| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0212/э |
| Дугаар | 00004 |
| Огноо | 2016-12-26 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Ц.Идэрмөнх, хохирогч А.а, шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 201614000518 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэрэгжилгүй, ажилгүй, ам бүл 7, эх, хойд эцэг, дүү нарын хамт ** аймаг, ** сум ** баг **-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Э-ын Б-. /хх0000000/
Үйлдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 10 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт А.Б-ыг найзуудтайгаа маргалдлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж доод эрүүний ясны зүүн талын зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 10 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-ыг найзуудтайгаа маргалдлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж доод эрүүний ясны зүүн талын зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :
1. Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 сарын 22-ны өдөр би найзуудтайгаа явж байсан. Дэлгүүр ороод гарч иртэл манай найзууд байхгүй байсан. Б-а манай найзуудтай маргалдаж байхаар нь тэднийг өмөөрөөд түүний шанаан тус газар нэг удаа цохисон. Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.
2. Хохирогч А.Б-а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манай найз Б-, Б-а нар хамт явж байгаад Б-тай маргалдсан юм. Би очоод салгах гэтэл Б- миний эрүү рүү цохисон. Гэтэл доод эрүүний яс хугарсан байсан. Одоо эмчилгээний төлбөр 1 100 000 төгрөг нэхэмжилж байна. Надад хохиролд нэг ч төгрөг төлөөгүй. Хохирол төлбөрөө өгчихвөл гомдол гээд байх зүйлгүй гэв.
3. Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 сарын 22-ны өдөр манай найз О- цэрэгт явах гээд Б-, Б-, Д- бид нар түүнийг гаргаж өгөхөөр Б-гийн гэрт 1 шил 0.75 литрийн архи уусан. Бид нарыг Б-гийнд сууж байтал О-ын эгч Заяа орж ирээд эзэнгүй айлд архи уулаа, цагдаа дуудна шүү гэж загнаад О-ыг аваад гарсан. Бид нар Б-гийн гэрээс гараад явж байтал хохирогч Б-атай ижил нэртэй найз болох Б-а Б-, Г- нартай тааралдсан. Тэгээд “Ээж” төвийн гадаа Б-а, Г-, Б- нартай маргалдаж эхэлсэн. Бид нар зам руу уруудаад 2 тоосгон байрны урд явж байтал бидний араас Б-, Б-а /цэрэгт явах гэж байсан/, хохирогч Б-а нар гүйж ирсэн. Тэгээд Д-, Б- бид 3 тэд нартай маргалдаад учраа олоод салсан. Бид нар эргээд хартал манай найз Б- Б-ыг цохисон бололтой Б-а газар уначихсан байсан. Бид нар очоод Б-г аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 талд/
4. Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Э- төрөхөөр эмнэлэгт хэвтсэн хойгуур том хүү болох Б- гэртээ найзуудаа оруулчихсан архи уугаад шуугилдаад байхаар нь гэрт нь ороод та нар айл эзгүйчлээд байгаарай цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл хүүхдүүд тэдний гэрээс гараад явсан. Би Б-д хандаж чи гэртээ үлд, дүү нараа хар гэж хэлтэл зөрсөөр байгаад найзуудаа дагаад гараад явсан. Гэтэл зодоон хийж хэрэгт холбогдсон болохыг сүүлд мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13 талд/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 766 тоот: 1. А.Б-ын биед доод эрүүний ясны зүүн талын зөрөөтэй хугарал үүсчээ. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Гэмтэл босоо, суугаа байрлалд алинд нь ч байхад үүссэн байж болно шинжээч эмч Ж.Гэрэлмаа гэсэн дүгнэлт / хх-ийн 16-р талд /
10. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 талд/
Сэжигтэнээр тооцох тогтоол, сэжигтэнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 23, 24 талд/ ял сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 25-26 талд/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд Медипас эмнэлэгээр үйлчлүүлсэн тухай 150 000 төгрөгийн, эрүүний зураг авахуулсан 30 000 төгрөгийн баримтын хүрээнд 180 000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-гаас гаргуулж хохирогч А.Б-ад олгох үндэстэй байна.
Харин хохирогч А.Б-а нь 1 100 00 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 180 000 төгрөгийг хасч 920 000 төгрөгийг хэлэлцэхгүй ориж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-г 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Э.Б- нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-гаас 180 000 төгрөг гаргуулан хохирогч А.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 920 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч А.Б-а нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ