээвэрлэсэн үйлдэлд нь ... машин механизм ашиглаж ... бусдын малыг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл:Шүүгдэгч С.гийн бусдын 6 тооны үхрийг  бэлчээрээс нь зөвшөөрөлгүй авч, хашаанд шахаж, хаалгыг нь  төмрөөр дарсанаар түүний  бусдын малыг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр бусдын мал хулгайлах  гэмт үйлдэл  нь төгссөн байхад  хөлсний машин дуудаж, аймгийн төв рүү ачиж ирснийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч С. нь өөрийн төрсөн эцэг,шүүгдэгч Н.тай үйлдлээрээ санаатай  нэгдэн , хохирогч Л.ийн 6 тооны үхрийг  бэлчээрээс нь авч хашаанд шахсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

2. Шүүгдэгч Н.ыг  2022 оны 10 дугаар сарын 16- наас -17 нд шилжих шөнө аймгийн сумын 03 дугаар, / хуучин Хар цохио/ багийн нутаг дэвсгэр “Өвдөгийн худаг” гэх газраас хохирогч Л.ийн 6 тооны үхрийг өөрийн төрсөн хүү болох С.тай хамт ижил сүргээс нь салгаж өөрийнхөө гэрээс 2-3 км зайд байх  мал хаших зориулалттай чулуун хашаан дотор хашиж өөрийн хүү болох С.тай үйлдлээрээ нэгдэн хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Х.*******ийг 224000 төгрөгөөр хөлслөн түүний өмчлөлийн 53-41 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Hyundai porter- II маркийн тээврийн хэрэгсэлд ачиж буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид төгрөгний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, мөн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч Н. нь хүү С.гийн 2022 оны 10 дугаар сарын 16- ны өдөр хохирогч Л.ийн 6 тооны үхрийг бэлчээрээс нууцаар авч хашаанд шахсан үйлдэлд оролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй. Хүү С. нь 2 тооны даагаар үхэр сольж авсан гэдгийг гэрч Х.*******, Е.******* нарт хэлсэн. Харин хэдэн  үхэр , хэзээ авсан, хэнээс авсан талаараа мэдүүлээгүй болно. 

Шүүгдэгч Н. нь  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ... С. нь 2 даагаар дөрвөн үхэр сольж авсан,  аймгаас хөлсний машин дуудсан, харанхуй болж байхад машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр казак ирсэн, манай хүүтэй юм ярьж байгаад гарсан. Эрэгтэй хүн нь гэрээс гарахдаа “Н.аа асуудалгүй юм байгаа биз дээ” гэсэн. Тиймээ асуудалгүй манай хүү хүнээс даагаар сольж авсан гэж байсан гэдгийг хэлсэн ... гэх мэдүүлэг, гэрч Х.*******, Е.******* нарын гэрчээр өгсөн... Н.аас хулгайн үхэр биш биз гэж асуусан. Манай өөрийн үхэр гэж хариулсан. С. ганцаараа үхэр ачсан. Аав Н. гэртээ үлдсэн... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан.

Дээрхи мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Н. нь өөрийн хүү С.г бусдаас 2 тооны даагаар 4 тооны үхэр сольж авсан талаар хэлсэн, түүнийг даагаар үхэр сольж авсан гэж ойлгож, гэрч Х.*******, Е.******* нарт “ Манай өөрийн үхэр “ гэсэн хариулт өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч Н.ыг...гэрч Х.*******, Е.******* нарын Н.аас хулгайн үхэр биш биз гэж асуусан. Манай өөрийн үхэр гэж хариулсан ... гэх мэдүүлгийг үндэслэн түүнийг хүү С.гийн хохирогч Л.ийн 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч хашаанд шахсан үйлдэлд үйлдлээрээ нэгдсэн гэх үндэслэлээр бусдын олон тооны мал хулгайлах үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх боломжгүй.

3. Мөн шүүгдэгч Н. нь хүү С.г хашаанд хашсан үхрээ машинд ачих үйлдэлд оролцоогүй, гэртээ үлдсэн, С. нь ганцаараа машинд үхэр ачсан гэдгийг гэрч Х.*******, Е.*******, шүүгдэгч С. нар мэдүүлсээр атал түүнийг гэрч Х.*******ийн 53-41 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  6 тооны үхрийг ачсан,  машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт мөн хамтран оролцсон гэх боломжгүй.

4.Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.ыг  хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн, гэмт хэргийг хоёр ба түүнээс  олон хүн санаатай нэгдэж үйлдсэн, машин механизм ашиглаж гэх үндэслүүдээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, мөн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

Мөн шүүгдэгч С.г  хоёр ба түүнээс олон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, гэмт хэргийн гүйцэтгэгч,  гэмт хэргийг хоёр ба түүнээс  олон хүн санаатай нэгдэж үйлдсэн, машин механизм ашиглаж гэх үндэслүүдээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, мөн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгч С., Н. нарын дээрхи үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.ыг цагаатгаж шийдвэрлэв.  

5.Шүүгдэгч С.гийн амар хялбар аргаар мөнгө , орлого олох гэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.   

            

Гурав: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх

үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч С. нь   аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын - ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн нь хэрэгт авагдсан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын - ний өдрийн 2020/ ШЦТ/ 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бадамцэцэгийн өгсөн...   Манай төрсөн хүүхэд С. нь дуу цөөтэй, даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, үгэн оромтгой, хурдан хөдөлгөөнтэй, манай гурав дахь хүүхэд, дээрээ ах, эгчтэй, доороо дүүтэй. Манай хүү урьд нь  малын хулгайн хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан.. Манай хүү С. Аварга дээд сургуулийг төгссөн, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй. 20 онд 80 гариу ямаа, 6 адуу тооллуулсан. Манай нөхөр болон хүү цэргийн алба хаагаагүй. Хүү С. хүүхэд байхын барилддаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 132-133 дугаар тал/, гэрч С.гийн өгсөн...  Манай ах С. нь 1997 онд аймгийн суманд төрсөн, аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн  дунд сургууль, Аварга биеийн тамирын дээд сургууль төгссөн. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй. С. нь даруу төлөв, тогтуун томоотой, хүнд тусархуу хүүхэд байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 135-136 дугаар тал/ , ПД 97091716 дугаарын регистртэй ургийн овогт ын гийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 175 дугаар тал/ ,  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын - ний өдрийн 2020/ ШЦТ/ 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 177- 193 дугаар тал/ , аймгийн сумын багийн Засаг даргын 2022 оны 12 дугар сарын 18- ны өдрийн 117 дугаартай ... ын нь  ПД 97071716 дугаарын регистртэй, 1997 онд төрсөн, 25 настай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. С. нь 20 онд мал тоолуулаагүй нь үнэн ... гэх тодорхойлолт / хэргийн 202 дугаар тал/ ПД 97071716 дугаарын регистртэй ургийн овогт ын гийн аймаг, сум, 3 дугаар баг,    багт оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /  хэргийн 205 дугаар тал/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч С. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн  гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй  1 жилийн хорих ял оногдуулж өгнө  үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

4.Шүүгдэгч С. нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хулгайлагдсан үхрээ хохирогч Цагдаагийн байгууллагаас хүлээн авч бодит байдлаар хохирол төлөгдсөн хэдий ч  урьд нь  мал хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас 6 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэх дүгнэлт гаргасан  зэргийг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж  шүүх үзлээ.

5. Улсын яллагч шүүгдэгчид  оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

6.Шүүгдэгч С. нь 2022 оны 12 дугаар сарын 17- ны өдөр мөрдөгчийн “ Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай”  07/08 дугаартай тогтоолоор   баривчлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 19 - ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсан байх ба  түүний баривчлагдан саатуулагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

  

Дөрөв:  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,

хор уршгийн талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч Л. ... 6 тооны үхрээ хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл үгүй... талаараа мэдүүлсэн, мал хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэн хохирогч Л.д 6 тооны үхрийг хүлээлгэн өгсөн  байх тул  гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн. Шүүгдэгч С. нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

2.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар  төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдав.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д хорих ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14дүгээр зүйлийн 2  дахь хэсэг,  36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч ургийн овогт н ад   Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ургийн овогт ын д Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1,  мөн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч   ургийн овогт  ын г бусдын олон тооны малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.д  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.гийн  баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.  Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлыг бодит байдлаар  төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.ад  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА