Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

  2023                           16                                          2023/ШЦТ/24

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч А., хохирогч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт ийн од холбогдох эрүүгийн 22360000000307 дугаартай, 178/2023/0020/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны дүгээр сарын 16-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. улсын иргэн, аймгийн суманд оны дугаар сарын -ний өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, ард халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ******* интернейшнл ХХК-д савлагч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын багийн -09  тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн *******/ ШЦТ/ ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,   дугаарын регистртэй, овогт ийн

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ийн нь аймгийн сумын багийн дугаар гудамжны 09 тоот хашааны гадна 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Д.*******ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, гараараа цохиж, хоолойг нь боож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйх болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хүрсэн зулгаралт хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз болох Д.******* Улаанбаатар хотоос аймгийн эмнэлэгт ажилд орохоор ирсэн. Тэгээд манай гэрт байж байхад орой нь би найз хотоос ирсэн гээд 2 литрийн савтай пиво 2 савыг аваад манай найз Д.*******, дүү  Б. бид 3 хувааж ууцгааж, юм яриад сууж байтал манай дүү Б.ын утас байн байн дуугараад байсан. Тэгтэл Д.******* хэн юм бэ гэтэл Б. манай найз А. л байна тамхи аваад ир гээд байх юм ядаргаатай юм та нэг яриадахаач гээд Д.*******т утсаа өгсөн. Д.Мөнхбаяр аваад ярьж байснаа чи одоо ямар том дуутай бацаан бэ өөрөө тамхиа аваад татахгүй юу гээд утсаар хэрэлдэж байснаа энэ А. чинь согтуу байгаа юм уу манай гадаа хүрээд ир гээд байна ойрхон юм уу гурвуулаа очих уу гээд Б. бид хоёрыг дагуулаад хашааных нь гадаа яваад очсон. А. хашаан дотроо зогсож байснаа бид хэдийг хараад хүрээд ирсэн. Тэгээд би хашааны гаднаас яасан ахын дүү гэтэл А. намайг шууд хашааны дотор талаас заамдаад авсан. Тэгтэл Д.******* дундаар орж ирээд бид хоёрыг салгах гэтэл А., Д.Мөнхбаярын нүүрлүү цохичих шиг болсон. Д.Мөнхбаяр нүүрээ дараад тонгойтол А. намайг тавингуутаа хашаан дээгүүрээ давж гарч ирээд Д.Мөнхбаярын цамцны захаас боогоод нүүр лүү нь мөргөөд гараараа бас хэд хэдэн удаа нүүр лүү нь цохичих шиг болсон. Тэгтэл хашаан дотроос нэг жирэмсэн эмэгтэй гарч ирээд хашгираад А.Амарболдыг салгасан. Тэгж байтал цагдаагийн машин ирээд А., Д.******* хоёрыг машиндаа суулгаад аваад явсан.

Д.******* бид хоёр нэг гудманд багаасаа найзлаж өссөн. Бид нар бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. А.ыг би танина манай гудманд байдаг манай дүү болох Б.ын найз гээд явж байдаг залуу. Тухайн үед А. нилээн согтуу байсан. Хашааны дотроос намайг заамдаж авсан. Намайг цохиогүй. Харин салгах гэсэн Д.*******ыг цохисон. Тухайн үед тэнд надаас өөр хүн байгаагүй. Б. алга болчихсон байсан. Харин сүүлд нэг жирэмсэн эмэгтэй бас нэг эрэгтэй хүн гэрээсээ гараад ирчихсэн харагдаж байсан. Тэд нар А.ын хамаатангууд юм шиг байна лээ. А. гараараа болон толгойгоороо Д.*******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хэргийн -13 дугаар тал/

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /*******97 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ овогт гомбын *******ын өгсөн... Намайг Д.******* гэдэг. Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд найз болох Б.гийн гэрт орой болтол байж, түүний дүү Б. бид 3 пиво ууцгаасан. Б.ын утас руу нэг хүн байн байн залгаад байсан. Тэгтэл Б. манай найз А. байна тамхи аваад ир гээд байна гэхээр нь би хар шөнөөр яах гэж байгаа юм унт гэж хэлсэн. Тэгсэн Б. та нэг яриадахаач гэхээр нь би утсыг нь аваад ярьтал чи хэн бэ гэсэн. Би Д.******* байна гэтэл чи хэзээ ирсэн юм одоо манай хашааны гадаа хүрээд ир гэхээр нь би чи одоо ямар том дуутай бацаан бэ гэтэл чи одоо манай гадаа хүрээд ир би хутга бэлдээд байж байна гэхээр нь  Б., Б. хоёртой хамт хашааных нь гадаа яваад очтол блокон хашаан дотроо зогсож байсан. Хашааны хоёр талаас Б.тай барилцаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл А. миний хамар луу цохиод авахаар нь би хамраа дараад тонгойтол А. хашаан дээгүүрээ үсэрч гарч ирээд миний цамцны зүүн талаас татаж боогоод нүүр хэсэг рүү мөргөөд гараараа нүүр лүү цохисон. Тэгээд би газар унасан. Тэгж байтал цагдаа нар ирээд А. бид хоёрыг цагдаагийн газар авчирсан. Би А.ыг танина. Тухайн үед Б. байсан. Харин Б.ыг хаана байсныг хараагүй. Намайг А.од боолгуулж унаад босоод ирэхэд Б. байхгүй явчихсан байсан. А. миний нүүр хэсэгт толгойгоороо 2 удаа мөргөсөн. Бас гараараа нүд, эрүү хэсэгт цохисон. Намайг яагаад цохих болсоныг би мэдэхгүй байна.  А. од зодуулсны улмаас миний хамар хугарсан, баруун нүдэнд цус хурсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн эрүү хавдсан, хүзүү улайж зулгарсан. Би эмнэлэгийн байгууллагад хандаж толгойны компьютер томографикын зураг авахуулсан. Чих, хамар хоолой, нүд, гэмтлийн эмч нарт үзүүлж рентген зураг авахуулсан. А.оос өөр хүн намайг зодсон асуудал байхгүй. Одоо миний толгой байнга өвдөж байна. Нүд орой болохоор аргаж өвдөөд, юм идэхээр хоолой маш их өвдөлттэй,  хамар байнга битүүрч гар хүрэхээр эмзэглэлтэй, зүүн талын эрүү юм идэхээр өвдөж байна. Би А.ыг зодож цохисон асуудал байхгүй. А. намайг цохисон. Би тухайн үед дандаа пиво уусан өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Б., Б. нартай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би гомдолтой байна. Өөрийн биед учирсан хохирол эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зардал, эм тарианы хохирлоо А.оос нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хэргийн 18-******* дүгээр тал/

Мөн хохирогч Д.*******ын дахин өгсөн...Шинжээчийн дүгнэлттэй танилцсантай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би одоогоор хамрандаа эмчилгээ хийлгэж хамрынхаа цөмөрсөн ясыг өргүүлсэн байгаа. Цаашид хамрынхаа сэтэрч муруйсан таславчинд Улаанбаатар хотод очиж тэгшлэх эмчилгээ хийлгэнэ. Энэ эмчилгээг аймагт хийдэггүй юм байна. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. Надад одоогоор гаргаж өгөх хохирлын баримт байхгүй.  Би цаашид А.од зодуулсаны улмаас өөрийн биед учирсан хохирлын баримтаа нэгтгэж байгаад иргэний журмаар А.оос нэхэмжилнэ. Би А.од зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/

3. аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээч эмч, цагдаагийн  ахмад Д.ын  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 987 дугаартай ... Д.Мөнхбаярын биед гэмтэл учирсан байна. Д.Мөнхбаярын биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйханы цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйх болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс баруун ар хэсэг хүрсэн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хэсэг хүрсэн зулгаралт, хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд баруун өвдөг хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Д.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Д. Мөнхбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт, гэрэл  зураг / хэргийн 24-27 дугаар  тал /

4. Мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч  А.ын  хэргээ хүлээн мэдүүлсэн... Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орой би ажлаа тарчихаад ажлынхаа 3 хүнтэй хамт нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Шөнийн цагийн үед гэртээ ирээд хэсэг сууж байгаад манай гэртэй гэр нь ойрхон байдаг Далдаа буюу Б. гэх найзтайгаа утсаар хаана байна хүрээд ирээ хамт тамхилах уу гээд ярьж байтал хажуунаас нь /Далдаагийн/ ын  ах болох Д.Мөнхбаяр чи тийм том болчихсон юм уу манай гадаа хүрээд ир гэхээр нь би өөдөөс нь тэгвэл ч өөрөө хүрээд ир гэж утсаа тасалчихаад гэртээ байж байтал 20 минут орчмын дараа Далдаа над руу залгаад гараад ир би ганцаараа ирчихсэн байна гэхээр нь гэрээс гараад очтол тэд нар 4-үүлээ манай хашааны үүдэн дээр машинтай ирчихсэн Д.Мөнхбаяр чи тийм болчихсон юм уу гээд над руу манай хашаа руу орж ирэх гээд байхаар нь би хашаагаа даваад гартал Д.*******, Жижи /Б./ хоёр надруу дайраад ороод ирэхээр нь би Д.*******ыг би боож байгаад нэг цохисон. Харин Жижийг /Б.г/ бол цохиогүй. Нэг удаа цээж рүү нь түлхсэн. Тэгж байтал манай баз болох Т.Вандансүрэн найз Банзрагч нар ирээд бид хэдийг салгасан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газарт авчирсан юм. Бид нар нэг гудманд тоглож өссөн юм. Далдаа /Б./, Д.*******, Жижи /Б./ нартай хамт нэг эмэгтэй хүн ирсэн. Би нэрийг нь мэдэхгүй байна. Би тэд нартай хамт архи уугаагүй. Тухайн үед Д.*******, Жижи /Б./, Далдаа /Б./ хамт ирсэн эмэгтэй нар нь байсан өөр хүн байгаагүй. Би гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Би Д.*******аас өөр хүнд гар хүрсэн асуудал байхгүй.  Миний дух хэсэгт улайсан жаахан хөндүүртэй байна.  Би шинжээч эмчид үзүүлэхгүй.  Тэд нар хоорондоо зодолдсон асуудал байхгүй.  Бид нар багт байрлах манай хашааны гадаа гудманд зодолдсон. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө...гэх мэдүүлэг /хэргийн 9-******* дугаар тал/

5. дугаарын регистртэй, овогт ийн ын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 36 дугаар тал/

6. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/*******  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 38-41 дүгээр тал/

7. регистрийн дугаартай овогт ийн ын аймгийн сумын 4-р баг -р гудамж 9 тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  / хэргийн 44 дүгээр тал/

8. регистрийн дугаартай овогт ийн ын иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 45 дугаар тал/

9.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Бүргэдүүд овогт баатарын Вандансүрэнгийн өгсөн... Манай дүү зан аашийн хувьд тайван дөлгөөн зантай уурлаж уцаарлаад байдаггүй хүнд тусархуу, эв найртай, цагаан цайлган зантай гэр бүлдээ хайр халамжтай хүн байгаа юм. А. ах дүү 3-уулаа өссөн айлын дунд хүүхэд байгаа юм. А.ын төрсөн эгч нь Улаанбаатар хотод их сургуульд суралцдаг. Нэг дүү нь аймгийн жилийн сургуульд суралцаж байгаа. А. айлын ганц залуу байгаа юм. А. архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй ажил гээд явж байдаг. Бага насны ой хүрээгүй хүүхэдтэй хүн хааяа баяр ёслолоор бага зэрэг тохируулж хэрэглэдэг юм.  Би энэ зун аймагт сумаас шилжиж орж ирсэн болохоор А.ыг хэрэг зөрчилд холбогдсон талаар сонсоогүй. А. онд аймгийн суманд төрсөн.  А. 2020 онд гэх бүсгүйтэй гэр бүл болж одоо дундаасаа 8 сартай нэг хүүхэдтэй.   аймгийн 3 дугаар сургуулийг 27 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.  А. сагс сайн тоглодог, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байсан.  Өөрт ноогдох эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй нэг аксент машин байдаг юм. Өөр мэдэх зүйл алга байна. А. одоогоор нэг махны үйлдвэрт савлагч хийж байгаа гэсэн.  Цэргийн албыг Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дугаар ангид 20*******-2020 онд хаасан. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 47 дугаар тал/

*******. овогт ийн ын согтолтыг  ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр драгер багажаар шалгахад 1.42 хувийн буюу хүнд зэргийн согтолтой... гэх тэмдэглэл /хэргийн 48 дугаар тал/

11.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн Д.*******ын өгсөн... Одоо хот руу эмчилгээнд явна. Хамрын цөмөрсөн ясыг гаргахад 50000 төгрөгийн зардал гарсан.  Хохиролд мөнгө төгрөг аваагүй. Иймд  цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг   зэрэг болно.

              Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж, хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд:

1.Шүүгдэгч А. нь  аймгийн сумын багийн дугаар гудамжны 09 тоот хашааны гадна 2022 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд хохирогч Д.*******тай маргалдаж, улмаар  нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хоолойг нь боож,  түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйх болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хүрсэн зулгаралт хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд бүхий  ... гэмтэл учруулсан хэргийн үйл  баримт тогтоогдож байна.

2.Шүүгдэгч А. нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэм буруу болон  хэргийн  зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

3. Иймд шүүгдэгч А.ын ... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Д.*******ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хоолойг нь боож  түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, дагзны баруун хэсгийн хуй болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хүрсэн зулгаралт хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд...бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүгдэгч , хохирогч , гэрч нарын мэдүүлэг , шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А. нь хохирогчийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хоолойг нь бооход  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хоолойг нь боож ... шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйх болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хүрсэн зулгаралт хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

4. Иймд шүүгдэгч А. нь хохирогч Д.*******ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хоолойг нь боож  түүний эрүүл мэндэд нь... хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зүүн хэсгийн цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхны цус хуралт, дагзны баруун хэсгийн хуй болон зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, хүзүүний баруун урд хэсгээс хүзүүний зүүн ар хүрсэн зулгаралт хүзүүний зүүн хэсгийн зулгаралтууд, хоолой хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний ар хэсгийн зулгаралт, зүүн бугалганы урд дунд болон дотор хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт  хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

          5.Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.

6. Иймд шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7.Шүүгдэгч А. нь  гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогчтой зүй бус үгээр харьцсан, бусдыг хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч овогт ийн   нь / дугаарын регистртэй/   өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хэргийн 38-41 дүгээр хуудсан дахь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн *******/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 36 дугаар тал/ болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Бүргэдүүд овогт баатарын Вандансүрэнгийн өгсөн... Манай дүү зан аашийн хувьд тайван дөлгөөн зантай уурлаж уцаарлаад байдаггүй хүнд тусархуу, эв найртай, цагаан цайлган зантай гэр бүлдээ хайр халамжтай хүн байгаа юм. А. ах дүү 3-уулаа өссөн айлын дунд хүүхэд байгаа юм. А.ын төрсөн эгч нь Улаанбаатар хотод их сургуульд суралцдаг. Нэг дүү нь аймгийн жилийн сургуульд суралцаж байгаа. А. айлын ганц залуу байгаа юм. А. архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй ажил гээд явж байдаг. Бага насны ой хүрээгүй хүүхэдтэй хүн хааяа баяр ёслолоор бага зэрэг тохируулж хэрэглэдэг юм.  Би энэ зун аймагт сумаас шилжиж орж ирсэн болохоор А.ыг хэрэг зөрчилд холбогдсон талаар сонсоогүй. А. онд аймгийн суманд төрсөн.  А. 2020 онд гэх бүсгүйтэй гэр бүл болж одоо дундаасаа 8 сартай нэг хүүхэдтэй.   аймгийн 3 дугаар сургуулийг 27 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.  А. сагс сайн тоглодог, самбо, жудо бөхөөр хичээллэдэг байсан.  Өөрт ноогдох эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй нэг аксент машин байдаг юм өөр мэдэх зүйл алга байна. одоогоор нэг махны үйлдвэрт савлагч хийж байгаа гэсэн.  Цэргийн албыг Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дугаар ангид 20*******-2020 онд хаасан. Хууч өвчин гээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 47 дугаар тал/, регистрийн дугаартай овогт ийн ын аймгийн сумын 4-р баг -р гудамж 9 тоотод оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  / хэргийн 44 дүгээр тал/, регистрийн дугаартай овогт ийн ын иргэний үнэмлэхний лавлагаа / хэргийн 45 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Шүүгдэгч А. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Шүүгдэгч А. нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа ба түүний согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

5. Шүүгдэгч А.ыг...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, мөн ******* интернейшнл ХХК-д савлагч ажилтай зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч А.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр  торгох ял  шийтгэв.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.од оногдуулсан  найман зуун  мянган төгрөгийн торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт,  улсын яллагчийн дүгнэлт зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Гурав: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, хохирлоо барагдуулж аваагүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэнэ үү... гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.                 

Эрүүгийн 2236000000307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.од 800000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 , 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

       

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт ийн од найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч А.од оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2236000000307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Боржигон овогт ийн од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Боржигон овогт ийн од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА