| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00120/И |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 140
2019 оны 04 сарын 01 өдөр Дугаар 153/ШШ2019/00140 Жаргалант сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, ХААН банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Оийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 153/2019/00120/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюундэлгэр нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баасанжав овогтой О нь Ховд салбарын Төв тооцооны төвөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ201642662209 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. 2016 оны 8 дугаар сарын 25-нд 4,777,633.14 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 3,500,000 төгрөгийг, 2017 оны 02 сарын 14-ний өдөр 7,171,394 төгрөг дээр 2,000,000 төгрөгийг тус тус нэмж авсан байна. Одоогоор зээлийн үлдэгдэл 5,561,903.13 төгрөг, зээлийн хүү 799,085.48 төгрөг, торгуулийн хүү 35,570.67 төгрөг, нийт 6,396,559.29 төгрөгийн харилцагч төлөхөөр байна. Зээлдэгч цалингийн зээл авах үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-ийн 24 айлын орон сууцны 4-р орц 14 тоот хаягт амьдран суудаг байсан. Зээл авах үедээ Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Зээлдэгч Б.О нь зээлийн гэрээний 7.1.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Б.Оийг эрэн сурвалжилж өгнө үү. Зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа. Б.О нь 88668677 дугаартай утастай байгаа мэдээлэл байгаа боловч харилцагч утсаа авахгүй байгаа....Хөх Мандир овогт Баасанжавын О, ПА85061801 регистрийн дугаартай.гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Оийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О нь нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбараас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ201642662209 дугаартай гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээл, 2016 оны 8дугаар сарын 25-ны өдөр ЗГ201642742490 дугаартай гэрээ байгуулж нэмж 3,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ17/05 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг тус тус нэмж авсан болох нь Б.ОийнХААН банкны Ховд салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 4-6, 8-15 дугаар тал/
Хөхмандир овогт Баасанжавын О нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-ийн 24 айлын орон сууцны 14 тоотод бүртгэлтэй боловч тус хаягандаа оршин суухгүй байгаа болох нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг дарга Л.Отгонцагааны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна. /хх-ийн 18 дугаар тал/
Б.Оийн талаарх мэдээлэл: Хөхмандир овогт Баасанжавын Отгонцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА-ийн 24 айлын орон сууцны 14 тоотод бүртгэлтэй гэх, эмэгтэй, регистрийн дугаартай, утасны дугаар нь 88668677 гэх болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Хөх мандир овогт Баасанжавын Оийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хөх мандир овогт Баасанжавын Оийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Б.Оийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарт нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ